Мика Монгол Мика Монгол

ЦЕФУРОКСИМ

Олон улсын нэршил: Цефуроксим

Худалдааны нэр: Проксим, Унисофуксим, Килбак, Фуроксетил, Акцел Цефуроксим, Цефуроксим, Мегасеф, Фуроцеф, Зиннат

Эмийн хэлбэр:

Тарилгын уусмал бэлтгэх нунтаг, шахмал, бүрхүүлтэй шахмал, ууж хэрэглэх хөвмөл,

Найрлага: Цефуроксим

Эмийн эмчилгээний бүлэг:

Цефалоспориний  бүлгийн 2 үеийн антибиотик.

Эм судлалын үйлдэл:

Тарьж хэрэглэхэд: 750мг тунг булчинд тарьснаас хойш 15-60 минутын дараа хамгийн дээд концентрацид хүрч 27 мкг/мл болно. 750мг болон 1.5г тунг судсаар тарьснаас хойш 15 минутын дараа хамгийн дээд концентрацид хүрэх ба 50 мкг/мл болон 100 мкг/мл болно. 

Судас болон булчинд тарихад хагас ялгаралтын хугацаа 80 минут, дөнгөж төрсөн нярайд 3-5 дахин урт байна. Уурагтай холбогдолт 33-50%.

Элгэнд очиж хувиралд орохгүй.

85-90% нь бөөрний замаар хувираагүй хэлбэрээр 8 цагийн турш гадагшлах ба 24 цагийн дараа бүрэн ялгарсан байна.

Гялтангийн шингэн, цөс, цэр, миокард, арьс болон зөөлөн эдэд эмчилгээний тунгаар агуулагдана. Цефуроксим ясны эд, шар ус, нүдний шингэнд хамгийн бага тунгаар байна. Менингитийн үед цус тархины хоригийг сайн нэвтрэнэ. Мөн ихэсийг нэвтрэнэ, хөхний сүүгээр ялгарна.   

Хэрэглэх заалт:

Мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн нянгийн халдвар: амьсгалын замын халдвар (бронхит, уушигны үрэвсэл, уушигны буглаа, эмпием, болон бусад), чих, хамар, хоолойн (синусит, тонзиллит, фарингит болон бусад), шээс ялгаруулах замын (пиелонефрит, цистит, бактерури, заг хүйтэн болон бусад), арьс, зөөлөн эдийн (ёлом, пиодерм, тулай, фурункулез, целлюлит, шархны халдвар, эризипелоид болон бусад), яс, үений (остеомиелит, үжилт артрит болон бусад), бага аарцгийн (эх барих, эмэгтэйчүүд), үжил, менингит, цээж, хэвлийн хөндий, аарцаг, үений хмэс заслын үеийн халдвар түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх (уушиг, зүрх, улаан хоолой, судасны мэс заслын үеийн халдвар түүний хүндрэлийн эрсдэл болон ортопед мэс заслын үе).

Хэрэглэх арга, тун хэмжээ:

Насанд хүрэгсдэд 750 мг тунгаар хоногт 3 удаа булчинд болон судсаар тарина. Хүнд хэлбэрийн халдварын үед тунг 1500мг хүртэл нэмэгдүүлж хоногт 3-4 удаа тарина (6 цагийн зайтай). Хоногийн дундаж тун 3000-6000мг. 

Хүүхдэд хоногт 30-100 мг/кг тунгаар 3-4 удаа хэрэглэнэ. Ихэнх халдварын үед хэрэглэх хоногийн дундаж тун 60 мг/кг. Дөнгөж төрсөн нярай болон 3 сар хүртэлх хүүхдэд хоногт 30 мг/кг тунгаар 2-3 удаа хэрэглэнэ.

Хориглох заалт:

Цефалоспорин, пенициллин болон карбапенемийн бүлгийн анбиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно.

Дутуу төрсөн болон дөнгөж төрсөн нярай, бөөрний архаг дутагдал, цус алдалт, хоол боловсруулах замын эмгэг (шархлаат колит), сул дорой, тураалтай өвчтөн, жирэмсэн болон хөхүүл үед болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Харшлын урвал:

Жихүүдэс хүрэх, загатнах, тууралт, чонон хөрвөс, ховор тохиолдолд олон хэлбэрт улайлт, гуурсан хоолой агших, Стивенс-Джонсоны хам шинж, анафилаксын шок;

Хоол боловсруулах замын зүгээс:

Суулгах, дотор муухайрах, бөөлжих, суулгах эсвэл өтгөн хатах, гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, агших, амны хөндийн салст хавагнах, амны хөндийн мөөгөнцөр, ам гэмтэх, псевдомембраноз энтероколит, элэгний үйл ажиллагаа алдагдах (элэгний ферментүүд болох аспартатаминотрансфераза, аланинаминотрансфераза, шүлтлэг фосфатаза, лактатдегидрогеназа, билирубины цумны сийвэн дэх үзүүлэлтшшд ихсэх), холестаз;

Шээс ялгаруулах замын зүгээс:

Бөөрний үйл ажиллагаа алдагдах (креатининий клиренс багасах, цусанд үлдэгдэл азотын болон креатининий агууламж нэмэгдэх), Шээстэй талст ялгарах, гломерулонефрит, шээс ховордох, полиури, шээстэй уураг ялгарах, цустай шээх, түр зуурын хугацаанд цусны сийвэн дэх креатинин ихсэх, дизури, үтрээ загатнах;

Цусны системийн зүгээс:

Гемоглобин болон гематокрит багасах, цус багадах (апластик эсвэл гемолитик)  эозинофили, нейтропени, лейкопени, агранулоцитоз, тромбоцитопени, гипопротромбинеми, протромбины хугацаа уртсах;

Бусад:

Тарьсан хэсэгт цочрох, нэвчих, өвдөх, флебит;

Тун хэтрэлт:

Шинж тэмдэг: ТМС цочрох, таталт үүсэх.

Эмчилгээ: Таталтын эсрэг эмчилгээ, хүчилтөрөгч болон цусан хангамжийг сайжруулах, бие организм дах амин чухал элементүүдийн агууламжийг хянах, гемодиализ болон хэвлийн диализ.

Бусад эмийн харилцан нөлөөлөл:

Дотуур уух шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээр нь цефуроксимын сувгаар ялгаралтыг удаашруулж, бөөрний клиренсийг бууруулж, цусны сийвэн дэх концентрацийг нэмэгдүүлж, хагас ялгаралтын үеийг ихэсгэнэ.

Аминорликозид болон шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэхэд түүний бөөр хордуулах эрсдэл нь нэмэгдэнэ. Бэлдмэлүүд ходоодны хүчлийн хэмжээг багасгаж, цефуроксимын шимэгдэлт, биохүрэхүйг бууруулна.  

Метронидазол, азлоциллин, ксилитим, 1% лидокаины гидрохлорид, 0.9% натрийн хлорид, 5% декстроз, 0.18% натрийн хлорид ба 4% декстроз, 5% декстроз ба 0.9% натрийн хлорид, 5% декстроз ба 0.45% натрийн хлорид, 5% декстроз ба 0.225% натрийн хлорид, 10% декстрозын уусмалууд, 10% уусдаггүй сахарын усан уусмал, Рингерийн уусмал, натрийн лактатын уусмал, Хартманы уусмал, 0.9% натрийн хлорид, 5% декстроз ба гидрокортизоны уусмал, гепарин агуулсан (10 ед/мл, 50 ед/мл) 0.9% натрийн хлоридын уусмал, калийн хлорид агуулсан (10 мЭк/л, 40 мЭк/л) 0.9% натрийн хлоридын уусмалуудтай эм зүйн хувьд нийцэлтэй.

Аминогликозидууд болон  2.74% натрийн бикарбонатын уусмалтай эм зүйн хувьд үл нийцэлтэй.

Анхааруулга:

Тариаг найруулж бэлтгэснээс хойш тасалгааны хэмд 7 цаг, хөргөгчинд 48 цагийн турш хадгалж болно. Хадгалах явцад шар туяатай болсон уусмалыг хэрэглэж болно.

Эмчилгээний явцад этилийн спирт хэрэглэхийг хориглоно.

Менингиттэй хүүхдэд хэрэглэхэд сонсгол муудаж болзошгүй.

Тарилгын уусмалыг дотуур ууж хэрэглэх бэлдмэлээр солих үед халдварын явц, бичил биетний мэдрэг байдал болон өвчтөний ерөнхий биеийн байдлыг тооцож үзнэ. Дотуур уух бэлдмэлийг хэрэглэснээс хойш 72 цагийн дотор эмнэлзүйн хувьд ахиц гараагүй тохиолдолд тарилгын хэлбэрээр хэрэглэнэ.

Хадгалалт:

250С – ээс дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газарт хадгална..

Эмийн олгох нөхцөл: Жороор олгоно.