Мика Монгол Мика Монгол

Ревматойд артритын эмийн эмчилгээний удирдамж

Ревматойд артрит нь үе мөчинд нөлөөлдөг ахих явцтай үрэвсэлт өвчин. Энэхүү үрэвсэл маш ховор тохиолдолд өөрөө намддаг бөгөөд удах тусмаа явц нь хүндэрдэг.

Артритын эмчилгээ нь ревматойд артритын шинж тэмдэг, явцад нөлөөлөх үндсэн үүрэгтэй. Өвчин оношлогдсон даруйд эмчилгээг эхлэх нь үр дүнтэй байдаг. Ревматойд артритын эмийн эмчилгээ болон бусад эмчилгээний аргуудыг хослуулах нь хамгийн зөв арга болдог.

Ревматойд артритын гол гол эмийн эмчилгээний төрлүүд:

  • Хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эм
  • Дархлалын хариу урвалыг зохицуулагч биологийн гаралтай эм
  • Глюкокортикостеройд эм
  • Стеройдын бус үрэвслийн эсрэг эм
  • Өвчин намдаах эм

Урьд нь ревматойд артритын эмчилгээг хийхдээ ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх байдлаар хөнгөвчлөх эмчилгээнээс эхэлдэг байсан. Үүний дараагаас үе мөчний өөрчлөлт эхэлсэн тохиолдолд ревматойд артритын өөр чухал эмүүдийг хэрэглэдэг байсан. Өнөө цагт эмчилгээг шууд эхлэх нь илүү үр дүнтэй гэдэг нь батлагдсан бөгөөд өвчин шинж тэмдэг багатай, үе өөрчлөгдөх нь бага, хөдөлмөрийн чадамж алдагдах нь бага байдаг. Аль болох өвчнийг намжмал үерүү нь оруулах зорилготой.

Хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эм

Ревматойд артрит оношлогдсон эхний саруудад хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эмийн төрлүүдээс нэгийг хэрэглэх хэрэгтэй болно. Ревматойд артритын эмчилгээнд хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эмийг хэрэглэснээр үрэвслийг өдөөж байдаг дархлалын урвалыг зогсоож ревматойд артритын явцыг удаашруулж, зогсоодог. 6 сарын дотор энэ төрлийн эмийн үйлчилгээ өндөр байдаг.

Энэ төрлийн эм нь ревматойд артрит өвчнөөр зовиурлаж байгаа хүмүүсийн амьдралын чанарыг эрс сайжруулдаг юм. Мөн стеройд бус үрэвслийн эсрэг эм, глюкокортикостеройд эмтэй хамт хэрэглэдэг.

Хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эм нь дархлалын тогтолцоонд нөлөөлдөг учир дархлалын тогтолцооны халдварын эсрэг тэмцэх чадварыг бууруулдаг. Энэ нь халдварын эхний шинж тэмдгийг анзаарч байх хэрэгтэй гэсэн үг юм. Мөн энэ төрлийн эм нь цусны эс, элэг, бөөр, уушиг зэрэг эрхтэнд нөлөөлж байгаа эсэхийг тогтоохын тулд цусны шинжилгээ тогтмол хийж байх хэрэгтэй болно.

Хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эмүүд:

НэршилХудалдааны нэршилАнхаарах зүйлсГаж нөлөө
hydroxychloroquine sulfatePlaquenilХарааны өөрчлөлтэй бол эмчид хандах хэрэгтэй. Эмийн тун хэтрэх болон удаан хугацаанд хэрэглэснээс хараа өөрчлөгдөнө.• Хараа бүдгэрэх, гэрэлд мэдрэг болох
• Толгой өвдөх 
• Хэвлий цанхайх, өвдөх
• Хоолны дуршил алдагдах, дотор муухай оргих, бөөлжих суулгах
• загатнах, хуурайших
leflunomideArava• Халдварт үрэвсэлтэй       • Элэг, бөөрний өөрчлөлт
• Хавдар зэрэг өвчний үед хэрэглэхийг хориглоно.
• Толгой эргэх
• Үс унах
• Headache
• цээж гашуу оргих                             • Цусны даралт ихсэх                       • Ходоод гэдэс, элэгний өөрчлөлт • Цусны эсийн тоо цөөрөх               • Мэдрэлийн өөрчлөлт
• Арьсны тууралт
methotrexateRheumatrex, Trexall  • Цусны эсийн тоо өөрчлөлт                                • Элэг, уушигны өөрчлөлт • Архи уудаг                          • Халдварт үрэвсэлтэй        • Энэ эмийг хэрэглэхээр зэхэж байгаа хүмүүс эмчийн заавар, зөвлөгөө авч байж хэрэглэнэ.• Хэвлийн өвдөлт
• Жихүүцэх, халуурах
• Толгой эргэх
• Үс унах
• Толгой өвдөх 
• Гэрэлд мэдрэг болох
• Загатнах
• Элэгний өөрчлөлт
• Цусны эсийн тоо цөөрөх       Ховор тохиолдолд цочмог өөрчлөлтүүд үүснэ: Уушигны үрэвсэл үүсч хий ханиалгах, халуурах, амьсгал давчдах
tofacitinibXeljanz• Xeljanz нь хүнд халдварт үрэвсэл, хавдар, лимфома үүсгэдэг.
• Холестрин, элэгний ферментийг ихэсгэдэг.
• Цусны эсийн тоог бууруулна.
• Амьсгалын дээд замын халдвар, үрэвсэл
• Толгой өвдөх  
• Суулгах
• Хамрын хөндий, хамар залгиурын үрэвсэл

Дархлааны хариу урвалыг зохицуулагч биологийн гаралтай эм

Хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эмийн нэг төрөл юм. Үрэвсэл, үений өөрчлөлтөнд хүргэдэг дархлалын тогтолцооны хариу урвалын тодорхой хэсэгт нөлөөлж зовиурыг намдааж биеийн байдлыг сайжруулдаг эм юм.

Энэ төрлийн эмүүд нь ревматойд артритыг эмчлэхгүй бөгөөд хэрэглэхээ болисон үед шинж тэмдэг эргэж гарч ирдэг. Харин хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эмтэй хамт хэрэглэвэл өвчний явцыг удаашруулж намжмал байдалруу оруулдаг. Эдгээр эмийг ихэвчлэн метотрексаттай хослуулж хэрэглэдэг. Дархлааны хариу урвалыг зохицуулагч биологийн гаралтай эм нь тарилгаар хэрэглэгддэг. Удаан хугацаанд хэрэглэснээр гарах үр дүн нь тодорхойгүй.

Жич: эдгээр биологийн гаралтай эмийг хэрэглэхийн өмнө сүрьеэ, гепатит В, С-ын сорил, шинжилгээ, вакцин хийлгэсэн байдлыг магадлах хэрэгтэй байдаг.

Дархлааны хариу урвалыг зохицуулагч биологийн гаралтай эмүүд:

НэршилХудалдааны нэрАнхаарах зүйлсГаж нөлөө
abataceptOrencia• Хатгаа, уушигны архаг бөглөрөлт өвчин зэрэг хүнд халдварт өвчинтэй бол эмчийн заавар, хяналтанд хэрэглэнэ.
• Амьд вакцин хийлгэхгүй.
• Хэрэглэхээс өмнө сүрьеэ, элэгний үрэвслийн шинжилгээ өгнө.
• Ханих                                                    • Толгой эргэх
• Толгой өвдөх
• Хурц халдварт үрэвсэл
• Тарилгын хэвийн бус хариу үйлдэл
• Сүрьеэ, нян, вирус, мөөгөнцөрийн хурц халдвар, үрэвсэл
adalimumabHumira• Хатгаа, уушигны архаг бөглөрөлт өвчин зэрэг хүнд халдварт өвчинтэй бол эмчийн заавар, хяналтанд хэрэглэнэ.
• Амьд вакцин хийлгэхгүй.
• Хэрэглэхээс өмнө сүрьеэ, элэгний үрэвслийн шинжилгээ өгнө.
• Улайх, өвдөх, загатнах, тарьсан хэсэг хавдах
• Амьсгалын дээд замын халдвар, үрэвсэл
• Сүрьеэ зэрэг хүнд үрэвсэл, нян, вирус, мөөгөнцөрийн үрэвсэл
adalimumab-attoAmjevita, Humira-ын хувилбар Зүрхний дутагдалтай бол эмчийн заавар, хяналтанд хэрэглэх. Сүрьеэ, элэгний үрэвслийн шинжилгээ өгөх• Тарьсан газар хувирал гарах
• Амьсгалын дээд замын үрэвсэл
• Тууралт
• Толгой өвдөх
• Сүрьеэ, үжил зэрэг хүнд халдвар
• Лимфома, хавдрын өндөр эрсдэл
anakinraKineret• Хүнд халдварт өвчний түүхтэй бол эмчийн заавар, хяналтанд хэрэглэх.
• Амьд вакцин хийлгэж болохгүй.
• Улайх, хавагнах, өвдөх, тарьсан газар хавдах                                                             • Цусны цагаан эсийн тоо буурах
• Амьсгалын дээд замын үрэвсэл          • Сүрьеэ зэрэг хүнд халдвар, вирус, нян, мөөгөнцөрийн үрэвсэл
etanerceptEnbrelЗүрхний дутагдалтай бол хэрэглэж болохгүй.
• Хүнд халдварт өвчин
• Сүрьеэ элэгний үрэвслийн халдвар илэрсэн
• Мэдрэлийн хүнд эмгэгтэй бол эмчийн заавар, хяналтанд хэрэглэх.
• Амьд вакцин хэрэглэж болохгүй  
• Улайх, өвдөх, загатнах, хавагнах, тарьсан газар хавдах
• Толгой өвдөх
• Хамар дайврын үрэвсэл Ховор тохиолдолд:
• Түгмэл чонон яр
• Тархмал хатуурал
• Сүрьеэ зэрэг хүнд үрэвсэл, нян, вирус, мөөгөнцөрийн үрэвсэл
etanercept-szzsEreizi, a biosimilar to EnbrelЗүрхний архаг дутагдалтай бол хэрэглэхгүй.
• Чихрийн шижин, ХДХВ, дархлаа сулрах                                 • гепатит В өвчтэй болон, өвдөж байсан                                               • Сүрьеэ илэрч байсан
• Мэдрэлийн тогтолцооны хүнд өөрчлөлттэй үеүүдэд эмчийн заавар, хяналтанд хэрэглэх.
• Амьд вакцин хэрэглэж болохгүй
Улайх, өвдөх, загатнах, хавагнах, өвдөх, загатнах, тарьсан газар хавдах
• Толгой өвдөх
• Туурах                                                         • Дотор муухай оргих                                • Ядарч сульдах                                           • Хэвлийгээр өвдөх Ховор тохиолдолд:
• Хавдар болох эрсдлийг нэмэгдүүлнэ • Сүрьеэ зэрэг хүнд үрэвсэл, нян, вирус, мөөгөнцөрийн үрэвсэл, халдвар
rituximabRituxan• Хүнд халдварт үрэвсэл, зүрх, уушигны өвчлөлийн үед эмчийн заавар, хяналтанд хэрэглэх. • Амьд вакцин хийлгэж болохгүй.• Хэвлийн өвдөлт
• Жихүүцэх, халуурах
• Толгойн өвдөлт
• Халдвар
• Загатнах Гаж нөлөө:
• Тарилгын хэвийн бус хариу үйлдэл
• Хавдар задрах хамшинж
• Арьсны цочмог өөрчлөлтүүд                • Сүрьеэ зэрэг хүнд үрэвсэл,нян, вирус, мөөгөнцөрийн халдвар, үрэвсэл
infliximab-dyybInflectra, Remicade-ын хувилбар• Зүрхний архаг дутагдалтай бол энэ эмийг хэрэглэж болохгүй. • Сүрьеэ, элэгний үрэвсэл өвчний үед эмчийн заавар, хяналтанд хэрэглэх.• Суулгах
• Толгой өвдөх
• Ядарч сульдах
• Дотор муухай оргих
• Тарилга хийсэн газар тууралт гарах
• Амьсгалын дээд замын үрэвсэл
• Шээсний замын үрэвсэл
• Сүрьеэ
• Үжил
• Мөөгөнцөрийн халдвар
golimumabSimponi Simponi Aria• Зүрхний өвчин, тархмал хатуурал, чихрийн шижин өвчний үед эмчийн заавар, хяналтанд хэрэглэх.                      • Сүрьеэгийн шижилгээ хийлгэсэн байх
• Амьд вакцин хийлгэж болохгүй.
• Эмийг хэрэглэж байх үед халдвар, үрэвслийн шинж илрэвэл эмчид яаралтай үзүүлэх.
• Тарилга хийсэн газар улайх
• Амьсгалын дээд замын үрэвсэл, халдвар
• Дотор муухай оргих
• Элэгний шинжилгээ өөрчлөлттэй гарах • Сүрьеэ зэрэг хүнд халдварт өвчин, нян, вирус, мөөгөнцрийн халдвар, гепатит В сэдрэх                                                             • Түгмэл чонон яр
• Тархмал хатуурал
certolizumab pegolCimzia• Халдварт өвчинтэй, эмчлүүлж байсан, чихрийн шижин, ХДХВ, гепатит В, хавдар, сүрьеэгээр өвчилсөн бол эмчийн заавар, хяналтанд хэрэглэх.• Тархмал хатуурал зэрэг мэдрэлийн өвчин                                  • Харшил
• Түгмэл чонон яр зэрэг аутоиммуны өвчин
• Гепатит В өвчин сэдрэх
• Сүрьеэ зэрэг хүнд халдварт өвчин, нян, вирус, мөөгөнцөрийн халдвар, үрэвсэл
tocilizumabActemra• Халдварт өвчин,  ходоод гэдэсний цоорол болж байсан түүхтэй, жирэмсэн, жирэмсэн болохоор төлөвлөж байгаа үед эмчийн заавар, хяналтанд хэрэглэх. • Амьд вакцин хэрэглэж болохгүй.• Амьсгалын дээд замын үрэвсэл, халдвар
• Хамар, хоолойны үрэвсэл                • Цусны даралт ихсэх
• Толгой өвдөх
• Элэгний ферментийн хэмжээ өөрчлөгдөх
• Сүрьеэ зэрэг хүнд халдварт өвчин, нян, вирус, мөөгөнцөрийн халдвар, үрэвсэл
sarilumabKevzara• Элэгний үрэвсэл, чихрийн шижин, ХДХВ зэрэг өвчнөөс шалтгаалан дархлаа суларсан бол эмчийн заавар, хяналтанд хэрэглэх.             • Цочмог, хүнд халдварт өвчнөөр эмчлүүлж байсан, жирэмсэн болохоор төлөвлөж байгаа үед  • Амьсгалын дээд замын үрэвсэл  
• Шээсний замын үрэвсэл
• Хамар битүүрэх
• Хоолой өвдөх
• Хамраас нус гарах
• Тарилга хийсэн хэсэг улайх
tofacitinibXeljanz• Xeljanz нь хүнд, цочмог халдвар, хавдар, лимфома өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. • Холестрин, элэгний ферментийн хэмжээг ихэсгэнэ.   • Цусны эсийн тоог цөөрүүлнэ.• Амьсгалын дээд замын үрэвсэл
• Толгой өвдөх
• Суулгах
• Хамар залгиур үрэвсэх
baricitinibOlumiant• Olumiant хүнд, цочмог халдвар, хавдар, лимфома өвчний эрсдлийг нэмэгдүүлнэ.    • Холестрин, элэгний ферментийн түвшинг ихэсгэнэ.
• Цусны эсийг тоог цөөрүүлнэ.
• Амьсгалын дээд замын үрэвсэл     • Толгой өвдөх
• Суулгах
• Хамар залгиурын үрэвсэл  

Глюкокортикостеройд эм

Глюкокортикостеройд эм нь стеройд эм юм. Дархлалын урвалыг хориглодог үрэвслийн эсрэг хүчтэй эм юм. Ревматойд артритын эмчилгээний энэхүү эм нь өвчний шинж тэмдгийг дарж, үений өөрчлөлтийг багасгана. Тарилга болон шахмал хэлбэрээр байдаг.

Энэхүү эмийн гаж нөлөөнөөс шалтгаалан хэрлэгийн эсрэг өвчнийг сайжруулах эм үр дүнгээ бүрэн өгч эхлэх хүртэл юм уу өвчний сэдрэлийн үед богино хугацаагаар хэрэглэдэг. Харин эм гаж нөлөө ихээр илэрч байвал эмийн хэрэглээг гэнэт зогсоож болдоггүй.

Глюкокортикостеройд эмүүд

НэршилХудалдааны нэрАнхаарах зүйлсГаж нөлөө
betamethasone тарилгаCelestone• Мөөгөнцөрийн халдвар      • Сүрьеэгээр өвчилж байсан
• Бамбайн дутагдал
• Чихрийн шижин
• Ходоодны шарх
• Цусны даралт ихэсдэг
• Яс сийрэгжилттэй бол эмчид зөвлөгөө шаардлагатай.
• Арьс хөхрөх
• Эвэрлэгийн үрэвсэл
• Холестрин ихсэх
• Судасны хатуурал
• Цусны даралт ихсэх
• Хоолны дуршил, шингээлт ихсэх
• Сэтгэл санаа тогтворгүй болох          • Булчин сулрах
• Яс сийрэгжих
• Халдвар, үрэвсэл
prednisoneRayos• Мөөгөнцөрийн халдвар
• Сүрьеэгээр өвдөж байсан
• Бамбайн дутагдал
• Чихрий шижин
• Ходоодны шарх
• Цусны даралт ихсэлт
• Ясны сийрэгжилттэй бол эмчийн зөвлөгөө шаардлагатай.
• Арьс хөхрөх
• Эвэрлэгийн үрэвсэл
• Холестрин ихсэх
• Судасны хатуурал
• Цусны даралт ихсэх
• Хоолны дуршил, шингээлт ихсэх
• Сэтгэл санаа тогтворгүй болох          • Булчин сулрах
• Яс сийрэгжих
• Халдвар, үрэвсэл

Стеройдын бус үрэвслийн эсрэг эм

Үрэвслийг бий болгодог ферментийг хориглох байдлаар нөлөөлдөг эм. Ингэж үрэвслийг бууруулснаар хавдалт, өвдөлтийг бууруулна. Харин үений өөрчлөлтөнд үр нөлөөгүй. Бусад эмүүдтэй хавсарч хэрэглэвэл ревматойд артритын эмчилгээнд үр нөлөөтэй байдаг. Глюкокортикостеройд эмтэй хамт хэрэглэж байгаа үед хоол боловсруулах замыг гэмтээх аюултай байдаг учир богино хугацаагаар хэрэглэх хэрэгтэй. Элэг, бөөр, зүрхний өвчин, ходоодны шархтай бол энэ эмийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Стеройдын бус үрэвслийн эсрэг эм

НэршилХудалдааны нэрАнхаарах зүйлсГаж нөлөө
celecoxibCelebrex• Зүрхний шигдээс, тархины цус харвалт, зүрхээр өвддөг, цусны бүлэгнэлт алдагдсан, цусны даралт ихэсдэг, стеройдын бус үрэвслийн эсрэг эм, сульфаниламидын бүлгийн эмэнд харшилтай  бол эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
• Бусад стеройдын бус үрэвслийн эмтэй хамт хэрэглэж болохгүй.
• Жирэмсний хожуу үед хэрэглэж болохгүй.
• Зүрхний шигдээс, тархины цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлнэ. Хоолны шингээлт алдагдах, суулгах, ходоод өвдөх • Арьсны өөрчлөлтүүд
diclofenac sodiumVoltaren• Архи уудаг
• Цус шингэлэх эм уудаг
• АХФ дарангуйлагч эм, лити, варфарин, фуросемид
• Аспиринд харшилтай, элэг, зүрхний өвчин, уушигны багтраа, цусны даралт ихсэлт, шархлаат өвчин зэргийн үед эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.      • Бусад стеройдын бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэж болохгүй.
• Хэвлийгээр өвдөх, суулгах
• Унтаарах, толгой эргэх
• Цээж гашуу оргих, хоолны шингээлт алдагдах, дотор муухайрах, бөөлжих, шархлаа, цус алдалт
• Цус бүлэгнэлт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт   Зүрх судасны өвчтэй хүмүүст хүндрэл үүсэх
ibuprofenMotrin, Advil• Архи уудаг
• Цус шингэлэх эм уудаг
• АХФ дарангуйлагч эм, лити, варфарин, фуросемид
• Аспиринд харшилтай, элэг, зүрхний өвчин, уушигны багтраа, цусны даралт ихсэлт, шархлаат өвчин зэргийн үед эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.      • Бусад стеройдын бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэж болохгүй.
• Хэвлийгээр өвдөх, суулгах
• Унтаарах, толгой эргэх
• Цээж гашуу оргих, хоолны шингээлт алдагдах, дотор муухайрах, бөөлжих, шархлаа, цус алдалт
• Цус бүлэгнэлт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт   Зүрх судасны өвчтэй хүмүүст хүндрэл үүсэх

Өвчин намдаах эм

Жороор болон жоргүй олгогддог олон төрлийн өвчин намдаах эм байдаг. Хамгийн хүчтэй өвчин намдаах эмийн төрөл бол донтуулах, сэтгэц нөлөөт эмийн төрөл юм.

Өвчин намдаах эмүүд

НэршилХудалдааны нэрАнхаарах зүйлсГаж нөлөө
acetaminophenTylenol, Feverall• Өдөрт 3 болон түүнээс их спиртын төрлийн ундаа хэрэглэдэг бол эмчийн зөвлөгөө авах шаардлагатай                     • Ацетаминофен агуулсан нэгээс илүү бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.Зааврын дагуу хэрэглэвэл гаж нөлөө багатай.
tramadolUltram• Сэтгэц нөлөөт эм, тайвшруулах эм, нойрны эм, булчин сулруулах эм, донтуулах сэтгэц нөлөөт эм болон архи, мансууруулах бодисонд донтож байсан бол эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.                                            • Эмийн тунг өөрийнхөөрөө гэнэт зогсоох юм уу ихэсгэж болохгүй.            • Биед эм хэрхэн үйлчилдэгийг мэдэх хүртлээ авто хэрэгсэл, хүнд машин механизм жолоодож болохгүй.• Өтгөн хатах
• Суулгах
• Унтаарах
• Хөлрөх
• Хоолны дуршил муудах
• Дотор муухай оргих
oxycodone, hydrocodone болон бусадOxyContin, Roxicodone• Сэтгэц нөлөөт эм, тайвшруулах эм, нойрны эм, булчин сулруулах эм, донтуулах сэтгэц нөлөөт эм болон архи, мансууруулах бодисонд донтож байсан бол эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.                                            • Зажилж болохгүй. Зажилахад эмийн бодис хурдан ялгарч өндөр тунгаас шалтгаалсан үхлийн аюултай нөхцөл үүснэ.  • Өтгөн хатах
• Толгой эргэх
• Унтаарах
• Ам хатах
• Толгой өвдөх
• Хөлрөх
• Арьс загатнах
• Дотор муухай оргих, бөөлжих                         • Амьсгал давчдах

Хоол эмчилгээ

Үрэвслийн эсрэг хоол хүнсэнд омега-3 өөхний хүчил ихээр агуулсан хоол хүнс орно:

  • Туна загас, яргай загас, май загас, хар амар загас
  • Чиа үр
  • Маалингийн үр
  • Хушга

Витамин А, С, Е, селени гэсэн антиоксидантууд үрэвслийг бууруулдаг. Антиоксидантаар баялаг хүнсүүдэд:

  • Нэрс, цангис, гожи жимс, гүзээлзгэнэ
  • Хар шоколад
  • Бууцай
  • Бөөрөн шош
  • Пекан самар
  • Артишок

Эслэг ихээр идэх нь С урвалж уургийн хэмжээг бууруулж үрэвслийг намдаадаг. Бүхэл үрийн хүнс, шинэ ногоо, жимсийг сонгож хэрэглэх хэрэгтэй.

Флаванойд агуулсан хоол хүнс үрэвслийг мөн намдаадаг:

  • Дүфү, мизо зэрэг шар буурцагны бүтээгдэхүүнүүд
  • Жимсгэнүүд
  • Ногоон цай
  • Брокколи
  • Усан үзэм

Мөн ямар хоол хүнсийг хэрэглэхгүй байх вэ гэдгийг мэдэж байх нь чухал. Боловсруулсан нүүрс ус, транс юм уу ханасан өөх тостой хоол хүнснээяс татгалзах хэрэгтэй.