Олон улсын нэршил: Кларитромицин
Худалдааны нэршил: Фромилид, Клеримед, Кларитромицин Протекх, Фромилид Уно, Кларем, Кларитросин, Нобакит, ИксЭл Эйч Кит, Клари-БКРС, Фаскар, Клеримед,
Найрлага: Кларитромицин 250 мг/500 мг-ийг агуулна.
Эмийн хэлбэр: шахмал, үрхүүлтэй шахмал, ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг, капсул,
Эмийн бүлэг: Макролидын бүлгийн 2-р үеийн антибиотик.
Фармокологи үйлдэл:
Кларитромицин нь түүнд мэдрэг нянгийн рибосомын 508 субедиництэй холбогдон уургийн нийлэгжилтийг саатуулах механизмаар нянгийн эсрэг нөлөөлдөг.
Ходоод гэдэсний замаас хурдан шимэгдэнэ, хоол түүний шимэгдэлт болон идэвхитэй метаболит үүсэлтийг үл мэдэг удаашруулах боловч түүний биохүрэхүйд илэрхий нөлөөлөхгүй. 30% хүртэлх хэсэг нь өөрчлөгдөлгүй шээсээр гадагшилдаг.
Хэрэглэх заалт:
Түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хөнгөн ба хүнд хэлбэрийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- Насанд хүрэгсдэд:
- Стептококк пиогенес-ээр үүсгэгдсэн фарингит, тонзиллит
- Дайвар хөндийн цочмог үрэвсэл, архаг бронхитийн хурдцал,
- Уушигны хатгалгаа,
- Арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдварууд,
- Микобактерийн тархмал халдварууд,
- Н.pylori-ийн шалтгаант ходоод гэдэсний шархлааны эмчилгээнд бусад бэлдмэлүүдийн хамтаар хэрэглэнэ.
- Хүүхдэд:
- Стрептококк пиогенес-ээр үүсгэгдсэн фарингит, тонзиллит,
- Дайвар хөндийн цочмог үрэвсэл, архаг бронхитийн хурцдал,
- Уушигны хатгалгаа,
- Арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдварууд,
- Микобактерийн тархмал халдваруудын үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Насанд хүрэгсдэд: өдөрт 250-500мг тунгаар хоолноос 15 минутын өмнө ууж хэрэглэнэ. 150мг-р өдөрт 2 удаа буюу З00мг-р нэг удаа ууж болно.
Хүүхдэд: 2.5-4.0 мг/кг тунгаар 12 цагаар хоолноос 15 минутын өмнө ууж хэрэглэнэ.
Хориглох заалт:
Цизаприд, пимозид, терффсЬенадин зэрэг эмүүдтэй хамт хэрэглэхгүй, учир нь зүрхний ноцтой хэм алдалт үүсэх өртөмжтэй. Мөн кларитромицин болон макролидын бүлгийн антибиотикт хэт мэдргэшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
Дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, ходоод өвдөх, толгой өвдөх, хааяа арьсны харшлын урталууд чонон хөрвөс болон анафилакси үүсч болзошгүй. ТМС-ийн талаас тайван бус болох, толгой эргэх, нойрмоглох, хий үзэгдэл илрэх, ухаан самуурах зэрэг сөрөг нөлөө түр зуур тохиолдож байсан боловч энэ нь уг эмтэй холбоотой эсэх нь бүрэн тогтоогдоогүй болно.
Эмийн харилцан нөлөөлөл:
Элэгний цитохром Р450 системийн оролцоотойгоор хувирдаг эмүүдтэй ихээхэн болгоомжтой хамсруулан хэрэглэнэ. Эрготамин, дигидроэрготамин болон тиазоламтай сөрөг харилцан нөлөөлөтэй.
Хадгалалт:
Сэрүүн, гэрлээс хамгаалсан хуурай нехиөлд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Эмийн олгох нөхцөл: Жороор олгоно.