Мика Монгол Мика Монгол

Хэвлийн гол судасны цүлхэн арилгах нээлттэй мэс заслын дараах арчилгаа

Эмнэлэгт байх хугацаа

Хэвлий, аарцаг, хөлрүү цус зөөвөрлөдөг артерийн том судас болох гол судасны цүлхэнг арилгах мэс засал хийгдэнэ.

Хэвлийн голд юм уу зүүн талд урт зүсэлт хийж, мэс засал хийгдэнэ. 1-3 өдөр эрчимт эмчилгээнд хэвтэж, энгийн тасагт үргэлжлүүлэн хэвтэнэ.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Эмнэлгээс гэртээ гарахдаа хүнээр хүргүүлнэ. Өөрөө жолоо барьж болохгүй.

4-8 долоо хоногийн дараа өдөр тутмын энгийн хэмнэлдээ ордог. Үүнээс өмнө дараах зүйлсийг анхаарна:

  • 5-7 кг-аас их хүнд зүйл өргөхгүй байх
  • Хүнд дасгал хийх, хүндийн өргөлт хийх зэрэг биеийн хүчний үйлдэл болон амьсгаадах бусад үйлдлийг хийхгүй байх
  • Богино зайнд алхаж, шатаар явж болно.
  • Гэрийн хөнгөн ажил хийж болно.
  • Өөрийгөө хүчилж болохгүй.
  • Дасгал хөдөлгөөнийг аажим ихэсгэж хийнэ.

Өвдөлт намдаах

  • Гэртээ уух өвчин намдаах эмийн жорыг эмч бичиж өгнө. Өдөрт 3-4 удаа өвчин намдаах эм уудаг бол 3-4 хоногийн турш нэг цагтаа уух хэрэгтэй. Ингэвэл өвдөлт сайн намдана.

Хэвлийгээр өвдөж байвал босоод, алхаж явна. Ингэвэл өвчин намддаг.

Зүсэлт хийсэн шархыг хамгаалахын тулд шархаа дэрээр дарж байгаад ханиаж, найтаана.

Гэрийн зохион байгуулалтандаа анхаарна.

Шарх арчлах

Мэс заслын шархны боолтыг өдөрт 1 удаа юм уу хатах болгонд солино. Хэзээнээс боолт хийхгүй байж болохыг эмчлэгч эмч хэлж өгнө. Шарх орчмыг цэвэр байлгана. Эмчлэгч эмчийн заавраар савантай усаар угааж болно.

Эмчлэгч эмч зөвшөөрөх юм уу шарх цавуу, үдээс, оёдолтой бол шархны боолтыг авч, шүршүүрт орж болно.

Шархны наалттай бол эхний долоо хоногт шүршүүрт орохдоо нийлэг уутаар ороож халхална. Шархны наалт, шархны цавууг угааж арилгаж болохгүй.

Ваннд орж, усанд сэлж болохгүй.

Амьдралын хэв маягаа өөрчлөх

Мэс засал нь цусны судасны суурь шалтгааныг эмчлэхгүй. Ирээдүйд бусад судаснууддаа нөлөөлдөг. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчлөх, эмчилгээг хэрхэн хийх нь чухал юм.

  • Зүрхэнд эрүүл хоолны дэглэм барина.
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ.
  •  Тамхинаас гарна.
  • Эмчийн бичиж өгсөн бүхий л эмийг зааврын дагуу хэрэглэнэ. Эдгээр эмүүд нь холестерин, цусны даралтыг бууруулах, чихрийн шижингийн эмүүд байдаг.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Хэвлий, ууцаар өвдөх, өвдөлт намдахгүй байх, хүчтэй өвдөх
  • Хөл хавагнах
  • Цээжээр өвдөх, тайван үед амьсгал давчдах
  • Толгой эргэх, манарах, ихээр ядрах
  • Цустай, шар, ногоон цэртэй ханиах
  • 38.3 хэмээс дээш халуурах
  • Хэвлий цанхайх, өвдөх
  • Баас цустай гарах, цустай гүйлгэх
  • Хөлөө хөдөлгөж чадахгүй байх

Мэс заслын шархны дараах өөрчлөлтүүд илэрвэл мөн эмчид хандана:

  • Шарх ангайх
  • Ногоон, шар өнгөтэй шүүс гарах
  • Улайх, өвдөх, халуун оргих, хавдах
  • Шархны боолтоор цус, тунгалаг шингэн нэвчих