Архи их уух нь элэг өөхлөх шалтгаан болно. Ингэснээр элэгний эд соривжин цирроз болно. Элэг соривжих тусам элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Гэхдээ архи бага уудаг юм уу, огт уудаггүй байх үед ч мөн элэг өөхлөнө. Үүнийг АБШЭӨ өвчин гэх бөгөөд элэгний хатууралд мөн адил хүргэдэг. Амьдралын зөв хэвшилтэй байх нь АБШЭӨ өвчнөөс сэргийлэх тустай…
Архины шалтгаант элэгний өвчин (АШЭӨ) нь архи хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэснээс элэг гэмтсэнээс үүсдэг өвчин. Олон жилээр архи хэтрүүлэн хэрэглэснээр элэг томорч үрэвсдэг. Энэ өөрчлөлт нь цирроз хэмээх элэгний хатууралд хүргэдэг. Элэгний хатуурал бол элэгний өвчний эцсийн шат юм. АШЭӨ бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан том асуудал юм. Эмэгтэйчүүдийн хувьд 7 хоногт 8-аас илүү, эрэгтэйчүүд…
Кроны өвчин нь хоол боловсруулах замын аль ч эрхтэнийг хамрах боловч ихэнхдээ нарийн, бүдүүн гэдсийг хамардаг. Кроны өвчин ба шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл хоёр нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хэлбэрүүд юм. Бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй боловч шинж тэмдгийг багасгаж өвчилсөн хүн идэвхитэй амьдралаар амьдрах бүрэн боломжтой. Шинж тэмдэг Гүйлгэх, өтгөн хатах, ходоодоор өвдөх зовиуртай байх…
Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг бүдүүн гэдэсний үрэвсэл гэнэ. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явцтай явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг. Бүдүүн гэдэсний үрэвслийн хэлбэрүүд ба тэдгээрийн шалтгаан Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл ба кроны өвчин хоёр нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хэлбэрүүд…
Нойр булчирхай бол ходоодны ар хэсэгт, нарийн гэдэсний хажууд байрладаг булчирхай юм. Үндсэн 2 үүрэгтэй: Хоол шингээх чухал ферментүүдийг нарийн гэдэсрүү ялгаруулна.Инсулин, глюкагон дааврыг цусруу ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь хоол хүнсийг энерги болгон зарцуулах үйл ажиллагааг зохицуулна. Нойр булчирхайнаас ялгардаг хоол боловсруулах фермент нь нарийн гэдэсрүү ялгарахаасаа өмнө идэвхижсэнээс нойр булчирхайн эдийг өөрийг нь үрэвсэж…
Ходоодны хананд өвдөлттэй шарх үүсэхийг хэлнэ. Ходоодыг хоол боловсруулах замын шүүрлээс хамгаалж байдаг ходоодны нимгэн салст давхрагыг ходоодны хүчил идэж гэмтээснээр шарх үүсдэг. Шалтгаан Ходоодны салст бүрхүүл нимгэрсэн, ходоодны шүүрэл хэт ихэсвэл ходоодны хана ходоодны шүүрлээс болж гэмтэн шарх үүсдэг. Үүнд нөлөөлдөг гол 2 шалтгаан байдаг: Бактери. Энэ бактери нь хеликобактери пилори бөгөөд хүн амын…
Ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл адилхан шалтгаанаар үүсэж эмчилэгддэг. Ходоодны дотор хана үрэвсэж ходоодны үрэвсэл болдог. Ходоодны хурц үрэвсэл гэнэт эхлэж хурцаар явагддаг. Архаг ходоодны үрэвсэл удаан хугацаагаар явагддаг. Улайлтат ходоодны үрэвсэл нь үрэвсэл их болохгүйгээр явагддаг ч цус алдалт, шархлаа үүсгэдэг. Шалтгаан Ходоодны хана суларсанаар ходоодны шүүс ходоодыг гэмтээж үрэвсүүлэн ходоодны үрэвслийг үүсгэдэг. Мөн…
Идсэн хоолыг ходоодруу дамжуулдаг эрхтэн болох улаан хоолойн дотор хана үрэвсэхийг улаан хоолойн үрэвсэл гэнэ. Цаашдаа шарх, шалбархай болж хүндэрдэг. Мөн Барреттын хоолой шинж тэмдэг үүсвэл хавдар болох эрсдэлтэй байдаг. Шалтгаан Мөөгөнцөр. Чихрийн шижин, ХДХВ-ын халдвар зэрэг өвчнөөр дархлаа суларсан хүмүүс мөөгөнцөрийн халдвараар өвчилдөг.Хомхойн вирус. Мөөгөнцөртэй адил дархлаа сул хүмүүст хомхойн вирусны гаралтай улаан хоолойн…