Мика Монгол Мика Монгол

ПЕНИЦИЛЛИН

Олон улсын нэршил: Бензилпенициллин

Худалдааны нэршил:  Пенициллин, Бензилпенициллин

Эмийн найрлага: Флакон бүрд 1.0Мега  Бензилпенициллин натри агуулагдана.

Эмийн хэлбэр:  тарилгын уусмал бэлтгэх нунтаг фалконд савлагдсан.

Эмийн үйлчилгээний бүлэг: В- лактамын ба тиазолидины цагираг агуулсан био нийлэг бэлдмэл.

Фармакологи үйлдэл: Мэдрэг нянг шууд үхүүлэх үйлдэлтэй. Хүчиллэг орчинд амархан задардаг тул ууж хэрэглэхгүй. Цус тархины хоргыг муу нэвтрэнэ. Үйлдэл нь 3-4 цаг үргэлжилнэ. Хэрэглэсэн тунгын 60-70% нь бөөрөөр ялгардаг.

Хэрэглэх заалт:

  • Бензилпенициллины тариаг ихэнх шархны халдварууд, арьс зөөлөн эдийн идээт халдварууд, болон чих, хамар, хоолой, хамрын дайвар, амьсгалын замын болон дунд чихний зэрэг олон төрлийн халдваруудын эмчилгээнд хэрэглэдэг.
  • Түүнийг мөн пенициллинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Тархмал халдвар, цусан үжил болон түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн цусан халдварт хэрэглэдэг. Мөн мэдрэг нянгаар үүсгэгдсэн цочмог ба ясны чөмөгний архаг үрэвсэл болон менингит г.м.-ийн үед хэрэглэнэ. Мэдрэг нянгаар үүсгэгдсэн хийт үхжил, татран, боом болон нярайн В бүлгийн стрептококкийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэдэг.
  • Хоёрдогчоор хүндэрсэн заг хүйтэн болон тэмбүүний (заг хүйтний гаралтай үе мөчний өвчин, төрөлхийн болон мэдрэлийн тэмбүү г.м.) үед хэрэглэж болно..

Тун ба хэрэглэх арга:

  • Булчинд тарих: 0.24гр-0.48гр (400,000—800,000 ед) Өдөрт 2-4 удаа тарина.
  • Венийн судсанд дуслаар тарих:
  • 0.96-2.4гр (1,600,000—4,000,000 ед) өдөрт нэг удаа тарина.
  • Менингит болон эндокардитийн эмчилгээнд:
  • Хоногийн тунг 6-12гр (10,000,000—20,000,000 ед) хүртэл ихэсгэж болно, дуслаар тарихын өмнө шингэлэх хэрэгтэй.
  • Хүүхдэд: Биеийн жинд хоногт 15-30мг/кг (25,000-50,000 ед) тунгаар тооцон хоногийн тунг 2-4 хуваах буюу эмч дуудан зөвөлгөө авч хэрэглэх нь зүйтэй.

Хориглох заалт:

Пенициллинд харшилтай өвчтөнд болон бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

Хэт мэдрэгшлийн урвал: Пенициллины харшлын урвал эмнэл зүйн хоёр хэлбэрээр тохиолддог. Энэ нь: хурдан хугацааны болон аажим явцат урвал болно.

  • Хурдан хугацааны урвал нь эм хэрэглэснээс хойш 20 минутын дотор тохиолдох бөгөөд хүнд хөнгөний зэрэг нь чонон хөрвөс болон загатнаанаас судас-мэдрэлийн хаван, амьсгал боогдох, цусны артерийн даралт унах болон амь нас эрсдэх хүртэл хүнд хэлбэрээр ч тохиолдож болох юм. Хурдан явцат урвалын өөр нэгэн хэлбэр болох хүчжүүлсэн урвал нь эм хэрэглэснээс хойш 20 минутаас 45 цагийн дотор үүсч болох бөгөөд тэр нь чонон хөрвөс, загатнаат халууралт болон хааяа төвөнхийн хавангаар илэрч болох юм.
  • Пенициллин эмчилгээний аажим явцат урвал нь ихэвчлэн эмчилгээ эхэлснээс хойш 1-2 долоо хоногийн дотор тохиолддог. Илрэл нь сийвэнгийн өвчин төст хам шинж, тухайлбал халуурах, бие сулрах, чонон хөрвөс, булчин өвдөх, үе мөч өвдөх, хэвлийгээр өвдөх болон гүвдрүүт тууралтаас зулгаралтат дерматит хүртэл арьсны төрөл бүрийн урвал хэлбэрээр илэрч болно.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:  Пробеницид нь бензилпенициллиний бөөрний сувганцарын ханын эпителиэр шүүрч ялгарах процессыг дарангуйлж үйлдлийг уртасгадаг.

Хадгалалт: Сэрүүн (25°C-с доош хэмд), хуурай нөхцөлд, гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Эмийн олгох нөхцөл: Зөвхөн жороор олгоно.