Мика Монгол Мика Монгол

Орц найрлагын толь

0-9
(Alpha hydroxy acid (Альфа гидроксийн хүчил)
Маш сайн
AHA, АГХ-ийг харна уу.
Ангилал: гуужуулагч
1, 2-Hexanediol (1,2-Гексанедиол)
Сайн
Өндөр молекулт нэгдэл болох гликолын ангилалд багтдаг нийлэг нөөшлөгч
болон чийг татагч бодис юм. Цочроох шинж чанаргүй.
Preservatives, нөөшлөгч-ийг харна уу.
Ангилал: нөөшлөгч
10-Hydroxydecanoic Acid (10-Гидроксидеканы хүчил)
Сайн
Чийгшүүлэх болон чийг хадгалах үйлчилгээтэй нийлэг орц юм.
A
AGE (ХГЭБ)
Муу
advanced glycation endproduct (AGE), Хожуу глюкозжилтын эцсийн бүтээгдэхүүн(ХГЭБ)-ийг харна уу.
Ангилал: бусад
AHA (Альфа гидроксийн хүчил (АГХ)
Маш сайн
Байгаль дээр төрөл бүрийн ургамал болон сүүнд агуулагдах боловч гоо сайхны
бүтээгдэхүүнд хэрэглэгдэж байгаа АГХ-ийн 99% нь нийлэг байдаг. Бага
хэмжээгээр (3%-аас бага) ус татагчийн үйлчлэл үзүүлдэг. 4%-иас дээш
хэмжээгээр, рН 3-4 хүчлийн суурьтайгаар энэхүү бодис нь үхжсэн арьсыг барьж
байдаг бодисыг задалж гуужүүлдаг.
Сайн судлагдсан, хамгийн их үр дүнтэй АГХ нь гликолын хүчил, сүүний хүчил
хоёр юм. Алимны хүчил, нимбэгний хүчил, дарсны хүчил нь мөн үр дүнтэй.
АГХ нь салст бүрхүүлийн мембраныг цочроодог. Гэсэн ч хөгшрөлтийн шинж
тэмдэг, арьс хуурайших, арьсны өнгө жигд бус болохыг бууруулж арьсыг залуу
харагдуулдаг.
Гликолын хүчил, сүүний хүчил гэсэн АГХ-г түрхэж хэрэглэснээр хүсээгүй
өөрчлөлтөнд хүргэдэг арьсны хөгшрөлтын явц хэрхэн буурдаг талаар
тайлбарласан ихээхэн хэмжээний судалгаанууд хийгдсэн байдаг. АГХ-г
хэрэглэснээр наранд хэт мэдрэгших ихэсдэг ч нарнаас хамгаалах тос
хэрэглэснээс энэ эрсдлээс зайлж болдог.
Жич: Зайлах бүтээгдэхүүнд орсон АГХ нь гуужуулах үйлчилгээ үзүүлэх, арьсанд
шингэх хугацаа бага учир үйлчилгээ нь бага илэрнэ.
Ангилал: гуужуулагч
Acacia farnesiana extract (Чихэрлэг хуайс модны ханд)
Муу
Нэг төрлийн хуайс модноос гаргаж авсан анхилуун үнэрт ханд. Арьсанд ямар
ашиг тус өгдөгийг судалсан судалгаа байхгүй.
Gums, давирхай-г харна уу.
Ангилал: Ургамлын ханд, үнэртэн: нийлэг болон анхилам үнэрт ургамлын ханд
Acacia senegal gum (Сенегал хуайс модны бханд)
Сайн
Арьсыг тайвшруулах үйлчилгээтэй ургамал боловч өтгөрүүлэгч болгон
ашигладаг.
Ангилал: хэлбэржүүлэгч, ургамлын ханд, арьс тайвшруулах
Acai (Асай)
Маш сайн
Хөх ягаан өнгөтэй жижиг жимс юм. Ферулын хүчил, эпикатехин гэсэн
антиоксидантуудын гол эх үүсвэр болдог. Лабораторийн туршилтаар асай жимс
нь цангис, бөөрөлзгөнө, үхрийн нүд, гүзээлзгэнэ, нэрс жимснээс илүү их
антиоксидант чанартай нь батлагдсан. Гэхдээ үүнд хамгийн сайн
антиоксидантыг хэрэглэж байгаадаа ач холбогдол нь оршдоггүй, харин арьс
арчилгааны бүтээгдэхүүнд ордог олон найрлагуудын нэгээр сонгосонд л
байдаг. Асай жимсийг шүүс, нэмэлт бүтээгдэхүүн, бүхэл жимсээр нь хэрэглэхэд
антиоксидантын хамгийн сайн эх үүсвэр болох бөгөөд чөлөөт радикалын
илүүдлээс шалтгаалсан эсийн гэмтлийг бууруулдаг.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Acetic acid (Цууны хүчил)
Муу
Цагаан цуу, зарим төрлийн жимс, хүний хөлсөнд байдаг. Арьсыг цочроодог ч
халдваргүйжүүлэх үйлдэлтэй.
Ангилал: цочроогч
Acetone (Ацетон)
Муу
Хумсны будаг арилгахад хэрэглэдэг хүчтэй уусгагч.
Ангилал: Цочроогч
Acetyl glucosamine (Ацетил глюкозамин)
Маш сайн
Амин хүчилэн сахар бөгөөд мукополисахарид, гиалуронын хүчлийн гол
найрлага нь болдог. Ацетил глюкозамин нь хөгшрөлтийн шинж тэмдгийг
бууруулах зорилготой гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн гол орц болох арьс нөхөн
төлжүүлэгч орц нь болдог. Энэхүү орц найрлагын гуужуулах чанарыг нь Proctor
& Gamble, Estee Lauder компаниуд судалж тус компаниуд хоёул ацетил
глюкозамин агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг худалдаанд
гаргасан. Мөн ацетил глюкозаминыг витамин В, ниацинамидтай хослуулахад
арьс цайруулах үйлдэл үзүүлдэгийг судалгаагаар тогтоосон байдаг.
Барзгар арьсанд үзүүлэх ацетил глюкозамины үйлдлийн талаарх ихэнх судалгаа
нь Proctor & Gamble-ын ацетил глюкозамин агуулсан. Olay брэндийн сонгосон
нэг бүтээгдэхүүн дээр хийгдсэн байдаг. Энэхүү орц найрлагыг өөр зориулалтаар
хэрэглэж болох талаар судалгаанууд хийгдсээр байна.
Ангилал: арьс нөхөн төлжүүлэх
Acetyl glyceryl ricinoleate (Ацетил глицерил рицинолеат)
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд зөөлрүүлэгч, өтгөрүүлэгч бодисоор ашигладаг.
Ангилал: хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч
Acetyl hexapeptide-1 (Ацетил гексапептид-1)
Маш сайн
Ацетил гексапептид-1 нь аланин, аргинин, гистидин, лейцин, фенилаланин,
триптофан амин хүчлүүдээс гаргаж авсан нийлэг пептид юм. Энэ бодис нь
тайвшруулах үйлдлээрээ гадаад орчны таагүй нөлөөллөөс арьсыг хамгаалдаг.
Энэ пептид нь арьсанд меланин үүсэхийг зохицуулдаг учир арьсыг илүү цайвар
харагдахад нөлөөлдөг.
Ангилал: Арьс нөхөн сэргээх
Acetyl hexapeptide-37 (Ацетил гексапептид-37)
Маш сайн
Ацетил гексапептид-37 нь аланин, пролин, серин, глицин амин хүчлүүдээс
гаргаж авсан нийлэг пептид юм. Энэ пептид нь арьс хуурайших, усгүйжих үед
арьсны давхрага хоорондын усны байнгын, тэнцвэртэй байдлыг хангах үүрэгтэй
арьсны гадарга дээр байрлах усны сувагт нөлөөлдөг.
Энэхүү пептидын арьсанд үзүүлэх нөлөөг судалсан бие даасан судалгаа байхгүй
бөгөөд тус бүтээгдэхүүний ханган нийлүүлэх компаний 3 талт судалгаа байдаг.
Хэдий ийм судалгаа, мэдээллүүд байдаг ч арьс хуурайших үед тэр тусмаа
пептидүүдийн хэрэглээнд эргэлзээ байдаггүй.
Ангилал: Арьс нөхөн сэргээх
Acetyl hexapeptide-8 (Ацетил гексапептид-8)
Сайн
Ацетил гексапептид-8 нь арьс арчилгаа болон нүүр будалтын олон төрлийн
бүтээгдэхүүнд хэрэглэгддэг нийлэг пептид юм. Клиник судалгаагаар энэ бодис
нь хөгшрөлтийн арьс заслын ажилбараас үр дүн багатай нь батлагдсан.
Бусад судалгаагаар ацетил гексапептид-8-ыг 10% агуулсан чийгшүүлэгч тосыг
хэрэглэхэд хэдэн цаг болсон ч арьсны хамгийн өнгөн давхаргыг нэвтэрч
шингэхгүй байсан. Энэ нь нүүрний хувирлаар үүсдэг үрчлээсний суурь
давхаргад нөлөөлж чадахгүй байна гэсэн үг.
Эсрэгээрээ, нэгэн төрлийн эмульсыг (усны агууламж их байх тусмаа шингэх
чадвар нь их байсан) хэрэглэх тусгай аргыг хамт хэрэглэвэл энэхүү пептид нь
арьсны гүний давхаргуудруу шингэж чадахыг судалгаагаар харуулсан байдаг.
Тэглээ ч энэ пептид нь гоо заслын мэс ажилбарын үр дүнтэй адил үр дүн үзүүлж
чадахгүй.
Хэдий тийм ч, бүх пептидүүдийн адилаар ацетил гексапептид-8 нь ус татах,
арьс нөхөн сэргээх чадвартай байдаг. Энэ пептид нь хэрэггүй найрлага ч биш,
үйлдвэрлэгчдийн танд итгүүлэх гэсэн гайхамшиг ч биш юм.
Ангилал: Арьс нөхөн сэргээгч
Acetyl octapeptide-3 (Ацетил октапептид-3)
Сайн
октапептид-3-д суурилж, амин хүчил, аспарагины хүчил, глутамины хүчил,глутамин, метионинээс гаргаж авсан пептидийн иж бүрдэл болох нийлэгпептид юм. Нүүрний хувирлын давтамжаар бий болж байгаа хөгшрөлтийншинж тэмдгийг бууруулдаг. Гэхдээ үүнийг батлах бие даасан судалгаабайдаггүй.Энэхүү бодисын найрлага нь хөгшрөлтийн шинж тэмдгийг хэрхэнбууруулдагийг батлахаар тухайн бүтээгдэхүүний компаний санхүүжилтээртуршилт хийж үр дүн нь 3-10%-иар бууруулдаг гэж гарсан. Энэ нь одоогийнхэрэглэгдэж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс хол илүү үр дүнтэйбайна гэсэн үг юм. Бусад бүх пептидүүдийн адилаар энэ пептид нь ус татахчадвартай бөгөөд арьс нөхөн сэргээдэг. Арьсыг залуу харагдуулах, чийгшүүлэх,арьсыг толигор болгох үүрэгтэй.
Ангилал: Арьс нөхөн сэргээх
Acetyl tetrapeptide-11 (Ацетил тетрапептид-11)
Маш сайн
Лейцин, пролин, тирозинээс бүтсэн тетрапептид-11-ийг ацетилжүүлж (сул
бодисыг хүчтэй бодистой холбодог химийн урвал) гаргаж авсан нийлэг пептид
юм. Ацетил тетрапептид-11 нь арьсны харагдах, мэдрэгдэх байдлыг хариуцсан
арьсны гадарга дээрх мэдээллэх уурагт нөлөөлж арьсыг эрүүл болгодог.
Ангилал: арьс нөхөн сэргээ
Acetyl tetrapeptide-5 (Ацетил тетрапептид-5)
Маш сайн
Арьсыг тайвшруулах, зөөлрүүлэх, чийгшүүлэх, чангаруулах үйлчилгээтэй нийлэг
пептид юм. Харшил (нүдний доод зовхины арьс унжиж өөхөн хүүдий үүсэхээс
өөр) зэргээс шалтгаалан нүдний доод зовхинд шингэн хуримтлагдаж
хавагнахыг бууруулдаг.
Арьсыг суларуулж үрчлээс үүсэх, арьсны чанга байдлыг алдагдахад хүргэдэг
арьсны глюкозжих үйл явцыг зогсоодог.
Ацетил тетрапептид-5 нь арьсыг илүү залуу харагдуулдаг арьсны толигор, уян
чанарыг хангаж өгдөг.
Ангилал: Арьс нөхөн сэргээх
Acetyl tetrapeptide-9 (Ацетил тетрапептид-9)
Маш сайн
Аспарагины хүчил, глутамин, гистидин, валин амин хүчлүүдээс бүтсэнтетрапептид-9-ийг ацетилжүүлж бүтээсэн нийлэг пептид юм.Ацетил тетрапептид-9 нь арьсыг чанга, толигор болгодог лумицан гэх тусгайүүрэгтэй уургийг дэмжсэнээр арьсны байгалийн өнгийг сэргээдэг.
Ангилал: арьс нөхөн сэргээх
Acetyl tributyl citrate (Ацетил трибутил цитрат)
Дунд
Нимбэгний хүчлийн төрөл бөгөөд голцуу хумсны будаг, хумс хатууруулагчбүтээгдэхүүнд зөөлрүүлэгч болгон ашигладаг.Ангилал: бүрхүүл тогтоох/барицалдуулагч
Acetyl tyrosine (Ацетил тирозин)
Сайн
Чийгшүүлэх үйлчилгээтэй амин хүчлийн иж бүрдэл юм. Арьс нөхөн сэргээх юмуу цайруулах үйлчилгээтэй гэдэг нь судлагдаагүй.
Ангилал: Ус нөхөх
Acetylated castor oil (Ацетилжсэн касторын тос)
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд зөөлрүүлэгч, өтгөрүүлэгч бодисоор хэрэглэдэг.Ангилал: хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч
Acetylated hydrogenated cottonseed glyceride(Ацетилжүүлж гидрогенжүүлсэн хөвөнгийн үрний глицерид)
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд зөөлрүүлэгч, өтгөрүүлэгч бодисоор хэрэглэдэг.
Ангилал: хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч
Acetylated lanolin (Ацетилжүүлсэн ланолин)
Сайн
Ланолинээс гаргаж авсан зөөлрүүлэгч Lanolin, ланолин-ыг харна уу.
Ангилал: зөөлрүүлэгч
Acetylated lanolin alcohol (Ацетилжүүлсэн ланолины спирт)
Сайн
Ланолины спиртийн нийлмэл эфирийг зөөлрүүлэгч, чийг хадгалагч бодисоорхэрэглэдэг. Нийлмэл эфир нь спирт, хүчил хоёрыг усгүйжүүлж гаргаж авсаннайрлага бөгөөд гоо сайхны орц найрлаганд ихээр ордог.Ангилал: зөөлрүүлэгч
Acetylated palm kernel glycerides (Ацетилжсэн далдуу модны үрнийглицерид)
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд зөөлрүүлэгч, өтгөрүүлэгч бодисоор хэрэглэдэг.Ангилал: хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч
Achillea millefolium (Төлөгч өвс)
Муу
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын хандYarrow, Төлөгч өвсний ханд-ыг харна уу.
Acid (Хүчил)
Дунд
Аливаа бодисыг pH нь 7-оос доош бол хүчиллэг, 7-оос дээш бол шүлтлэг гэжүздэг. Усны pH нь 7 байдаг. Арьсны pH 5.5 байдаг.Ангилал: бусад
Acne soap (Батганы саван)
Муу
Саван болгон хүчтэй цэвэрлэх бодисын найрлагатай байж арьсыг хуурайшуулан цочроодог.
Ангилал: Цэвэрлэгч
Acrylate (Акрилат)
Сайн
Texture Enhancer, хэлбэржүүлэгчийг харна уу.
Ангилал: бүрхүүл тогтоогч
Acrylates copolymer (Акрилатын сополимер)
Сайн
Film-Forming, бүрхүүл тогтоох-ыг харна уу.
Ангилал: хэлбэржүүлэгч
Acrylates/C10-30 alkyl acrylate crosspolymer(Акрилатууд/С10-30 алкил акрилат кроссполимер)
Сайн
Үс, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн бүтцийг сайжруулахад хэрэглэгддэгнийлэг орц найрлага юм. Гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага сэтгүүлд энэбодисыг хэрэглэхэд аюулгүй гэж үзсэн байдаг.
Ангилал: хэлбэржүүлэгч
Acrylates/dimethicone copolymer (Акрилатууд/диметикон сополимер)
Сайн
Цахиуртай бүрхүүл тогтоогч. Мөн барьцалдуулах чадвартай учир тухайнбүтээгдэхүүнийг арьсанд сайн наалдуулдаг.Ангилал: Цахиур, хэлбэржүүлэгч
Acrylates/steareth-20 methacrylate copolymer(Акрилатууд/стереат-20 метакрилат сополимер)
Сайн
Метакрилат хүчлийн нэгээс дээш төрлүүд стереат-20-той холилдсон нийлэгполимер юм. Өтгөрүүлэх үйлдэлтэй.Ангилал: өтгөрүүлэгч
Actaea racemosa (Цацагт ховолгоно)
Дунд
Black cohosh-ыг харна уу.
Ангилал: ургамлын ханд
Actinidia chinensis (kiwi fruit) extract (Киви жимсний ханд)
Маш сайн
Киви жимсний ханднь арьсанд хэрэгтэй витамин С, полифенолууд,антиоксидантын гол эх үүсвэр болдог. Кивины антиоксидант нь агаарынбохирдлын үзэгдэх нөлөөллөөс арьсыг хамгаалдаг. Мөн киви жимс нькаротинойд антиоксидант болох лутейнээр баялаг юм.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Adenosine (Аденозин)
Маш сайн
Исгэгч мөөгөнцөрийн гаралтай орц найрлагууд нь арьс тайвшруулах, нөхөнсэргээх үйлчилгээтэй байдаг. Аденозины арьсны гадаргыг сайжруулахчадварын нөлөөгөөр үрчлээний эсрэг үйлдэл үзүүлдэг нь батлагдсан бөгөөдингэснээр арьсыг толигор, залуу харагдуулдаг. Хүний биед агуулагддаг бодисбөгөөд бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой.
Ангилал: арьс тайвшруулах, арьс нөхөн сэргээх
Adenosine phosphate (Аденозин фосфат)
Маш сайн
Аденозин трифосфаттай адилхан бүтэцтэй, арьсыг тайвшруулах, нөхөн сэргээхүйлдэлтэй орц найрлага юм. Аденозин монофосфат гэж мөн нэрлэдэг. Арьсандхэрэглэвэл аденозин трифосфат нь энерги зөөвөрлөгдөх замыг нээж өгдөг.Ингэснээр харахад ядарсан, стрессдсэн арьсыг сэргээн амьдруулдаг.
Ангилал: арьс нөхөн сэргээх, арьс тайвшруулах
Adenosine triphosphate (Аденозин трифосфат)
Маш сайн
Исгэгч мөөгөнцөрийн нуклейн хүчлийн гидролизээр үүсдэг аденозины органикнэгдэл юм. АТФ нь арьс нөхөн сэргээх, тайвшруулах хүчтэй үйлдэлтэй ньсудлагдсан.
Ангилал: арьс тайвшруулах, арьс нөхөн сэргээх
Adipic acid/neopentyl glycol/trimellitic anhydride copolymer(Адипины хүчил/неопентил гликоль/тримеллит ангидрид сополимер)
Сайн
Нийлэг полимер юм.Film-forming, бүрхүүл тогтоогчийг харна уу.
Ангилал: хэлбэржүүлэгч
Advanced glycation endproduct (AGE)(Хожуу глюкозжилтын эцсийн бүтээгдэхүүн (ХГЭБ))
Муу
Хожуу глюкозжилтын эцсийн бүтээгдэхүүн (ХГЭБ) нь цэвэршүүлсэн сахар
хэрэглэх, орчны бохирдолд өртөх үед хүний биед үүсдэг хортой бодис юм.
Гэхдээ эхлээд түүхийг эхнээс нь харъя.
Арьс арчилгаанд сөргөөр нөлөөлдөг бидний мэдэх нэг баримт бол хүнсний
сахар, гликемийн индекс өндөр хүнс (идсэн даруйд сахар болон хувирдаг хүнс)
нь арьсны тал бүрийн асуудалд хэрхэн муугаар нөлөөлдөг тухай юм.
Шоколадтай бялуу, зөгийн балтай амттан, савтай мөхөөлдөс, талхтай царцмаг
гэх мэт олон хүнс арьсанд муугаар нөлөөлдөг. Хэт ягаан туяа, агаарын бохирдол
нь арьсыг гаднаас дайрч, харин сахар дотроос нь дайрдаг.
Сахар болон ХГЭБ хоёр ямар хамааралтай вэ? Сахар нь арьсын уурагтай (уураг
нь арьсны гол багана юм) маш хурдан, хүчтэй холбогдохдоо ХГЭБ-г үүсгэж
улмаар арьсыг удаан хугацаанд, давшингүйгээр тал бүрээс нь гэмтээдэг. ХГЭБ
нэгэнт үүссэн л бол эргэж өөрчлөх аргагүй, зогсолтгүй тойрог өөрчлөлт явагдаж
эхэлнэ.
ХГЭБ нь мөн бор толбо, цоохортсон арьсны өнгөний өөрчлөлт үүсэхэд хүргэдэг
хэвийн бус меланиныг үүсэхэд нөлөөлдөг.
Сахар нь арьс гэмтээдэг ХГЭБ үүсгэж байгаагаараа буруутай бөгөөд үүнийг
Майллардын урвал гэж нэрлэдэг. Ямар ч төрлийн хүнсийг болгоход өндөр
хэмээс болоод бор, хар өнгөтэй болдог нь Майллардын урвалаас болж байгаа
юм. Энэ нь хоол хүнсийг борлуулахгүйгээр жигнэж, тосонд хуурч хэрэглэх нь
арьс болон бие махбодид эрүүлээр нөлөөлнө гэсэн үг юм. Өндөр хэмд хайрч
хуурах, тэр тусмаа махыг хайрч хуурах нь хамгийн муу.
ХГЭБ-ий үүсэлтийг хориглох найрлага бүтээгдэхүүнд нь агуулагдсан байгаа гэж
зарим арьс арчилгааны компаниуд хэлдэг ч судалгаагаар батлагдсан нь хаана ч
байхгүй байна. Харин энэ хооронд антиоксидант, нийлмэл нүүрс ус, омега
өөхний хүчлээр баялаг сахаргүй хоол хүнсийг идэх нь залуу харагдах, дотроосоо
(эдгээр орц найрлагуудыг гаднаас, арьсан дээр тавьж хэрэглэхэд мөн тустай
байдаг бөгөөд ХГЭБ-ийн харагдах нөлөөллийг хэр их бууруулж байгаа нь харин
тодорхойгүй байдаг. Гэхдээ, эцсийн эцэст эдгээр орц найрлагууд нь арьсанд
ашиг тустай гэдэг нь олон олон судалгаагаар харагддаг) эрүүл арьстай болох
хамгийн шилдэг арга гэдэг дээр шинжлэх ухаан анхаарч байна.
Бид хааяа амттан идэх тохиолдол гардаг, сахар хэрэглэснээс арьсанд нөлөөлж
байгаа байдлыг өөрчилж чадахгүй, амттан идэх нь бидэнд баяр баясал,
тааламжтай байдлыг авчирдаг. Тэгэхээр сахар ихээр агуулсан зууш, сахартай
ундаа, амталсан кофег өдөр бүр хэрэглэх биш, харин бага хэмжээгээр, хааяа,
ухаалаг зохицуулж хэрэглэх хэрэгтэй болж байна.
Ангилал: бусад
Aerocarpus santalinus (Улаан зандан мод)
Муу
Ангилал: ургамлын ханд, үнэртэн: нийлэг болон анхилам үнэрт ургамлын ханд
Aesculus hippocastanum (Туулайн бөөр мод)
Сайн
horse chestnut extract, туулайн бөөрний хандхэсгийг харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын ханд
Agar (Агар)
Сайн
algae, замаг хэсгийг харна уу.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд, зөөлрүүлэгч, хэлбэржүүлэгч
Agastache mexicana (hyssop) flower/leaf/stem extract(Лат.Agastache mexicana –ы цэцэг/навч/ишний ханд)
Сайн
Улаан гоньдтой адилхан үнэр, амттай, хүнсэнд хэрэглэдэг, хойд америкийнунаган цэцэглэдэг бут юм. Цэцэг, навч, иш нь гесперетин, апигенин,салвигенин, каемпферол, кверцетин гэсэн хүчтэй антиоксидант агуулдаг.Арьсанд шууд нөлөөлөх үйлчилгээ их байхгүй ч тайвшруулах үйлдэл үзүүлжантиоксидантын ашиг тус үзүүлдэг.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Agrimonia eupatoria leaf extract (Agrimonia eupatoria-ын навчны ханд)
Дунд
Энэхүү ургамлын ханд нь антиоксидант чанартай. Ашиг тустай эсэх ньтодорхойгүй.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Ahnfeltia concinna extract (лат.Ahnfeltia concinna-ын ханд)
Cайн
Algae, Замаг-ийг харна уу.
Ангилал: антиоксидант, хэлбэржүүлэгч, ургамлын ханд, зөөлрүүлэгч
Ahnfeltia extract (лат.Ahnfeltia (улаан замагийн аймаг)-н ханд)
Сайн
Algae, замаг-ийг харна уу.
Ангилал: антиоксидант, зөөлрүүлэгч, хэлбэржүүлэгч, ургамлын ханд
Ahnfeltiopsis concinna extract (лат.Ahnfeltiopsis concinna-ын ханд)
Сайн
Арьсыг тайвшруулах, ус нөхөх үйлчилгээтэй улаан замагны нэг төрөл юм.
Ангилал: зөөлрүүлэгч, антиоксидант, ургамлын ханд, хэлбэржүүлэгч
Alanine (Аланин)
Сайн
Amino acids, амин хүчил-ийг харна уу.
Ангилал: антиоксидант
Alaria esculenta (лат.Alaria esculenta)
Сайн
Algae, замаг-ийг харна уу.
Ангилал: антиоксидант, зөөлрүүлэгч, ургамлын ханд, хэлбэржүүлэгч
Albumin (Албумин)
Муу
Өндөгийн цагаанд байдаг. Арьсан дээр бүрхүүл үүсгэдэг. Ингэснээр арьсыг түрзуур агшааж түр зуур толигор харагдуулдаг. Гэхдээ албумин нь арьсыг цочроодог, арьсанд хэрэггүй найрлага юм.
Ангилал: хэлбэржүүлэгч
Alcloxa (Алклокса)
Муу
Хөнгөн цагааны хлордиоксид аллантойнат гэж мөн нэрлэдэг. Агшаахүйлчилгээтэй учир арьсыг цочроодог.
Ангилал: ангилагдаагүй
Alcohol (Спирт)
Дунд
Спирт гэсэн бүлэг органик нэгдэлд маш олон төрлийн бүтэцтэй найрлагууд
багтах бөгөөд гоо сайхан болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүд, уусгагч
бодисонд ашиглагддаг.
Арьсны хувьд сайн спирт, муу спирт гэж байдаг. Сайн спирт нь зөөлрүүлэх
үйлдэлтэй (цетил спирт) өндөр молекул жинтэй спирт, муу спирт нь
изопропанол зэрэг ариутгах цэвэрлэх үйлчилгээтэй бага молекул жинтэй спирт
байдаг.
Арьсанд ус нөхөх, арьсны гадна гадаргуу дээр орц найрлагын хэсгийг хүргэх
үйлдэлтэй чийгшүүлэгчээр хэрэглэгддэг глицол зэрэг хоргүй спиртийн
хэлбэрүүд байдаг.
Бага молекул жинтэй спирт буюу арьсанд муу спирт нь хуурайшуулах, цочроох
үйлдэлтэй байдаг. Этанол буюу этилийн спирт, техникийн спирт, метанол,
изопропил спирт, SD спирт, бензил спирт зэрэг нь арьс арчилгааны
бүтээгдэхүүнд хэрэглэгддэг муу спиртүүд юм. Бүтээгдэхүүний үндсэн
найрлаганд эдгээр спиртүүдээс нэг юм уу түүнээс дээш спирт орсон байвал
анхаарах хэрэгтэй. Сайн найрлагатай бүтээгдэхүүнд маш бага хэмжээгээр орсон
байвал аюулгүй юм.
Эдгээр спиртүүд нь арьсыг хуурайшуулж, цочроодог учир арьсны өнгөн
давхаргыг гэмтээдэг. Спирт нь ретинол, витамин С зэрэг орц найрлагуудыг
арьсанд нэвчихийг сайжруулдаг боловч ингэхийн тулд арьсны өнгөн давхаргад
байрлах арьсыг удаан хугацаанд эрүүл байлгаж залуу харагдуулдаг бодисыг
задлах хэрэгтэй болдог.
SD болон техникийн спирт нь арьсанд шууд муугаар нөлөөлж спирт ууршиж
алга болсон дараа ч муу нөлөө нь гинжин урвалаар үргэлжилж байдаг. 2003
онд хэвлэгдсэн судалгаагаар спиртийн суурьтай, цэвэрлэгч бүтээгдэхүүний
энгийн хэрэглээний явцад арьс ус, чийгээ барьж чадахгүй болох, цэвэрлэгч
бодис нэвчиж арьсны өнгөн гадаргууг гэмтээдэг болохыг тогтоосон байна.
Өөр нэг сөрөг тал нь спиртээс шалтгаалан арьсны эрүүл бодисууд өөрийгөө
задалдаг. Сөнөрүүлэх, хөгшрүүлэх энэ нөлөө нь спиртийг хэрэглэх хугацаа урт
болох тусам ихсэж байсан. Дөнгөж 3%-ийн спирттэй (техникийн спирт агуулсан
ихэнх арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь үүнээс их спирт агуулдаг)
бүтээгдэхүүнийг 2 өдөр хэрэглэхэд 1 өдөр хэрэглэснээс эрс их хор нөлөө үзүүлж
байсан. Товчхондоо, аль ч насанд эрүүл арьстай харагдахын тулд арьсыг
хуурайшуулдаг, цочроодог спиртийн төрлийг их хэмжээгээр агуулсан
бүтээгдэхүүнээс болгоомжилж худалдан авахгүй байх хэрэгтэй.
Ангилал: зөөлрүүлэгч, цэвэрлэгч
Aleurites moluccana seed oil (лат.Aleurites moluccana үрийн тос)
Маш сайн
Kukui nut oil-ыг харна уу.
Ангилал: ургамлын ханд, антиоксидант
Alfalfa extract (Таримал царгасны ханд)
Маш сайн
Арьс арчилгааны бүтээгдэхүүнд антиоксидантаар хэрэглэгддэг.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Algae (Замаг
Маш сайн
Замаг нь 20000 гаруй зүйлийг багтаасан овогт хамаарах хлорфил агуулсан маш
энгийн организм юм. Замгийг гоо сайхны бүтээгдэхүүнд өтгөрүүлэгч, ус татагч,
антиоксидантаар хэрэглэдэг.
Зарим замаг нь арьс цочроох үйлдэлтэй байдаг. Жишээ нь хөх-ногоон замганд
байдаг фикоцианин бодис нь арьс цочроож байгаа нь харшлын сорилоор
тогтоогдсон.
Ирландын хөвд, каррагинан гэсэн замагны бусад төрлүүд нь уураг, витамин А,
сахар, цардуул, витамин В1, төмөр, натри, фосфор, магни, зэс, кальци агуулдаг.
Эдгээрийн ихэнх нь арьсыг зөөлрүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй ба
антиоксидантаараа арьсанд ашиг тустай байдаг.
Хүрэн замаг арьсны хөгшрөлтийн гадна үзэмжийг сайжруулдаг нь сүүлийн
үеийн судалгаагаар харагдаж байгаа. Ургамлын гаралтай орц найрлагынхаа
хувьд бүхий л төрлийн замагнууд нь агаар, наранд ил байвал задрах сул талтай
байдаг. Тийм учраас шилэн савалгаатай замаг агуулсан хөгшрөлтийн эсрэг
бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.
Ангилал: антиоксидант, зөөлрүүлэгч, хэлбэржүүлэгч, ургамлын ханд
Algae extract (Замагны ханд)
Маш сайн
Аlgae hydrolyzed algae extract, замаг, гидролизжсэн замагны ханд-ыг харна уу.
Ангилал: антиоксидант, зөөлрүүлэгч, хэлбэржүүлэгч, ургамлын ханд
Algin (Алгин)
Сайн
Бор замаг юм. Algae, замаг-ийг харна уу.
Ангилал: антиоксидант, хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч, ургамлын ханд
Aliphatic hydrocarbon (Алифатик нүүрс ус)
Сайн
Байгалийн хий, эрдсийн гаралтай тосонд агуулагддаг нүүрс ус юм. Олонтөрлийн үйлчилгээтэй нийлэг шингэн юм.
Ангилал: үрэлтийг багасгагч
Alkaline (Шүлт)
Муу
Аливаа бодисыг pH нь 7-оос доош бол хүчиллэг, 7-оос дээш бол шүлтлэг гэжүздэг. Усны pH нь 7 байдаг. Арьсны pH 5.5 байдаг. 8-аас дээш рН-тайбүтээгдэхүүнд арьс цочирч мэдрэгшдэг. Мөн шүлтлэг орчинд нянгийн өсөлт,хуваагдал явагддаг.
Ангилал: бусад
Alkyloamides (Алкилоамидууд)
Дунд
Арьс арчилгааны бүтээгдэхүүний шошгон дээр DEA, триэтаноламин (TEA),моноэтаноламин (МЕА) гэж тэмдэглэгдсэн байдаг. Ихэнхдээ эдгээр ньхөөсрүүлэх зорилгоор шампуньд хэрэглэгддэг. Гэхдээ мөн өтгөрүүлэгч,зууралдуулагч болгон ашигладаг. Эдгээр нь арьсыг цочроож мэдрэгшүүлдэг.Алкилоамидууд нь гоо сайхны бүтээгдэхүүнд байдаг формалдегид үүсгэдэгнөөшлөгч бодисыг өөртэйгөө холбож хортой нэгдэл үүсгэдэг чөлөөт аминагуулдаг.Triethanolamine, триэтаноламин-ыг харна уу.
Ангилал: хэлбэржүүлэгч
Allantoin (Аллантоин)
Маш сайн
Шүвтрээс ялгаж авсан шээсний хүчлийн завсрын бүтээгдэхүүн ба үр дүн сайтайарьс тайвшруулагч, чийгшүүлэгч бодис юм. Аллантоин нь хүний биед байдагбодис юм. Үүнийг ургамлаас (comfrey, алтан товч) гаргаж авах юм уу нийлэгаргаар хийж гоо сайхны бүтээгдэхүүнд 2%-аас дээш хэмжээгээр оруулах аргыгтүлхүү хэрэглэдэг.
Ангилал: арьс тайвшруулах
Allyl methacrylates crosspolymer (Аллил метакрилатын кроссполимер)
Сайн
Хэлбэржүүлэх гол үйлдэлтэй нийлэг, усгүй полимер юм.Film-forming, бүрхүүл тогтоох-ыг харна уу.
Ангилал: хэлбэржүүлэгч
Almond oil (Бүйлсний тос)
Маш сайн
Бүйлсний үрнээс гаргаж авдаг ууршдаггүй, үнэргүй тос бөгөөд зөөлрүүлэгчээрхэрэглэдэг. Бүйлсний тос нь арьсыг нөхөн төлжүүлдэг орц найрлага болохтриглицерид, тосны хүчлүүдээр (олейн, линолейн, миристин) баялаг юм.Цочроох, мэдрэгшүүлэх нөлөөтэй нь тодорхойгүй.Гашуун, амтлаг бүйлс гэж байдаг. Амтлаг бүйлс нь (Prunus amygdalus, Prunusdulcis) хортой бодис агуулдаггүй. Гашуун бүйлс нь (Prunus amara) арьсандхэрэглэж болохгүй хортой бодис агуулдаг.natural moisturizing factor (NMF), байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл-ийг харнауу.
Ангилал: зөөлрүүлэгч, арьс нөхөн төлжүүлэх
Almond/borage/linseed/olive acids glycerides (бүйлс/од хэлбэртэйцэцэг/маалинга/чидун жимсний хүчил глицерид)
Маш сайн
Бүйлс, од хэлбэртэй цэцэг, маалинга, чидун жимс зэргийн анхилам үнэргүйургамлын тоснуудаас гаргаж авсан тосны хүчил, триглицеридын холимог юм.Энэ холимог нь усыг нөхөж арьсыг нөхөн төлжүүлдэг. Антиоксидантаархангадаг. Арьсны төрөлхийн уян хатан чанарыг сайжруулдаг.
Ангилал: антиоксидант, арьс нөхөн төлжүүлэх, ус нөхөх
Aloe barbadensis (лат.Aloe barbadensis)
Сайн
Aloe vera, жинхэнэ зуун наст-г харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын ханд
Aloe barbadensis leaf juice extract (лат.Aloe barbadensis навч, шүүс, ханд)
Сайн
Aloe barbadensis-ын шүүсний нунтаг, зуун настын ханд, зуун настын шүүс гэжангилагдсан байж болно.Aloe vera, жинхэнэ зуун наст-ыг харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын ханд
Aloe barbadensis leaf juice powder)(лат.Aloe barbadensis навчны шүүсний нунтаг)
Сайн
Aloe barbadensis навчны шүүсний нунтаг нь нэг зүйл зуун настаас гаргаж авсаннунтаг юм. Зуун наст ургамлын хатаасан навч бөгөөд чийгшүүлэх үйлчилгээүзүүлнэ.Aloe barbadensis-ыг харна уу.
Ангилал: ургамлын ханд
Aloe extract (Зуун настын ханд)
Сайн
Aloe vera, жинхэнэ зуун наст-ыг харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын ханд
Aloe juice (Зуун настын шүүс)
Сайн
Aloe vera, жинхэнэ зуун наст-ыг харна уу.
Ангилал: : арьс тайвшруулах, ургамлын ханд
Aloe vera (Жинхэнэ зуун наст)
Сайн
Жинхэнэ зуун настад (Aloe barbadensis) полисахарид, стеролын найрлага
агуулагдах учир арьс тайвшруулах, антиоксидант чанар, арьсанд ус нөхөх
зорилгоор хэрэглэдэг. Зуун наст нь хэдий хэрэгтэй орц найрлага боловч
дэлхийн гоо сайхны хэрэглээнд зуун настын ашиг шимийг хэт дөвийлгөх
хандлагатай байдаг учир энэхүү ургамлын гайхалтай үйлчилгээ, үр дүнг илүү их
судлах шаардлага өнөө үед байдаг.
Зуун настыг шууд навчаар нь хэрэглэхэд арьсанд бүрхүүл үүсгэж сэргээх
мэдрэмжийг бий болгодог (ийм учраас наранд түлэгдэлтийн бүтээгдэхүүний
найрлаганд ордог)
Зуун наст нь 99.5% уснаас тогтдог ба зарим бүтээгдэхүүнд усны оронд зуун
настыг хэрэглэдэг.
Ангилал: : арьс тайвшруулах, ургамлын ханд
Alpha bisabolol (Альфа бисаболол)
Маш сайн
Bisabolol, бисаболол-ыг харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын ханд
Alpha glucan oligosaccharide (Альфа глюкан олигосахарид)
Маш сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг ус татах чадвартай зөөлрүүлэгч юм.Mucopolysaccharide, мукополисахарид-ыг харна уу.
Ангилал: зөөлрүүлэгч
Alpha isomethyl ionone (Альфа изометил ионон)
Муу
0.001% хэмжээгээр бүтээгдэхүүнд орсон ч цочроох үйлдэл үзүүлэх эрсдэлтэйбайдаг үнэр оруулах ууршимтгай анхилам үнэрт найрлага юм. Эмзэг арьстайбол энэхүү найрлагаас болгоомжлох хэрэгтэй. Тэр тусмаа энэхүү найрлага ньлиналоол, эугенол зэрэг ууршимтгай анхилам үнэрт найрлагуудтай үргэлжхамтдаа бүтээгдэхүүнд ордог учраас анхаарах хэрэгтэй.Linalool, eugenol, fragrance, линалоол, эугенол, анхилам үнэртэн-г харна уу.
Ангилал: анхилуун үнэртэн: нийлэг, анхилуун үнэртэй ургамлын ханд
Alpha lipoic acid (Альфа липойны хүчил)
Маш сайн
Альфа липойны хүчил нь арьсанд түрхэж хэрэглэхэд хамгийн сайнантиоксидант гэж тооцогддог фермент юм. Ууж хэрэглэхэд витамин С, Е зэрэгбусад антиоксидантуудыг нэмэгдүүлдэг ус болон тосонд уусдаг антиоксидантюм. Мөн тайвшруулах үйлдэл ихтэй найрлага юм.Липойны хүчил нь хэдий хүчтэй антиоксидант мөн боловч цорын ганц гэсэн үгбиш бөгөөд арьсанд сайн маш олон чухал антиоксидантууд байдаг. Альфалипойны хүчлийг арьсанд түрхэж хэрэглэхэд гарах үр дүнг бүрэн судлаагүй.Альфа липойны хүчлийг мөн тиоктийн хүчил гэдэг. Нарны гэрэлд амарханзадардаг. Их тунгаар (5%-иас дээш) арьс халуун оргих, загатнах үйлдэлүзүүлдэг.
Ангилал: антиоксидантууд
Alpha-tocopherol (Альфа-токоферол)
Маш сайн
Vitamin E, витамин Е-г харна уу.
Ангилал: антиоксидантууд, витаминууд
Alteromonas ferment extract (лат. Alteromonas бактерийн хөрөнгөний ханд)
Сайн
Алтеромонас нь далайн усны гүнээс олддог. Үүний полисахаридын бүтэц ньарьсанд ус татах үйлдэл үзүүлж арьсыг сайн тайвшруулдаг. Энэ найрлага нь мөнарьсны гадаргыг нөхөн сэргээхэд оролцдог гэдгийг урьдачилсан байдлаартогтоосон байдаг. Судалгаа хийгдэх тоолонд арьсанд сайн нөлөөтэй болох ньбатлагдсаар байна.
Ангилал: ургамлын ханд
Althaea rosea (Ягаан отуу цэцэг)
Сайн
Mallow, жамба-ыг харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, хэлбэржүүлэгч, ургамлын ханд
Althea officinalis (Одуу өвс)
Маш сайн
Одуу өвсний латин нэр юм.Marshmallow, одуу өвс-ийг харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын ханд
Alumina (Хөнгөнцагааны исэл)
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд үрэгч, өтгөрүүлэгч, уусгагч бодис болгон ашигладагбайгалийн эрдэс бодис юм.
Ангилал: хэлбэржүүлэгч, үрэгч, уусгагч
Aluminum (Хөнгөнцагаан)
Сайн
Хөнгөн цагаан нь дэлхий дээрх хамгийн түгээмэл элемент юм. Гоо сайхны
бүтээгдэхүүнд хөнгөн цагаан орж, улмаар эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа
нь маргаан дагуулсан асуудал болдог. Шошгон дээр хөнгөнцагаан гэж бичсэн
байвал энэ нь цэвэр хөнгөнцагаан гэсэн утга биш юм.
Цэвэр хөнгөнцагааныг арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүнд
хэрэглэдэггүй. Харин байгалийн бусад элементүүдтэй холбогдсон нийлмэл
найрлага байдлаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, хоол хүнс, эмийн
бүтээгдэхүүн зэрэгт хэрэглэхэд аюулгүй байдаг юм. Энэ нийлмэл найрлага нь
хөнгөнцагааныг маш бага хэмжээгээр агуулдаг ба өдрийн тун нь удаан
хугацаанд хэрэглэхэд ямар ч аюул дагуулдаггүй. Эдгээр орц найрлагууд нь
үнэндээ ургамал, хүнсний ногоо, тэр байтугай хүний биед байхаас ч бага
хөнгөнцагаан агуулдаг.
Гоо сайхны бүтээгдэхүүнд орц найрлага болон ордог гол гол хөнгөнцагааны
нэгдлүүдийн жишээг товч тайлбартайгаар харуулъя:
Хөнгөн цагааны хлорогидрат, хөнгөн цагааны хлорид: хөнгөнцагааныг
маш өчүүхэн хэмжээгээр агуулдаг. Хөлс дарагч, үнэр дарагчид
хэрэглэгддэг. Ямар ч хор нөлөөгүй нь олон баримтаар харагдсан.
Хөнгөнцагааны исэл. Цахиур, хлор, циркон, хүчилтөрөгч агуулсан
хөнгөнцагааны нэгдэл юм. Мөн хөнгөнцагааны оксид, хөнгөнцагааны
гидроксид гэж нэрлэгддэг. Гоо сайхны бараа, эм, эмнэлгийн хэрэгсэлд
аюулгүйгээр хэрэглэгддэг.
Магни хөнгөнцагааны силикат. Шавраас гаргаж авдаг бөгөөд гоо
сайханд шингээгч найрлага болгон ашигладаг. Арьсанд шингэдэггүй.
Хөнгөнцагааны цардуул. Ургамлын гаралтай (цардуул) орц найрлагатай
урвалжуулж гаргаж авдаг. Гоо сайханд өтгөрүүлэгч, шингээгч
найрлагаар хэрэглэдэг.
Гоо сайханд хэрэглэгддэг орц найрлагуудад маш өчүүхэн хэмжээгээр
агуулагддаг хөнгөнцагаан нь хүний биед шимэгдэх эрсдэлгүй. Эдгээр орц
найрлагууд нь усанд уусдаггүй учир физик чанарынхаа хувьд хүний биед
шимэгдэх боломжгүй юм.
Үнэндээ, гоо сайхны орц найрлагуудыг арьс тийм амархан шингээж авдаггүй.
Арьс арчилгаа, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүн нь арьсны гадна
давхаргыг нэвтрэхэд хэцүү байдаг. Ингэхийн тулд тухайн орц найрлагууд нь
арьсны хамгийн өнгөн давхаргыг ч байсан нэвтрэхийн тулд нарийн
инженерчлэлээр бүтээгдсэн байх ёстой.
Хөнгөнцагаан, хөнгөнцагааны орц найрлагууд нь эрүүл мэндэд эрсдэл
учруулдаггүй, ийм мэдээлэл ч бүртгэгдээгүй. Mayo Clinic, ДЭМБ, Европын
холбоо, АНУ-ын хүнсний хэрэглээ, бодлого зохицуулах байгууллагууд ахуйн
хэрэглээнд хөнгөнцагааны эрүүл мэндэд үзүүлж буй эрсдлийн талаарх
мэдээлэл байдаггүй байна.
Олон тооны нийтлэл, судалгаагаар хөнгөнцагаан болон хөнгөнцагааны
нэгдлүүд нь арьсанд шимэгддэггүй гэдгийг нотолсон бөгөөд үүний хэмжээ нь
бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнс, усанд (хөнгөнцагаан нь
бидний хөнгөнцагааны орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхээс
үл хамааран бидний эргэн тойрны бүхий л зүйлд оршиж байдаг байгалийн
элемент юм) агуулагдах хэмжээнээс ч бага юм.
Ангилал: ангилаагүй
Aluminum hydroxide (Хөнгөнцагааны гидроксид)
Сайн
Нийлэг орц найрлага нь бүдэгрүүлэх үйлчилгээтэй. Хоёрт нь өнгө оруулах,шингээгч бодисоор хэрэглэдэг. Хөнгөнцагааны гидроксидын арьсанд хоруучанар үзүүлдэг нь тодорхойгүй.
Ангилал: хэлбэржүүлэгч, шингээгч
Aluminum magnesium silicate (Хөнгөн цагааны магнийн силикат)
Сайн
Шингээх чадвартай давс юм.
Ангилал: шингээгч
Aluminum powder (Хөнгөнцагааны нунтаг)
Сайн
Өнгө оруулагчаар ашиглагддаг метал элемент юм. Хөнгөнцагааны нарийнширхэгтэй бэлтгэгдсэн байдаг. 1977 оноос хойш АНУ-ын хүнсний хэрэглээ,бодлого зохицуулах байгууллага нь үүнийг аюулгүй өнгө оруулагчаар зарласан.
Ангилал: өнгө оруулагч, пигмент
Aluminum silicate (Хөнгөнцагааны силикат)
Сайн
Шингээх, үрэх үйлчилгээтэй давс юм.
Ангилал: шингээгч, үрэгч
Aluminum starch octenylsuccinate(Хөнгөнцагааны цардуулын октенилсукцинат )
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэгддэг өтгөрүүлэх, шингээх, бүлэгнэлтийн эсрэгнунтаг нийлэг бодис юм. Тухайн бүтээгдэхүүнийг нунтаг, бүрсгэр өнгөтэйболгож, хатах хугацааг хурдасгадаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхэдаюулгүй.
Ангилал: хэлбэржүүлэгч, шингээгч
Aluminum stearate (Хөнгөнцагааны стеарат)
Сайн
Өтгөрүүлэх, бүтээгдэхүүнийг бат бэх болгох үйлчилгээтэй стеарины хүчлийнхөнгөнцагааны давс юм.
Ангилал: өтгөрүүлэгч
Aluminum sulfate (Хөнгөнцагааны сульфат)
Муу
Арьс цочроож эмзэгшүүлдэг.
Ангилал: шингээгч, антиоксидант
Amino acids (Амин хүчил)
Маш сайн
Аланин, аргинин, аспарагин, аспарагины хүчил, цистейн, цистин, глутамины
хүчил, глутамин, глицин, гистидин, изолейцин, лейцин, лизин, метионин,
фенилаланин, пролин, серин, треонин, триптофан, тирозин, валин гэсэн хүний
биеийн бүхий л уургуудын суурь бодисууд юм. Зарим амин хүчлүүд хүний биед
нийлэгждэг. Харин бусад нь буюу үл орлуулах амин хүчлүүдийг хоол хүнсэн дэх
уургаас нөхөж авдаг.
Гоо сайхны бүтээгдэхүүнд амин хүчил нь ус татах, хүчтэй антиоксидант үйлдэл
үзүүлдэг. Амин хүчил нь арьс нөхөн сэргээх найрлагуудтай нэгдэж хөгшрөлтийн
шинж тэмдгийн эсрэг нөлөөлдөг.
Амин хүчлүүд нь хэд хэдээрээ хосолсон үед арьсанд үйлчлэх үйлдэл нь
сайжирдаг. Ийм учраас нэг амин хүчлээс илүү бүлэг амин хүчлийг илүүд үздэг.
Амин хүчлүүд нь тус тусын өвөрмөц үйлдлээрээ бусдаасаа ялгагддаг. Зөвхөн
нэг л амин хүчлийг харж бүтээгдэхүүн худалдаж авах нь дутмаг үйлдэл болно.
Ангилал: антиоксидант, арьс нөхөн төлжүүлэх
Aminobutyric acid (Амин тосны хүчил)
Дунд
Ус татах, арьс тайвшруулах үйлчилгээтэй амин хүчил юм.
Ангилал: арьс тайвшруулах
Aminomethyl propanediol (Аминометил пропанедиол)
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд рН-ыг тохируулахаар хэрэглэдэг.
Ангилал: ангилаагүй
Aminomethyl propanol (Аминометил пропанол)
Сайн
Аминометил пропанолыг гоо сайхны бүтээгдэхүүний рН-ыг тохируулахаархэрэглэдэг нийлэг найрлага юм. Гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлаганд 2%-аас бага хэмжээгээр хэрэглэвэл аюулгүй.Аминометил пропанол арьсны хамгийн өнгөн давхаргад шингэдэг боловч цаашшингэхгүй үлдэж биед шимэгддэггүй. Чийгшүүлэг бодисуудыг арьсандшингэхийг сайжруулдаг.
Ангилал: бусад, ангилаагүй
Ammonium acryloyldimethyltaurate/VP copolymer)(Аммоны акрилоилдиметилтаурат/ВП сополимер)
Сайн
Аммоны акрилоилдиметилтаурат/ВП сополимер нь гоо сайхны бүтээгдэхүүнийгөтгөрүүлэх, бүрхүүл тогтоох үйлдэлтэй нийлэг полимер юм. Тогтворжуулах,таатай мэдрэмж өгөх үйлдэл үзүүлдэг учир бага хэмжээгээр олон төрлийнбүтээгдэхүүнд хэрэглэдэг.Polymer, полимер-ыг харна уу.
Ангилал: хэлбэржүүлэгч
Ammonium chloride (Аммоны хлорид)
Муу
Арьс арчилгааны бүтээгдэхүүний рН-ыг тэнцвэржүүлэх зорилгоор хэрэглэдэгшүлтлэг давс юм. Арьсанд муугаар нөлөөлдөг хүчин зүйл болох уусмалынчанарыг өөрчлөхөд хэрэглэдэггүй.
Ангилал: шингээгч
Ammonium glycolate (Аммоны гликолат)
Маш сайн
рН тааруулах, гуужуулах зорилгоор хэрэглэдэг гликолын хүчлийн нийлэг хэлбэрюм. Заримдаа энгийн гликолын хүчилтэй хослуулж гуужилт үүсэх рН-ыг бийболгодог.
Ангилал: гуужуулагч
Ammonium hydroxide (Аммоны гидроксид)
Дунд
Бүтээгдэхүүний рН-ыг тохируулах зорилгоор гоо сайхны бүтээгдэхүүндхэрэглэдэг тунгалаг, өнгөгүй шингэн юм. Аммоны гидроксид нь нийлэг бөгөөдАГХ (альфа гидроксидын хүчил)-ийн болон ижил төстэй бусад бүтээгдэхүүнийхүчиллэг рН-ыг бий болгох зорилгоор натри гидроксидын оронд хэрэглэдэг.Бага хэмжээгээр гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхэд арьс цочроодоггүй.
Ангилал: ангилаагүй
Ammonium laureth sulfate (Аммоны лаурет сульфат)
Сайн
Цэвэрлэгч бодисоор голлон хэрэглэгддэг. Цэвэрлэх үйлчилгээ нь зөөлөн, үрдүнтэй байдаг. Наргил модны самарнаас гаргаж авдаг.Surfactant, гадаргуун идэвхит бодис-ыг харна уу.
Ангилал: цэвэрлэгч
Ammonium lauryl sulfate (Аммоны лаурил сульфат)
Сайн
Цэвэрлэгч бодисоор голлон хэрэглэгддэг. Цэвэрлэх үйлчилгээ нь зөөлөн, үрдүнтэй байдаг. Наргил модны самарнаас гаргаж авдаг.Surfactant, гадаргуун идэвхит бодис-ыг харна уу.
Ангилал: цэвэрлэгч
Amodimethicone (Амодиметикон)
Сайн
Silicone, силикон-ыг харна уу.
Ангилал: силикон, зөөлрүүлэгч, хэлбэржүүлэгч
Amygdalic acid (Буйлсны хүчил)
Сайн
mandelic acid, буйлсны хүчил-ийг харна уу.
Ангилал: гуужуулагч, антиоксидант
Amyl cinnamate (Амил циннамат)
Муу
Анхилам үнэрт нэгдэл.
Ангилал: анхилам үнэртэн: нийлэг болон анхилам үнэрт ургамлын ханд
Amyl salicylate (Амил салицилат)
Муу
Анхилам үнэрт нэгдэл
Ангилал: анхилам үнэртэн: нийлэг болон анхилам үнэрт ургамлын ханд
Amyris oil (Амирисын тос)
Муу
Анхилам үнэрт тос. Арьсанд ямар ашиг тус үзүүлдэг нь тодорхойгүй.
Ангилал: ургамлын ханд, анхилам үнэртэн: нийлэг болон анхилам үнэртургамлын ханд
Anacyclus pyrethrum (лат. Anacyclus pyrethrum)
Муу
Pellitory, мацаргана-ыг харна уу.
Ангилал: ургамлын ханд
Anacystis nidulans extract (лат.Anacystis nidulans ханд)
Сайн
Algae, замаг-ийг харна уу.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд, хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч
Ananas sativus fruit extract (Хан боргоцой жимсний ханд)
Сайн
Pineapple extract, хан боргоцой жимсний ханд-ийг харна уу.
Ангилал: ургамлын ханд, гуужуулагч
Anastatica hierochuntica extract (лат.Anastatica hierochuntica ханд)
Маш сайн
Хүний биеийн дасан зохицох үйл ажиллагааг сайжруулдаг Иерихоны сарнай
гэдэг цөлийн ургамал юм. Бусад ургамлуудын нэгэн адил Anastatica
hierochuntica нь цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд дасан зохицох чадвартай.
Хэдий байгаль дээр ийм чадвартай байдаг ургамал ч гэсэн арьсанд яг энэ
байдлаараа үйлчилнэ гэсэн үг биш. Ийм төрлийн ургамал нь арьсыг орчны
таагүй нөлөөллийн эсрэг тэсвэртэй болгох ёстой байдаг. Уг ургамлын ханднь
антиоксидантаар баялаг, тайвшруулах бодис агуулдагийг судалсан олон
жилийн өмнөх судалгаа байдаг. Гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэгддэг бусад
ургамлуудтай харьцуулахад бага судлагдсан. Арьсны өнгө өөрчлөгдөхөд
нөлөөлдөг арьсны гадарга дээрх зохицуулах хүчин зүйлд үйлчилснээр арьсны
өнгийг сайжруулдаг антиоксидант нь сонирхол татахуйц орц найрлага байсаар
байгаа билээ.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Andiroba oil (Андироба тос)
Сайн
Бразилын улаан зандан модноос ялгаж авдаг. Арьс тайвшруулах үйлдэлтэй.
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын ханд
Anethum graveolens (лат.Anethum graveolens)
Дунд
Ангилал: ургамлын ханд, анхилам үнэртэн: нийлэг болон анхилам үнэртургамлын ханд
Angelica archangelica root oil (Санжгар балчирганы үндэсний тос)
Муу
Цооргоны төрлийн ургамлаас гаргаж авдаг ууршимтгай тос. Энэ тос ньбергаптен, императорин, ксантотоксин гэсэн фототоксик химийн бодисагуулдаг. Мөн цооргоны тосны зарим химийн найрлага нь антиоксидантүйлдэлтэй бөгөөд арьсанд түрхэж хэрэглэх үед наранд гарах юм бол эрсдэлтэйбайдал үүсгэдэг.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд, анхилам үнэртэн: нийлэг болонанхилам үнэртэй ургамлын ханд
Angelica polymorpha sinensis root extract(лат.Angelica polymorpha sinensis-ын үндэсний ханд)
Муу
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Anhydroxylitol (Ангидроксилитол)
Сайн
Арьс чийгийг шингээж авч чийглэг болоход тусладаг ургамлын, байгалийнгаралтай чийгшүүлэгч юм.
Ангилал: ус нөхөх
Anisaldehyde (Анисалдегид)
Муу
Гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг нийлэг анхилам үнэртэн юм.
Ангилал: анхилам үнэртэн: нийлэг болон анхилам үнэрт ургамлын ханд
Anise (Улаан гоньд)
Муу
Улаан гоньдны үр гэж мөн нэрлэдэг. Хүчтэй антиоксидант чанартай боловчанхилам үнэрт нэгдэлүүд нь арьсыг цочроодог бөгөөд нарны харшлыг бийболгодог.
Ангилал: антиоксидант, анхилам үнэртэн: нийлэг болон анхилам үнэртургамлын ханд
Annatto extract (Аннаттогийн ханд)
Сайн
Өмнөд америкын унаган бутлаг ургамал болох лат. Bixa Orellana-ын үрнийгадуурх цуллаг хэсгээс гаргаж авдаг байгалийн ургамлын гаралтай өнгөоруулагч юм. тод шар-улбар шараас улаан хүртлэх өнгийг гаргадаг.
Ангилал: ургамлын ханд
Anthemis nobilis flower extract (лат. Anthemis nobilis-ын цэцгийн ханд)
Маш сайн
Chamomile, алтан товч-ийг харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, антиоксидант
Anthocyanin (Антоцианин)
Маш сайн
Жимс өгдөг ургамал, хүнсний ногоо, өвөрмөц өнгөтэй ургамлуудад байдагбайгалийн бүлэг бодис юм. Ургамал ба хөх өнгө гэсэн Грек үгнээс гаралтай.Антоцианин нь нэрсийг хөх, бөөрөлзгөнийг улаан гэх мэт өнгөтэй болгодогнөсөөт бодис юм. Антоцианин нь хүчтэй антиоксидант юм. 300 гаруй төрлийнантоцианин байдаг.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Antioxidant (Антиоксидант)
Маш сайн
Арьсыг орчны стрессээс хамгаалдаг томоохон бүлэг байгалийн болон нийлэгбодисуудын ерөнхий нэр томъёо юм.
Ангилал: антиоксидант
Apple fruit extract (Алим жимсны ханд)
Маш сайн
Хүчтэй антиоксидант чанартай, хамгийн багадаа арьсанд түрхэж хэрэглэхэдсайнаар нөлөөлдөг төрөл бүрийн алимны ерөнхий нэр юм. Алимыг арьсарчилгааны бүтээгдэхүүнээр дамжуулан арьсанд түрхэж хэрэглэхээс илүүхүнсэнд хэрэглэхэд эрүүл мэндэд ямар ашиг тустай нь их судлагдсан байдаг.Гэхдээ арьсанд хэрэгтэй олон чухал бодисууд алиманд байдаг гэдгийг бидмэдэх билээ.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Apricot kernel (Гүйлсний чөмөг)
Дунд
Үрэгчээр байнга хэрэглэгддэг ба байгалийн скраб гэж нэрлэгддэг. Гүйлснийчөмөг нь янз бүрийн хэлбэртэй байх ба хурц өнцөгтэй нь арьсыг урдаг. Тэгвэлэнэ төрлийн скрабын оронд бөөрөнхий жожоба эсвэл полиэтилен (хуванцар)бөмбөлөг агуулсан хөвөн даавуун алчуур эсвэл скраб хэрэглэх хэрэгтэй.
Ангилал: скраб
Apricot kernel oil (Гүйлсний чөмөгний тос)
Маш сайн
Гүйлсний үрнээс шахаж гаргаж авсан зөөлрүүлэгч ургамлын тос юм. Бусаданхилам үнэргүй тоснуудын нэгэн адилаар зөөлрүүлэх, арьс тайвшруулах,антиоксидант чанартай.
Ангилал: байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл (БЧХ)
Arachidic acid (Арахины хүчил)
Сайн
Газрын самрын тосноос гаргаж авдаг бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүндзөөлрүүрэгч, өтгөрүүлэгч бодисоор хэрэглэдэг.
Ангилал: хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч
Arachidyl alcohol (Арахидилын спирт)
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд өтгөрүүлэгч, зөөлрүүлэгчээр ашигладаг лавтай төстэйбодис юм.
Ангилал: хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч
Arachidyl glucoside (Арахидилын глюкозид)
Сайн
Арахидилын спирт ба глюкозыг конденсацжуулан гаргаж авсан бага зэргийнгадарга идэвхитэй (цэвэрлэгч), эмульсжүүлэгч бодис юм.arachidyl alcohol glucose, арахидил спирт глюкоз-ыг харна уу.
Ангилал: цэвэрлэгч
Arachidyl propionate (Арахидилын пропионат)
Сайн
Гоо сайхны бүтээгдэхүүнд өтгөрүүлэгч, зөөлрүүлэгчээр ашигладаг лав төстэйбодис юм.
Ангилал: хэлбэржүүлэгч, зөөлрүүлэгч
Arachis hypogaea extract (Газрын самарны ханд)
Маш сайн
Газрын самарнаас гаргаж авсан хандюм. Зөөлрүүлэх, арьс тайвшруулахүйлдэлтэй.
Ангилал: арьс тайвшруулах, зөөлрүүлэгч, ургамлын ханд
Arbutin (Арбутин)
Маш сайн
Баавгай жимс (uva-ursi) юм уу өөр ургамалд байдаг, нийлэгээр мөн гаргаж
авдаг антиоксидант үйлдэлтэй бодис юм. Арбутин нь арьс харлахыг
цайруулахад үр дүнтэй байдгийг маш олон судалгаагаар баталсан байдаг.
Нийлэг хувилбар болох деоксиарбутин нь байгалийн гаралтайгаасаа илүү их
арьс цайруулах үйлчилгээтэй нь судалгаагаар харагддаг.
Арбутин нь гидрокуинон болж задардаг нь нарны хамгаалалтгүй явснаас
болсон, жирэмслэлт болон өөр бусад хүчин зүйлээс шалтгаалсан биеийн
өөрчлөлтүүдийн үед үүссэн бараан толбыг арилгахад давуу тал болдог. Зарим
хүний арьс гоо сайхны бүтээгдэхүүн дэх ретинолыг хүлээж аваад харин эмийн
бүтээгдэхүүн дэх ретинойдыг хүлээж авч чаддаггүйтэй адил гидрокуинон гэх
энэ цайруулах найрлагыг хүлээж авах чадваргүй хүмүүст арбутин нь дам
хэрэглэх арга болдог.
Ангилал: ургамлын ханд
Arctium lappa (Их даливс)
Маш сайн
Burdock root, даливс өвсний үндэс-ийг харна уу.
Ангилал: арьс тайвшруулах, ургамлын ханд, антиоксидант
Arctium majus (Их даливс)
Маш сайн
Burdock root, даливс өвсний үндэс-ийг харна уу.
Ангилал: ургамлын ханд, антиоксидант, арьс тайвшруулах
Arctostaphylos uva ursi leaf (Баавгай жимсний навч)
Маш сайн
bearberry extract, баавгай жимсний ханд-ийг харна уу.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Argan oil (Арган тос)
Маш сайн
Арган модны ясан үрнээс гаргаж авсан анхилам үнэргүй тос. Арганы тос нь
олейны хүчил, палмитины хүчил, линолейны хүчил гэсэн хэд хэдэн арьсанд
ашиг тустай липид, тосны хүчил агуулдаг. Мөн антиоксидант витамин Е
(токоферол)-ын чухал эх үүсвэр болж бусад олон тосны ургамлын нэгэн адил
антиоксидант найрлагуудын ч эх үүсвэр болдог.
Арганы тос нь хэтрүүлэн сурталчилдаг шиг гайхалтай найрлага биш юм. Сайн
зөөлрүүлэгч, анхилам үнэргүй ургамлын тос юм. Үс арьс хуурайшихад ач
холбогдолтой бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэгддэг бусад анхилам
үнэргүй ургамлын тоснуудаас илүү гэсэн үг биш юм. Бусад ургамлын тосны
адилаар арьсыг тослог харагдуулдаг учир тослог арьстай хүмүүс үүнийг сайн
бодож байж хэрэглэх хэрэгтэй.
Ангилал: антиоксидант, зөөлрүүлэгч, ургамлын ханд
Argania spinosa kernel oil (лат. Argania spinose модны ясан үрний тос)
Маш сайн
Арган модны ясан жимсийг шахаж гаргасан тосны латин нэр юм.Argania spinose, argan oil, лат.Argania spinose, арганы тос-ыг харна уу.
Ангилал: зөөлрүүлэгч, антиоксидант, ургамлын ханд
Argania spinose (лат.Argania spinose)
Маш сайн
Argan oil, арганы тос-ыг харна уу.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Arginine (Аргинин)
Сайн
Хүний биед үл орлогдох амин хүчил юм. Антиоксидант үйлдэлтэй.Amino acids, амин хүчил-ийг харна уу.
Ангилал: антиоксидант
Argireline (Аргилерин)
Сайн
acetyl hexapeptide-8, ацетил гексапептид-8-ыг харна уу.
Ангилал: арьс нөхөн сэргээх
Aristotelia chilensis (maqui) (Чили үхрийн нүд)
Маш сайн
Maqui, Чили үхрийн нүд жимс нь тод өнгөтэй, хэт ягаан туяанд (нарнаасхамгаална гэсэн үг биш юм) арьсыг тэсвэртэй болгодог дельфинидин гэжнэрлэгддэг хүчтэй антиоксидант антоцианидин агуулдаг. Maqui-г хүнсэндхэрэглэхэд эрүүл мэндэд хор хөнөөлтэй чөлөөт радикалын гэмтлийг зогсоохполифенол, флаванол, антоцианин, эллагийн хүчил зэргийн үйлчлэлээрантиоксидантын өндөр идэвхи үзүүлдэг.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд
Arnica extract (Аарнигийн ханд)
Муу
Лат.Arnica montana гэдэг цэцэглэдэг ургамлаас гаргаж авдаг ханд, тос юм.Аарнигийг мэс заслын өмнө хэрэглэвэл мэдрэмжийг багасгадаг. Иххэмжээгээр хэрэглэвэл арьсны мэдрэхүйд муугаар нөлөөлнө.
Ангилал: ургамлын ханд
Aroma/flavor (үнэр/амт)
Дунд
Үнэр/амт гэсэн бичиг шошгон дээр байх юм бол сайн, муу аль аль талтай. Үнэр,
амт нь гаа юм уу цитрусаас гаралтай бол энэ нь цочроох үйлдэлтэй. Харин
ванила зэрэг хоргүй эх үүсвэрээс гаралтай бол аюулгүй юм. Үнэр гэдэг нэр
томъёо шошгон дээр байх юм бол энэ нь тухайн бүтээгдэхүүн гоо сайхны
бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг тухайн үнэрийг дуурайх юм уу бий болгодог
материал орсон байна гэсэн үг юм. Гол нь ямар төрлийн амт урууланд (эсвэл
арьс) хүрч байгаа, цочроох эрсдэл байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй гэсэн үг юм.
Эцэст нь амтлагч ихээр орсон уруулын бүтээгдэхүүнүүд нь сайхан амттай байдаг
учир идэх ёсгүй ч гэсэн уруул долооход хүргэдэг. Уруулаа байнга долоох нь
уруул хатахад хүргэнэ.
Ангилал: анхилам үнэртэн
Arrowroot (Арроурут)
Дунд
Өтгөрүүлэгч бодис. Арьсанд үзүүлэх үр нөлөө тодорхойгүй.
Ангилал: хэлбэржүүлэгч
Artemia extract (сам хорхойн ханд)
Сайн
Algae, замаг-ийг харна уу.
Ангилал: антиоксидант, ургамлын ханд, зөөлрүүлэгч, хэлбэржүүлэгч
Artemisia absinthium extract (Агийн ханд)
Дунд
Mugworth extract, агийн ханд-ийг харна уу.
Ангилал: ургамлын ханд
Artemisia vulgaris (лат. Artemisia vulgaris шарилж)
Дунд
Mugworth extract, агийн ханд-ийг харна уу.
Ангилал: ургамлын ханд
Ascophyllum nodosum (Хүрэн замаг)
Сайн
Algae, замаг-ийг харна уу
Ангилал: антиоксидант, зөөлрүүлэгч, ургамлын ханд, хэлбэржүүлэгч
B
C
D
E
F
G
H
I
J
K
L
M
N
O
P
Q
R
S
T
U
V
W
X
Y
Z