Худалдааны нэр: Тетрациклин, Ти Экс нүдний тосон түрхлэг, Тетра Ай, Полкодерм ТС
Олон улсын нэр Тетрациклин
Эмийн хэлбэр Гадуур хэрэглэхэд зориулагдсан тосон түрхэц.
Найрлага: 1 г тосон түрхэцэнд:
идэвхитэй бодис: тетрациклин гидрохлорид – 0,03 г (хуурай бодисын 100 мкг /мг идэвхтэй),
туслах бодис: ланолин (усгүй ланолин) – 0,03 г, хатуу парафин (хатуу парафин) – 0,01 г, церезин – 0,045 г, натрий дисульфит (натрий метабисульфит) – 0,0005 г, вазелин – 1 г хүртэл .
Эмийн эмчилгээний бүлэг Антибиотик, тетрациклин.
Эм судлалын үйлдэл:
Тетрациклины бүлгийн нянгийн үржлийг дарангуйлах антибиотик. Зөөврийн РНХ ба рибосомын нийлэгжилтийг алдагдуулдаг. Propionibacterium acnes (Corynebacterium acnes)-ын хувьд идэвхтэй, грамм эерэг (Streptococcus spp., Staphylococcus spp., Haemophilus influenzae, Listeria spp., Bacillus anthracis) ба грамм сөрөг бичил биетэн (Neisseria gonorrhoeae, Bordetella pertussis, Escherichia coli, Enterobacter spp., Klebsiella spp., Salmonella spp., Shigella spp.) мөн түүнчлэн Ricketsia spp., Chlamidia spp., Mycoplasma spp., Treponema spp. зэрэг нянд идэвхтэй үйлчилнэ.
Pseudomonas aeruginosa, Proteus spp., Serratia spp., Bacteroides spp. – ын ихэнх штаммуудад, мөөгөнцөр, вирусуудад үйлчлэхгүй.
Гэмтэлгүй арьсанд бараг шимэгдэхгүй.
Хэрэглэх заалт:
Зөөлөн эдийн идээт халдвар, хатиг, халдварлагдсан намарс, батганы тууралт, үсний уутны идээт үрэвсэл.
Хориглох заалт:
Эмийн бэлдмэлд хэт мэдрэг байх, арьсны мөөгөнцөр, 11 хүртэлх насны хүүхэд.
Хэрэглэх арга ба тун:
Гадуур. Арьсны гэмтсэн хэсэгт өдөрт 1-2 удаа түрхэх эсвэл 12 – 24 цагийн зайтай самбай боолт тавьж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацаа хэд хоногоос 2 -3 долоо хоног.
Гаж нөлөө:
Харшлын урвал илэрч болзошгүй (загатнаа, бага зэрэг хорсох, арьс улайх) гэрэлд хэт мэдрэгших.
Эмийн савлалт:
3%-ийн 10 эсвэл 15 г-аар хөнгөн цагаан бортогонд савлагдсан хэрэглэх зааврын хамтаар хатуу цаасан хайрцагт савлагдана.
Хадгалах нөхцөл:
20 хэмээс ихгүй, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй олгоно.