Судас хатуурал гэж юу вэ? Өөхөн товруу үүссэнээс шалтгаалсан артерийн судасны нарийслыг атеросклероз буюу судас хатуурал гэдэг. Артерийн судас нь зүрхээр дамжуулан биеийн эд эрхтэнд хүчилтөрөгч, тэжээлийн бодис зөөвөрлөдөг судас юм. Хүн нас ахих тусам артерийн судсанд өөх тос, холестрин хуримтлагдаж өөхөн товрууг үүсгэдэг. Энэхүү өөхөн товруу нь артерийн судсаар цус урсахад саад болдог. Ингэхдээ…
Даралт ихсэх өвчин гэж юу вэ? Цусны даралт ихэссэнээс шалтгаалж үүсдэг зүрхний өвчин юм. Зүрх өндөр даралтан дор ажилласанаар зүрхэнд төрөл бүрийн өвчин үүсгэдэг. Даралт ихсэх өвчинд зүрхний дутагдал, зүрхний булчин зузаарах, титэм судасны өвчин болон бусад өвчин багтана. Даралт ихсэх өвчин бол цусны даралт ихэссэнээр амь насаа алдахад хүргэдэг ноцтой өвчин юм. Даралт ихсэх…
Зүрхийг цусаар хангадаг, бөглөрч, нарийссан судсыг нээхийн тулд судсан дотуурх ажилбарыг хийдэг. Зүрхийг цусаар хангадаг эдгээр судсыг титэм судас гэдэг. Титэм судасны тэлэгч нь титэм судсыг дотроос нь тэлдэг жижиг хэмжээтэй, метал торон хоолой юм. Эмнэлэгт байх хугацаа Судсан дотуур ажилбар хийхдээ тэлэгч бас тавидаг. Зүрхийг цусаар хангадаг титэм судсыг нарийсч, бөглөрсөн үед нь нээх…
Ерөнхий ойлголт Тойг хажуу талаасаа цохигдоход байрлалаасаа мултарч гардаг. Мөн энгийн хөдөлгөөн хийх, мушгирсан хөдөлгөөн хийх, гэнэт эргэх зэрэгт тойг гулсаж гардаг. Тойг мултрах, хагас мултрах нь давтан тохиолддог. Эхний удаадаа өвдөлттэй байх бөгөөд явж чадахгүй болдог. Хагас мултрал нь өвдөлтгүй байдаг. Авах арга хэмжээ Өвдөгний мөгөөрс, шөрмөс гэмтэж, яс хугараагүйг бататгаж рентген, MRI хийдэг.…
Ерөнхий ойлголт Шагайн холбоос сунах 3 зэрэг байдаг: 1-р зэрэг. Холбоос сунана. Хөнгөн гэмтэл бөгөөд амархан сайжирдаг.2-р зэрэг. Холбоос хэсэг газраараа тасарна. Чиг, гөлтгөнөн боолт хийнэ.3-р зэрэг. Холбоос бүхэлдээ тасарна. Энэхүү хүнд гэмтлийн үед мэс засал хийнэ. Холбоос сунах сүүлийн 2 зэргийн үед цусны жижиг судас хамт гэмтдэг. Ингэснээр цус эдрүү нэвчиж, тухайн газар хар,…
Ерөнхий ойлголт Ахар сүүл гэмтэхэд хавдаж, хөхөрч няцардаг. Ховор тохиолдолд яс хугардаг. Ахар сүүлний гэмтэл нь шал, мөсөн дээр хальтрах зэрэг арагшаагаа хатуу зүйл дээр унах үйлдлээр үүсдэг. Ахар сүүлний гэмтлийн дараах шинж тэмдгүүд байдаг: Ууц нуруугаар өвдөх, эмзэглэхХонго өвдөхСуухад өвдөх, бадайрахАхар сүүл хавиар хөхрөх, хавдах Авах арга хэмжээ Ахар сүүлний гэмтэл нь өвдөлт ихтэй…
Шуу ясны дээд үзүүрийн хугарлын гол шалтгаан нь гараа дэлгэж унахаас болдог. Авах арга хэмжээ 1-2 долоо хоног өвдөж, хавдана. Хугарлын хэмжээ бага, хөдөлгөөн хийж чадахгүй байвал чиг, гар, тохой, шууг дэмжих сойлт хэрэглэнэ. 2-3 долоо хоног зүүнэ. Хүнд хугарлын үед гэмтлийн эмчид үзүүлнэ. Хугарлын үед дараах мэс засал шаардлагатай: Төмөр бүрээс, хадаасаар ясыг барьж…
Хамар нь хянга ясны 2 яс, хамрын шонтгор болгодог урт мөгөөрс гэсэн хоёр хэсгээс тогтоно. Хамрын ясан хэсэг хугарахыг хамрын ясны хугарал гэнэ. Хамрын ясны хугарал нь голлон спортын гэмтэл, авто осол, цохион зодооноос шалтгаалдаг. Хамрын ясны хугарлын дараах арчилгаа Ерөнхий ойлголт Гэмтлээс шалтгаалан хамар муруйвал хамрын ясыг байранд нь буцаан оруулж засна. Хугарал хөнгөн…
Сарвууны шивнүүр ясны хугарлын үед чиг, гөлтгөнөн боолт хийнэ. Мөн мэс засал хийх шаардлага гарна. Сарвууны хугарлын хэлбэр Сарвууны хугарлын байрлалаар дараах хэлбэрүүдэд хуваагдана: Хурууны үен дээрХурууны үений доогуурГол, дунд хэсэгтБугуйн талын, суурь ясан дээрЗөрүүтэй хугарал Хүнд хугарлын үед мэс засал хийж шургаа, төмөр хэрэгслээр хугарлыг бэхэлдэг. Авах арга хэмжээ Чиг зүүнэ. Хуруу, сарвуу, бугуйг…
Шагайны ясны хугарлын дараах хэлбэрүүд байдаг: Хэсгийн (бүхэлдээ хугаралгүй, хэсэг газар цуурна)Бүрэн хугарал (яс хоёр хэсэг болон хугарна)Шагайны нэг юм уу хоёр тал хугарахШөрмөс, холбоос тасрах, гэмтэх Ерөнхий ойлголт Шагайн хугарлын дараах тохиолдлуудад мэс засал хийнэ: Ясны төгсгөлүүд зөрсөн.Хугарал шагайн үерүү орсон.Шөрмөс, холбоос тасарсан.Мэс засал эмчилгээгүйгээр зөв эдгэрхгүй гэж үзсэн.Хүүхдийн хувьд, шагайны хугарал нь ясны…
Шандас шөрмөс, шилбэний булчин 2 нь хамтдаа өсгий, хуруу өргөх үүрэгтэй. Шилбэний булчин, шандас шөрмөсөө ашиглан алхах, гүйх, үсрэх үйлдэл хийдэг. Шандас шөрмөс хэтэрхий их сунгагдвал урагдаж, тасардаг. Энэ үед дараах шинж тэмдэг илэрнэ: Пүд хий чимээ гарах, шагай, хөлний ард хурц өвдөлт мэдрэгдэхАлхах, шатаар гарах үед тавхайгаа хөдөлгөж чадахгүй байхХуруун дээрээ зогсож чадахгүй байхХөл,…
Гэмтэх үед хавирга хугарах эрсдэл нас ахих тусам ихэсдэг. Гэмтэл хэрхэн үүсдэг вэ? Амьсгалах, ханиах, дээд бие хөдлөх үед хавирга хөдөлдөг учраас хавирганы хугарал нь өвдөлт ихтэй байдаг. Цээжний дунд хэсгийн хавирга хамгийн хугардаг. Хавирганы хугарал нь бусад цээж, эрхтэний гэмтэлтэй хавсардаг. Тиймээс хавирганы хугарлаас гадна бусад гэмтлийг эмч шалгадаг. Авах арга хэмжээ Багадаа 6…
Эгэмний яс нь өвчүү, мөрний хооронд байрладаг урт, нарийн яс юм. Өвчүүний 2 талд байрласан 2 эгэмний яс байдаг. Эгэмний яс нь мөрийг нэг шулуунд барьж байдаг. Эгэмний ясны хугарал гэж оношлогдсон бол дараах заавар, зөвлөмжийг дагах шаардлагатай болно. Ямар тохиолдолд эгэмний яс хугардаг вэ? Дараах тохиолдлуудад эгэмний яс хугардаг: Мөрөөрөө унахГараа тэнийлгэн, тулж унахМашин,…
Эмнэлэгт байх хугацаа Зүрхний аль нэг хавхлагыг солих, сэргээх мэс засал хийгдэнэ. Цээжний голд том зүсэлт хийх, хавирга завсраар жижиг зүсэлт хийх, 2-4 жижиг зүсэлт хийх замаар тус тус мэс засал хийгддэг. 3-7 хоног эмнэлэгт хэвтдэг. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэх тохиолдол гарч болно. Хурдан эдгэхийн тулд дасгал хөдөлгөөн хийж сурна. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс…
Дэлүү тайрах мэс засал хийгдэнэ. Гэртээ гарсаны дараагаар эмчлэгч эмчийн зааврын дагуу өөрийгөө арчилна. Эмнэлэгт байх хугацаа Хэвлийн дунд хэсэг юм уу хэвлийн зүүн талд хавирганы доогуур зүсэлт хийнэ. Хавдрын эмчилгээ хийгдэж байгаа бол тунгалгийн булчирхайнуудыг бас авна. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Мэс заслын эдгэрэлт нь 4-8 долоо хоногийн хугацаа шаардана. Дараах шинж тэмдгүүд…
Эмнэлэгт байх хугацаа Үтрээнд зүсэлт хийж, энэхүү зүсэлтээр умайг авч тайрах мэс засал хийдэг. Мөн хэвлийгээр жижиг зүсэлтүүд хийж дурангийн мэс заслыг ашигладаг. Умайн гуурсан хоолой, өндгөвч гэсэн умайн дайвар эрхтэнүүдийг мөн тайрч авна. Мэс засал хийлгэсэн өдрөө гарах юм уу 1-2 хоног эмнэлэгт хэвтэнэ. Эмнэлэгт байх хугацаа 3-6 долоо хоногийн дараа биеийн байдал сайжирна.…
Эмнэлэгт байх хугацаа Умайг тайрах мэс засал хийгдэнэ. Хэвлийд 3-5 ширхэг жижиг зүсэлт хийнэ. Энэ зүсэлтээр дуран болон мэс заслын жижиг багаж хэрэгслүүдийг оруулна. Умайн гуурсан хоолой, өндгөвч гэсэн умайн дайвар эрхтэнүүдийг мөн тайрч авна. Эмнэлэгт 1 хоног хэвтэнэ. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Мэс засал хийлгэснээс хойш 4-6 долоо хоногийн дараа биеийн байдал бүрэн…
Умайн гуурсан хоолой, өндгөвчийг мөн хамт авна. Мэс заслыг явуулахын тулд хэвлийд мэс заслын зүсэлт хийнэ. Эмнэлэгт байх хугацаа Хэвлийн доод хэсэгт 13-18 см зүсэлт хийнэ. Умдаг ясны дээгүүр, хөндлөн юм уу босоо зүсэлт хийнэ. Мөн дараах ажилбар хийгддэг: Умайн гуурсан хоолой, өндгөвчийг авна.Хэрвээ хавдар байвал үтрээ зэрэг бусад эд, эрхтэнийг авна.Тунгалгийн булчирхайг авна.Мухар олгойг…
Цавь орчмын хэвлийн хана суларсанаас цавины ивэрхий үүсч мэс засал хийдэг. Эмнэлэгт байх хугацаа Нугасны мэдээ алдуулалт болон ерөнхий мэдээ алдуулалт хийгдэнэ. Ивэрхий жижиг байвал хэсгийн мэдээ алдуулалтан дор мэс засал явагдана. Сувилагч өвчин намдаах өгч, алхаж явахад тусална. Эдгэхэд зөөлөн хөдөлгөөн, амралт чухал. Мэс засал хийсэн өдрөө гэртээ гарч болно. Үгүй бол эмнэлэгт 1-2…
Хөхний хэлбэр, хэмжээг өөрчлөх мэс засал хийгдэнэ. Хөх өргөх, хөх багасгах, томруулах мэс засал хийдэг. Эмнэлэгт байх хугацаа Ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалтан дор мэс засал хийгдэнэ. Хийх ажилбарын төрлөөс хамааран 1 болон түүнээс их цаг зарцуулагддаг. Мэс заслын дараа цээж, хөхийг тойруулж боосон боолт хийнэ. Зүсэлт хийсэн газарт гуурс байрлуулсан байдаг. Мэдээ орсоны дараа…
Эмнэлэгт байх хугацаа Хамрын таславчийг засах мэс засал хийгдэнэ. Энэхүү мэс засал нь 1-1½ цаг явагддаг. Ерөнхий унтуулга дор явагдана. Хэсгийн мэдээ алдуулалтыг цөөн тохиолдолд хийдэг. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Мэс заслын дараа уусдаг утсаар оёдол тавих, чихээс хийх болон хамран дотор чиг тавьдаг. Мэс заслаас 24-36 цагийн дараа чихээсийг авдаг. Чигийг 1-2 долоо…
Хөхийг бүхэлд нь тайрах мэс засал хийгдэнэ. Хөхний хавдраас сэргийлэх, эмчлэх зорилгоор хийгддэг. Эмнэлэгт байх хугацаа Дараах төрлийн мэс засал хийгдэнэ: Хөхний толгой, нөсөөг үлдээж хөхийг бүхэлд нь авах мэс засал байдаг. Хавдрын тархалтыг үзэхийн тулд ойр орчмын лимфийн булчирхайнаас эдийн шинжилгээ авдаг.Хөхийг бүхэлд нь хөхний толгой, нөсөөтэй хамт авч, бага хэмжээний арьс үлдээдэг. Хавдрын…
Донороос эвэрлэгийн эдийг шилжүүлэн суулгах мэс засал юм. Хамгийн түгээмэл хийгддэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал юм. Эмнэлэгт байх хугацаа 2 аргаар эвэрлэгийг шилжүүлэн суулгадаг. 1 дэх арга. Донорын эдийн хамт эвэрлэгийг шилжүүлэн суулгадаг. Өөрийн нүдний эвэрлэгийг авна. Дараагаар нь донор нүдний эвэрлэгийг нүдэнд оёно.2 дахь арга. Зөвхөн эвэрлэгийн дотор давхаргыг шилжүүлэн суулгана. Энэ аргаар…
Эмнэлэгт байх хугацаа Энгийн тасагт шилжих хүртлээ эрчимт эмчилгээний тасагт байна. Эмнэлэгт хэвтэх бүхий л хугацаандаа цээжин доторх шингэний гадагшлуулахын тулд тавьсан цээжний гуурстай байна. Гэртээ гарсан үедээ ч энэ гуурстайгаа байх нь бий. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Хэвийн байдалдаа ортол 6-8 долоо хоног болно. Гараа хөдөлгөх, цээжин биеэ эргүүлэх, гүнзгий амьсгал авах үед…
Улаан хоолойн нэг хэсэг юм уу бүхий л хэсгийг тайрч авах мэс засал хийгдэнэ. Улаан хоолойн үлдсэн хэсгийг ходоодтой нийлүүлж холбодог. Эмнэлэгт байх хугацаа Мэс заслыг дурангаар хийсэн бол хүзүү, цээж, аюулхай орчимд хэд хэдэн жижиг зүсэлт хийдэг. Харин нээлттэй мэс засал хийхэд хэвлий, цээж, хүзүүнд том зүсэлт хийдэг. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Хүзүүндээ…
Эмнэлэгт байх хугацаа Хэвлий, аарцаг, хөлрүү цус зөөвөрлөдөг артерийн том судас болох гол судасны цүлхэнг арилгах мэс засал хийгдэнэ. Хэвлийн голд юм уу зүүн талд урт зүсэлт хийж, мэс засал хийгдэнэ. 1-3 өдөр эрчимт эмчилгээнд хэвтэж, энгийн тасагт үргэлжлүүлэн хэвтэнэ. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Эмнэлгээс гэртээ гарахдаа хүнээр хүргүүлнэ. Өөрөө жолоо барьж болохгүй. 4-8…
Эмнэлэгт байх хугацаа Биеийн доод хэсэгрүү цусыг түгээдэг том артерийн судсанд үүссэн цүлхэнг арилгах судсан доторх мэс засал хийгдэнэ. Дараах байдлаар энэхүү ажилбарыг хийнэ: Гуяны артерийг олж, цавинд зүсэлт хийнэ.Уг артерийн судсанд багаж оруулах гуурс тавина.Гар зэрэг өөр газар зүсэлт хийж гуурсан мөн тавидаг.Артерийн судсанд бий болгосон зүсэлтээрээ дамжуулан тэлэгч, нөхөөс оруулна.Рентгений тусламжтайгаар цүлхэн байгаа…
Эмнэлэгт байх хугацаа Өвдөгний үений дараах өөрчлөлтүүдэд энэхүү мэс заслыг хийдэг: Жийргэвчийн язралт. Өвдөгний үений завсар байдаг мөгөөрс юм. Энэхүү мөгөөрсийг авах, засахаар мэс засал хийдэг.Өвдөгний ар, өвөр чагтан холбоосны язралт, гэмтэлҮений хальсны үрэвсэл, гэмтэлТойгны мултралӨвдөгний үений мөгөөрс гэмтэхТойгны үений бүрхүүлийн уйланхай. Тахиман дээр шингэнээр дүүрсэн уйланхай гарч ирдэг. Үений үрэвсэл зэрэг бусад үрэвслээс шалтгаалан…
Мөрний үеийг хиймэл үеэр солино. Эмнэлэгт байх хугацаа Эмнэлэгт байх хугацаандаа өвчин намдаах эм хэрэглэнэ. Шинэ хийлгэсэн үеэр өвдөхөд авах арга хэмжээг мэдэж авна. Гэртээ хийх дасгалыг эмч, сэргээн засахын эмч зааж өгнө. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Мөр орчим 2-4 долоо хоног халуу оргиж, эмзэглэнэ. Хавдар энэ хугацаанд бууна. Гэр доторх зохион байгуулалтаа өөрт…
Эмнэлэгт байх хугацаа Өвдөгний үеийг тэр чигт нь юм уу нэг хэсгийг нь солих мэс засал хийгддэг. Гэмтэж өөрчлөгдсөн ясыг авч, засаад хиймэл шинэ үе байрлуулдаг. Өвчин намдаах эм хэрэглэж, өвдөгний шинэ үеийг хэрхэн арчлах талаар заалгаж авах болно. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Гэртээ гарахдаа бусдын тусламжгүйгээр, тулгуур, суга таяг хэрэглэх чадвартай байх хэрэгтэй.…
Түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийлгэсний дараа гэртээ гараад анхаарах зүйлсийг энд дурдах болно. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Гэртээ гарахдаа бусдын тусламжгүйгээр, тулгуур, суга таяг хэрэглэх чадвартай байх хэрэгтэй. 2-4 долоо хоногийн дараа тулгуур, суга таяг хэрэглэх шаардлагагүй болдог. Хэзээнээс суга таяг хэрэглэхгүй байж болохыг эмчлэгч эмчээсээ асууна. Хувцасаа өмсөхдөө бусдын тусламжийг…
Эмнэлэгт байх хугацаа Хугарсан дунд чөмөгний хүзүүнд тусгай хавтас, шургаа төмрийг хийх, хадах мэс засал хийнэ. Түнхний үе солих мэс засал мөн хийгддэг. Эмнэлгээс гарахын өмнө сэргээн засах эмчилгээ хийлгэдэг. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Түнхний хугарлын мэс засал хийлгэсний дараа орноос босох үед хамгийн их анхаарах хэрэгтэй байдаг бөгөөд аль болох эрт алхаж эхлэх…
Хөлийн дунд чөмөгний яс хугарвал нээлттэй аргаар хугарсан ясыг нийлүүлэх мэс засал хийдэг. Ингэхдээ төмөр хэрэгслээр ясыг нийлүүлж бэхэлнэ. Энэ хэрэгслийг дотуур бэхжүүлэгч гэж нэрлэдэг. Дунд чөмөгний дундуур шургаа, том хадаас оруулж, дунд чөмөгний хугарлыг засах мэс заслын арга түгээмэл хэрэглэгддэг. Энэ шургаа нь яс бороолох хүртэл тулгуур болж өгдөг. Мөн ясанд хавтгай төмөр тавьж…
Хөдөлгөөн хийх, давсаг орчим даралт өгөхөд шээс гарахыг стрессийн шээс задгайрал гэдэг. Үүнийг засахын тулд мэс засал хийдэг. Эмнэлэгт байх хугацаа Хөдөлгөөн хийх, давсаг орчим даралт өгөхөд шээс гарахыг стрессийн шээс задгайрал гэдэг. Алхах, дасгал хөдөлгөөн хийх, юм өргөх, ханиах, найтаах, инээх нь бүгдээрээ стрессийн шээс задгайрлыг үүсгэдэг. Энэ асуудлыг засахын тулд мэс засал хийнэ.…
Тархины мэс заслыг хийхийн тулд хуйхыг зүснэ. Гавлын ясанд жижиг нүх гарган өрөмдөх юм уу гавлын ясны хэсгийг хөрөөдөж авдаг. Ингэж гавал ясны хэсгийг авсан тохиолдолд мэс заслын төгсгөлд авсан хэсгийг эргүүлж тавидаг. Үгүй бол метал хавтас тавьдаг. Гэртээ гарсныхаа дараа эмчлэгч эмчийнхээ зааврын дагуу өөрийгөө арчилна. Эмнэлэгт байх хугацаа Мэс заслыг дараах шалтгаанаар хийдэг:…
Судасны хананы сул хэсэг цүлхийхийг судасны цүлхэн гэнэ. Энэ цүлхэн тодорхой хэмжээнд хүрэхээр хагарах өндөр эрсдэлтэй болдог. Улмаар тархины гадаргууруу цус алдана. Үүнийг аалзавчийн доорх цус алдалт гэдэг. Тархин дотор цус алдах тохиолдол бас байдаг. Судасны цүлхэнгээс цус алдахаас урьдачилан сэргийлэх, цүлхэнгээс цус алдсаны дараа эмчлэх зорилгоор мэс засал эмчилгээ хийдэг. Гэртээ гарсаны дараа өөрийгөө…
Хэвлийгээр том зүсэлт хийж цөсний хүүдийг авах мэс засал хийгдэнэ. Эмнэлэгт байх хугацаа Хэвлийгээр зүсэлт хийж цөсний хүүдийг авах мэс засал хийгдэнэ. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Нээлттэй аргаар цөсний хүүдийг авах мэс засал нь 4-8 долоо хоногийн дараа эдгэрнэ. Энэ хугацаанд дараах шинж тэмдгүүд илэрнэ: Зүсэлт хийсэн газраар 1-2 долоо хоног өвдөнө. Энэ өвдөлт…
Эмнэлэгт байх хугацаа Цөсний хүүдийг дурангаар авах мэс ажилбар хийгдэнэ. Хэвлийд 1-4 ширхэг жижиг зүсэлт хийж, лапароскопи гэх тусгай төхөөрөмжөөр цөсийг авна. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын эдгэрэх хугацаа нь голлон 6 долоо хоног байдаг. 1-2 долоо хоногт амьдралын хэвийн хэмнэлдээ орох боловч хэвийн хүч тамиртай болтолоо хэдэн…
Мэс засал хийхийн тулд арьсыг зүсдэг. Ингэж үүссэн шархыг мэс заслын шарх гэдэг. Мэс заслын шарх нь урт, богино янз бүрийн хэмжээтэй байдаг. Зүсэлтийн урт нь мэс заслын төрлөөс хамаардаг. Зарим тохиолдолд энэ зүсэлт нь эргэж нээгддэг. Ингэхдээ зүсэлтийн нэг хэсэг газраа юм уу бүхэлдээ нээгддэг. Эмч үүнийг оёдол хийхгүйгээр шийдэх тохиолдол гардаг. Гэртээ гарсаны…
Хөлөө тайруулсны дараагаар эдгэрэх хугацаа нь тухайн хүний биеийн ерөнхий байдал, хүндрэл болсон эсэхээс хамаардаг. Эмнэлэгт байх хугацаа Гэмтэлд орох, хөлний үрэвсэл, өвчнөөс шалтгаалан эмчлэх боломжгүй болсон тохиолдолд хөлийг тайрдаг. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Хөлөө тайруулсанаас шалтгаалан ууртай, цөхөрсөн, сэтгэл гутрах байдалд ордог. Эдгээр мэдрэмжүүд нь хэвийн үзэгдэл бөгөөд эмнэлэгт байх хугацаанд юм уу…
Хөлөө тайруулсны дараагаар эдгэрэх хугацаа нь тухайн хүний биеийн ерөнхий байдал, хүндрэл болсон эсэхээс хамаардаг. Эмнэлэгт байх хугацаа Гэмтэлд орох, хөлний үрэвсэл, өвчнөөс шалтгаалан эмчлэх боломжгүй болсон тохиолдолд хөлийг тайрдаг. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Хөлөө тайруулсанаас шалтгаалан ууртай, цөхөрсөн, сэтгэл гутрах байдалд ордог. Эдгээр мэдрэмжүүд нь хэвийн үзэгдэл бөгөөд эмнэлэгт байх хугацаанд юм уу…
Ясны чөмөг шилжүүлэн суулгах гэдэг нь гэмтэж, үгүй болсон ясны чөмгийг эрүүл ясны чөмөгний үүдэл эсээр солих ажилбар юм. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Цусны тоо, дархлаа тогтолцоо бүрэн сэргэхэд 6 сар болон түүнээс дээш хугацаа шаардах болно. Энэ хугацаанд халдвар авах, цус алдах, арьсны өвчний эрсдэл өндөр байна. Бие сул байсаар байх болно. Чөмөг…
Хэвлийд байхаас эхлэн хүүхдийн уруул, тагнай нийлж ургаагүйгээс үүсдэг төрөхийн гажгийг засахын тулд уруул тагнайн сэтэрхийг нөхөх мэс засал хийдэг. Ерөнхий мэдээ алдуулалтын дор энэхүү мэс заслыг хүүхдэд хийдэг. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Мэдээ алдуулалтын дараа хүүхдийн хамарнаас нус гарах нь хэвийн үзэгдэл юм. Эхний долоо хоног амаараа амьсгалах шаардлага гардаг. Хамар, амнаас хэвийн…
Бүдүүн гэдсийг тэр чигт нь юм уу аль нэг хэсгийг авах мэс засал, бүдүүн гэдэсний цорго тавиулсны дараа анхаарах, гэртээ өөрийгөө хэрхэн арчлах талаар энд зөвлөх болно. Эмнэлэгт байх хугацаа Мэс засал хийлгэх үед болон дараа нь судсаар шингэн дусал хийдэг. Хамраар дамжуулан ходоодонд хаймсуур тавьдаг. Антибиотик эмчилгээ хийгдэнэ. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Эмнэлгээс…
Заримдаа тойгны хугарлын үед тойг, дөрвөн толгойт булчингийн шөрмөс урагддаг. Эдгээр шөрмөс нь гуяны урд талын том булчинг өвдөгний үетэй холбодог. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Мэс засал эмчилгээ шаардлагагүй тохиолдолд: Хөдөлгөөнөө хязгаарлана, зогсож болохгүй, хугарал маш бага хэмжээтэй бол хөдөлгөөний идэвхитэй байна.Өвдөгний гөлтгөнөн боолт болон бусад боолтыг 4-6 долоо хоног байлгадаг. Хөдөлгөөнөө хязгаарлах шаардлагатай…
Хавдрын хими эмчилгээ хийлгэсний дараа халдвар авах, цус алдах, арьсны өвчин үүсэх эрсдэл ихэсдэг. Хими эмчилгээний дараа эрүүл байхын тулд амаа арчлах, халдвараас сэргийлэх зэрэг арчилгаа, арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс Хими эмчилгээ хийлгэсний дараа ам шархлах, ходоод гэдэс өвдөх, суулгах шинж тэмдэг илэрнэ. Амархан ядарна. Хоолны дуршил муудах ч…
Микоз буюу арьс ба хумсны мөөгөнцөр өвчин нь өвчин үүсгэгч мөөгнөөс өдөөгддөг хvний халдварт өвчний бvлэгт хамаарна. Мөөгнүүд нь арьсны бvх давхарга, яс болон дотор эрхтнүүдийг хүртэл гэмтээх чадвартай бөгөөд өдөөгч болгон гол төлөв өөрийн “дуртай” газраа гэмтээдэг. Хаана нойтон, чийгтэй, харанхуй газар байна тэнд мөөгөнцөр үүсдэг учир үтрээ бол мөөгөнцөр үүсэх хамгийн тохиромжтой орчин…
Хөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодын болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулж байдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз гэнэ. Энэ нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрын гэсэн хоёр янз байдаг. Бvх биеийг хамарсан хэт хөлрөлт нь маш олон хүнд…
Арьсны үрэвслүүдийн ерөнхий нэршлийг дерматит гэнэ. Олон шалтгааны улмаас янз бүрийн байдлаар арьсны үрэвсэл илэрч болох бөгөөд ихэвчлэн арьс улайж, загатнан, хавдах шинж тэмдэг илэрдэг. Үрэвссэн арьс хуурайшин хатуурч, улмаар хагаран шүүс гарах тохиолдол элбэг байдаг. Хуйхны хаг, экзем, элдэв бодисуудад хүрэхэд арьс харшлах зэрэг нь бүгд арьсны үрэвслийн нэгэн хэлбэр юм. Дерматит нь халдварладаггүй,…
Арьсны өнгө өөрчлөгдөж цайрах өвчнийг витилиго гэнэ. Биеийн аль ч хэсгийн арьсны өнгө алдагдаж болох бөгөөд үүнд: гар, хөл, нүүр, нуруу, хурууны завсар, үс, амны дотор тал болоод нүдний өнгө зэрэг орно. Арьсны өнгөнөөс үл хамааран витилиго явагдаж болох боловч ихэвчлэн бараан арьстай хүмүүст тохиолддог. Өвчний тархалтыг бууруулах эмчилгээ хийгддэг ба нэгэнт цайрсан арьс буцаж…
Гар болон хуруун дээр арьс ургацаг ургахыг үү гэнэ. Үү ургацагт хүрэхэд хатуу байх бөгөөд дотроо жижиг хар цэгүүдтэй байж болно. Эдгээр хар цэгүүд нь цусны бүлэнгүүд юм. Үү ургацаг нь хүрэхэд гарт халдварлах вирусийн гаралтай өвчин бөгөөд бага насны хүүхдүүд болон 20-30 насны залуу хүмүүс өвчлөх нь элбэг байдаг. Мөн дархлал суларсан үед үү…
Могой үлд нь вирусийн гаралтай халдвар юм. Намар, өвөлдөө гол төлөв настай хүмүүст өвддөг. Энэ өвчнийг салхин цэцгийг үүсгэгч вирус үүсгэдэг. Салхин цэцэг тусаад эдгэрсний дараа вирус нь бүрэн усталгүй мэдрэлийн системийн эсүүдэд нуугдмал хэлбэртэй үлддэг. Хүн эрүүл байгаа үед вирус нь ямар ч нөлөө үзүүлэхгүй ч заримдаа олон жилийн дараа ч гэсэн цусанд ахин…
Ягаан үлд /Жиберын өвчин/ нь холцруутсан ягаан толбо туурдаг арьсны өвчин юм. Ямар ч насанд гарч болох ч залуучуудын дунд илүү олон тохиолддог. Энэ эмгэгийг бодит шалтгааныг нь одоо хүртэл тогтоож чадаагүй байгаа. Хавар, эсвэл намар ханиад, томуу туссан үед гарах нь цөөнгүй. Дархлаа султай хүмүүст дахин гарч болзошгүй. Шинж тэмдэг Их биеийн арьсан дээр…
Энэ нь арьс, салст бүрхүүл, хумсыг гэмтээдэг архаг эмгэг юм. Гол төлөв насанд хүрэгчид өвддөг бөгөөд халдваргүй өвчин юм. Ингэхдээ 40-60 нас /эмэгтэй/, удамшил, хүчтэй стресс, ходоод гэдэсний эмгэг, чихрийн шижин, амны салст бүрхүүлийн гэмтэл зэргийг хавтгай улаан үлдийг үүсэхэд нөлөөлдөг эрсдэлийн хүчин зүйл болдог. Өвчнийг үүсгэдэг бодит шалтгааныг одоо хүртэл тогтоож чадаагүй ч мэдрэлийн…
Энэ нь мөөгөнцрийн гаралтай арьсны халдварт өвчин юм. Хүнээс хүнд, эсвэл амьтнаас хүнд халдварладаг. Нохой, муур зэрэг амьтантай их тоглодгоороо хүүхдүүд хяргах үлдээр өвчлөх нь олон. Насанд хүрэгчид нь халдвартай хүнээс, эсвэл халдвартай хүний хэрэглэж байсан сам, малгай, алчуур зэргийг хэрэглэх үед халдвар авдаг. Шинж тэмдэг Арьс, хуйх, заримдаа хумс гэмтдэг. Мөөгөнцөр нь халдварласнаас хойш…
Хайрст үлд нь үсний хаг шиг жижиг хэсгийг хамарч эсвэл том хэсгүүдийг хамарч үүсдэг. Арьсны гадна талд арьсны эсүүд үүсэн давхар арьсны давхарга үүсэж хуурайшин загатнах, улаан гүвдрүү гарах, заримдаа өвдөлт мэдрэгдэх шинж тэмдгүүд илэрдэг. Удаан хугацааны архаг хэлбэртэй явагддаг өвчин бөгөөд зарим хэсгийн үлд эдгэрч байхад зарим нь гарч эхлэх байдлаар үргэлжилдэг. Ихэнх тохиолдолд…
Хамуу нь хамууны хачгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хамууны хачиг нь 0,3-0,4 мм хэмжээтэй жижиг биетэй 1 сар орчим амьдардаг 8 хөлтэй микроскопоор л харах боломжтой маш жижиг амьтан юм. Эмэгчин хачиг нь хүний арьсны эвэрлэг бүрхэвчийн доогуур нүхэн зам гаргаж өдөртөө 2-3 ширхэг өндөг гаргана. Авгалдай нь хэд хэдэн үе шат дамжин хоёр долоо…
Өндгөвчний уйланхай байнга тохиолддог. Өндгөвчинд хатуу юм уу шингэн агуулсан хүүдий тогтоц үүсдэг. Ихэнхдээ зовиургүй, хүндрэлгүй байдаг. Биений юмны мөчлөгийн нэг хэсэг болон сар болгон үүсдэг боловч мэдэгдэлгүй өнгөрдөг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд өндгөвчний уйланхай мөн элбэг тохиолддог. Өндгөвчний уйланхай нь эргэж арилахгүй, томорч байвал асуудал дагуулж эхэлдэг. Өвдөх зовиур илэрнэ. Нас ахих тусам энэ байдал илүү…
Вирус, нян, мөөгөнцөрийн халдвараас шалтгаалж үтрээний үрэвсэл үүсдэг. Саван, цацлага зэрэг химийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүд, тэр байтугай хувцас хүрэлцсэнээс болж арьс, салст үрэвсдэг. Үтрээний үрэвслийн төрөл Нянгийн вагинозМөөгөнцөрийн халдварХламидГоноррейХаршилТрихмониазВирусын үтрээний үрэвсэл Эдгээр шалтгаануудын тус тусын шинж тэмдэг нь өөр өөр байдаг бөгөөд оношлоход төвөгтэй байдал үүсдэг. Ямар ч шинж тэмдэггүйгээр явагддаг халдвар ч мөн бий.…
Лейомиома, миома гэж бас нэрлэгддэг умайн хоргүй хавдар өвчин бол умайд ургадаг булчингийн хавдар юм. Цөөн тохиолдолд хортой хавдарт шилждэг. Умайн хоргүй хавдар нь хэлбэр, хэмжээ, байрлалаараа өөр өөр байдаг. Умайн хөндий, хананд байрладаг. Нүдэнд харагдахгүй жижиг хэмжээтэйгээс эхлээд умайг нилэнхүйд нь хамарсан хэмжээтэй байдаг. Умайн хоргүй хавдар нь ихэнхдээ төрөх насны 30-40 насны эмэгтэйчүүдэд…
Хүн биедээ байнга анхаарал тавьж байх шаардлагатай байдаг. Цаашлаад нас ахих тусам хүний бие өөрт захирагдахгүйгээр өөрчлөгдөж байдаг. Эрчүүдийн хувьд эдгээр өөрчлөлтүүдийн нэг нь түрүү булчирхай томрох явдал байдаг. Энэ нь хэдийгээр хөгшрөлтийн онцлог боловч нөгөө талаар түрүү булчирхайн томрол хэмээх эмгэг байдлыг бий болгодог. Түрүү булчирхай нь шодойгоор шээс, үрийн шингэнийг дамжуулдаг шээсний сувгийн…
Нарийн судаснуудаас бүрдсэн бөөрний бүтцийн нэг хэсэг болох түүдгэнцэр үрэвсэхийг гломерулонефрит гэнэ. Энэхүү судасны зангилаа нь цусыг шүүж илүүдэл шингэнийг зайлуулдаг. Хэрвээ түүдгэнцэр үрэвсвэл бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдаж бөөрний дутагдалд ордог. Гломерулонефрит нь хурц, архаг, аажим явцтай явцтай байдаг. Гломерулонефритын шалтгаан юу вэ? Шалтгаан нь өвчний явцаас хамаардаг. Хурц гломерулонефритын шалтгаан Хоолойны стрептококк үрэвсэл,…
Бөөрний чулуу бол үнэндээ чулуу биш байдаг. Харин шээсээр гарахдаа чулуу шиг харагддаг. Бөөрний чулуу нь эрдэнэ шишийн үрний хэмжээтэйгээс авахуулаад давсны ширхэг шиг хэмжээтэй хүртэл жижиг хэмжээтэй байдаг. Хүний биед их хэмжээний эрдэс бодис бий болохтой зэрэгцээд шингэн хангалтгүй байх үед энэхүү чулуу шиг биет үүсдэг. Бөөрний чулуу нь бор, шар өнгөтэй, гөлгөр, арзгар…
Чихрийн шижингийн нефропати гэж юу вэ? Бөөрний дутагдлын хамгийн гол шалтгаан болох чихрийн шижин өвчнөөё болж бөөр өвдөхийг чихрийн шижингийн нефропати гэнэ. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 3-ны нэг нь чихрийн шижингийн нефропатигаар хүндэрдэг. Чихрийн шижин болон бөөрний өвчнөөр зэрэг өвчилвөл бөөрний өвчнөөр дангаараа өвдөхөөс илүү хүнд байдаг. Энэ нь чихрийн шижин өвчний үед цусны даралт…
Бөөрний гол үйл ажиллагаа нь цуснаас илүүдэл ус, хорт бодисыг шүүж цэвэрлэхэд оршдог. Бөөр нь шээсний замын нэг хэсэг бөгөөд шээсийг үүсгэж биеэс зайлуулдаг. Шээсний замын эрхтэнүүдэд: Бөөр (хорт бодисыг цуснаас шүүж цэвэрлэнэ, шээсийг бий болгоно)Шээлүүр (шээсийг бөөрнөөс давсагруу зөөдөг нарийн хоолой)Давсаг (шээсийг хуримтлуулна)Шээсний суваг (давсагнаас шээсийг гадагшлуулна) орно. Эдгээр эрхтэнүүдийн аль нэг нь нянгийн…
Бөөрний өвчин нь хүний биеийн цус цэвэрлэх, цуснаас илүүдэл усыг шүүх, цусны даралтыг хянах үйл ажиллагаанд оролцдог. Мөн улаан эсийн төлжилт, ясны эрүүл мэндэд шаардлагатай витамин Д-ын бодисын солилцоонд оролцоно. Хүн хоёр бөөртэй байдаг. Хоёр бөөр хоёулаа бүсэлхийнээс бага зэрэг дээр нурууны түвшинд байрлана. Бөөр үрэвсэж гэмтвэл биеэс ялгардаг хорт бодис, шингэн биед хуримтлагдана. Ингэснээр…
Кандидоз нь кандид (Candida albicans) хэлбэрийн мөөгөнцрийн халдвар юм. Энэхүү халдвар нь ам, хоолой, арьс, цус, бэлэг эрхтэнг өвчлүүлдэг. Ихэнх тохиолдолд кандидозыг ариун цэврийн дэглэмээр эмчилж болох боловч, мөөгөнцрийн халдвар нь дархлаа сул хүмүүст маш аюултай байж болно. Антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөөгөнцрийн эсрэг эм хавсран хэрэглэж болно. Эмэгтэйчүүдэд мөөгөнцөр…
Микоплазмоз нь бэлгийн замаар дамждаг өвчин. Онцгой нууцлаг байдлаараа бэлгийн замын бусад өвчнөөс ялгаатай гэж болно. Энэ нь хярзанд байрлах бактери, мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетнүүд дундаас үүсгэгддэг. Зарим мэргэжилтнүүд тодорхой нөхцөлд бусад бичил биетнүүдтэй хавсарч үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нөхцөлт эмгэг төрөгчид гэж үздэг. Шалтгаан Энэхүү өвчин нь микоплазмын нэртэй бичил биетийн оролцоогоор үүсдэг гэж…
Эмэгтэйчүүдийн үтрээний олон тооны бичил биетүүдийн хоорондын тэнцвэрт байдал алдагдсанаар буюу дисбактериоз үүсч зарим нэгэн бактери хэвийн хэмжээнээс ихсэх юмуу, эсвэл багасч эмэгтэй хvний бэлэг эрхтэнд өвчин vvсэх бөгөөд үүнийг үтрээний бактержил буюу гарднереллёз гэнэ. Энэ өвчнийг гарднерелла вагиналис гэх жижиг бактери үүсгэдэг. Энэ бактер нь гол төлөв шээсний сүв, гадна бэлэг эрхтэнд амьдардаг. Бэлгийн…
1956 онд нээгдсэн. Уг өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах ба дархлаа суларсан хүмүүст халуурч толгой өвдөн илэрдэг. Өөрөөр хэлбэл халдвар авсан ч дархлаа сайтай бол өвдөхгүй, шинж тэмдэг илрэхгүй, вирусийн тээгч болно. Цитомегаловирус нь хүний эсэд нэг л орсон л бол тэндээ үүрд үлддэг ба бүрэн эмчлэх боломжгүй. Харин дархлаа сайжруулдаг бүх л цогц бэлдмэлүүд,…
Бэлгийн хомхой гэдэг нь энгийн херпес вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Энэ өвчний онцлог шинжид бэлэг эрхтний ойролцоо загатнаж, өвдөж, хөндүүр болох, усархаг жижиг гүвдрүүт тууралт ойр ойрхон гарах зэрэг орно. Хоёр төрлийн энгийн херпесийн вирусээр хомхой нь үүсгэгддэг. Бэлгийн хомхойн 90 хувь нь II төрлийн вирус ээр, 10 хувь нь I…
Хламид нь өвчтэй хүний гар, аяга таваг, шүлс, алчуур, хувцас зэрэг ахуйн замаар халдварладаг нэг төрлийн бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ өвчинг оношилсон тохиолдолд хялбархан эдгэрдэг. Харин эмчлэхгүй орхивол хүндэрч, бусад өвчний эх үүсвэр болох аюултай. Энэ өвчний тохиолдлын тэн хагаст нь бэлгийн замаар дамждаг трихомониаз, уреаплазмоз, эсвэл гарднереллез мэтийн бусад халдварт өвчнүүдтэй хавсарсан…
Уреаплазмоз нь бэлгийн замаар дамждаг бөгөөд уреаплазмаар үүсдэг өвчин юм. Заримдаа шээс бэлгийн системийн үрэвсэлт өвчнүүдийн үед өвчин үүсгэгч бичил биет илрэхгvй атлаа уреаплазма их хэмжээгээр илэрсэн байдаг. Энэ халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал ямар байгаагаас шалтгаалан өвчний явц янз бүр байдаг. Халдвар нь таатай нөхцөл бүрдсэн үед хурдан үржиж замдаа дайралдсан бүгдийг гэмтээж…
Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байдаг хучуур эдээс үүсдэг. Хэвийн эсүүд нь өмөнгийн өмнөх үе шатных болж өөрчлөгдөөд, дараа нь хорт хавдрын эсүүд болж хувирдаг. Төрөл Умайн хүзүүний хорт хавдрыг хавтгай эст ба аденокарцином гэсэн хоёр үндсэн төрөл болгон ялгадаг. Хорт хавдар болон өөрчлөгдөх явц нь гол төлөв хэдэн жил үргэлжилдэг ч заримдаа…
Трихомониаз өвчин нь /Trichomonas vaginalis/-р шимэгчээр үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм. Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед халдварладаг бөгөөд хүний шээсний суваг, эсвэл бэлэг эрхтэнд нэвтэрмэгц тэдгээрийг бүрхэж байдаг эсүүдээс тэмтрүүлийнхээ тусламжтайгаар бэхлэгдэж авдаг. Үүний дараанаас маш эрчимтэй үржиж эхэлнэ. Ингэсээр тоо нь хэт олшрох үед…
Хvмvvс энэ таагvй шавьжийг “умдагны бөөс” гэж нэрлэдэг бєгєєд харин арьс єнгєний эмч нар “умдагны намилзгана” эсвэл “наймалз” гэсэн арай зохимжтой нэр томьёог хэрэглэдэг. 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй энэ шимэгчийг микроскопоор харахад жижигхэн хавчтай, наймаалжтай маш төстэй байдаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бөгөөд эдгээр нь vсний угт жижигхэн наалдсан…
Цайвар трепонемагаар үүсгэгддэг гарцаагүй өнгөний өвчин. Тэмбүү нь 15-р зууны үед анх бүртгэгдсэн юм. Бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Үүсгэгч бие рүү нэвтэрсэн хэсэгт улаан, нойтон, өвдөлттэй яр гарна. Цаашид шархлаж, биед ханиадтай төстэй шинж илэрнэ. Шарх алга болсон ч цусанд орсон халдвар биед удаан хугацаанд өвчлөл үүсгэн, тархийг…
Гонорей буюу заг хүйтэн нь хамгийн их тархсан өнгөний өвчний тоонд ордог. Энэ өвчин нь бэлгийн замаар дамжих олон төрлийн халдвараас хамгийн анх гарч ирсэн гэжүздэг. 3500 жилийн өмнө энэ өвчний шинж тэмдгийг тодорхойлон бичсэн байдаг. 1879 онд Алберт Нейссер (Albert Neisser) энэ өвчнийг үүсгэгч нян гонококкийг (gonococcus – Neisseria gonorrhoeae) илрүүлсэн. Өвчтэй хүмүүсийг шээхэд…
ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. Шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бvртгэгдсэн байдаг. Хүний дархлал хомдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг. Халдварлах…
Нэршил: ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол БЗДХ-Бэлгийн Замаар Дамждаг Халдвар Бэлгийн замын халдварууд нь маш олон төрөл байдаг. Заавал бэлгийн хавьтлаар үүссэн ч биш, бусад төрлийн нянгаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварууд ч бас үүнд ордог. Бэлгийн замаар дамжих халдварт заг хүйтэн, тэмбүү, хламид, бэлгийн хомхой, бэлгийн үү, элэгний В, С…
Архи их уух нь элэг өөхлөх шалтгаан болно. Ингэснээр элэгний эд соривжин цирроз болно. Элэг соривжих тусам элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Гэхдээ архи бага уудаг юм уу, огт уудаггүй байх үед ч мөн элэг өөхлөнө. Үүнийг АБШЭӨ өвчин гэх бөгөөд элэгний хатууралд мөн адил хүргэдэг. Амьдралын зөв хэвшилтэй байх нь АБШЭӨ өвчнөөс сэргийлэх тустай…
Архины шалтгаант элэгний өвчин (АШЭӨ) нь архи хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэснээс элэг гэмтсэнээс үүсдэг өвчин. Олон жилээр архи хэтрүүлэн хэрэглэснээр элэг томорч үрэвсдэг. Энэ өөрчлөлт нь цирроз хэмээх элэгний хатууралд хүргэдэг. Элэгний хатуурал бол элэгний өвчний эцсийн шат юм. АШЭӨ бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан том асуудал юм. Эмэгтэйчүүдийн хувьд 7 хоногт 8-аас илүү, эрэгтэйчүүд…
Умайн салст болон булчингийн эдүүд холбогч эдээр солигдох өвчнийг умайн салстын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед үүссэн холбогч эд нь зузаарсаар сарын тэмдгийн үеэр цус алддаг. Умайн салстын үрэвсэлтэй бол сарын тэмдгийн үед хүчтэй өвдөх бөгөөд үр тогтоход хүндрэл учруулах аюултай. Үүний улмаас дараах хүндрэл учирна Үргүйдэл – Умайн салстын үрэвсэлтэй эмэгтэйчүүдийн 1/3 нь үргүй…
Умайн дотор хананд ургасан эд юм. Умайн дотор ханан дах эсүүд хэт их үржсэнээр, бөөгнөрч ургацаг үүснэ. Ургацаг нь ихэвчлэн хоргүй байх боловч хорт хавдар болох эрсдэлтэй. Энэ нь 1мм-с гольфийн бөмбөг шиг хэмжээтэй ч байж болох бөгөөд умайн ханатай нэг үзүүрээрээ эсвэл угаараа холбоотой байна. Мөн умайд олон ургацаг ургасан байж болно. Умайн дотор…
Умайн хүзүүний хэвийн эсүүдэд өөрчлөлт орж хавдар үүсэхийг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Энэ төрлийн хорт хавдар нь бэлгийн замын халдварт өвчин юм. Хүний Папиллома Вирус буюу HPV нь ихэвчлэн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэнэ. Шалтгаан Эрүүл эсүүд генетикийн өөрчлөлтөд орж хорт хавдрыг үүсгэдэг. Хэвийн үед хүний биеийн эсүүд тодорхой хугацаанд амьдарч, тодорхой хугацаанд үхнэ.…
Үрэвслийг яг өвчин гэж хэлж болохгүй. Энэ нь бие махбодын онцгой хариу урвал бөгөөд үүний тусламжтайгаар гадны микроб болон өөрийн гэмтсэн эсүүдээс хамгаалдаг. Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн нян байх ба эдгээрийн хоорондох баланс алдагдсанаас энэхүү эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, хэвийн үед сүүний хүчил хэмээх бодис ялгаруулж, үтрээнд хүчиллэг орчин үүсгэн, халдвараас сэргийлэх үүрэгтэй нянгийн…
Чихрийн шижин өвчин бол цусанд сахар, глюкозын түвшин ихсэж эрүүл мэндийн архаг нөхцөл байдал үүсдэг өвчин юм. Инсулин даавар нь энергийн эх үүсвэрт ашиглагддаг сахарыг цуснаас эсрүү зөөвөрлөдөг. Чихрийн шижин хэв шинж 2-ын үед биеийн эсүүд инсулинтэй хариу үйлчлэлцэлгүй болдог. Өвчний сүүлийн шатуудад хүний бие хангалттай инсулин ялгаруулж чадахгүй болдог. Хоруу явцтай чихрийн шижин хэв…
Холестрин гэж юу вэ? Холестрин бол байгалиасаа хүний элгэнд боловсруулагдаж бий болдог өтгөн, өөхтэй төстэй өөх тосны нэг төрлийн бодис юм. Холестрин нь зарим даавар, витамин Д болон эсийн ханын бүтцийн амин чухал хэсэг болдог. Холестрин нь усанд уусдаггүй, дангаараа цусанд урсаж зөөвөрлөгдөж чадахгүй. Иймээс холестриныг зөөвөрлөхийн тулд элэг липопротейнийг ялгаруулдаг. Липопротейн нь өөх ба…
Ханиад болон томуу өвчний ялгаа юу вэ? Энгийн ханиад болон томуу өвчин нь эхэн үедээ адилхан шинж тэмдгээр илэрдэг амьсгалын замын өвчнүүд юм. Гэхдээ өөр өөр вирусын шалтгаантай байдаг бөгөөд илэрч буй зовиураар ялгааг нь мэдэж болно. Ханиад болон томуугийн шинж тэмдэг: Хамар битүүрэх, нус гоожихНайтаахБулчин хөндүүрлэхЯдрах Томуугийн шинж тэмдэг ханиаднаас илүү хурцаар илэрдэг. Ханиад…
Хэвийн бус эсийн хуваагдал хурдтай явагдаж бусад эд эрхтэнрүү тархдаг томоохон бүлэг өвчнийг хавдар гэсэн нэр томъёонд багтааж ойлгодог. Хавдар бол дэлхийд үхлийн шалтгааныг тэргүүлж байгаа өвчний нэг юм. Хорт хавдрын өсөлт, үсэрхийлэл Хүний бие эрхтэний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны дагуу хэдэн их наяд эс өсөж, хуваагдаж байдаг. Эрүүл эсүүд нь эсийн төрлөөсөө хамаараад…
Харшил гэдэг нь хүний биед шууд муу нөлөөгүй гадны бодисын эсрэг дархлалын тогтолцооны хариу урвал юм. Эдгээр гадны бодисуудыг харшил төрүүлэгч гэнэ. Үүнд тодорхой нэр төрлийн хоол хүнс, цэцгийн тоос, амьтны хаг үс орно. Дархлалын тогтолцоо нь гадны эмгэг үүсгэгчийн эсрэг тэмцэж хүний биеийг эрүүл байлгадаг. Дархлааны тогтолцоо нь таны биеийг аюулд оруулах ямар ч…
Кроны өвчин нь хоол боловсруулах замын аль ч эрхтэнийг хамрах боловч ихэнхдээ нарийн, бүдүүн гэдсийг хамардаг. Кроны өвчин ба шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл хоёр нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хэлбэрүүд юм. Бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй боловч шинж тэмдгийг багасгаж өвчилсөн хүн идэвхитэй амьдралаар амьдрах бүрэн боломжтой. Шинж тэмдэг Гүйлгэх, өтгөн хатах, ходоодоор өвдөх зовиуртай байх…
Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг бүдүүн гэдэсний үрэвсэл гэнэ. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явцтай явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг. Бүдүүн гэдэсний үрэвслийн хэлбэрүүд ба тэдгээрийн шалтгаан Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл Шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл ба кроны өвчин хоёр нь бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хэлбэрүүд…
Нойр булчирхай бол ходоодны ар хэсэгт, нарийн гэдэсний хажууд байрладаг булчирхай юм. Үндсэн 2 үүрэгтэй: Хоол шингээх чухал ферментүүдийг нарийн гэдэсрүү ялгаруулна.Инсулин, глюкагон дааврыг цусруу ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь хоол хүнсийг энерги болгон зарцуулах үйл ажиллагааг зохицуулна. Нойр булчирхайнаас ялгардаг хоол боловсруулах фермент нь нарийн гэдэсрүү ялгарахаасаа өмнө идэвхижсэнээс нойр булчирхайн эдийг өөрийг нь үрэвсэж…
Ходоодны хананд өвдөлттэй шарх үүсэхийг хэлнэ. Ходоодыг хоол боловсруулах замын шүүрлээс хамгаалж байдаг ходоодны нимгэн салст давхрагыг ходоодны хүчил идэж гэмтээснээр шарх үүсдэг. Шалтгаан Ходоодны салст бүрхүүл нимгэрсэн, ходоодны шүүрэл хэт ихэсвэл ходоодны хана ходоодны шүүрлээс болж гэмтэн шарх үүсдэг. Үүнд нөлөөлдөг гол 2 шалтгаан байдаг: Бактери. Энэ бактери нь хеликобактери пилори бөгөөд хүн амын…
Ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл адилхан шалтгаанаар үүсэж эмчилэгддэг. Ходоодны дотор хана үрэвсэж ходоодны үрэвсэл болдог. Ходоодны хурц үрэвсэл гэнэт эхлэж хурцаар явагддаг. Архаг ходоодны үрэвсэл удаан хугацаагаар явагддаг. Улайлтат ходоодны үрэвсэл нь үрэвсэл их болохгүйгээр явагддаг ч цус алдалт, шархлаа үүсгэдэг. Шалтгаан Ходоодны хана суларсанаар ходоодны шүүс ходоодыг гэмтээж үрэвсүүлэн ходоодны үрэвслийг үүсгэдэг. Мөн…
Идсэн хоолыг ходоодруу дамжуулдаг эрхтэн болох улаан хоолойн дотор хана үрэвсэхийг улаан хоолойн үрэвсэл гэнэ. Цаашдаа шарх, шалбархай болж хүндэрдэг. Мөн Барреттын хоолой шинж тэмдэг үүсвэл хавдар болох эрсдэлтэй байдаг. Шалтгаан Мөөгөнцөр. Чихрийн шижин, ХДХВ-ын халдвар зэрэг өвчнөөр дархлаа суларсан хүмүүс мөөгөнцөрийн халдвараар өвчилдөг.Хомхойн вирус. Мөөгөнцөртэй адил дархлаа сул хүмүүст хомхойн вирусны гаралтай улаан хоолойн…
Тархмал хатуурал өвчин нь тархи, нугас, нүдний мэдрэлд нөлөөлж нүдний хараа, тэнцвэр, булчингийн үйл ажиллагаа болон бусад биеийн үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг архаг ужиг явцтай өвчин юм. Эдгээр өөрчлөлт нь хүнд, хөнгөн хэлбэрээр хүн бүрт өөрөөр илэрнэ. Ингэхдээ хүний биеийн дархлалын тогтолцоо нь тархи, нугасны мэдрэлийн ширхэгийг бүрхэн хамгаалж байдаг миелин хэмээх бүтцийг гэмтээж…
Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж захын мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж хөл гар бадайрах, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг өөрчлөлт юм. Энэхүү захын мэдрэл нь биенээс нугас, тархины хооронд сэрэл мэдрэлийг дамжуулдаг. Тиамин, фолийн хүчил, ниацин, витамин В6, В12, витамин Е нь мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд чухал. Архи хэт их уух нь эдгээр шим тэжээлийн түвшинг алдагдуулж…
Мөгөөрсөн хоолойгоор дамжин гуурсан хоолойгоор агаар дамжин уушгинд очдог. Энэ мөгөөрсөн хоолой, гуурсан хоолойнууд үрэвсэж цэр ялгаран ханиалга, амьсгал давчах, халуурах зэрэг шинж өгдөг өвчнийг гуурсан хоолойн үрэвсэл гэнэ. Гуурсан хоолойн хурц үрэвсэл. 10-аас багагүй хоног үргэлжлэх боловч ханиалга нь хэдэн долоо хоногоор үргэлжилнэ.Гуурсан хоолойн архаг үрэвсэл. Хэдэн долоо хоногоор үргэлжилж намдах боловч дахин давтагддаг.…
Үрэвслийн улмаас гуурсан хоолойд эргэшгүй буюу бүрэн бус, хэсэгчлэн эргэх онцлогтой бөглөрөл үүсч агаарын урсгал буурах, уушгины агааржуулалт ба хийн солилцоо давшингуйгаар хямарч, эмнэлзүйд амьсгалын дутагдал ба уушги-зүрхний архаг дутагдлын хам шинжээр илэрдэг аажим даамжрах явцтай өвчин юм. Энэхүү бүлэг өвчнөөс эмфизема (уушиг хийгээр тэлэгдэх өвчин), архаг гуурсан хоолойн үрэвсэл өвчин нь түгээмэл тохиолддог. Амьсгалын…
Дархлал болон дархлалын бус механизмаар гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж улмаар гуурсан хоолойн гөлгөр булчин агших, салст бүрхүүлийн шүүрэл ялгарал ихсэх, хавагнахтай холбоотойгоор гэнэт ханиалгах, амьсгал боогдох, бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат явцтай эмгэг юм. Илрэх шинж тэмдэг Ханиалгах, тэр тусмаа шөнийн цагаар ханиалгах, дасгал хөдөлгөөн хийх, инээх зэрэгт ханиахАмьсгалахад шуухитнах, хяхтнах, исгэрэхЦээж давчдахАмьсгал давчдахЯдарч…
Зүрхний цохилтын тоо, хэмнэл алдагдахыг зүрхний хэм алдагдал гэнэ. Зүрхний цохилтыг бий болгож байдаг цахилгаан импульсийн үйл ажиллагаа алдагдахад үүсдэг. Ингэснээр зүрхний цохилт: Хурдан болох (тахикарди)Удаан болох (брадикарди)Эрт агших (ээлжийн бус агшилт)Замбараагүй агших (фибриляци) Хүн болгон зүрх дэлсэх зэргээр зүрхний хэм алдагдалд өртдөг. Зүрхний хэм алдагдал нь хор нөлөөгүйгээр түгээмэл тохиолддог боловч зарим нь эмгэг…
Титэм судасны өвчин гэж юу вэ? Зүрхийг цусаар хангадаг артерийн судсаар урсах цусны урсгал өөрчлөгдөхөд үүсдэг өвчин. Шалтгаан Титэм судасны өвчнийг гол шалтгаан нь судас хатуурал буюу холестролын өөхөн товруу судасны хананд үүсч гэмтээх явдал юм. Энэ судасны 1 юм уу түүнээс илүү их судас нэг тодорхой нэг газар юм уу тэр чигтээ бөглөрч цусны…
Зүрхний төрөлхийн өвчин буюу зүрхний төрөлхийн гажиг нь төрсөнөөс хойш хүүхэд наснаас илэрдэг зүрхний өвчин юм. Зүрхний гажиг нь: Зүрхний ханаЗүрхний хавхлагаЦусны судасны өөрчлөлтөөр илэрнэ. Зүрхний гажгийн олон төрөл бий. Шинж тэмдэггүй явагддаг энгийн гажигаас авахуулаад амь насанд аюултай байдалд хүргэдэг ноцтой гажиг хүртэл төрөл бүрийн зүрхний гажиг бий. Зүрхний гажгийн эмчилгээ, асаргаа сүүлийн үед…
Зүрхний булчингийн даамжрах явцтай өвчин юм. Кардиомипатийн үед зүрхний булчин суларч зүрхний үйл ажиллагаа алдагдан цус шахах чадваргүй болно. Зүрхний титэм судасны өвчнөөс авахуулаад тодорхой төрлийн эмээс шалтгаалсан төрөл бүрийн кардиомиопати байдаг. Цаашлаад энэ өвчнөөс шалтгаалсан зүрхний хэм алдалт, зүрхний дутагдал, зүрхний хавхлагын өвчин зэрэг хүндрэлүүд үүсдэг. Кардиомиопатийн төрлүүд Ерөнхий 4 төрөлд хуваагддаг. Тэлэгдлийн…
Голлон хөлийн эрхий хурууны үе, заримдаа өвдөг, шагай, тохой, гарын хуруунууд гэсэн үеүүд шөнө дунд, ямар ч шалтгаангүйгээр өвддөг өвчин юм. Тулай нь санаандгүйгээр маш их өвдөлттэйгээр өвддөг. Эмчилгээгээр өвдөлт, үрэвсэл нь хэдэн өдрийн дараа намдах боловч дахин ямар ч үед эргэн сэдэрдэг. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүмүүст тохиолдох бөгөөд эрэгтэйчүүдэд 30-50 насанд ихэвчлэн…
Хайрст үлдний гаралтай артрит нь хайрст үлд өвчнөөр зовиурлаж байгаа олон хүмүүст тохиолддог үений үрэвсэлт өвчний хэлбэр юм. Хайрст үлд өвчин нь өвдөг, тохой, шагай, тавхай, гар зэрэг биеийн хэсгээр улайх, хайрст тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг арьсны өвчин. Хайрст үлдний гаралтай артрит нь аутоиммуны өвчин мөн үү? Мөн. Хүний дархлалын тогтолцоо эмгэгээр эрүүл эдрүү…
Өвдөгний остеоартритын гол шалтгаан нь насжилт юм. Бараг хүн бүрт остеоартрит ямар нэг хэмжээгээр явагдаж байдаг. Дараах шалтгаануудын улмаас өвдөгний остеоартрит үүсдэг: Нас. Мөгөөрс нь нас ахих тусам муудаж байдаг.Жин. Биеийн жин нь үе болгон, тэр тусмаа өвдөгний үен дээр даралт үүсгэдэг.Удамшил. Гений өөрчлөлтийн улмаас өвдөгөнд остеоартрит үүсэх магадлал ихэсдэг хүмүүс байдаг. Өвдөгний үе орчмын…
Мөрний остеартритын нь өвдөлт үүсэх, хөдөлгөөн хязгаарлагдах шинж тэмдгээр явагдах бөгөөд энэ өвчний эрсдэл нас ахих тусам ихэсдэг. Гэхдээ мөр мултрах зэрэг гэмтэл нь залуу хүмүүст ч гэсэн остеоартрит өвчин үүсэхэд хүргэдэг. Мөр нь далны маяа эгэм хоёр уулзсан үе, бугалга дал хоёр уулзсан үе гэсэн 2 үенээс тогтдог. Ямар хүмүүст мөрний остеоартрит тохиолддог вэ?…
Савны таг онгойлгоход хуруу тань өвдөж байна уу? Тэгвэл сарвууны остеоартритыг сэжиглэж болох юм. Хэрвээ тийм бол үений өвдөлт, хөшилтөөс болж амьдралын энгийн үйлдлүүдийг хийхэд төвөгтэй болно. Эмчлэх арга байхгүй боловч үеэ хамгаалах, өвдөлтийг намдаах олон арга бий. Ямар шалтгаантай вэ? Остеоартрит өвчин бол үений элэгдлээс үүсдэг өвчин. Ясны төгсгөлд мөгөөрс хэмээх зөөллөх эд оршиж…
Хүзүүний остеоартрит буюу хүзүүний спондилоз гэдэг нь хүзүүний яс, жийргэвч мөгөөрс, үений өөрчлөлтийг бий болгодог өвчин юм. Эдгээр өөрчлөлтүүд нь насжилтаас үүдсэн элэгдэлээс үүсдэг. Нас ахих тусам хүзүүний нугаламын жийргэвч мөгөөрс аажмаар элэгдэж шингэнээ алдан хатуурдаг. Хүзүүний спондилоз нь дунд болон ахмад насныханд ихэвчлэн тохиолдоно. Жийргэвч мөгөөрс болон бусад холбоосуудын бүтэцийн өөрчлөлт нь остеофит хэмээх…
Артрит гэдэг нь үений үрэвслийн ерөнхий нэр томъёо юм. Элэгдлийн артрит гэж мөн нэрлэгддэг үений үрэвслийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Үений мөгөөрсний өөрчлөлт хавсарч явагдах бөгөөд энэхүү өөрчлөлт биеийн аль ч үенд явагдаж болно. Биеийн жингийн ачааллыг авч байдаг ташаан толгой, өвдөг, нурууны үенд ихэвчлэн тохиолдоно. Мөн хурууны үе, эрхий хуруу, хүзүүнд тохиолдоно. Өмнө нь…
Ревматойд артрит нь үе мөчинд нөлөөлдөг ахих явцтай үрэвсэлт өвчин. Энэхүү үрэвсэл маш ховор тохиолдолд өөрөө намддаг бөгөөд удах тусмаа явц нь хүндэрдэг. Артритын эмчилгээ нь ревматойд артритын шинж тэмдэг, явцад нөлөөлөх үндсэн үүрэгтэй. Өвчин оношлогдсон даруйд эмчилгээг эхлэх нь үр дүнтэй байдаг. Ревматойд артритын эмийн эмчилгээ болон бусад эмчилгээний аргуудыг хослуулах нь хамгийн зөв…
Эмчилгээний гол зорилго нь ревматойд артритын үрэвслийг хянах, өвдөлтийг намдаах, ревматойд артриттай хавсарсан хөдөлмөрийн чадвар алдагдлыг бууруулахад чиглэдэг. Эмчилгээнд эмийн эмчилгээ, хөдөлмөр засал, физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийх эмчилгээ орно. Үений өөрчлөлтийг арилгах мэс засал эмчилгээ мөн хийгдэнэ. Ревматойд артритын хэрэглэгддэг эмүүд Стеройдын бус үрэвслийн эсрэг эм Ревматойд артритын эмчилгээний нэг хэсэг болгож өвдөлт, үрэвслийг…
Ревматойд артрит өвчний талаар ярих болвол аутоиммуны өвчин гэдэг ойлголт хамт явж байдаг. Бие эрхтнийг хамгаалж байх ёстой дархлалын тогтолцоо гажиж өөрийн эд эсрүү довтолсоноор энэхүү аутоиммуны өөрчлөлт явагддаг. Энэ байдлаас шалтгаалан үен дотор үрэвсэл үүсч үе улайх, халуу оргих, хавдах, өвдөх зовиур илэрнэ. Ревматойд артритын үед өвдөг, бугуй, гарын үенүүд хосоороо үрэвсдэг. Ингэж үе…
Нүдний ард байрладаг гэрэл мэдэрдэг эд болох торлог бүрхэвч үрэвссэнээр харах чадвар алдагддаг өвчин юм. Бүрэн эмчлэгдэхгүй боловч харах чадвараа авч үлдэх аргууд байдаг. Ретинитын төрлүүд Нөсөөт ретинит. Эцэг эхийн аль нэгнээс нь удамшдаг удамшлын гаралтай нүдний эмгэг юм. Энэ төрөлд дараах өвчнүүд багтана: Usher синдромLeber congenital amaurosisСавханцар-лонхонцорын өвчинBardet-Biedl синдром Цитомегаловирусын ретинит. Цитомегаловирусээр үүсгэгддэг. Цитомегаловирус…
Нүдний алимны цагаан хэсэг болон зовхины дотор ханыг бүрхэж байдаг салст бүрхүүлийн үрэвслийг коньюктивит гэнэ. Хүүхдэд их тохиолддог. Халдвар ихтэй (сургууль, цэцэрлэгээр хурдан тархдаг) боловч хүндрэл багатай байдаг. Энэхүү үрэвсэл нь нүдний хараанд нөлөөлөх нь бага байдаг. Эмчилгээг цаг тухайд нь хийж өвчний халдварлалтаас сэргийлж чадвал хүндрэлгүй, хурдан эмчлэгддэг. Дараах хэд хэдэн шалтгаанаас үүсдэг: Энгийн…
Ямар төрлийн зүрхний өвчнүүд байдаг вэ? Зүрхний өвчинд зүрх судасны олон төрлийн өөрчлөлтүүд багтдаг. Үүнээс гол өвчний төрлүүдийг дурдвал: Арритми. Зүрхний хэм алдагдал.Атеросклероз. Судасны хатуурал.Кардиомиопати. Зүрхний булчин тэлэгдэх, зузаарах эмгэг.Төрөлхийн зүрхний гажиг.Зүрхний титэм судасны өвчин. Зүрхний артерийн судсанд өөхөн товруу үүссэнээс шалтгаалдаг өвчин. Мөн зүрхний цус хомсролын өвчин ч гэж нэрлэдэг. Зүрхний өвчин ямар шинж…
Өнөөдөр дэлхий дээр 2,5 тэрбум хүн артерийн даралт ихсэх өвчин болон түүнээс шалтгаалсан зовиуртай амьдарч байна. Энэ нь 55 секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтанд өртөж, жилд 3 минут тутам нэг хүн буюу 7 сая хүн харвалтын улмаас нас барж байгааг судлаачид тогтоожээ. Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах…