Мика Монгол Мика Монгол

Бэлгийн замын өвчин

Кандидоз. /Мөөгөнцөр/

Кандидоз нь кандид (Candida albicans) хэлбэрийн мөөгөнцрийн халдвар юм. Энэхүү халдвар нь ам, хоолой, арьс, цус, бэлэг эрхтэнг өвчлүүлдэг. Ихэнх тохиолдолд кандидозыг ариун цэврийн дэглэмээр эмчилж болох боловч, мөөгөнцрийн халдвар нь дархлаа сул хүмүүст маш аюултай байж болно. Антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөөгөнцрийн эсрэг эм хавсран хэрэглэж болно. Эмэгтэйчүүдэд мөөгөнцөр…

Дэлгэрэнгүй »

Микоплазмоз

Микоплазмоз нь бэлгийн замаар дамждаг өвчин. Онцгой нууцлаг байдлаараа бэлгийн замын бусад өвчнөөс ялгаатай гэж болно. Энэ нь хярзанд байрлах бактери, мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетнүүд дундаас үүсгэгддэг. Зарим мэргэжилтнүүд тодорхой нөхцөлд бусад бичил биетнүүдтэй хавсарч үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нөхцөлт эмгэг төрөгчид гэж үздэг. Шалтгаан Энэхүү өвчин нь микоплазмын нэртэй бичил биетийн оролцоогоор үүсдэг гэж…

Дэлгэрэнгүй »

Үтрээний бактержил буюу гарднереллёз

Эмэгтэйчүүдийн үтрээний олон тооны бичил биетүүдийн хоорондын тэнцвэрт байдал алдагдсанаар буюу дисбактериоз үүсч зарим нэгэн бактери хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд өвчин vvсэх бөгөөд үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ. Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактери үүсгэдэг. Энэ бактер нь гол төлөв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн…

Дэлгэрэнгүй »

Цитомегаловирус -ын халдвар.

1956 онд нээгдсэн. Уг өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах ба дархлаа суларсан хүмүүст халуурч толгой өвдөн илэрдэг. Өөрөөр хэлбэл  халдвар авсан ч дархлаа сайтай бол өвдөхгүй, шинж тэмдэг илрэхгүй, вирусийн тээгч болно. Цитомегаловирус нь хүний эсэд нэг л орсон л бол тэндээ үүрд үлддэг ба бүрэн эмчлэх боломжгүй. Харин дархлаа сайжруулдаг бүх л цогц бэлдмэлүүд,…

Дэлгэрэнгүй »

Бэлгийн хомхой

Бэлгийн хомхой гэдэг нь энгийн херпес вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Энэ өвчний онцлог шинжид бэлэг эрхтний ойролцоо загатнаж, өвдөж, хөндүүр болох, усархаг жижиг гүвдрүүт тууралт ойр ойрхон гарах зэрэг орно. Хоёр төрлийн энгийн херпесийн вирусээр хомхой нь үүсгэгддэг. Бэлгийн хомхойн 90 хувь нь II төрлийн вирус ээр, 10 хувь нь I…

Дэлгэрэнгүй »

Хламидиоз

Хламид нь өвчтэй хүний гар, аяга таваг, шүлс, алчуур, хувцас зэрэг ахуйн замаар халдварладаг нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ өвчинг оношилсон тохиолдолд хялбархан эдгэрдэг. Харин эмчлэхгүй орхивол хүндэрч, бусад өвчний эх үүсвэр болох аюултай. Энэ өвчний тохиолдлын тэн хагаст нь бэлгийн замаар дамждаг трихомониаз, уреаплазмоз, эсвэл гарднереллез мэтийн бусад халдварт өвчнүүдтэй хавсарсан…

Дэлгэрэнгүй »

Уреаплазмоз

Уреаплазмоз нь бэлгийн замаар дамждаг бөгөөд уреаплазмаар үүсдэг өвчин юм. Заримдаа шээс бэлгийн системийн үрэвсэлт өвчнүүдийн үед өвчин үүсгэгч бичил биет илрэхгvй  атлаа уреаплазма их хэмжээгээр илэрсэн байдаг. Энэ халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал ямар байгаагаас шалтгаалан өвчний явц янз бүр байдаг. Халдвар нь таатай нөхцөл бүрдсэн үед хурдан үржиж замдаа дайралдсан бүгдийг гэмтээж…

Дэлгэрэнгүй »

Умайн хүзүүний өмөн

Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байдаг хучуур эдээс үүсдэг. Хэвийн эсүүд нь өмөнгийн өмнөх үе шатных болж өөрчлөгдөөд, дараа нь хорт хавдрын эсүүд болж хувирдаг. Төрөл Умайн хүзүүний хорт хавдрыг хавтгай эст ба аденокарцином гэсэн хоёр үндсэн төрөл болгон ялгадаг. Хорт хавдар болон өөрчлөгдөх явц нь гол төлөв хэдэн жил үргэлжилдэг ч заримдаа…

Дэлгэрэнгүй »

Трихомониаз

Трихомониаз өвчин нь /Trichomonas vaginalis/-р шимэгчээр үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм. Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед халдварладаг бөгөөд хүний шээсний суваг, эсвэл бэлэг эрхтэнд нэвтэрмэгц тэдгээрийг бүрхэж байдаг эсүүдээс тэмтрүүлийнхээ тусламжтайгаар бэхлэгдэж авдаг. Үүний дараанаас маш эрчимтэй үржиж эхэлнэ. Ингэсээр тоо нь хэт олшрох үед…

Дэлгэрэнгүй »

Намилзгана

Хvмvvс энэ таагvй шавьжийг “умдагны бөөс” гэж нэрлэдэг бєгєєд харин арьс єнгєний эмч нар “умдагны намилзгана” эсвэл “наймалз” гэсэн арай зохимжтой нэр томьёог хэрэглэдэг. 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй энэ шимэгчийг микроскопоор харахад жижигхэн хавчтай, наймаалжтай маш төстэй байдаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бөгөөд эдгээр нь vсний угт жижигхэн наалдсан…

Дэлгэрэнгүй »

Тэмбүү

Цайвар трепонемагаар үүсгэгддэг гарцаагүй өнгөний өвчин. Тэмбүү нь 15-р зууны үед анх бүртгэгдсэн юм. Бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Үүсгэгч бие рүү нэвтэрсэн хэсэгт улаан, нойтон, өвдөлттэй яр гарна. Цаашид шархлаж, биед ханиадтай төстэй шинж илэрнэ. Шарх алга болсон ч цусанд орсон халдвар биед удаан хугацаанд өвчлөл үүсгэн, тархийг…

Дэлгэрэнгүй »

Заг хүйтэн

Гонорей буюу заг хүйтэн нь хамгийн их тархсан өнгөний өвчний тоонд ордог. Энэ өвчин нь бэлгийн замаар дамжих олон төрлийн халдвараас хамгийн анх гарч ирсэн гэжүздэг. 3500 жилийн өмнө энэ өвчний шинж тэмдгийг тодорхойлон бичсэн байдаг. 1879 онд Алберт Нейссер (Albert Neisser) энэ өвчнийг үүсгэгч нян гонококкийг (gonococcus – Neisseria gonorrhoeae) илрүүлсэн. Өвчтэй хүмүүсийг шээхэд…

Дэлгэрэнгүй »

ДОХ

ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. Шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бvртгэгдсэн байдаг. Хүний дархлал хомдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг. Халдварлах…

Дэлгэрэнгүй »

Бэлгийн Замын Халдварт өвчин /STDs/

Нэршил: ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус                ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол               БЗДХ-Бэлгийн Замаар Дамждаг Халдвар Бэлгийн замын халдварууд нь маш олон төрөл байдаг. Заавал бэлгийн хавьтлаар үүссэн ч биш, бусад төрлийн нянгаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварууд ч бас үүнд ордог. Бэлгийн замаар дамжих халдварт заг хүйтэн, тэмбүү, хламид, бэлгийн хомхой, бэлгийн үү, элэгний В, С…

Дэлгэрэнгүй »