Олон улсын нэршил: амоксициллин
Худалдааны нэршил: Амоксициллин, Виамокс, Опимокс,
Эмийн найрлага:
Амоксициллины тригидрат хэлбэрээр болон туслах бодис агуулагдана.
Эмийн хэлбэр: шахмал, капсул, тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Эмийн үйлчилгээний бүлэг:
Бета лактамын цагирагт бүтэцтэй, бактерийн эсрэг, өргөн хүрээний үйлдэлтэй пенициллиний бүлгийн антибиотик.
Фармакологи: үйлдлийн хүрээ идэвхийн хувьд ампициллинтай төстэй. Хүчиллэг орчинд тэсвэртэй.тул ууж хэрэглэж болно. Хоол боловсруулах замаар сайн шимэгддэг. Хэрэглэснээс 1-1,5 цагын дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ.
Хэрэглэх заалт:
Амоксициллиныг бэлдмэлд мэдрэг нянгаар (бета-лактамаза ялгаруулдаггүй) үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
· Стрептококк, пневмококк, пенициллиназа ялгаруулдаггүй стафилококк, Heamophilus influenza-аар үүсгэгдсэн чих, хамар,хоолойн халдвар (дунд чихний хурц үрэвсэл, фарингит, синусит)
· Escherichia coli, Proteus mirabilis, Enterococcus faecalis-аар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар
· Стрептококк, пенициллиназа ялгаруулдаггүй стафилококк, E.coli, Proteus mirabilis-аар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
· Заг хүйтэн- Neisseria gonorrhoeae-оор үүсгэгдсэн эрэгтэй ба эмэгтэйчүүдийн хүндрээгүй шээс бэлгийн ба шээсний сувгийн хурц хэлбэрийн заг хүйтний халдвар
· H.pylory-оор үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархны эмчилгээнд бусад тохирох эмүүдтэй хослуулан хэрэглэх
· Нянгийн гаралтай эндокардитаас урьдчилан сэргийлэх
· Heamophilus influenza, альфа болон бета- цус задлагч Streptococcus, S. pneumonia, Staphylococcus-аар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
· Цөсний замын халдвар
· Лаймегийн (Lyme) өвчний эрт үеийн мэдрэл ба зүрх судасны хөнгөн явцтай шинж тэмдэг болон үе мөчний үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
· Балнадын халууралт
Хэрэглэх арга ба тун: халдварын явцаас хамаарч 250-500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Тарилгын нунтагыг ариун зориулалтын уусмалаар найруулан булчин болон венийн судсанд тарьж хэрэглэнэ.
Хориглох заалт:
Пенициллины бүлгийн эмэнд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Халдварт мононуклеозын үед болгоомжтой хэрэглэнэ. Амоксициллин нь пенициллины бүлгийн бусад эмүүдийн нэг адил ихсээр нэвтрэх ба хөхний сүү (бага хэмжээгээр)-гээр ялгардаг учраас онцын шаардлагагүй бол жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болохгүй.
Бусад эмтэй харилцан үйлчлэл: хлорамфеникол, макролидүүд, сульфаниламид, тетрациклинтай хамтхэрэглэж болохгүй. Цефалоспорины бүлэг, аминогликозидтой хэрэглэж болно. Ходоодны хүчлийг саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед амоксициллины шимэгдэлт буурдаг. Аллопуринолтой хамт хэрэглэхэд арьсны харшлын урвал илэрч болно. Пробеницидтэй хэрэглэхэд амоксициллины цусан дахь хэмжээ удаан хугацаагаар нэмэгдэнэ.
Машин жолоодох, тоног төхөөрөмжтэй ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Амоксициллин нь машин жолоодох, тоног төхөөрөмжтэй ажиллах чадварт нөлөөлөхгүй.
Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно.
Халуурах:
· Харшлын урвал: Загатнах, арьс улайх, чонон хөрвөс, ховор тохиолдолд хэт мэдрэг урвал анафилаксийн шок (гуурсанхоолойн агшилт, даралт багасах)
Судас мэдрэлийн хаван:
· Хоол боловсруулах замын хямрал: Хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, хөнгөн хэлбэрийн суулгалт, хэвлийгээр өвдөх, гэдэс цочролын хам шинж
· Ховор тохиолдолд түр зуурын хугацаанд ГОТ, ГПТ нэмэгдэх, бөөрний завсрын эдийн үрэвсэл, лейкоцит, нейтрофил, тромбоцитын тоо цөөрөх.
· Мөөгөнцөртөх
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Хордлогын үед өвөрмөц антидот байдаггүй бөгөөд шинж тэмдгийн бие махбодын үйл ажиллагааг дэмжсэн эмчилгээ хийнэ. Гемодиализаар цуснаас гадагшлуулж болно. Ийм үед яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.
Хадгалалт:
250С-с доош хэмд, гэрлээс хамгаалж хадгална. Савлалт дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхийг хориглоно. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.
Эмийн олгох нөхцөл: зөвхөн жороор олгоно.