Мика Монгол Мика Монгол

Ретинит

Нүдний ард байрладаг гэрэл мэдэрдэг эд болох торлог бүрхэвч үрэвссэнээр харах чадвар алдагддаг өвчин юм. Бүрэн эмчлэгдэхгүй боловч харах чадвараа авч үлдэх аргууд байдаг.

Ретинитын төрлүүд

Нөсөөт ретинит. Эцэг эхийн аль нэгнээс нь удамшдаг удамшлын гаралтай нүдний эмгэг юм. Энэ төрөлд дараах өвчнүүд багтана:

Цитомегаловирусын ретинит. Цитомегаловирусээр үүсгэгддэг.

Цитомегаловирус нь херпес вирус юм. Ихэнх хүмүүс энэхүү вирусын халдвартай байдаг бөгөөд өвчин үүсгэдэггүй. Харин дархлаа сулрах үед вирус идэвхижиж ретинитын шалтгаан болдог.

Ретинитын шинж тэмдэг

Нөсөөт ретинитын шинж тэмдэг. Хүүхэд, өсвөр насанд оношлогддог. Удаан явцтайгаар хараа мууддаг. Харааны өөрчлөлтийн түвшин хүн хүнд өөр байдаг.

  • Нөсөөт ретинитын эрт үеийн шинж тэмдэг: шөнийн хараа алдагдана. Бүрэнхий, шөнө гадуур явах, бүрэнхий гэрэлтэй өрөөнд юм олж харах хэцүү болно.
  • Нөсөөт ретинитын хожуу үеийн шинж тэмдэг: захын хараа алдагдаж нарийн хоолойгоор харж байгаа юм шиг болно. Мөн төвийн хараа алдагдана. Энэ үед ойроос харах, уншихад хэцүү болно. Цаашлаад өнгөний хараанд нөлөөлж болдог.

Цитомегаловирусын ретинитын шинж тэмдэг. Эрт үедээ шинж тэмдэггүй байдаг. Дараах шинж тэмдэгүүд нэг нүднээс эхэлж илэрдэг:

  • Нүдний өмнүүр үүл, толбонцор хөвж харагдах
  • Хараа бүрэлзэх
  • Хажуугийн хараа алдагдах

Нөсөөт ретинитын адил төвийн харааны өөрчлөлтөөр шинж тэмдэг эхэлж илэрч болно. Ингэснээр унших, өнгө ялгах байдалд нөлөөлнө.

Эмчилгээ

Ретинитын үед нүдний эмчид тогтмол үзүүлж хянуулж байх хэрэгтэй байдаг.

Нөсөөт ретинитын эмчилгээ. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь өвчний явцыг удаашруулж болно. Витамин А, лутейн, DHA өөхний хүчил агуулсан омега 3-аар баялаг өөхтэй загасыг хослуулж хэрэглээд эерэг үр дүн харагдсан судалгаа байдаг.

Омега-3 өөхний хүчлээр баялаг загаснуудад:

  • Яргай
  • Туна
  • Сарин загас орно.

Витамин А их тунгаараа хортой учир эмчийн зааврын дагуу тохирсон тунгаар хэрэглэх хэрэгтэй.

Нарны хэт ягаан туяанаас нүдийг хамгаалж нарны шил зүүх хэрэгтэй.

Цитомегаловирусын ретинитын эмчилгээ. Хараагүй болохоос сэргийлж нүдийг эмчлэхийн хажуугаар дархлааг мөн хүчжүүлэх шаардлагатай болдог. Ганцикловир зэрэг вирусын эсрэг эмийн эмчилгээ хийнэ.