Мөрний үеийг хиймэл үеэр солино.
Эмнэлэгт байх хугацаа
Эмнэлэгт байх хугацаандаа өвчин намдаах эм хэрэглэнэ. Шинэ хийлгэсэн үеэр өвдөхөд авах арга хэмжээг мэдэж авна.
Гэртээ хийх дасгалыг эмч, сэргээн засахын эмч зааж өгнө.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Мөр орчим 2-4 долоо хоног халуу оргиж, эмзэглэнэ. Хавдар энэ хугацаанд бууна. Гэр доторх зохион байгуулалтаа өөрт тохиромжтойгоор өөрчлөнө.
Жолоо барих, дэлгүүр хэсэх, усанд орох, хоол хийх зэрэг өдөр тутмын гэрийн ажилд 6 долоо хоногийн хугацаанд туслуулна.
Биеийн үйл хөдөлгөөн
Мэс заслын дараах 6 долоо хоногт гарны сойлт хэрэглэнэ. Хэвтэх үедээ дэр, жинтүү ашиглан мөр, тохойгоо амраана.
Зааж өгсөн дасгалыг хэлж өгсөн хугацааг хүртэл хийнэ. Дасгал хийснээр мөрийг дэмжиж байдаг булчингуудыг чангалж, мөрний эдгэрэлтийг сайжруулна.
Мөрийг зөв хөдөлгөх зааврыг дагна.
Эмчлэгч эмч, сэргээн засах эмчийг зөвшөөртөл 4-6 долоо хоног жолоо барьж болохгүй.
Гэр доторх зохион байгуулалтаа өөрт тохиромжтойгоор өөрчлөнө.
Нөхөн сэргэсний дараа ямар төрлийн спорт, үйл хөдөлгөөн хийж болохыг эмчээсээ асууна.
Өвдөлт
Өвчин намдаах эм хэрэглэнэ. Өвдөлт эхэлсэн үед өвчин намдаах эм хэрэглэнэ. Өвчин намдаах эм уухгүй удвал өвдөлт ихэснэ.
Сэтгэц нөлөөт эм (кодейн, гидрокодон, оксикодон) уухад өтгөн хатдаг. Эдгээр эмийг ууж байгаа үед шингэн сайн ууж, өтгөн гаралтыг сайжруулах ислэг ихтэй хүнс, жимс, ногоо иднэ.
Өвчин намдаах эм ууж байгаа үедээ архи, согтууруулах ундаа ууж, жолоо барьж БОЛОХГҮЙ. Эдгээр эмүүдийг ууснаар нойр хүрч аюулгүй зорчиход саад болно.
Жороор олгосон өвчин намдаах эмийн хажуугаар ибупрофен болон бусад үрэвслийн эсрэг эмүүдийг ууж болно. Цусны бүлэгнэлтээс сэргийлж эмч аспирин өгдөг. Аспирин ууж байгаа үед үрэвслийн эм хэрэглэхээ зогсооно. Эм уух зааврыг чанд баримтлана.
Шарх арчлах
Мэс засал хийлгэснээс 1-2 долоо хоногийн дараа оёдлыг авна.
Шархны боолтыг цэвэр, хуурай байлгана. Боолтыг зааврын дагуу солино.
- Эмчийн зөвшөөрсөн хугацаанаас наана шүршүүрт орж БОЛОХГҮЙ. Шүршүүрт орж болох үед шархан дээгүүр усыг урсгана. Үрж БОЛОХГҮЙ.
- Эхний 3 долоо хоног ваннд орж шархыг дэвтээж БОЛОХГҮЙ.
Ямар үед эмчид хандах вэ?
- Шархны боолтоор цус нэвчрэх, даралттай боосон ч цус зогсохгүй байх
- Өвчин намдаах эмэнд өвчин намдахгүй байх
- Гар, хуруу бадайрах, ирвэгнэх
- Гар, хуруу бараан өнгөтэй болж, хүрэхэд хүйтэн байх
- Гар хавдах
- Шинээр хийсэн мөр сул санагдах, холбирох
- Шархнаас шар шүүс гарах, хавдах, өвдөх, улайх
- 38.3 хэмээс дээш халуурах
- Амьсгал давчдах