Зүрхийг цусаар хангадаг, бөглөрч, нарийссан судсыг нээхийн тулд судсан дотуурх ажилбарыг хийдэг. Зүрхийг цусаар хангадаг эдгээр судсыг титэм судас гэдэг. Титэм судасны тэлэгч нь титэм судсыг дотроос нь тэлдэг жижиг хэмжээтэй, метал торон хоолой юм.

Эмнэлэгт байх хугацаа
Судсан дотуур ажилбар хийхдээ тэлэгч бас тавидаг. Зүрхийг цусаар хангадаг титэм судсыг нарийсч, бөглөрсөн үед нь нээх зорилгоор энэ 2 аргыг хоёуланг нь хэрэглэдэг. Зүрхний шигдээс, зүрхний бах өвчний үед энэ ажилбарыг хийдэг.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Ажилбарыг хийхийн тулд оруулсан уян гуурснаас шалтгаалан цавь, шуу, бугуй орчим өвдөлт үүсч болно. Зүсэлт хийсэн газар хөхрөлт үүсч болдог.
Ажилбар хийхийн өмнө байсан цээжээр өвдөх, амьсгал давчдах зовиур дээрдсэн байх болно.
Өөртөө анхаарал тавих
Судсан дотуурх ажилбар хийлгэсний дараа ерөнхийдөө 6 цагийн дотор алхаж явж болдог. Бүрэн эдгэрэхдээ 7 хоногоос бага хугацаа болдог. Уян гуурс оруулсан газрыг 24-48 цаг хуурай байлгана.
Цавинд уян гуурсан тавьсан бол:
- Тэгш гадаргуугаар богино зайнд явж болно. Шатаар өгсөж уруудахыг эхний 2-3 өдөрт 2 удаа болгож хязгаарлана.
- Гадаа талбайд ажиллах, жолоо барих, хөл дээрээ суух, хүнд юм өргөж БОЛОХГҮЙ. Эмч зөвшөөртөл багадаа 2 өдөр спортоор хичээллэж БОЛОХГҮЙ.
Шуу, бугуйнд уян гуурс тавьсан бол:
- Уян гуурс оруулсан гараар 4.5 кг-аас хүнд зүйл өргөж БОЛОХГҮЙ.
- Тухайн гараараа хүчилж түлхэх, татах, мушгих үйлдэл хийж БОЛОХГҮЙ.
Цавь, шуу, бугуйнд уян гуурс оруулсан бол:
- 2-5 хоног бэлгийн харилцаанд орохгүй. Эмчлэгч эмчийн зөвшөөрсөн хугацаанд эхэлж болно.
- Эхний долоо хоногт ванн орж, усанд сэлж БОЛОХГҮЙ. Шүршүүрт орж болох ч уян гуурс орсон хэсгийг 24-48 цагт хуурай байлгах ёстойг анхаарах хэрэгтэй.
- Хүнд ажил хийдэггүй бол 2-3 өдрийн дараа ажилдаа орж болно.
Мэс заслын зүсэлт хийсэн газрыг арчлах хэрэгтэй.
- Боолтыг хэдий хугацаанд сольж байхыг эмчлэгч эмч хэлж өгнө.
- Зүсэлт хийсэн газраас цус гарах, хавдах шинж илэрвэл хэвтээд, 30 минутын турш дарна.
Судсан дотуурх ажилбар нь судас нарийсч, бөглөрч байгаа шалтгааныг арилгахгүй. Судас дахин нарийсах боломжтой. Дахин судас бөглөрөх эрсдлийг бууруулахын тулд эрүүл хоолны дэглэм баримтлах, дасгал хөдөлгөөн хийх, тамхи татахгүй байх, стрессийг бууруулах хэрэгтэй. Эмчлэгч эмч тань холестрин бууруулах эм өгнө.
Энэхүү ажилбарыг хийлгэсний дараа аспиринтай хамт тикагрелор юм уу клопидогрел, прасугрел гэсэн цусны бүлэгнэлтийн эсрэг эмийг хамт хэрэглэдэг. Эдгээр эмүүд нь цус шингэлж, судас, тэлэгчинд бүлэн үүсэхээс сэргийлнэ. Цусны бүлэн нь зүрхний шигдээсийг бий болгодог. Эмчлэгч эмчийн зааврыг бүрэн баримталж эмийг хэрэглэнэ. Эмчлэгч эмчтэйгээ ярилцахаасаа өмнө эмийг зогсоож БОЛОХГҮЙ.
Цээжний бах эргэж сэдэрвэл хэрхэн арга хэмжээ авахаа мэдэх хэрэгтэй.
Зүрхний эмчид товолсон хуваарийн дагуу үзүүлж байх хэрэгтэй.
Эмч зүрхний нөхөн сэргээх хөтөлбөрт оруулдаг. Ингэснээр дасгал хөдөлгөөнөө хэрхэн аажмаар ихэсгэхийг сурах болно. Мөн зүрхний бахын үед болон зүрхний шигдээсийн дараа хэрхэн арчилгаа хийхийг сурна.
Ямар үед эмчид хандах вэ?
- Уян гуурс орсон хэсгээс цус гарч, дарахад зогсохгүй байх
- Уян гуурс орсон хэсэг хавдах
- Уян гуурс орсон гар, хөлөөс доош өнгө нь өөрчлөгдөх, хүрэхэд хүйтэн болох, бадайрах
- Уян гуурс оруулсан жижиг зүсэлт нь улайж, өвдөлттэй болох, шар, ногоон өнгөтэй ялгадас гарах
- Тайван үед ч цээжээр өвдөх, амьсгал давчдах
- Зүрхний хэм удаашрах (1 минутанд 60-аас доош болох), түргэсэх (1 минутанд 100-120 болох)
- Толгой эргэх, манарах, ихээр ядрах
- Цустай, шар, ногоон өнгөтэй цэртэй ханиах
- Зүрхний эмээ ууж чадахгүй байх бүхий л үед
- 38.3 хэмээс дээш халуурах, жихүүцэх