Шуу ясны дээд үзүүрийн хугарлын гол шалтгаан нь гараа дэлгэж унахаас болдог.
Авах арга хэмжээ
1-2 долоо хоног өвдөж, хавдана.
Хугарлын хэмжээ бага, хөдөлгөөн хийж чадахгүй байвал чиг, гар, тохой, шууг дэмжих сойлт хэрэглэнэ. 2-3 долоо хоног зүүнэ.
Хүнд хугарлын үед гэмтлийн эмчид үзүүлнэ. Хугарлын үед дараах мэс засал шаардлагатай:
- Төмөр бүрээс, хадаасаар ясыг барьж тогтоох.
- Хугарсан хэсгийг төмөр хэсгээр орлуулах
- Тасарсан шөрмөсийг холбох
Хугарлын зэрэг, бусад хүчин зүйлсээс хамаарч гарын хөдөлгөөн сайжрахгүй байх тохиолдол бий. Ихэнхдээ 6-8 долоо хоногийн дараа сайн эдгэнэ.

Хугарлыг төмөр хадаас ашиглан тогтоосон рентген зураг
Өөртөө анхаарал тавих
Өвдөлт, хавдрыг намдаахын тулд:
- Гэмтсэн хэсэгт хүйтэн жин тавина. Мөсөөр жин тавихдаа алчууранд ороож тавина.
- Гараа зүрхэн тушаа байрлуулах нь хавдар буухад тустай.
Өвдөлт намдаахын тулд ибупрофен, напроксен, аспирин, ацетаинофен ууж болно. Эдгээр эмүүд жоргүйгээр олгогддог.
- Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, ходоодны шарх өвчтэй, цус алдалт болж байсан түүхтэй бол эмчлэгч эмчдээ хэлэх хэрэгтэй.
- Хүүхдэд аспирин өгч болохгүй.
- Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
Сойлт, чигийг хэрэглэх эмчийн өгсөн зааврыг дагана. Хэзээнээс дараах үйлдлүүдийг хийж болохыг эмчлэгч эмч хэлж өгнө:
- Сойлт, чиг зүүх хугацаандаа мөр, бугуй, хуруугаа хөдөлгөх
- Чигээ авч шүршүүр, ваннд орох
Чиг, сойлтоо хуурай байлгана.

Биеийн идэвхитэй байдал
Хэзээ сойлт, чигээ авч, тохойгоо ашиглан хөдөлгөөн хийж болохыг эмчлэгч эмч шийднэ.
- Тохойгоо аль болох эрт хөдөлгөөн хийж эхлэх нь цаашдаа хөдөлгөөний далайц сайжрахад тустай.
- Тохойгоо хөдөлгөж эхлэхэд ямар хэмжээний өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэйг эмч зааж өгнө.
- Хүнд хугарлын үед сэргээн засах эмчилгээ шаардагдана.
Хэзээ спортоор хичээллэж, тохойгоо ашигласан хөдөлгөөн хийж болохыг эмчлэгч эмч шийднэ.
Хяналт
Гэмтлээс хойш 1-3 долоо хоногийн дараа хянуулна.
Ямар үед эмчид хандах вэ?
- Тохой чинэрэх, өвдөх
- Тохой тогтворгүй байх
- Чимчигнэх, мэдээгүй болох
- Арьс улайх, хавдах, шарх ангайх
- Тохойгоо нугалж чадахгүй байх, сойлт, чигээ авсаны дараа юм өргөж чадахгүй байх