Гэмтэх үед хавирга хугарах эрсдэл нас ахих тусам ихэсдэг.
Гэмтэл хэрхэн үүсдэг вэ?
Амьсгалах, ханиах, дээд бие хөдлөх үед хавирга хөдөлдөг учраас хавирганы хугарал нь өвдөлт ихтэй байдаг.
Цээжний дунд хэсгийн хавирга хамгийн хугардаг.
Хавирганы хугарал нь бусад цээж, эрхтэний гэмтэлтэй хавсардаг. Тиймээс хавирганы хугарлаас гадна бусад гэмтлийг эмч шалгадаг.
Авах арга хэмжээ
Багадаа 6 долоо хоногийн хугацаанд эдгэрнэ.
Бусад эрхтний гэмтэл байвал эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Тийм гэмтэл байхгүй бол гэртээ гарна. Хавирганы хугарлын ихэнх тохиолдолд мэс засал эмчилгээ шаардагддаггүй.
Яаралтай тусламж авч байгаа үед өвдөлт их байвал хүчтэй эмчилгээ (мэдрэлийн хориг тавих, сэтгэц нөлөөт эм уух) хийх шаардлага гарна.
Цээжийг ороож боож болохгүй. Учир нь ингэж боосноор амьсгалах, ханиах үед хавирганы хөдөлгөөнийг хязгаарласнаас болж уушигны хатгаа болдог.
Шинж тэмдгийг намдаах
Эхний 2 өдөр сэрүүн байх цаг хугацаандаа, цаг бүрийн 20 минут тутамд хүйтэн жин тавина. Дараа өдрөөс нь өвдөлт, хавдар буутал өдөрт 3 удаа, 10-20 минутаар тавина. Мөсөө даавуугаар ороож хүйтэн жин тавина.
Эдгэрэх явцад жороор олгодог өвчин намдаах эм (сэтгэц нөлөөт эм) хэрэглэх шаардлага гарч болно.
- Эдгээр эмийг эмчийн олгосон жорын дагуу хэрэглэнэ.
- Эдгээр эмийг хэрэглэж байхдаа архи уух, жолоо барих, хүнд машин механизм барихыг хориглоно.
- Өтгөн хаталтаас сэргийлж шингэн юм сайн ууна, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэнэ.
- Дотор муухайрч, бөөлжихөөс сэргийлэхийн тулд өвчин намдаах эмээ хоолтой хамт ууна.
Өвдөлт их биш байвал ибупрофен, напроксен ууна. Эдгээр эмийг жоргүйгээр авч болдог.
- Эдгээр эмийг гэмтэл авсан эхний 24 цагт хэрэглэж болохгүй. Цус алдалтыг бий болгодог.
- Зүрхний өвчин, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин, элэгний өвчин, ходоодны шарх өвчтэй, дотуур цус алдалт болж байсан түүхтэй бол эдгээр эмийг эмчийн заавраар хэрэглэнэ.
- Эмийг зааврын дагуу, хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
Ацетаминофеныг голлон хэрэглэдэг бөгөөд элэгний өвчний үед эмчийн заавраар хэрэглэнэ.
Эмийн үл нийцэл гарч болох учир ууж байгаа эм бүрийнхээ талаар эмчдээ хэлнэ.
Биеийн идэвхитэй байдал
Уушги унах, уушгины халдвараас сэргийлэхийн тулд удаан гүнзгий амьсгалах, зөөлөн ханиах дасгалыг 2 цаг тутамд хийнэ. Гэмтсэн хавирган дээр дэр барих нь өвдөлтийг багасгадаг. Амьсгалын дасгал хийхдээ спирометер гэдэг төхөөрөмж ашигладаг. Эдгээр дасгалыг хийснээр хэсгийн уушги уналт болон уушгины хатгаанаас сэргийлдэг.
Биеийн идэвхитэй байх нь чухал Бүхэл өдөржин орондоо хэвтэж болохгүй. Дараах үйлдлүүдийг эмчийн зөвлөсөн хугацаанд хийж эхэлнэ:
- Өдөр тутмын үйлдлүүд
- Ажлын төрлөөс хамаарч хэзээнээс ажиллах талаар
- Спорт, биеийн хүчний үйлдлүүд
Хэвлийн таталт хийх, түлхэх, татах, хүнд зүйл өргөх зэрэг хавирганд өвдөлт, ачаалал өгөх дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.
Хяналт
Өвдөлтийг сэдрээж, биеийн идэвхийг хорихгүйгээр дасгал хөдөлгөөнөө хийж байгаа эсэхийг эмчлэгч эмч хянана.
Эдгэрэх хугацаанд халуурах, ханиах, өвдөлт ихсэх, амьсгалахад хэцүү байх гэсэн зовиур илрэхгүй бол рентген хийлгэх шаардлагагүй байдаг.
Өвчний явц
Хавирганы хугарал нь ихэнхдээ гаж нөлөөгүйгээр эдгэдэг. Харин бусад эрхтэнүүд гэмтсэн байвал эдгэрэх хугацаа нь тэдгээр эрхтэнүүдийн гэмтлийн зэрэг болон суурь өвчний байдлаас шалтгаална.
Ямар үед эмчид хандах вэ?
- Өвчин намдаах эм уугаагүй байхад өвдөлтөөс хамааран гүнзгий амьсгал авч, ханиаж чадахгүй байх
- Халуурах
- Ханиах, цэр их гарах, цустай цэр гарах
- Амьсгал давчдах
- Өвчин намдаах эмийн гаж нөлөө илрэх – дотор муухай оргих, бөөлжих, өтгөн хатах болон нүүр хавдах, арьсаар тууралт гарах, амьсгал давчдах зэрэг харшлын урвал илрэх
Гуурсан хоолойн багтраа, уушгины тэлэгдэл өвчтэй хүмүүст амьсгалахад хэцүү байх, халдвар авах зэрэг хавирганы хугарлаас шалтгаалсан хүндрэл үүсэх эрсдэл их байдаг.