Мика Монгол Мика Монгол

Европ эм

АСПИРИН

Эмийн худалдааны нэр: Аспирин 75, Аспирин81, Аспирин 100 , Тромбопол, Ацекардол, Цитромон-П, Кардиомагнил, Алка-Зельтцер, Экосприн 75, Цитромакс, Аспелитс, Аспирин С Олон улсын нэршил: Ацетилсалицилийн Хүчил   Эмийн хэлбэр: Шахмал, зажилдаг шахмал Эмийн эмчилгээний бүлэг: Антиагрегант бэлдмэл. Эм судлалын үйлдэл: Тромбоцитын агрегацыг багасгаж, цус шингэлэн цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй. Энэ үйлдэл нь циклооксигеназа ферментийг дарангуйлж тромбаксон А2 нийлэгжилтийг багасгах замаар тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг…

Дэлгэрэнгүй »

АМОКСИЦИЛЛИН + КЛАВУЛАНЫ ХҮЧИЛ

Худалдааны нэр:  Опимокс, Амоксициллин, Клавам, Вмамокс, Амоксиклав, Олон улсын нэр: амоксициллин, клавулоны хүчил Эмийн найрлага:  Үйлчлэгч бодис: амоксициллин дан найрлагатай болон нийлмэл найрлагатай 2 төрөл байна.  Нийлмэл найрлагатай нь Амоксициллин, клавуланы хүчил 5:1 харьцаагаар агуулагддаг. Тарилгын шингэн бэлтгэх нунтагт туслах бодис ороогүй байна. Шахмал хэлбэрт туслах бүрдэл орсон байна. Эмийн хэлбэр: шахмал, бүрхүүлтэй шахмал, капсул, тарилгын…

Дэлгэрэнгүй »

НИСТАТИН

Худалдааны нэр:  Нистатин. Олон улсын нэр:  Нистатин (Nystatin). Эмийн найрлага: Нэг  шахмалд: Идэвхитэй бодис - нистатин – 500 000 ЕД; Туслах бодис: сахар, кальцийн стеарат, тальк, төмсний цардуул, метилцеллюлоз, полисорбат-80, титаны давхар исэл, хинолины шар Е-104, апельсины шар Е-110. Эмийн хэлбэр: 500 000 ЕД-р савлагдсан бүрхүүлтэй шахмал Эмийн эмчилгээний бүлэг: нянгийн эсрэг үйлдэлтэй бодис. Антибиотик. Фармакологийн үйлдэл Фармакодинамик Candida  омгийн исгэгч төст мөөгөнцрүүдэд идэвхитэй үйлчилдэг мөөгөнцрийн эсрэг полиены антибиотик. Энэ антибиотикийн  бүтцэд байх хоёрлосон…

Дэлгэрэнгүй »

НАЛОКСОН

Худалдааны нэршил: Налоксон Олон улсын нэршил: налоксон (naloxonum) Эмийн хэлбэр: тарилгын уусмал Найрлага: 1 мл уусмалд: Идэвхтэй бодис: Усгүйжүүлсэн бодисд суурилсан налоксон гидрохлорид – 0,4 мг Туслах бодис: Натрийн хлорд – 8,6 мг, динатрийн эдетат (динатрийн давс этилендиаминтетрауксусны хүчил) – 0,3 мг, хлорт устөрөгчийн хүчил 0,1 М, рН 3,0 – 4,5, тарилгын ус – 1 мл хүртэл. Ерөнхий шинж: өнгөгүй тунгалаг…

Дэлгэрэнгүй »

ФЕНТАНИЛ

Эмийн худалдааны нэр: Фентанил Олон улсын нэр: Фентанил цитрат Эмийн найрлага: Фентанил цитрат, тарилгын нэрмэл ус Гадна байдал: Өнгөгүй, тунгалаг уусмал Фармакологийн бүлэг: Наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах бэлдмэл Фармакологийн үйлдэл: Фентанил бол опийн бүлгийн, нийлэг гаралтай, хүчтэй үйлдэлтэй өвдөлт намдаах эм бөгөөд үйлдэл нь түргэн эхэлж богино хугацаагаар үргэлжилдэг. μ-oпиоид рецепторын хүчтэй агонист. Хүний тархи, нугас (ТМС) болон бусад эдэд тархан байрладаг μ-опиоид рецептортой харилцан нөлөөлж…

Дэлгэрэнгүй »

ПРОМЕДОЛ

Худалдааны нэршил: Промедол Олон улсын нэршил: Тримеперидин (Trimeperidinum) Эмийн хэлбэр: тарилгын уусмал    Найрлага: 1 мл уусмалд: Үйлчлэгч бодис: тримеперидин гидрохлорид (промедол) – 10 мг, 20 мг Туслах бодис: Хлорт устөрөгчийн хүчил 1 М – pH 4,0 - 6,0, Тарилгын ус – 1 мл хүртэл. Дүрслэл: өнгөгүй, тунгалаг шингэн Эмэн эмчилгээний бүлэг: наркозын үйлдэлт өвдөлт намдаах бэлдмэл Эм судлалын шинж чанар Тримеперидин опиоидын рецепторын агонист (гол төлөв мю-рецепторт нөлөөлнө). Дотоод антиноцицептив системийг идэвхжүүлэн төв…

Дэлгэрэнгүй »

Морфин

Олон улсын нэршил: морфины гидрохлорид Худалдаааны нэр: Морфин, Морфин гидрохлорид, Вермор-10, Вермор-30, Морфин калцекс Эмийн хэлбэр:  Тарилга, шахмал Фармакологийн бүлэг: Наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах бэлдмэл Фармакологийн үйлдэл: Морфин нь опийн бүлгийн эмүүдийн гол төлөөлөгч юм. Өвдөлт намдаах хүчтэй үйлдэлтэй бөгөөд өвдөлтийн төвийн сэрэмтгий чанарыг бууруулж, бэртэл гэмтлийн үед өвдөлтийн шокын эсрэг найдвартай нөлөө үзүүлдэг. Энэ үйлдэл…

Дэлгэрэнгүй »

ЛЕВОФЛОКСАЦИН

Олон улсын нэр: Левофлоксацин  Худалдааны нэр: Лекса, Леволин, Леоплант, Лево-денк, Левокса, Ледропин, Левофексин, Левоцин, Левофлоксацин, Леваксела, Леводекс, Найрлага Идэвхит бодис: левофлоксацин. Бүрхүүлтэй шахмал тус бүр нь 250мг ба 500мг левофлоксациныг левофлоксацин гемигидрат хэлбэрээр агуулсан. Туслах бодис: шахмалын цөмд: бичил талст целлюлоз, гидроксипропилцеллюлоз, кросповидон ( А хэлбэр), магнийн стеарат, шахмалын бүрхүүлд: гипромеллоз, индигокармин будагч бодис (Е132), жаргах нарны шар өнгийн будагч…

Дэлгэрэнгүй »

ДОКСИЦИКЛИН

Олон улсын нэр: Доксициклин Худалдааны нэр: Юнидокс солютаб, Доксициклин, Доксикам, Донормил, Докси-Денк, Ремицин, Доксон, Докс-Ам, Юнидокс, Эмийн хэлбэр: Уусдаг шахмал, капсул, шахмал, бүрхүүлтэй шахмал Найрлага: Үйлчлэгч бодис: 100мг доксициклинтэй тохирох доксициклины моногидрат; туслах бодис: целлюлоза бичил талст сахарин, гипролоза, гипромеллоза, коллоид кремнийн хоёрч исэл (усгүй), магнийн стеарат, лактозын моногидрат тус тус агуулагдана. Эмийн эмчилгээний бүлэг:…

Дэлгэрэнгүй »

ТЕТРАЦИКЛИН

Худалдааны нэр:  Тетрациклин, Ти Экс нүдний тосон түрхлэг, Тетра Ай, Полкодерм ТС Олон улсын нэр Тетрациклин Эмийн хэлбэр Гадуур хэрэглэхэд зориулагдсан тосон түрхэц. Найрлага: 1 г тосон түрхэцэнд: идэвхитэй бодис: тетрациклин гидрохлорид – 0,03 г (хуурай бодисын 100 мкг /мг идэвхтэй), туслах бодис: ланолин (усгүй ланолин) – 0,03 г, хатуу парафин (хатуу парафин) – 0,01 г, церезин – 0,045 г, натрий дисульфит (натрий…

Дэлгэрэнгүй »

АЗИТРОМИЦИН

Олон улсын нэршил: Азитромицин Худалдааны нэр: Aзибиот,Аза250, Азитромицин, Мезатрин, Азитопс, Азитрон, Ортиза, Зитролин, Азитровис, Корзит, Азитровис, Флоктил, Азибру, Азитро-денк Зитромакс Эмийн хэлбэр: бүрхүүлтэй шахмал, ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг, капсул, шахмал, хуурай сироп, Эмийн найрлага: 1 хальсан бүрхүүлтэй шахмалд дараахь зүйлийг агуулна: Үйлчлэгч бодис: азитромицин 500мг Туслах бодисууд: кальцийн гидрофосфат, желатинжуулсан цардуул, кроспоюидон, магнийн стеарат, натрийн лаурилсульфат. Бүрхүүл: гипромеллоз,…

Дэлгэрэнгүй »

КЛАРИТРОМИЦИН

Олон улсын нэршил: Кларитромицин Худалдааны нэршил: Фромилид, Клеримед, Кларитромицин Протекх, Фромилид Уно, Кларем, Кларитросин, Нобакит, ИксЭл Эйч Кит, Клари-БКРС, Фаскар, Клеримед, Найрлага: Кларитромицин  250 мг/500 мг-ийг агуулна. Эмийн хэлбэр: шахмал, үрхүүлтэй шахмал, ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг, капсул, Эмийн бүлэг: Макролидын бүлгийн 2-р үеийн антибиотик. Фармокологи үйлдэл: Кларитромицин нь түүнд мэдрэг нянгийн рибосомын 508 субедиництэй холбогдон…

Дэлгэрэнгүй »

ЭРИТРОМИЦИН

Олон улсын нэршил: Эритромицин Худалдааны нэршил: Эрикон, Эритромицин, Порфироцин, Эритромицин Портех, Эрмицин, Зинерит, Опитроцин, Эрибакт, Нивамицин, Эрицин, Эритро-БКРС, Еролаид-П, Эритцин, Эрибру500 Найрлага: Эритромицин (эритромицины стеарат хэлбэрээр) 250мг ба 500мг Туслах бодис 1 бүрээс/шахмалд хэрэгцээний хэрээр. Эмийн хэлбэр: шахмал, сироп, бүрхүүлтэй шахмал, тосон түрхлэг Эмийн эмчилгээний бүлэг: Макролид бүлэг, 1үеийн антибиотек Фармакологийн үйлдэл: Эритромицин нь макролидын…

Дэлгэрэнгүй »

ИМИПЕНЕМ +ЦИЛАСТАТИН

Олон улсын нэршил: Имипенем+ циластатин Худалдааны нэршил: Синрацин, Миланем, Пиминам, Типем инж, Ластпен, Имипатин, Имипенем+Циластатин, Генем Найрлага: туншил бүрд Имипенем моногидрат ...................................500 мг Циластатин натри .........................................500 мг Эмийн хэлбэр: тарилгын уусмао бэотгэх нунтаг. Өнгөгүй тунгалаг туншилд цагаан цайвар шаргал өнгийн нунтаг агуулсан. Хэрэглэх заалт: Staphylococcus sp., Sterptocoocus sp., Escherichia coli, Citrobacter sp., Klebsiella sp., Serratia sp.,…

Дэлгэрэнгүй »

ЦЕФОТАКСИМ

Олон улсын нэршил: Цефотаксим Худалдааны нэршил: Таксим, Вонтаксим, Цефотим, Цефотаксим, Цефотаксим натри, Калфоксим, Сеонелксим, Цефосин, Нобаксим, Корус цефотаксим, Унитаксим, Синоаксим, Посетил тарилга, Кионгбо цефотаксим, Ажу цефотаксим натрийн давс. Эмийн найрлага: 1 флаконд( бортогонд ) 1,0 гр цефотаксим натри агуулагдана. Эмийн хэлбэр: тарилгын уусмал бэлтгэх нунтаг. Хэрэглэх заалт: Цефотаксим нь доорхи нянгуудийн эсрэг мэдрэг үйлчилнэ: Staphylococcus,…

Дэлгэрэнгүй »

ЦЕФУРОКСИМ

Олон улсын нэршил: Цефуроксим Худалдааны нэр: Проксим, Унисофуксим, Килбак, Фуроксетил, Акцел Цефуроксим, Цефуроксим, Мегасеф, Фуроцеф, Зиннат Эмийн хэлбэр: Тарилгын уусмал бэлтгэх нунтаг, шахмал, бүрхүүлтэй шахмал, ууж хэрэглэх хөвмөл, Найрлага: Цефуроксим Эмийн эмчилгээний бүлэг: Цефалоспориний  бүлгийн 2 үеийн антибиотик. Эм судлалын үйлдэл: Тарьж хэрэглэхэд: 750мг тунг булчинд тарьснаас хойш 15-60 минутын дараа хамгийн дээд концентрацид хүрч 27 мкг/мл болно. 750мг…

Дэлгэрэнгүй »

ЦЕФАЛЕКСИН

Олон улсын нэршил: цефалексин Худалдааны нэршил: Ауроцеф, Цефалексин, Аксел-Цефалексин, Икодин Эмийн найрлага:   250-500 мг цефалексинтай тэнцэх хэмжээний  цефалексины  моногидрат агуулагдана. Эмийн хэлбэр: капсул, хуурай сироп, хөвмөлийн нунтаг. Эмийн үйлчилгээний бүлэг: Цефазолин нь бета лактамын цагирагт бүтэцтэй цефалоспорины бүлгийн 1-р үеийн антибиотик. Фармакологийн үйлдэл: Цефалексин хоол боловсруулах замаас бараг бүрэн шимэгддэг. Харин цефалексиныг хоол хүнстэй хамт хэрэглэвэл шимэгдэлтийн хурд удаашрах боловч…

Дэлгэрэнгүй »

ЦЕФАЗОЛИН

Олон улсын нэршил: цефазолин Худалдааны нэршил: Цефазолин, Цефазолин-акос, Зепилен, Золинфин, Цефозол, Цефамизин, Сонозолин  Эмийн найрлага:   Нэг бортогонд 1г цефазолины натрийн давс агуулагдана. Эмийн хэлбэр: тарилгын уусмал бэлтгэх нунтаг. Эмийн үйлчилгээний бүлэг: Цефазолин нь бета лактамын цагирагт бүтэцтэй цефалоспорины бүлгийн 1-р үеийн антибиотик. Фармакологийн үйлдэл: Бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулж бактерийн эсрэг үйлдэл  үзүүлнэ. Цефазолин нь ихэнх грам…

Дэлгэрэнгүй »

АМОКСИЦИЛЛИН

Олон улсын нэршил:  амоксициллин Худалдааны нэршил: Амоксициллин, Виамокс, Опимокс, Эмийн найрлага:   Амоксициллины тригидрат хэлбэрээр болон туслах бодис агуулагдана. Эмийн хэлбэр:  шахмал, капсул, тарилгын уусмал бэлтгэх нунтаг Эмийн үйлчилгээний бүлэг:   Бета лактамын цагирагт бүтэцтэй, бактерийн эсрэг, өргөн хүрээний үйлдэлтэй пенициллиний бүлгийн антибиотик. Фармакологи: үйлдлийн хүрээ идэвхийн хувьд ампициллинтай төстэй. Хүчиллэг орчинд тэсвэртэй.тул ууж хэрэглэж болно. Хоол боловсруулах замаар сайн шимэгддэг. Хэрэглэснээс 1-1,5 цагын…

Дэлгэрэнгүй »

АМПИЦИЛЛИН

Олон улсын нэршил: Ампициллин Худалдааны нэршил: Ампициллин натри, Ампициллин, Амписин, Амфин, Зцил 250, Зцил 500, Памецил, Уназин,Пенодил 500, Пицин, Базоцид, Цинам Найрлага: Ампициллин натрийн ариун нунтаг Эмийн хэлбэр: Капсул, тарилгын уусмал бэлдэх нунтаг. Бэлдмэл нь өвөрмөц үнэртэй, усанд хурдан уусах ба хүчлийн уусмалд тэсвэртэй.  Эмийн бүлэг:  Ампициллин натри бактерийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг…

Дэлгэрэнгүй »

БЕНЗАТИНЫ БЕНЗИЛПЕНИЦИЛЛИН

Олон улсын нэршил: бензатины бензилпенициллин  Худалдааны нэр: Бициллин-3, Бициллин-5, Бициллин-1 Эмийн хэлбэр: хөвмөл болгож найруулаад, булчинд тарихад зориулан бэлтгэсэн нунтаг Найрлага: Нэг бортогонд: бензатины бензилпенициллин  600000 нэгж, 1,2сая нэгж, 1,2сая+300000нэгж тус тус савлагдсан байдаг. Нэмэлтээр бензилпенициллин прокаин (бензилпенициллиний 200000 нэгж новокаины давс) тус тус агуулагдана. Эмийн эмчилгээний бүлэг: В- лактамын ба тиазолидины цагираг агуулсан био нийлэг бэлдмэл. Фармакологийн үйлдэл:…

Дэлгэрэнгүй »

ПЕНИЦИЛЛИН

Олон улсын нэршил: Бензилпенициллин Худалдааны нэршил:  Пенициллин, Бензилпенициллин Эмийн найрлага: Флакон бүрд 1.0Мега  Бензилпенициллин натри агуулагдана. Эмийн хэлбэр:  тарилгын уусмал бэлтгэх нунтаг фалконд савлагдсан. Эмийн үйлчилгээний бүлэг: В- лактамын ба тиазолидины цагираг агуулсан био нийлэг бэлдмэл. Фармакологи үйлдэл: Мэдрэг нянг шууд үхүүлэх үйлдэлтэй. Хүчиллэг орчинд амархан задардаг тул ууж хэрэглэхгүй. Цус тархины хоргыг муу нэвтрэнэ. Үйлдэл нь…

Дэлгэрэнгүй »