Мика Монгол Мика Монгол

Тархины судасны цүлхэнгийн эмчилгээний дараах арчилгаа

Судасны хананы сул хэсэг цүлхийхийг судасны цүлхэн гэнэ. Энэ цүлхэн тодорхой хэмжээнд хүрэхээр хагарах өндөр эрсдэлтэй болдог. Улмаар тархины гадаргууруу цус алдана. Үүнийг аалзавчийн доорх цус алдалт гэдэг. Тархин дотор цус алдах тохиолдол бас байдаг.

Судасны цүлхэнгээс цус алдахаас урьдачилан сэргийлэх, цүлхэнгээс цус алдсаны дараа эмчлэх зорилгоор мэс засал эмчилгээ хийдэг. Гэртээ гарсаны дараа өөрийгөө хэрхэн арчлах талаар эмчлэгч эчийн зааврыг дагаарай.

Эмнэлэгт байх хугацаа

2 төрлийн мэс заслын нэг нь хийгдэх болно:

  • Гавлын ясыг нээх нээлттэй мэс засал хийж цүлхэнгийн хүзүүн дээр хавчаар тавина.
  • Судсанд дотуурх эмчилгээ хийж цусны судсаар дамжуулан тухайн газарч хүрч мэс засал хийнэ.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Мэс заслын үед, өмнө нь, дараа нь цус алдвал богино юм уу урт хугацааны өөрчлөлт үлдэнэ. Энэ өөрчлөлт нь хөнгөнөөс хүнд хүртлэх явцтай байдаг. Ихэнх тохиолдолд цаг хугацаа өнгөрөх тусам сайжирдаг.

Эдгээр мэс заслуудыг хийлгэвэл:

  • Гуниглах, уурлах, тайван биш болвол энэ нь хэвийн үзэгдэл юм
  • Таталт өгвөл дараа дахин таталт өгөхөөс сэргийлж эм ууна
  • Хэсэг хугацаанд толгой өвдөх нь хэвийн үзэгдэл юм

Гавлын ясыг нээх болон хавчаар тавихад анхаарах зүйлс:

  • Бүрэн эдгэртэл 3-6 долоо хоног шаардагдана. Цүлхэнгээс цус алдсан бол явц удаашрана. Ядрах мэдрэмж 12 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар мэдрэгдэнэ.
  • Цус алдсанаас шалтгаалан тархины шигдээс, тархины гэмтэл үүсвэл ярих, бодох, булчин сулрах, бадайрах гэсэн байнгын өөрчлөлт үлдэнэ.
  • Ой санамж өөрлөгдөх нь элбэг ч эргэж сэргэдэг.
  • Мэс заслын дараа толгой эргэж, хэл яриа өөрчлөгдөнө. Цус алдаагүй бол эдгээр өөрчлөлт нь эргэж сайжирна.

Судсан дотуурх эмчилгээ хийлгэсэний дараа анхаарах зүйлс:

  • Цавь орчим өвдөнө
  • Зүсэлт хийсэн газар орчим хөхөрнө.

Цус алдаагүй бол 1-2 долоо хоногийн дотор жолоо барих зэрэг өдөр тутмын үйл ажиллагаагаа эхлүүлж болно. Өдөр тутмын ямар үйл ажиллагаа хийхийг эмчлүүлэгч эмчээсээ асууна.

Өөртөө анхаарал тавих

Эдгэрэх хугацаандаа гэртээ хийхэд тустай төлөвлөгөө гаргана:

Дараах амьдралын эрүүл хэв маягийг дагна:

  • Цусны даралт ихэсдэг бол хянах хэрэгтэй. Эмчлэгч эмчийн бичиж өгсөн эмийг ууна.
  • Тамхи татахгүй
  • Архи, согтууруулах ундаа ууж болох эсэхийг эмчлэгч эмчээс асууна
  • Эмчлэгч эмчийн зөвшөөрсөн хугацаанд бэлгийн харилцаанд орно

Бичиж өгсөн уналт таталтын эмийг ууна. Тархины гэмтлийг нөхөн сэргээхийн тулд хэл яриа авиа, физик, хөдөлмөр заслын эмчид хандана.

Цавиар дамжуулан гуурс хийсэн бол (судсан дотуурх ажилбар) богино зайнд, хавтгай гадаргуугаар алхаж явж болно. Шатаар өгсөж уруудахыг эхний 2-3 өдөрт 2 удаа болгож хязгаарлана. Гадаа талбайд ажиллаж, жолоо барьж болохгүй. Эмч зөвшөөртөл спортоор хичээллэж болохгүй.

Шархны боолтыг хэдий хугацаанд сольж байхыг эмчлэгч эмч хэлж өгнө. 1 долоо хоногийн хугацаанд ваннд орж, усанд сэлж болохгүй.

Зүсэлт хийсэн газраас бага хэмжээгээр цус гарвал хэвтэж байгаад цус гарч байгаа хэсэг дээр 30 минутын турш дарна.

Цус шингэлэх эм, аспирин болон ибупрофен, напроксен зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдийг хэрхэн хэрэглэх заавар зөвлөгөөг ойлгож авсан байх хэрэгтэй.

Хяналт

Эмнэлгээс гарсанаас хойшхи 2 долоо хоногийн хугацаанд мэс заслын эмчийн хяналтанд байна.

Урт хугацааны хяналт, КТ, MRI, тархины ангиограм зэрэг оношлогоо хэрэгтэй эсэхийг мэс заслын эмчээс асууна.

Тархи нугасны шингэний гуурс тавиулсан бол хэвийн байгаа эсэхийг тогтмол хянуулах хэрэгтэй.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Толгой хүчтэй өвдөх, толгойны өвдөлт ихсэх, толгой эргэх
  • Хүзүү хөших
  • Дотор муухай оргих, бөөлжих
  • Нүд өвдөх
  • Нүдний хараа өөрчлөгдөх (сохрох, захын хараа өөрчлөгдөх, хоёрлож харах)
  • Хэл ярианы өөрчлөлт
  • Ойлгох, бодох үйл ажиллагаа өөрчлөгдөх
  • Сэтгэхүйн хөнгөн алдагдал
  • Зан төрхийн өөрчлөлт
  • Бие сулрах, ухаан алдах
  • Тэнцвэр, орон зайн баримжаа алдагдах, булчин сулрах

Дараах тохиолдолд мэс заслын эмчрүүгээ хандана:

  • Зүсэлт хийсэн газраас цус гарч, даралт өгсөн ч гэсэн зогсохгүй байх
  • Гар хөлийн өнгө өөрчлөгдөх, хүрэхэд хүйтэн байх, бадайрах
  • Зүсэлт хийсэн газар улайх, өвдөх, ногоон, шар өнгийн шүүс гарах

38.3 хэмээс дээш халуурах, жихүүдэс хүрэх