Мика Монгол Мика Монгол

НИСТАТИН

Худалдааны нэр:  Нистатин.

Олон улсын нэр:  Нистатин (Nystatin).

Эмийн найрлага: Нэг  шахмалд: Идэвхитэй бодис – нистатин – 500 000 ЕД;

Туслах бодис: сахар, кальцийн стеарат, тальк, төмсний цардуул, метилцеллюлоз, полисорбат-80, титаны давхар исэл, хинолины шар Е-104, апельсины шар Е-110.

Эмийн хэлбэр: 500 000 ЕД-р савлагдсан бүрхүүлтэй шахмал

Эмийн эмчилгээний бүлэг: нянгийн эсрэг үйлдэлтэй бодис. Антибиотик.

Фармакологийн үйлдэл

Фармакодинамик

Candida  омгийн исгэгч төст мөөгөнцрүүдэд идэвхитэй үйлчилдэг мөөгөнцрийн эсрэг полиены антибиотик. Энэ антибиотикийн  бүтцэд байх хоёрлосон холбоо нь мөөгөнцрийн  эсийн стеролын бүтэцтэй маш ойролцоо учраас бэлдмэлийн молекулууд мөөгөнцрийн эсийн  мембранаар хяналтгүйгээр их хэмжээгээр чөлөөтэй нэвтрэн   орсны дүнд  мөөгөнцрийн эсийн доторх осмос даралтыг  ихэсгэж түүнийг мөхөлд хүргэнэ. Энэ эмэнд тэсвэрт байдал маш удаан үүсдэг.

Фармакокинетик

Бие махбодид маш сул шимэгдэн ордог (хоол боловсруулах замд бараг шимэгдэхгүй). Гэдсээр дамжин биеэс гадагшилна. Биед  хуримтлахгүй.

Хэрэглэх заалт  

  • Гэдэсний халдварын эмчилгээнд хэрэглэнэ.  
  • Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик хэрэглэх үед

Хэрэглэх арга ба тунгийн хэрэглээний зарчим

Насанд хүрэгчдэд  500000 ЕД  тунгаар хоногт 3-4 удаа ууж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 2 долоо хоног эсвэл  Candida мөөгөнцрийн халдвар арилтал хэрэглэнэ.

13-с дээш насны хүүхдэд – 500000 ЕД  тунгаар хоногт 3-4 удаа. Эмчилгээ үргэлжлэх хугацаа  – 10-14 хоног. Шаардлагатай гэж үзвэл  түүнээс илүү үргэлжлүүлж болно.  

  • Хоол хүнсний хэрэглээнээс хамааралгүй  ууж хэрэглэнэ.
  • Шахмалыг зажлалгүй залгина
  • 13 – с доош насны хүүхдэд   хэрэглэхгүй
  • Энэ эмийн бэлдмэлийг  биеийг бүхэлд нь хамарсан мөөгөнцрийн халдварт хэрэглэхгүй.
  •  Эмчилгээг эхэлсэн  бол бүрэн эдгэртэл нь үргэлжлүүл, дутуу орхиж болохгүй.
  • Ээлж  эмчилгээний турш эм хэрэглэх дэглэм ба эмчийн зааврыг бүрэн дагаж, эмийг тогтмол цагийн зайтай уух ба  эм уух цагийг алгасч болохгүй. Эм уух цагаа мартаж орхигдуулсан тохиолдолд аль болох түргэн уух ба дараачийн уух хугацаа  хэт ойртсон бол орхигдуулсан тунг давхарлаж уух шаардлагагүй.
  • Нистатиний нөлөөгөөр эмчлүүлэгчийн арьс нарны гэрэлд хэт мэдрэгшиж магадгүй тул эмчилгээ хийж байх үедээ нарны шууд гэрэл ба хэт ягаан туяаны үйлчлэлд орохоос болгоомжлох хэрэгтэй.   

Гаж нөлөө  

ам гашуу оргих, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх,  гүйлгэх. халуурах, чичрүүдэс хүрэх, арьсан  дээр тууралт, гүвдрүү гарах, арьс загатнах,  бронх агчих,  судас мэдрэлийн хаван (нүүр хавагнахыг оролцуулан).гэрэлд хэт мэдрэгших, зүрхний хэм түргэсэх, булчингийн өвдөлт онцлог байдлаар илрэх.

Хориглох заалт                                

Энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол.

Бусад эмтэй харилцан үйлчлэл

Нистатиныг клотримазолтой хамт хэрэглэхэд клотримазолын идэвх сулардаг.

Хадгалах нөхцөл

Чийг ба гэрлээс хамгаалагдсан нөхцөлд,  25 ºС-с дээшгүй хэмд хадгална.

Хүүхэд хүрэхээргүй газарт хадгал.