Олон улсын нэршил: Азитромицин
Худалдааны нэр: Aзибиот,Аза250, Азитромицин, Мезатрин, Азитопс, Азитрон, Ортиза, Зитролин, Азитровис, Корзит, Азитровис, Флоктил, Азибру, Азитро-денк Зитромакс
Эмийн хэлбэр: бүрхүүлтэй шахмал, ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг, капсул, шахмал, хуурай сироп,
Эмийн найрлага: 1 хальсан бүрхүүлтэй шахмалд дараахь зүйлийг агуулна:
Үйлчлэгч бодис: азитромицин 500мг
Туслах бодисууд: кальцийн гидрофосфат, желатинжуулсан цардуул, кроспоюидон, магнийн стеарат, натрийн лаурилсульфат.
Бүрхүүл: гипромеллоз, титаны давхар исэл, лактоз моногидрат, триацетин.
Эмийн эмчилгээний бүлэг: Макролидын бүлэг 3-р үеийн антибиотек
Фармакологийн үйлдэл:
Азитромицин нь макролидын бүлгийн, азалидын төрөлд хамрагддаг, бактериостатик үйлдэлтэй, нянгийн эсрэг өргөн хүрээний антибиотик юм. Азитромицин нь микробын уургийн нийлэгжилтийг дарангуйлах замаар нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Микробын рибосимын 50S дэд хэсэгтэй нэгдэж, пептидийн дараалал уншигдан, мэдээлэл хуулбарлагдах шатанд нь уургийн нийлэгжилтийг дарангуйлж, нянгийн өсөлт, үржлийг саатуулдаг. Өндөр тунгаар нян устгах (бактериоцид) үйлдэл үзүүлнэ. Азитромицин грам эерэг, грам сөрөг, анаэроб, эсийн доторх болон олон төрлийн нянгийн эсрэг идэвхтэй үйлдэлтэй. Зарим нянгууд уг антибиотикт анхнаасаа тэсвэртэй байх эсвэл шинээр тэсвэржилтэй болж болзошгүй.
Азитромициныг ууж хэрэглэсний дараа сайн шимэгдэж, бие махбодод амархан тархана. Эсийн мембранаар сайн нэвчинэ (эсийн доторх эмгэг төрөгчдөөр үүссэн халдварын үед үр дүн сайтай). Фагоцит эсийн тусламжтай халдварын голомтод зөөвөрлөгдөн очиж, нян байгаа хэсэгт түүнээс чөлөөлөгдөнө. Үүний дүнд эд-цусны хоригийг хялбархан давж, үрэвслийн голомтод очино. Азитромицины хагас ялгарлын хугацаа удаан, 35-50 цаг байна. Эдээс ялгарах хугацаа нь бүр илүү удаан байдаг. Азитромицины цусны сийвэн дэх эмчилгээний концентрац нь хамгийн сүүлд эмийг ууснаас хойш 5-7 хоног хүртэл хадгалагдана. Азитромицин өөрчлөгдөөгүй хэлбэрээр 50% нь гэдсээр, 6% нь бөөрөөр биеэс гадагшилна.
Хэрэглэх заалт:
Азитромицинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн, халдварын шалтгаант үрэвсэлт өвчнүүд: дайвар хөндийн цочмог үрэвсэл, чихний цочмог үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэлтийн үе, Хөнгөн ба дунд зэргийн явцтай уушгины үрэвсэл, Арьс, зөөлөн эдийн хөнгөн, дунд зэргийн явцтай үрэвсэл Жишээ нь, фолликулит, арьсан доорхи өөхөн эдийн үрэвсэл, рожа, Давсаг, шээс дамжуулах замын халдвар, буюу Chlamydia trachomatis -р үүссэн умайн хүзүүний үрэвсэл.
Хэрэглэх арга, тун
Хоол идэхээс 1 буюу түүнээс дээш цагийн өмнө эсвэл хоол идсэнээс хойш 2 цагийн дараа, өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгчид (өндөр настан) ба 45 кг-с дээш жинтэй хүүхдэд:
1 ширхэгээр, өдөрт 1 удаа, 3 хоногийн турш ууж хэрэглэнэ (ээлж эмчилгээний тун 1.5г). Эсвэл ээлж эмчилгээний нийт тунг 5 өдрийн турш хэрэглэж болно: эхний өдөр 500мг тунг 1 удаа, дараагийн 2- 4 дэх өдрүүдэд 250 мг тунгаар, өдөрт 1 удаа ууна. 500 мг шахмал эмийг 45 кг доош жинтэй өвчтөнүүдэд хэрэглэхгүй. Энэ бүлгийн хүмүүст эмийн өөр хэлбэрийг хэрэглэж болно.
зүрхний хэм алдагдал үүсгэдэг эрсдэлтэй эмгэгтэй өндөр настандэмийг хэрэглэхэд зүрхний хэм алдагдал, тахикарди үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй тул анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө
– Түгээмэл бус: амны хөндийн салст бүрхэвч, бэлэг эрхтэний канидидоз, уушгины үрэвсэл, мөөгөнцрийн халдвар, бактерийн халдвар, фарингит, ходоод, гэдэсний үрэвсэл, амьсгалын замын эмгэг, ринит;
Цус төлжүүлэх эрхттэн тогтолцооны талаас: нейтропени, лейкопени, эозинофили;
Дархлалын тогтолцооны зүгээс: ангиоэдема, хэт мэдрэгшил;
Хоол, бодисын солилцооны зүгээс:анорекси;
Мэдрэлийн тогтолцооны талаас: толгой өвдөх, нойрмоглох, нервоз, нойргүйдэл, толгой эргэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, парестези;
Зүрх судасны тогтолцооны зүгээс: зүрх дэлсэх, нүүр халуу оргих;
Амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс: амьсгаадах, хамраас цус гарах.
Ходоод-гэдэсний замын зүгээс: гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, биж хам шинж, баас хатах, ходоодны үрэвсэл, залигах үйл ажиллагаа алдагдах, хэвлий цанхайх, амны хөндийн салст бүрхэвч хуурайших, шүлс ялгаралт ихсэх
Элэг, цөсний замын зүгээс: Ховор: элэгний үйл ажиллагаа алдагдах, цөс зогсонгшлын шарлалт;
Тулгуур-хөдөлгөөний эрхтэний зүгээс: остеоартрит, булчин өвдөх, нуруу, хүзүүгээр өвдөх;
– Түгээмэл: ядрах;
– Түгээмэл бус: бие сульдах, дотр муухайрах, ядрах, нүүр хавагнах, цээжээр өвдөх, халуурах, захын мөчдийн хаван.
Хориглох заалт:
Азитромицин болон бусад макролидын бүлгийн антибиотикт (эритромицин, кларитромицин гэх мэт) хэт мэдрэг, мөн хинолоны бүлгийн антибиотик болон уг бэлдмэлийн найрлагад агуулагдах бусад бодисуудад хэт мэдрэгшилтэй тохиолдолд хэрэглэхгүй.
Эмийн харилцан үйлчлэл
Антацид бэлдмэлүүд
Антацид бэлдмэлүүд нь азитромицины биохүрэхүйг өөрчлөхгүй, гэвч Сmax 30%-иар бууруулдаг тул Азибиот®-ийг антацитын бэлдмэл болон хоол хүнс хэрэглэснээс дор хаяж нэг цагийн өмнө юмуу хэрэглэснээс хойш 2 цагийн дараа ууж хэрэглэнэ.
азитромицин ба статиныг хамт хэрэглэсэн өвчтөнд рабдомиолиз үүссэн тухай гаж нөлөөний тохиолдол бүртгэгдсэн байна.
Циклоспорин
азитромицин ба циклоспориныг хамт хэрэглэхэд анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Эдгээр эмийг хамт хэрэглэх шаардлагатай бол цусны сийвэн дэх циклоспорины концентрацийг хянаж, тунг тохируулах шаардлагатай. Терфенадин ба макролидуудыг хамт хэрэглэх нь зүрхний хэм алдагдал үүсгэж болно.
Онцгой анхааруулга
Хэрэв нэг тунг уухаа мартсан бол алдсан тунг аль болох түргэн хэрэглэж, дараа нь 24 цагийн завсарлага авах хэрэгтэй. Бэлдмэлийг антацидын бэлдмэл ууснаас дор хаяж нэг цагийн өмнө эсвэл хоёр цагийн дараа ууна.
Эритромицин болон бусад макролидыг эмчилгээнд хэрэглэж байх үед ховор ноцтой харшлын урвалууд, тухайлбал ангиоэдема, анафилакси (ховор тохиолдолд нас баралтад хүргэх), арьсны урвал: түүний дотор цочмог тархмал арьсны идээт тууралт, Стивенс-Жонсоны хам шинж, хорт эпидермисын үхжил (TEN) ба Эмийн шалтгаант, тархмал эозинфилийн нэвчдэст арьсны тууралт (DRESS) хам шинж үүсэж болно. Азитромицины эмчилгээний үед эдгээр урвалын зарим нь сэдрэлт үүсэхэд хүргэдэг бөгөөд урт хугацааны хяналт, эмчилгээ шаарддаг. Хэрэв харшлын урвал илэрвэл эмийн эмчилгээг зогсоох шаардлагатай бөгөөд зохих эмчилгээг эхлэх хэрэгтэй. Эдгээр эмгэгийг эмчлэхэд харшлын шинж тэмдгүүд эмчилгээ зогсоосны дараа дахин сэдэрч болзошгүйг эмч нар анхаарах хэрэгтэй.
Эмийг элэгний хөнгөн болон дунд зэргийн эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэхэд элэгний үхжилт үрэвсэл, элэгний хүнд хэлбэрийн дутагдал үүсгэж болзошгүй тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хэрэв элэгний үйл ажиллагааны алдагдлын шинжүүд, тухайлбал астени, шарлалт, шээсний өнгө бараан болох, цусархаг хам шинж, элэгний энцефалопатийн шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг зогсоож, элэгний үйл ажиллагааг шинжлэх шаардлагатай.
Хэрэглэх зааварт зааснаас удаан хугацаагаар хэрэглэж болохгүй, учир нь азитромициний фармакологийн шинж чанараас хамаарч богино хугацаанд, ердийн тунгаар хэрэглэх шаардлагатай.
Азибиот® эмийг хэрэглэх нь миастенийн хам шинжийг сэдрээх эсвэл миастени үүсгэж болзошгүй юм.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх
Жирэмсэн болон хөхүүл үед азитромициныг эхэд үзүүлэх эмчилгээний үр дүн нь ураг болон хүүхдэд үзүүлэх болзошгүй эрсдэлээс илүү, зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ. Хэрэв хөхөөр хооллох үед эмийг хэрэглэх шаардлагатай бол хөхүүлэхийг түр зогсоохыг зөвлөнө.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) жирэмсэн эмэгтэйчүүдэд хламидийн халдварыг эмчлэхэд азитромициныг зөвлөдөг.
Машин жолоодох, механизмтай ажилллах чадварт нөлөөлөх
Мэдрэлийн систем болон харааны эрхтнүүдээс хүсээгүй үр нөлөөг үүсгэж болзошгүй тул анхаарал төвлөрөл, сэтгэц-хөдөлгөөний түргэн хариу урвал ихээр шаардлагатай үйлдэл хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
Тун хэтрэх
Макролидын антибиотикийн тун хэтрэхэд түр зуурын сонсгол алдагдах, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэш шинж тэмдэг илэрнэ.
Эмчилгээ: шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
Хадгалах нөхцөл
30°C-ээс ихгүй температурт хадгална.
Хүүхэд гар хүрэхгүй газарт байршуулна.
Эм олгох нөхцөл
Жороор олгоно.