Мика Монгол Мика Монгол

  • Categories
  • Бусад

    Мөөгөнцөр

    Микоз буюу арьс ба хумсны мөөгөнцөр өвчин нь өвчин үүсгэгч мөөгнөөс өдөөгддөг хvний халдварт өвчний бvлэгт хамаарна. Мөөгнүүд нь арьсны бvх давхарга, яс болон дотор эрхтнүүдийг хүртэл гэмтээх чадвартай бөгөөд өдөөгч болгон гол төлөв өөрийн “дуртай” газраа гэмтээдэг. Хаана нойтон, чийгтэй, харанхуй газар байна тэнд мөөгөнцөр үүсдэг учир үтрээ бол мөөгөнцөр үүсэх хамгийн тохиромжтой орчин…

    Дэлгэрэнгүй »

    Хэт хөлрөлт буюу гипергидроз

    Хөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодын болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулж байдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз гэнэ. Энэ нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрын гэсэн хоёр янз байдаг. Бvх биеийг хамарсан хэт хөлрөлт нь маш олон хүнд…

    Дэлгэрэнгүй »

    Арьсны Үрэвслүүд

    Арьсны үрэвслүүдийн ерөнхий нэршлийг дерматит гэнэ. Олон шалтгааны улмаас янз бүрийн байдлаар арьсны үрэвсэл илэрч болох бөгөөд ихэвчлэн арьс улайж, загатнан, хавдах шинж тэмдэг илэрдэг. Үрэвссэн арьс хуурайшин хатуурч, улмаар хагаран шүүс гарах тохиолдол элбэг байдаг. Хуйхны хаг, экзем, элдэв бодисуудад хүрэхэд арьс харшлах зэрэг нь бүгд арьсны үрэвслийн нэгэн хэлбэр юм. Дерматит нь халдварладаггүй,…

    Дэлгэрэнгүй »

    Витилиго буюу арьс цайрах өвчин

    Арьсны өнгө өөрчлөгдөж цайрах өвчнийг витилиго гэнэ. Биеийн аль ч хэсгийн арьсны өнгө алдагдаж болох бөгөөд үүнд: гар, хөл, нүүр, нуруу, хурууны завсар, үс, амны дотор тал болоод нүдний өнгө зэрэг орно. Арьсны өнгөнөөс үл хамааран витилиго явагдаж болох боловч ихэвчлэн бараан арьстай хүмүүст тохиолддог. Өвчний тархалтыг бууруулах эмчилгээ хийгддэг ба нэгэнт цайрсан арьс буцаж…

    Дэлгэрэнгүй »

    Үү

    Гар болон хуруун дээр арьс ургацаг ургахыг үү гэнэ. Үү ургацагт хүрэхэд хатуу байх бөгөөд дотроо жижиг хар цэгүүдтэй байж болно. Эдгээр хар цэгүүд нь цусны бүлэнгүүд юм. Үү ургацаг нь хүрэхэд гарт халдварлах вирусийн гаралтай өвчин бөгөөд бага насны хүүхдүүд болон 20-30 насны залуу хүмүүс өвчлөх нь элбэг байдаг. Мөн дархлал суларсан үед үү…

    Дэлгэрэнгүй »

    Могой үлд

    Могой үлд нь вирусийн гаралтай халдвар юм. Намар, өвөлдөө гол төлөв настай хүмүүст өвддөг. Энэ өвчнийг салхин цэцгийг үүсгэгч вирус үүсгэдэг. Салхин цэцэг тусаад эдгэрсний дараа вирус нь бүрэн усталгүй мэдрэлийн системийн эсүүдэд нуугдмал хэлбэртэй үлддэг. Хүн эрүүл байгаа үед вирус нь ямар ч нөлөө үзүүлэхгүй ч заримдаа олон жилийн дараа ч гэсэн цусанд ахин…

    Дэлгэрэнгүй »

    Ягаан үлд

     Ягаан үлд /Жиберын өвчин/ нь холцруутсан ягаан толбо туурдаг арьсны өвчин юм. Ямар ч насанд гарч болох ч залуучуудын дунд илүү олон тохиолддог. Энэ эмгэгийг бодит шалтгааныг нь одоо хүртэл тогтоож чадаагүй байгаа. Хавар, эсвэл намар ханиад, томуу туссан үед гарах нь цөөнгүй. Дархлаа султай хүмүүст дахин гарч болзошгүй. Шинж тэмдэг Их биеийн арьсан дээр…

    Дэлгэрэнгүй »

    Хавтгай улаан үлд

    Энэ нь арьс, салст бүрхүүл, хумсыг гэмтээдэг архаг эмгэг юм. Гол төлөв насанд хүрэгчид өвддөг бөгөөд халдваргүй өвчин юм. Ингэхдээ 40-60 нас /эмэгтэй/, удамшил, хүчтэй стресс, ходоод гэдэсний эмгэг, чихрийн шижин, амны салст бүрхүүлийн гэмтэл зэргийг хавтгай улаан үлдийг үүсэхэд нөлөөлдөг эрсдэлийн хүчин зүйл болдог. Өвчнийг үүсгэдэг бодит шалтгааныг одоо хүртэл тогтоож чадаагүй ч мэдрэлийн…

    Дэлгэрэнгүй »

    Хяргах үлд

    Энэ нь мөөгөнцрийн гаралтай арьсны халдварт өвчин юм. Хүнээс хүнд, эсвэл амьтнаас хүнд халдварладаг. Нохой, муур зэрэг амьтантай их тоглодгоороо хүүхдүүд хяргах үлдээр өвчлөх нь олон. Насанд хүрэгчид нь халдвартай хүнээс, эсвэл халдвартай хүний хэрэглэж байсан сам, малгай, алчуур зэргийг хэрэглэх үед халдвар авдаг. Шинж тэмдэг Арьс, хуйх, заримдаа хумс гэмтдэг. Мөөгөнцөр нь халдварласнаас хойш…

    Дэлгэрэнгүй »

    Хайрст үлд

    Хайрст үлд нь үсний хаг шиг жижиг хэсгийг хамарч эсвэл том хэсгүүдийг хамарч үүсдэг. Арьсны гадна талд арьсны эсүүд үүсэн давхар арьсны давхарга үүсэж хуурайшин загатнах, улаан гүвдрүү гарах, заримдаа өвдөлт мэдрэгдэх шинж тэмдгүүд илэрдэг. Удаан хугацааны архаг хэлбэртэй явагддаг өвчин бөгөөд зарим хэсгийн үлд эдгэрч байхад зарим нь гарч эхлэх байдлаар үргэлжилдэг. Ихэнх тохиолдолд…

    Дэлгэрэнгүй »

    ХАМУУ

    Хамуу нь хамууны хачгаар үүсгэгддэг халдварт  өвчин юм. Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтэй жижиг биетэй 1 сар орчим амьдардаг  8 хөлтэй микроскопоор л харах боломжтой маш жижиг амьтан юм. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвчийн доогуур нүхэн зам гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо…

    Дэлгэрэнгүй »

    Өндгөвчний уйланхай

    Өндгөвчний уйланхай байнга тохиолддог. Өндгөвчинд хатуу юм уу шингэн агуулсан хүүдий тогтоц үүсдэг. Ихэнхдээ зовиургүй, хүндрэлгүй байдаг. Биений юмны мөчлөгийн нэг хэсэг болон сар болгон үүсдэг боловч мэдэгдэлгүй өнгөрдөг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд өндгөвчний уйланхай мөн элбэг тохиолддог. Өндгөвчний уйланхай нь эргэж арилахгүй, томорч байвал асуудал дагуулж эхэлдэг. Өвдөх зовиур илэрнэ. Нас ахих тусам энэ байдал илүү…

    Дэлгэрэнгүй »

    Үтрээний үрэвсэл (Үтрээний халдвар)

    Вирус, нян, мөөгөнцөрийн халдвараас шалтгаалж үтрээний үрэвсэл үүсдэг. Саван, цацлага зэрэг химийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүд, тэр байтугай хувцас хүрэлцсэнээс болж арьс, салст үрэвсдэг. Үтрээний үрэвслийн төрөл Нянгийн вагинозМөөгөнцөрийн халдварХламидГоноррейХаршилТрихмониазВирусын үтрээний үрэвсэл Эдгээр шалтгаануудын тус тусын шинж тэмдэг нь өөр өөр байдаг бөгөөд оношлоход төвөгтэй байдал үүсдэг. Ямар ч шинж тэмдэггүйгээр явагддаг халдвар ч мөн бий.…

    Дэлгэрэнгүй »

    Умайн хоргүй хавдар

    Лейомиома, миома гэж бас нэрлэгддэг умайн хоргүй хавдар өвчин бол умайд ургадаг булчингийн хавдар юм. Цөөн тохиолдолд хортой хавдарт шилждэг. Умайн хоргүй хавдар нь хэлбэр, хэмжээ, байрлалаараа өөр өөр байдаг. Умайн хөндий, хананд байрладаг. Нүдэнд харагдахгүй жижиг хэмжээтэйгээс эхлээд умайг нилэнхүйд нь хамарсан хэмжээтэй байдаг. Умайн хоргүй хавдар нь ихэнхдээ төрөх насны 30-40 насны эмэгтэйчүүдэд…

    Дэлгэрэнгүй »

    Түрүү булчирхайн томрол гэж юу вэ?

    Хүн биедээ байнга анхаарал тавьж байх шаардлагатай байдаг. Цаашлаад нас ахих тусам хүний бие өөрт захирагдахгүйгээр өөрчлөгдөж байдаг. Эрчүүдийн хувьд эдгээр өөрчлөлтүүдийн нэг нь түрүү булчирхай томрох явдал байдаг. Энэ нь хэдийгээр хөгшрөлтийн онцлог боловч нөгөө талаар түрүү булчирхайн томрол хэмээх эмгэг байдлыг бий болгодог. Түрүү булчирхай нь шодойгоор шээс, үрийн шингэнийг дамжуулдаг шээсний сувгийн…

    Дэлгэрэнгүй »

    Гломерулонефрит

    Нарийн судаснуудаас бүрдсэн бөөрний бүтцийн нэг хэсэг болох түүдгэнцэр үрэвсэхийг гломерулонефрит гэнэ. Энэхүү судасны зангилаа нь цусыг шүүж илүүдэл шингэнийг зайлуулдаг. Хэрвээ түүдгэнцэр үрэвсвэл бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдаж бөөрний дутагдалд ордог. Гломерулонефрит нь хурц, архаг, аажим явцтай явцтай байдаг. Гломерулонефритын шалтгаан юу вэ? Шалтгаан нь өвчний явцаас хамаардаг. Хурц гломерулонефритын шалтгаан Хоолойны стрептококк үрэвсэл,…

    Дэлгэрэнгүй »

    Бөөрний чулуу гэж юу вэ?

    Бөөрний чулуу бол үнэндээ чулуу биш байдаг. Харин шээсээр гарахдаа чулуу шиг харагддаг. Бөөрний чулуу нь эрдэнэ шишийн үрний хэмжээтэйгээс авахуулаад давсны ширхэг шиг хэмжээтэй хүртэл жижиг хэмжээтэй байдаг. Хүний биед их хэмжээний эрдэс бодис бий болохтой зэрэгцээд шингэн хангалтгүй байх үед энэхүү чулуу шиг биет үүсдэг. Бөөрний чулуу нь бор, шар өнгөтэй, гөлгөр, арзгар…

    Дэлгэрэнгүй »

    Чихрийн шижингийн нефропати

    Чихрийн шижингийн нефропати гэж юу вэ? Бөөрний дутагдлын хамгийн гол шалтгаан болох чихрийн шижин өвчнөөё болж бөөр өвдөхийг чихрийн шижингийн нефропати гэнэ. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 3-ны нэг нь чихрийн шижингийн нефропатигаар хүндэрдэг. Чихрийн шижин болон бөөрний өвчнөөр зэрэг өвчилвөл бөөрний өвчнөөр дангаараа өвдөхөөс илүү хүнд байдаг. Энэ нь чихрийн шижин өвчний үед цусны даралт…

    Дэлгэрэнгүй »

    Бөөрний халдвар гэж юу вэ?

    Бөөрний гол үйл ажиллагаа нь цуснаас илүүдэл ус, хорт бодисыг шүүж цэвэрлэхэд оршдог. Бөөр нь шээсний замын нэг хэсэг бөгөөд шээсийг үүсгэж биеэс зайлуулдаг. Шээсний замын эрхтэнүүдэд: Бөөр (хорт бодисыг цуснаас шүүж цэвэрлэнэ, шээсийг бий болгоно)Шээлүүр (шээсийг бөөрнөөс давсагруу зөөдөг нарийн хоолой)Давсаг (шээсийг хуримтлуулна)Шээсний суваг (давсагнаас шээсийг гадагшлуулна) орно. Эдгээр эрхтэнүүдийн аль нэг нь нянгийн…

    Дэлгэрэнгүй »

    Бөөрний өвчин

    Бөөрний өвчин нь хүний биеийн цус цэвэрлэх, цуснаас илүүдэл усыг шүүх, цусны даралтыг хянах үйл ажиллагаанд оролцдог. Мөн улаан эсийн төлжилт, ясны эрүүл мэндэд шаардлагатай витамин Д-ын бодисын солилцоонд оролцоно. Хүн хоёр бөөртэй байдаг. Хоёр бөөр хоёулаа бүсэлхийнээс бага зэрэг дээр нурууны түвшинд байрлана. Бөөр үрэвсэж гэмтвэл биеэс ялгардаг хорт бодис, шингэн биед хуримтлагдана. Ингэснээр…

    Дэлгэрэнгүй »

    Архины бус шалтгаантай элэг өөхлөх өвчин

    Архи их уух нь элэг өөхлөх шалтгаан болно. Ингэснээр элэгний эд соривжин цирроз болно. Элэг соривжих тусам элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Гэхдээ архи бага уудаг юм уу, огт уудаггүй байх үед ч мөн  элэг өөхлөнө. Үүнийг АБШЭӨ өвчин гэх бөгөөд элэгний хатууралд мөн адил хүргэдэг. Амьдралын зөв хэвшилтэй байх нь АБШЭӨ өвчнөөс сэргийлэх тустай…

    Дэлгэрэнгүй »

    Архины шалтгаант элэгний өвчин

    Архины шалтгаант элэгний өвчин (АШЭӨ) нь архи хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэснээс элэг гэмтсэнээс үүсдэг өвчин. Олон жилээр архи хэтрүүлэн хэрэглэснээр элэг томорч үрэвсдэг. Энэ өөрчлөлт нь цирроз хэмээх элэгний хатууралд хүргэдэг. Элэгний хатуурал бол элэгний өвчний эцсийн шат юм. АШЭӨ бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан том асуудал юм. Эмэгтэйчүүдийн хувьд 7 хоногт 8-аас илүү, эрэгтэйчүүд…

    Дэлгэрэнгүй »

    Умайн Салстын Үрэвсэл

    Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алддаг. Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай. Үүний улмаас дараах хүндрэл учирна Үргүйдэл – Умайн салстын үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн 1/3 нь үргүй…

    Дэлгэрэнгүй »

    Умайн ургацаг

    Умайн дотор хананд ургасан эд юм. Умайн дотор ханан дах эсүүд хэт их үржсэнээр, бөөгнөрч ургацаг үүснэ.  Ургацаг нь ихэвчлэн хоргүй байх боловч хорт хавдар болох эрсдэлтэй.  Энэ нь 1мм-с гольфийн бөмбөг шиг хэмжээтэй ч байж болох бөгөөд умайн ханатай нэг үзүүрээрээ эсвэл угаараа холбоотой байна. Мөн умайд олон ургацаг ургасан байж болно. Умайн дотор…

    Дэлгэрэнгүй »

    Умайн хүзүүний хорт хавдар

    Умайн хүзүүний хэвийн эсүүдэд өөрчлөлт орж хавдар үүсэхийг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Энэ төрлийн хорт хавдар нь бэлгийн замын халдварт өвчин юм. Хүний Папиллома Вирус буюу HPV нь ихэвчлэн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэнэ. Шалтгаан Эрүүл эсүүд генетикийн өөрчлөлтөд орж хорт хавдрыг үүсгэдэг. Хэвийн үед хүний биеийн эсүүд тодорхой хугацаанд амьдарч, тодорхой хугацаанд үхнэ.…

    Дэлгэрэнгүй »

    Үтрээний үрэвсэл

    Үрэвслийг яг өвчин гэж  хэлж болохгүй. Энэ нь бие махбодын онцгой хариу урвал бөгөөд үүний тусламжтайгаар  гадны микроб болон өөрийн  гэмтсэн эсүүдээс хамгаалдаг. Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн нян байх ба эдгээрийн хоорондох баланс алдагдсанаас энэхүү эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, хэвийн үед сүүний хүчил хэмээх бодис ялгаруулж, үтрээнд хүчиллэг орчин үүсгэн, халдвараас сэргийлэх үүрэгтэй нянгийн…

    Дэлгэрэнгүй »

    Цусан дахь холестрин яагаад ихэсдэг вэ?

    Холестрин гэж юу вэ? Холестрин бол байгалиасаа хүний элгэнд боловсруулагдаж бий болдог өтгөн, өөхтэй төстэй өөх тосны нэг төрлийн бодис юм. Холестрин нь зарим даавар, витамин Д болон эсийн ханын бүтцийн амин чухал хэсэг болдог. Холестрин нь усанд уусдаггүй, дангаараа цусанд урсаж зөөвөрлөгдөж чадахгүй. Иймээс холестриныг зөөвөрлөхийн тулд элэг липопротейнийг ялгаруулдаг. Липопротейн нь өөх ба…

    Дэлгэрэнгүй »

    Томуу өвчин

    Ханиад болон томуу өвчний ялгаа юу вэ? Энгийн ханиад болон томуу өвчин нь эхэн үедээ адилхан шинж тэмдгээр илэрдэг амьсгалын замын өвчнүүд юм. Гэхдээ өөр өөр вирусын шалтгаантай байдаг бөгөөд илэрч буй зовиураар ялгааг нь мэдэж болно. Ханиад болон томуугийн шинж тэмдэг: Хамар битүүрэх, нус гоожихНайтаахБулчин хөндүүрлэхЯдрах Томуугийн шинж тэмдэг ханиаднаас илүү хурцаар илэрдэг. Ханиад…

    Дэлгэрэнгүй »

    Кроны өвчин

    Кроны өвчин нь хоол боловсруулах замын аль ч эрхтэнийг хамрах боловч ихэнхдээ нарийн, бүдүүн гэдсийг хамардаг. Кроны өвчин ба шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл хоёр нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хэлбэрүүд юм. Бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй боловч шинж тэмдгийг багасгаж өвчилсөн хүн идэвхитэй амьдралаар амьдрах бүрэн боломжтой. Шинж тэмдэг Гүйлгэх, өтгөн хатах, ходоодоор өвдөх зовиуртай байх…

    Дэлгэрэнгүй »

    Бүдүүн гэдэсний үрэвсэл

    Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг бүдүүн гэдэсний үрэвсэл гэнэ. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явцтай явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг. Бүдүүн гэдэсний үрэвслийн хэлбэрүүд ба тэдгээрийн шалтгаан             Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл ба кроны өвчин хоёр нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хэлбэрүүд…

    Дэлгэрэнгүй »

    Нойр булчирхайн үрэвсэл

    Нойр булчирхай бол ходоодны ар хэсэгт, нарийн гэдэсний хажууд байрладаг булчирхай юм. Үндсэн 2 үүрэгтэй: Хоол шингээх чухал ферментүүдийг нарийн гэдэсрүү ялгаруулна.Инсулин, глюкагон дааврыг цусруу ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь хоол хүнсийг энерги болгон зарцуулах үйл ажиллагааг зохицуулна. Нойр булчирхайнаас ялгардаг хоол боловсруулах фермент нь нарийн гэдэсрүү ялгарахаасаа өмнө идэвхижсэнээс нойр булчирхайн  эдийг өөрийг нь үрэвсэж…

    Дэлгэрэнгүй »

    Ходоодны шарх ( 12 хуруу гэдэсний шарх )

    Ходоодны хананд өвдөлттэй шарх үүсэхийг хэлнэ. Ходоодыг хоол боловсруулах замын шүүрлээс хамгаалж байдаг ходоодны нимгэн салст давхрагыг ходоодны хүчил идэж гэмтээснээр шарх үүсдэг. Шалтгаан Ходоодны салст бүрхүүл нимгэрсэн, ходоодны шүүрэл хэт ихэсвэл ходоодны хана ходоодны шүүрлээс болж гэмтэн шарх үүсдэг. Үүнд нөлөөлдөг гол 2 шалтгаан байдаг: Бактери. Энэ бактери нь хеликобактери пилори бөгөөд хүн амын…

    Дэлгэрэнгүй »

    Ходоодны үрэвсэл (12 хуруу гэдэсний үрэвсэл)

    Ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл адилхан шалтгаанаар үүсэж эмчилэгддэг. Ходоодны дотор хана үрэвсэж ходоодны үрэвсэл болдог. Ходоодны хурц үрэвсэл гэнэт эхлэж хурцаар явагддаг. Архаг ходоодны үрэвсэл удаан хугацаагаар явагддаг. Улайлтат ходоодны үрэвсэл нь үрэвсэл их болохгүйгээр явагддаг ч цус алдалт, шархлаа үүсгэдэг. Шалтгаан Ходоодны хана суларсанаар ходоодны шүүс ходоодыг гэмтээж үрэвсүүлэн ходоодны үрэвслийг үүсгэдэг. Мөн…

    Дэлгэрэнгүй »

    Улаан хоолойн үрэвсэл

    Идсэн хоолыг ходоодруу дамжуулдаг эрхтэн болох улаан хоолойн дотор хана үрэвсэхийг улаан хоолойн үрэвсэл гэнэ. Цаашдаа шарх, шалбархай болж хүндэрдэг. Мөн Барреттын хоолой шинж тэмдэг үүсвэл хавдар болох эрсдэлтэй байдаг. Шалтгаан Мөөгөнцөр. Чихрийн шижин, ХДХВ-ын халдвар зэрэг өвчнөөр дархлаа суларсан хүмүүс мөөгөнцөрийн халдвараар өвчилдөг.Хомхойн вирус. Мөөгөнцөртэй адил дархлаа сул хүмүүст хомхойн вирусны гаралтай улаан хоолойн…

    Дэлгэрэнгүй »

    Тархмал хатуурал

    Тархмал хатуурал өвчин нь тархи, нугас, нүдний мэдрэлд нөлөөлж нүдний хараа, тэнцвэр, булчингийн үйл ажиллагаа болон бусад биеийн үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг архаг ужиг явцтай өвчин юм. Эдгээр өөрчлөлт нь хүнд, хөнгөн хэлбэрээр хүн бүрт өөрөөр илэрнэ. Ингэхдээ хүний биеийн дархлалын тогтолцоо нь тархи, нугасны мэдрэлийн ширхэгийг бүрхэн хамгаалж байдаг миелин хэмээх бүтцийг гэмтээж…

    Дэлгэрэнгүй »

    Архины шалтгаант мэдрэлийн алдагдал

    Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж захын мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж хөл гар бадайрах, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг өөрчлөлт юм. Энэхүү захын мэдрэл нь биенээс нугас, тархины хооронд сэрэл мэдрэлийг дамжуулдаг. Тиамин, фолийн хүчил, ниацин, витамин В6, В12, витамин Е нь мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд чухал. Архи хэт их уух нь эдгээр шим тэжээлийн түвшинг алдагдуулж…

    Дэлгэрэнгүй »

    Гуурсан хоолойнхурц үрэвсэл

    Мөгөөрсөн хоолойгоор дамжин гуурсан хоолойгоор агаар дамжин уушгинд очдог. Энэ мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойнууд үрэвсэж цэр ялгаран ханиалга, амьсгал давчах, халуурах зэрэг шинж өгдөг өвчнийг гуурсан хоолойн үрэвсэл гэнэ. Гуурсан хоолойн хурц үрэвсэл. 10-аас багагүй хоног үргэлжлэх боловч ханиалга нь хэдэн долоо хоногоор үргэлжилнэ.Гуурсан хоолойн архаг үрэвсэл. Хэдэн долоо хоногоор үргэлжилж намдах боловч дахин давтагддаг.…

    Дэлгэрэнгүй »

    Уушигны архаг бөглөрөлт өвчин

    Үрэвслийн улмаас гуурсан хоолойд эргэшгүй буюу бүрэн бус, хэсэгчлэн эргэх онцлогтой бөглөрөл үүсч агаарын урсгал буурах, уушгины агааржуулалт ба хийн солилцоо давшингуйгаар хямарч, эмнэлзүйд амьсгалын дутагдал ба уушги-зүрхний архаг дутагдлын хам шинжээр илэрдэг аажим даамжрах явцтай өвчин юм. Энэхүү бүлэг өвчнөөс эмфизема (уушиг хийгээр тэлэгдэх өвчин), архаг гуурсан хоолойн үрэвсэл өвчин нь түгээмэл тохиолддог. Амьсгалын…

    Дэлгэрэнгүй »

    Гуурсан хоолойн багтраа

    Дархлал болон дархлалын бус механизмаар гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж улмаар гуурсан хоолойн гөлгөр булчин  агших, салст бүрхүүлийн шүүрэл ялгарал ихсэх, хавагнахтай холбоотойгоор гэнэт ханиалгах, амьсгал боогдох, бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат явцтай эмгэг юм. Илрэх шинж тэмдэг Ханиалгах, тэр тусмаа шөнийн цагаар ханиалгах, дасгал хөдөлгөөн хийх, инээх зэрэгт ханиахАмьсгалахад шуухитнах, хяхтнах, исгэрэхЦээж давчдахАмьсгал давчдахЯдарч…

    Дэлгэрэнгүй »