Батга үүсэхэд гормон, хооллолт, хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, тослогжилт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг
ШАЛТГААН
Батга нь голдуу өсвөр наснаас эхэлдэг ба хүүхэд насанд идэвхгүй байсан арьсны дотор байх үй олон тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжин тос ихээр ялгаруулж эхэлдэг. Арьсны гадаргуу болон тослог булчирхайг холбож байдаг цорго амсар цочрон бөглөрснөөс үүдэлтэй. Ингэснээр үсний уутанцарт хуралдсан тос нь янз бүрийн нян, бактери өсөн үржих таатай орчин болдог байна. Гэхдээ бүх өсвөр насны хүнд батга илэрдэггүй энэ нь генетик болон дархлааны системтэй холбоотой. Мөн охидоос илүү хөвгүүдэд илүү гардаг. Харин зарим хоол хүнс буруу хооллолт болон гормоны эм бэлдмэлүүд (анаболик стероид-булчинтай болгох эм, кортизон, эпилепси) батга үүсгэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан болно.
АРЧИЛГАА
Өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг олохоос нааш батгашилттай арьсыг арчлах хэцүү. Учир нь батгатай хүн болгон тослог арьстай биш байдаг учраас олон батганы эсрэг бүтээгдэхүүнүүд ширүүдэж болно. Тиймээс өөрийнхөө арьсыг мэдрэмтгий, тослог, хуурайн аль нь болохыг тогтоож байж түүнд таарсан бүтээгдэхүүнийг хэрэглэ.
- Арьс өнгөний эмч нар батгатай нүүрийг салицилийн хүчил, эсвэл бензол пероксидтой угаагчаар угаахыг зөвлөдөг. Энэ найрлагууд нь батгыг хатаадаг
- Нүүрээ угаахдаа зөөлөн, дарж угаагаарай. Ширүүн үрж угаах нь арьсыг үрэвсүүлж, тослогжилтыг улам ихэсгэж болно.
- Тос агуулаагүй лосьон, пудр, крем хэрэглэ. Тос агуулсан бүтээгдэхүүнүүд нүхийг бөглөж батгыг ихэсгэнэ.
- Хуурай матт пудр болон крем тослог арьсанд хамгийн сайн тохирно.
- Хуурай батгатай арьстай бүсгүйчүүд нүхийг бөглөдөггүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгоорой. Бензол пероксид агуулсан бүтээгдэхүүнийг батга гарсан хэсгүүд дээрээ цэглэж түрхэж болох юм.
Батгашилттай арьсны бас нэг гол асуудал бол бактери. Арьс өнгөний эмч нар батгатай нүүрэндээ гараараа байн байн хүрэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь батга үүсгэгч нянгууд гар хуруугаар дамжин халдварлаж тархдаг. Мөн дэрнийхээ уутыг долоо хоногт наад зах нь 3 сольж бай. Дэрний уут, ороолт, алчуур зэргээс зөөлөн, даавуун материалтайг сонго.
Батгатай арьсанд тохирох гоо сайхны бүтээгдэхүүн
Нүүр цэвэрлэгч:
Хөөсөн цэвэрлэгч (Cleansing foam)
Хөөсөн цэвэрлэгч нь арьсны гадар хэсгийн тос болон бохирдлыг маш сайн цэвэрлэдэг.
Сул тал: Бага зэрэг хуурайшуулах хандлагатай.
Арьсны төрөл: Тослог арьстай, мөн батга их гарж байгаа өсвөр насныханд илүү тохиромжтой.
Хэрэглэх заавар:
- Хөөсрүүлэгч (угаагч тор) усанд норгоод бага зэргийн цэвэрлэгч хөөс дусаагаад маш сайн хөөсөртөл нь үрнэ. Хөөсрүүлэгч байхгүй бол алган дэрээ хөөсрүүлж болно.
- Ингэж гаргаж авсан хөөсөө угаагчаасаа салгаж авна
- Хөөсөө нүүрэндээ түрхээд тойрог хэлбэрээр массаж хийх тараагаад дараа нь усаар зайлж угаана.
- Нүүрээ цэвэр алчуураар зөөлөн арчаарай.
Гелен цэвэрлэгч (Cleansing gel)
Уг цэвэрлэгч нь арьсны гадаргуун дээрх илүүдэл тос болон батга үүсгэгч бактерийг арилгаж арьсыг гүн цэвэрлэдэг.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохирдог бөгөөд тэр дундаа холимог болон тослог арьсанд илүү тохирно. Учир нь нүүрээ цэвэрлэсний дараа тос үлдэхгүй.
Давуу тал: Хуурайшуулахгүйгээр чийгшил өгдөг
Хэрэглэх заавар:
- Нүүрээ норгоод
- Цэвэрлэгч гель алган дээрээ бага зэрэг тарааж нүүрэндээ түрхэнэ.
- Нүүрэндээ түрхсэн гелээ бага зэрэг хөөсөртөл нь массаж хийнэ.
- Бүлээн усаар угаагаад алчуураар зөөлөн арчина
Мицеляр ус (МЕЦИЛ)
Мицеляр усны нууц бол мицелла нэрт цэвэрлэгч бичил талстуудын тослог хүчлийн молекулууд юм. Эдгээр молекулаас уусмал бүрддэг. Арьсны гадаргад хүрмэгц мицелла нь тослог, бохирдол ба нүүрний будгийн үлдэгдлийг арилгаж түүнийг зөөлөн цэвэрлэдэг.
Давуу тал:
Нүүрний будаг маш сайн цэвэрлэх бөгөөд дараа нь усаар угаах шаардлагагүй.
Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохиромжтой ч хэт хуурай болон эмзэг арьсанд илүү тохиромжтой.
Хэрэглэх заавар: Мицеллярын уснаас бага зэргийн хөвөнд авч нүүрний арьсыг массажны хөдөлгөөнөөр арчина. Зовхины будгийг зөөлөн арилгахын тулд хөвөнг норгож зовхинд тавиад 2-3 секунд хүлээгээд, гоо сайхны будалтын үлдэгдлийг зөөлөн арчиж арилгана.
Гуужуулагч:
Арьс гуужуулагч хэрэглэхдээ анхаарах зүйлс
- Гуужуулагчийг ширүүн , хурдан үрснээс илүүтэйгээр дунд зэргийн хүчээр удаан үрэх нь илүү үр дүнтэй.
- Тосон суурьтай гуужуулагчийг хуурай эсвэл нойтон арьсанд хэрэглэдэг. Хэрэв та хуурай юм уу мэдрэмтгий арьстай бол үүнийг зөвхөн арьсаа нойтон байхад л хэрэглээрэй.
- Шүршүүрт ороод дуусах үедээ буюу арьс тань хамгийн их чийгшилттэй байгаа үед гуужуулагч хэрэглэснээр үхэжсэн арьс амархан хууларна.
- Арьс гуужуулагчийг долоо хоногт нэг эсвэл хоёр удаа хэрэглэж болно.
- Батгатай арьсыг маш болгоомжтой гуужуулах хэрэгтэй. Гуужуулагчаар хүчтэй үрcнээс батганы үүр хагарч арьсны гүнд тархах эрсдэлтэй.
- Батгатай арьсанд гуужуулагч хэрэглэхээр бол Кофе, Далайн давс, Цитрон давсны найрлагатай гуужуулагч тохиромжтой.
Химийн гаралтай пийлинг буюу арьсыг гуужуулан, шинэчлэх үйлчилгээтэй, жимсэнд байдаг альфа гидрокси хүчлүүдийн (гликолийн, дарсны, алимны, цитрусын, сүүн хүчлийн гэх мэт) найрлагатай юм уу, бета гидроксийн хүчил (салицилийн) агуулдаг гуужуулагч. Энэ нь скрабаас илүү үр дүнтэйгээр үхэжсэн арьсны давхаргыг гуужуулдаг. “Арьс шинэчлэгч” үйлчилгээтэй учраас зүгээр гуужуулаад зогсохгүй, царайны гундмал өнгийг сэргээж гэрэлтсэн болгодог юм. Тиймээс зураасан үрчлээс, бүдэг нөсөө толбонд ч сайнаар нөлөөлдөг.
Салицилийн хүчилтэй пийлингийг батгашил, тослогжилттой бүсгүйчүүд хэрэглэвэл тохиромжтой.
Хуурай болон эмзэг арьстай хүмүүс гоо сайханчаасаа зөвлөгөө авсны дараа хэрэглээрэй. Хэрэглэсний дараа арьс нимгэрч, чимчгэнэж магадгүй. Анх удаа хэрэглэх гэж байгаа бол 30 хувь орчмын бага концентрацтайг хэрэглэж үзсэн нь дээр Гэртээ хийж болох гуулагч(link)
Чийгшүүлэгч
LOTION, CREAM, EMULSION& GEL
Тоник (Toner/Skin softener)
Ихэнх тоник нь усанд суурилсан шингэн бөгөөд төрөл бүрийн арьсны төрөл зүйлд тохирсон ургамлын ханд, чухал тос зэргийг багтаасан тодорхой идэвхтэй орцуудаас бүрддэг .Нүүр угаасны дараах үлдэгдэл будаг, саванг өөртөө шингээж бүрэн цэвэрлэхийн хажуугаар арьсыг зөөлөн чийглэг болгон нүхийг агшаадаг. Олон янзаар бичигддэг бөгөөд Япон- Лосьон(Lotion), Солонгос-Toner гэсэн бичигтэй байдаг.
Арьсны онцлог:
Тоникийг бүх төрлийн арьстай хүн хэрэглэж болно. Тослог, холимог арьстай бүсгүйчүүд заавал хэрэглэх шаардлагатай.
Батга гардаг асуудалтай арьсанд салицилийн хүчил болон спиртийн найрлагатай, хатааж, тослог тэнцвэржүүлдэг тоник тохирно.
Хуурай, эмзэг арьстай хүмүүст сарнай, өргөст хэмх, лаванда зэрэг органик найрлагатай, чийгшүүлэгчтэй тоник хэрэглээрэй.
Тоник нь хөвөнд шингээж арчдаг, шууд нүүр лүү цацдаг (mist) гэсэн хоёр төрлийн хэлбэр, савлагаатай байдаг.
Батгатай арьсыг хамгаалах нь
Батганы эмчилгээний бүтээгдэхүүнүүд арьсны хамгийн гадна талын давхаргыг илүү нимгэн, эмзэг болгодог учраас хэт ягаан туяанд мэдрэмтгий болчихдог. Тиймээс нарны хурц гэрэлд удаан байх нь батгыг улам ихэсгэж үрэвсүүлдэг.
Батгашилтаас хамгаалах хоолны дэглэм
Эрүүл хооллолт батга нэмж үүсэхээс сэргийлж чадна. Гоймон, чихэр, шоколад, цагаан гурилан талх, газтай ундаа, цагаан идээ гэх мэт дээд хэмжээгээр боловсруулсан бүтээгдэхүүнүүд бага хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хүнс нь бидний гормоны системд сөрөг нөлөө үзүүлж, батга гаргадаг. Мөн үрэвслийг дотроос нь намжаахад Омега-3-ын хүчил, зуун настын ханд эерэг нөлөөтэй болох нь батлагджээ.