
Нутгийн нэршил | Балжингарав цэцэг | ||
Олон улсын латин нэршил | Matricaria recutita L. буюу Chamomilla officinalis | ||
Монгол шинжлэх ухааны нэршил | Алтан товч | ||
Нээлт | 16-р зууны төгсгөлд алдарт ургамал судлаач, эмч Хиэронимус Бок (Hieronymus Bock) алтан товчийг сайхан үнэртэйгээс гадна хамгийн түгээмэл хэрэглэж болох эмийн ургамал хэмээн тодорхойлсон. Эмчилгээний чанарыг нь өндрөөр үнэлдэг бөгөөд 1987 онд анхны шилдэг эмийн ургамлаар шалгарч, 2002 онд онд шилдэг ургамалд дахин нэр дэвшиж байсан түүхтэй. | ||
Эмчилгээний үйлчилгээ | Гоо сайхны зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой топ 10 ургамлын 1 болон 2-т жагсдаг. Эрүүл арьсыг тэтгэнэ. Хуурай, эмзэг арьсыг гөлгөр, зөөлөн болгодог. Хамгийн тохиромжтой нь балжингарамын эфирийн тос юм. Мөн арьсандаа жижиг шарх, түлэгдэлт авсан бол цай, хандаар нь шавших эсвэл цайг нь уугаарай.Сарын тэмдгийн өвдөлтийн үед булчин сулруулан намдааж, сэтгэл санааг тайвшруулна.Тайван нойрсож амрахад тусална. Унтахын өмнө тус цайг уувал сэтгэл санааг тайвшруулж, бат бөх нойрсоход тусалдаг.Хавдраас урьдчилан сэргийлнэ. Итгэхэд хэцүү ч цайг тогтмол хэрэглэснээр бүхий л төрлийн хавдар үүсэхээс урьдчилан сэргийлж чадна. Мөн хавдрын эсийг багасгаж, хавдрын эсийн өсөлтийг бууруулдаг болох нь тогтоогдсон.Цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Иймд чихрийн шижин өвчтэй хүмүүс цайг нь уухад тохиромжтой. Түүнчлэн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.Гэдсэнд хий дүүрэхээс сэргийлэхээс гадна гэдэс өвдөлтийг намдаана. Гэдэс өвдөх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны сулрал, гэдэс өвдөлтөөс үүссэн булчингийн зангирлыг бууруулах зэрэгт маш сайн нөлөөтэй.Бактерийн эсрэг үйлчилгээтэй. Балжингарамын цай нь бактерийн гаралтай ханиадны үед, ханиаднаас урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой. | ||
Цайны ханд бэлтгэх арга | 2-5 цайны халбага хатаасан цэцгийн хандыг 700 мл буцлам халуун усанд хийж 6-10 минут идээшүүлж, шүүнэ. Өдөрт 1 аягаар 2-3 удаа ууна. Зөгийн бал, цагаан гаа, жимсээр амталж болно. 14-21 хоног. Зарим тохиолдолд 90 хоног ууж болно. Завсарлага: 21 хоног | ||
Алтан товчийг тарих арга | Гадаа шороонд суулгахаас 42 хоногийн өмнө гэртээ үрслүүлээд эсвэл шууд тарина. Үрээ булах шаардлагагүй, өнгөцхөн цацна. Эсвэл үрээ намар суулгаад орхиж болно. Харин шороо нь элсэрхэг байх ёстой. Долоо хоногт 1 удаа усална. Эхний 7 хоногт сайн услах хэрэгтэй. Зундаа 40-70 хоног үргэлжлэн цэцэглэнэ. Энэ хугацаанд 4-6 удаа цэцгийг хайчилна. Хэт халуун /31-35С/-д цэцгийн жин буурдаг. Наранд болон азотын бордоонд дуртай. Чийг хангалттай байвал зохино. Алтантовчийн үр нь өөрөө унаад дараа жилийн хавраас эргэн ургадаг. | ||
Анхаарах зүйлс | Байгалиас түүхдээ 10 ш ургасан цэцэг бүрээс 1 ш цэцгийг түүж хатаан хэрэглэж болно. Харин бусад 9 ш цэцгийг байгальд нь хөндөлгүй, үндэстэй нь үлдээх шаардлагатай. Учир нь цэцгийг нэг газраас олноор түүснээс үлдсэн цөөн цэцэг хоорондоо тоосоо хангалттай хүртэлцэж чадахгүй дахин ургах чадваргүй болдог. Нөгөө талаар Монгол орны эмийн ургамалыг хууль бусаар байгалиас ихээр үндэсээр нь түүж, ашигласны улмаас дахин ургахгүйгээр нэн ховордож байгаа болно. | ||
Найрлага | Эфирийн тос, хамазулен түүний дагалдагч бодис прохамазулен, бусад монотерпен болон сесквитерпен зэрэг биологийн идэвхт бодисуудыг агуулсан байдаг бол эфирийн тосны найрлагад нь сесквитерпент нүүрс-ус (фарнезен, кадинен), сесквитерпений спиртүүд (бизаболол, бизабололоксид, кетоспирт), каприлын хүчил агуулагддаг. Ургамлын цэцгэнд флавоноид, кумарин, ситостерин, холин, каротин, аскорбины хүчил ба полисахарид оршино. Эмийн алтан товчид агулагдах эфирийн тос, азулен, флавоноид, полисахарид, аминдэм зэрэг нийлмэл биологийн идэвхт нэгдлийн дүнд хүний бие махбодид фармакологийн өндөр идэвхтэй үйлдлийг үзүүлдэг байна. | ||