Хөлийн дунд чөмөгний яс хугарвал нээлттэй аргаар хугарсан ясыг нийлүүлэх мэс засал хийдэг.
Ингэхдээ төмөр хэрэгслээр ясыг нийлүүлж бэхэлнэ. Энэ хэрэгслийг дотуур бэхжүүлэгч гэж нэрлэдэг.
Дунд чөмөгний дундуур шургаа, том хадаас оруулж, дунд чөмөгний хугарлыг засах мэс заслын арга түгээмэл хэрэглэгддэг. Энэ шургаа нь яс бороолох хүртэл тулгуур болж өгдөг. Мөн ясанд хавтгай төмөр тавьж боодог. Хөлийг гаднаас нь бэхлэх төхөөрөмж бас байдаг.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
4-6 сарын хугацаанд бүрэн нөхөн сэргэдэг. Нөхөн сэргэх хугацаа нь хугарлын зэрэг, арьсны ил шарх байгаа эсэх, шархны хүнд хөнгөний байдал зэргээс хамаарна. Мэдрэл, цусны судас гэмтсэн эсэх, ямар эмчилгээ хийлгэсэн зэрэг байдлаас мөн хамаарна.
Ихэнхдээ, яс бороолсоны дараа суулгасан шургаа, хавтгай төмрийг авдаггүй.
Шарх арчлах
Мэс засал хийлгэсэнээс 5-7 хоногийн дараа шүршүүрт орж болно. Хэзээ шүршүүрт орж эхлэхээ эмчлэгч эмчээсээ асууна.
Шүршүүрт орохдоо тусгай арчилгаа хийнэ. Эмчлэгч эмчийнхээ зааврыг нягт дагна.
- Хөлийн боолт, бэхэлгээтэй бол нийлэг уутаар боож, норгохгүйгээр шүршүүрт орно.
- Хөлийн боолт, бэхэлгээгүй бол эмчлэгч эмчийн зөвшөөрсөн үед савантай усаар зүсэлт хийсэн газрыг болгоомжтой угаана. Зүсэлт хийсэн газрыг үрж, тос, лосьон түрхэж БОЛОХГҮЙ.
- Шүршүүрт орж байхдаа унахаас сэргийлж сандал дээр сууж орно.
Эмчлэгч эмчийг зөвшөөрөх хүртэл ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.
Шархны боолтыг өдөр бүр солино. Шархыг зөөлөн савандан угааж хатаана.
Шарх үрэвсэж халдварласан эсэхийг өдөрт багадаа 1 удаа шалгана. Улайх, шүүс гарах, шарх ангайх гэсэн шинж тэмдгүүдийг анхаарна.
Шүдний эмч зэрэг эмчилгээ хийж буй эмч нартаа хөлөндөө шургаа, хадаастай гэдгээ хэлнэ. Шүдний эмчилгээ зэрэг эмчилгээ, ажилбар хийлгэхийн өмнө халдвар авах эрсдлийг бууруулах зорилгоор антибиотик хэрэглэж болно. Мэс засал хийлгэсэн даруйд мөн антибиотик эмчилгээ шаардагддаг.
Гэрийнхээ зохион байгуулалтыг өөрчлөх
Орны зах дээр суухад хөл шаланд хүрч байхаар ороо тааруулна.
Бүдэрч унахаас сэргийлнэ.
- Унахаас сэргийлнэ. Өрөө хооронд явахад саад болох утас, уяаг авч зайлуулна. Гүйж гулсахаар ширдэг, хивсийг авч зайлуулна. Гэрийн жижиг тэжээвэр амьтан байлгаж БОЛОХГҮЙ. Үүдний өрөөний шалыг тэгш байлгана. Гэрэлтүүлгийг сайжруулна.
- Угаалгын өрөөний аюулгүй байдлыг хангана. Ванн, шүршүүр, суултуурын хажууд бариул зооно. Угаалгын өрөөнд хальтардаггүй дэвсгэр дэвсэнэ.
- Юм өргөж явж БОЛОХГҮЙ. Гараараа тэнцвэрээ олж явна.
Эд зүйлсээ гарынхаа ойр тавина.
Шатаар гарах нөхцлийг бий болголгүйгээр гэрээ зохион байгуулна. Дараах аргууд байдаг:
- Унтлагын ор, өрөө 1-р давхарт байх
- Байнга байдаг өрөөгөө угаалгын өрөө, зөөврийн суултууртай нэг давхарт, ойр байлгана.
Эхний 1-2 долоо хоногт гэрээр сахих хүн байхгүй бол мэргэжлийн асрагч авна. Асрагч нь өдөр тутмын үйл хөдлөлд туслалцаж, гэрийн аюулгүй байдлыг шалгаж өгнө.
Эмчлэгч эмч, хөдөлгөөн засалч эмчийн заасан хугацааны дагуу хөлөн дээрээ ачаалал авч эхэлнэ. Таяг, тулгуур хэрэглэнэ.
Дасгал хөдөлгөөн хийж биеийн хүч, уян хатан чанарыг сайжруулна.
Нэг байрлалд удаан сууж болохгүй. Багадаа 1 цаг тутамд байрлалаа солино.
Ямар үед эмчид хандах вэ?
- Амьсгал давчдах, амьсгалахад цээжээр өвдөх
- Шээхэд хорсох, ойр ойрхон шээх
- Зүсэлт хийсэн газрыг тойрч өвдөх, улайх
- Зүсэлт хийсэн газраас шүүс гарах
- Нэг хөл хавагнах (эрүүл хөлнөөс илүү улайж, халуун болно)
- Шилбээр өвдөх
- 38.3 хэмээс дээш халуурах
- Өвчин намдаах эмэнд дарагдахгүй байх
- Цус шингэлэгч эм хэрэглэж байхад хамарнаас цус гарах, шээс, баас цустай гарах,