Мика Монгол Мика Монгол

Даралт ихсэх өвчин

Даралт ихсэх өвчин гэж юу вэ?

Цусны даралт ихэссэнээс шалтгаалж үүсдэг зүрхний өвчин юм.

Зүрх өндөр даралтан дор ажилласанаар зүрхэнд төрөл бүрийн өвчин үүсгэдэг. Даралт ихсэх өвчинд зүрхний дутагдал, зүрхний булчин зузаарах, титэм судасны өвчин болон бусад өвчин багтана.

Даралт ихсэх өвчин бол цусны даралт ихэссэнээр амь насаа алдахад хүргэдэг ноцтой өвчин юм.

Даралт ихсэх өвчний төрлүүд

Даралт ихсэх өвчнүүд нь зүрхний судас болон булчингийн өөрчлөлтэй хавсарч явагддаг. Үүнд:

Артерийн судас нарийсах

Титэм судас нь зүрхний булчинд цусыг дамжуулдаг. Даралт ихэссэнээс судас нарийсахад зүрхэнд очих цусны урсгал удаашрах юм уу зогсдог. Үүнийг титэм судасны өвчин гэдэг.

Титэм судасны өвчин нь зүрхний үйл ажиллагаа болон үүгээр дамжин бусад эрхтэний цусан хангамжийг алдагдуулдаг. Ингэхдээ нарийссан судсанд цусны бүлэн тээглэж зүрхэнд очих цусны урсгалыг хааснаар зүрхний шигдээс болох аюулд хүргэдэг.

Зүрх зузаарах, томрох

Даралт ихсэх нь зүрхийг цусаа шахахад саад болдог. Хүний биеийн бусад булчингийн адил зүрхний булчин нь байнгийн их ачаалалтай ажилласнаас болж зузаарч томрон зүрхний үйл ажиллагааг алдагдуулна. Энэ өөрчлөлт ихэнхдээ зүрхний агшилтын гол хэсэг болох зүүн ховдолт тохиолдоно. Үүнийг зүүн ховдлын томрол гэнэ.

Титэм судасны өвчин нь зүүн ховдлын томролыг үүсгэнэ, эсрэгээр зүүн ховдлын томрол ч титэм судасны өвчнийг үүсгэдэг. Титэм судасны өвчний үед зүрх илүү ачаалалтай ажиллах хэрэгтэй болно. Хэрвээ зүүн ховдлын томролоор зүрх томорсон бол титэм судсанд ачаалал өгнө.

Хүндрэлүүд

Титэм судасны өвчин болон зүүн ховдлын томрол нь:

  • Зүрхний дутагдал: зүрх бие эрхтэнлүү хангалттай хэмжээний цус шахах чадваргүй болох
  • Зүрхний хэм алдагдал: зүрх жигд биш агших
  • Зүрхний цус хомсрол: зүрх хангалттай хэмжээний хүчил төрөгч авч чадахгүй болох
  • Зүрхний шигдээс: зүрхэнд очих цусны урсгал тасалдсанаас зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдлаас болж үхэх
  • Зүрх гэнэт зогсох: зүрх амьсгал гэнэт зогсож ухаан алдаж унах
  • Тархины цус харвалт, гэнэтийн үхэлд хүргэдэг.

Даралт ихсэх өвчнөөр өвдөх эрсдэлтэй хүмүүс

  • Илүүдэл жинтэй хүмүүс
  • Хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй
  • Тамхи татдаг
  • Өөх тос, холестрин ихтэй хоол иддэг хүмүүс орно.

Даралт ихсэх гэр бүлийн, удмын түүх байх юм бол даралт ихсэх өвчинд илүү өртөмхий байна. Цэвэршилтээс бусад тохиолдолд эрчүүд эмэгтэйчүүдээс илүү даралт ихсэх өвчинд өртдөг. Эрэгтэйчүүд болон цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд даралт ихсэх өвчнөөр өвчлөх эрсдэл адил байдаг. хүйс хамаарахгүйгээр нас ахих тусам даралт ихсэх өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг.

Даралт ихсэх өвчний шинж тэмдгийг ялгах

Энэхүү өвчний явцаас хамааран шинж тэмдэгүүд өөр өөрөөр илэрнэ. Өвчин шинж тэмдэггүйгээр ч явагдах бөгөөд шинж тэмдэг илэрвэл:

  • Зүрхээр өвдөх
  • Цээж давчдах
  • Амьсгал давчдах
  • Ядрах
  • Хүзүү, нуруу, гар, мөр өвдөх
  • Байнгын ханиалга
  • Хоолны дуршил буурах
  • Хөл, шагайгаар хавагнах шинж тэмдэг илэрнэ.

Оношлогоо, шинжилгээ

Өвчнийг оношлохын тулд өвдөж, эмчилгээ хийлгэж байсан урьдах түүхийг судлах, биеийн ерөнхий үзлэг хийх, бөөрний үйл ажиллагаа, натри, кали, цусны элементүүдийг лаборторийн шинжилгээгээр үзэх хэрэгтэй болно.

Өвчний шалтгааныг олохын тулд дараах шинжилгээнүүдийг хийнэ:

  • Зүрхний цахилгаан бичлэг. Зүрхний цахилгаан идэвхжлийг бичиж аван шинжлэнэ.
  • Зүрхний хэт авиан шинжилгээ. Хэт авиа ашиглан зүрхний дэлгэрэнгүй дүрсийг буулган авна.
  • Титэм судасны ангиографи. Титэм судсаар урсах цусны урсгалыг шинжилнэ. Гар болон цавины артериар сэтгүүр оруулж зүрхэнд хүргэж хийдэг.
  • Дасгалын ачааллын сорилоор дасгал хөдөлгөөн зүрхэнд хэрхэн нөлөөлж байгааг хардаг. Алхах болон дугуй унах дасгал байдаг.
  • Зүрхэнд очих цусны урсгалыг стресс сорилоор үздэг. Амрах болон ачааллын үеийн байдлыг үзнэ.

Даралт ихсэх өвчний эмчилгээ

Даралт ихсэх өвчний эмчилгээ нь өвчтөний нас, өвчний түүх, өвчний хүнд, хөнгөн байдлаас шалтгаална.

Эмийн эмчилгээ

Эмийн эмчилгээний гол зорилго нь цус бүлэгнэлээс сэргийлэх, цусны урсгалыг сайжруулах, холестриныг бууруулах чиглэдэг.

Даралт ихсэх өвчний үед хэрэглэгддэг эмүүдийг дурдвал:

  • Цусны даралтыг бууруулах зорилгоор хэрэглэдэг хаван хөөх эм
  • Зүрхээр өвдөх өвдөлтийг намдаах нитратын бүлгийн эм
  • Холестриныг бууруулах статины бүлгийн эм
  • Цусны даралтыг бууруулах кальцын сувгийг хориглогч, ангиотензин ферментийг хувиргагч эм
  • Цусны бүлэгнэлтээс сэргийлэх аспирин

Эмийн эмчилгээг эмчийн бичиж өгсөн жорын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Мэс засал эмчилгээ

Зүрхэнд очих цусны урсгалыг сайжруулахын тулд хүнд тохиолдолуудад мэс засал эмчилгээ хийдэг. Зүрхний хэм алдалтыг хэвийн болгохын тулд пэйсмейкэр хэмээх батерейгаар ажилладаг төхөөрөмжийг цээжинд суулгадаг. Пэйсмейкэр нь зүрхний булчингийн агшилтыг сэдээх цахилгааныг бий болгоно. Зүрхний булчингийн цахилгаан идэвхижил буурах юм уу байхгүй болсон үед энэ төхөөрөмж чухал шаардлагатай байдаг.

Өрссөн кардиоверци өгөгч дефибрилляторыг амь насанд аюултай байдал үүсгэдэг зүрхний хэм алдалтын үед хэрэглэдэг.

Титэм судсанд судас залгах мэс заслаар бөглөрсөн титэм судсыг эмчилдэг.

Даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх

May be an image of text that says 'артерийн даралт ихсэх евчин эруул амьдралын хэв маяг нь чусны даралт ихсэхэд нелеелдег хучин зуйлсийг багасгадаг. эруул хоолны дэглэм барих ۲۲ идевхитей дасгал хеделгеен эруул биеийн жинтэй байх хорт зуршил, тамхинаас гарах цусны даралтаа M тогтмол хянах стресс бууруулах микамонгол-эруул мэнд'

Даралт ихсэх өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга зам бол цусны даралт ихсэхээс сэргийлж хянах явдал юм. Цусны даралт бууруулах, эрүүл хоол ундны дэглэмээр холестриныг бууруулах, стрессээ хянах нь зүрхний өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга юм.

Эрүүл биеийн жингээ хадгалах, хангалттай нойр авдаг байх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь амьдралын хэвшлийн энгийн ойлголт юм. Мөн биеийн ерөнхий эрүүл мэндээ хянуулж, зөвлөгөө авч байх хэрэгтэй.