Мика Монгол Мика Монгол

Нүдний эвэрлэг шилжүүлэн сулгасны дараах арчилгаа

Донороос эвэрлэгийн эдийг шилжүүлэн суулгах мэс засал юм. Хамгийн түгээмэл хийгддэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал юм.

Эмнэлэгт байх хугацаа

2 аргаар эвэрлэгийг шилжүүлэн суулгадаг.

  • 1 дэх арга. Донорын эдийн хамт эвэрлэгийг шилжүүлэн суулгадаг. Өөрийн нүдний эвэрлэгийг авна. Дараагаар нь донор нүдний эвэрлэгийг нүдэнд оёно.
  • 2 дахь арга. Зөвхөн эвэрлэгийн дотор давхаргыг шилжүүлэн суулгана. Энэ аргаар шилжүүлэн суулгахад хурдан нөхөн сэргэж, эдгэдэг.

Нүдийг тойруулан мэдээ алдуулах тарилга хийх учир мэс засал хийх үед өвдөлт мэдрэхгүй. Тайвшруулах эм мөн хэрэглэдэг.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

1 дэх аргаар шилжүүлэн суулгасан үед эхний шатны эдгэрэлт нь 3 долоо хоног орчим болно. Үүний дараа нүдний линз, нүдний шил зүүнэ. Эвэрлэг шилжүүлэн суулгаснаас хойшхи эхний 1 жилд нүдний линз, шилийг хэд хэдэн удаа тааруулах шаардлагатай болно.

2 дахь аргаар шилжүүлэн суулгасан үед хараа хурдан сэргэж хуучин хэрэглэж байсан шилээ хэрэглэх боломжтой болно.

Өөртөө анхаарах

Нүдэндээ хүрч, үрж БОЛОХГҮЙ.

1 дэх аргаар шилжүүлэн суулгасан бол мэс заслын дараа нүдэнд боолт хийнэ. Дараа өдрийн өглөө нь энэ боолтыг авах ч унтахдаа нүдний хамгаалалт хийж унтана. Ингэснээр шинээр хийсэн эвэрлэгийг гэмтэхээс хамгаална. Өдрийн цагаар нарны хар шил зүүнэ.

2 дахь аргаар шилжүүлэн суулгасан бол эхний өдөр нүдэнд боолт хийхгүй. Нарны шил харин хэрэгтэй.

Архи ууж, машин, механизм барьж болохгүй. Мэс заслын дараах 24 цагт онцгой ажил төлөвлөж болохгүй. Тайвшруулах эм ууж болно. Гэхдээ унтааруулж, бодох сэтгэх үйлийг удаашруулна.

Унаж болох, шатаар авирах, бүжиглэх зэрэг нүдний даралт ихэсгэх үйлдэл хийхгүй. Хүнд юм өргөхгүй. Толгойг биеийн түвшнээс доош байх нөхцөлд байдалд орохгүй байх хэрэгтэй. Өндөр дэр дэрлэж, биеийн дээд хэсгийг өргөж унтана. Хог шороо, элс шуурахаас хол байна.

Нүдний дусаалгыг эмчлэгч эмчийн заавраар болгоомжтой хэрэглэнэ. Нүдний дусаалга нь халдвараас сэргийлнэ. Мөн суулгасан эвэрлэгийг ховхорохоос сэргийлнэ.

Эмчлэгч эмчийн зааврыг дагна. Оёдлоо авахуулж, эмч нүдний эдгэрэлт, харааг шалгана.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Хараа муудах
  • Оч, хар толбо хөвөх
  • Нүд гялбах
  • Нүдний улайлт ихсэх
  • Нүд өвдөх