Мика Монгол Мика Монгол

Уруул, тагнайн сэтэрхий нөхөх эмчилгээний дараах арчилгаа

Хэвлийд байхаас эхлэн хүүхдийн уруул, тагнай нийлж ургаагүйгээс үүсдэг төрөхийн гажгийг засахын тулд уруул тагнайн сэтэрхийг нөхөх мэс засал хийдэг. Ерөнхий мэдээ алдуулалтын дор энэхүү мэс заслыг хүүхдэд хийдэг.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Мэдээ алдуулалтын дараа хүүхдийн хамарнаас нус гарах нь хэвийн үзэгдэл юм. Эхний долоо хоног амаараа амьсгалах шаардлага гардаг. Хамар, амнаас хэвийн биш ялгадас гарна. 1 долоо хоногийн дараа ялгадас гарахаа болино.

Шарх арчлах

Мэс заслаар үүссэн шархыг хүүхэд хооллож ундалсаны дараа цэвэрлэнэ.

  • Шархыг цэвэрлэх тусгай уусмалыг эмнэлгээс зөвлөж өгдөг. Хөвөн савх ашиглаж цэвэрлэнэ. Үгүй бол савантай халуун усаар цэвэрлэнэ.
  • Шархыг цэвэрлэхээсээ өмнө гараа угаана.
  • Хамарны ойролцоогоос эхэлж цэвэрлэнэ.
  • Шархнаас эхлэн гадагшаагаа чиглэсэн жижиг тойрог үүсгэж цэвэрлэнэ. Шархан дээр арчиж цэвэрлэж болохгүй.
  • Антибиотиктой тос хэрэглэхийг зөвлөсөн бол шархыг цэвэрлэж, хатсаны дараа шархан дээр түрхэнэ.

Оёдол өөрөө тавигдаж, өөрөөрөө унадаг. Үлдсэнийг нь эмчийн хяналтын эхний үзлэгээр авна. Хүүхдийнхээ оёдлыг өөрсдөө авч болохгүй.

Хүүхдийн шархыг хамгаалах хэрэгтэй.

  • Эмчлэгч эмчийн заасны дагуу хүүхдийг хооллоно.
  • Соосог хөхүүлж болохгүй.
  • Хүүхдийг нярайн зориулалтын суудал дээр дээш харуулж унтуулна.
  • Хүүхдийн нүүрийг өөрийн мөрлүү харуулж тэвэрч болохгүй. Хамраа цохиж мэс заслын шархыг гэмтээх аюултай.
  • Хүүхдийг хатуу тоглоомоор тоглуулахгүй.
  • Толгой, нүүрэнд хүрэх хувцас өмсүүлэхгүй.

Хооллох

Нярай хүүхдүүд зөвхөн хөхний сүү, нэмэлт сүүгээр хооллоно. Нярайг босоо байрлалд хооллоно.

Аяга, халбага ашиглан шингэн юм уулгана. Угжаар уулгахдаа эмчийн зөвлөсөн угжийг хэрэглэнэ.

Бага насны хүүхдийг хооллохдоо хоолыг нь зөөллөж, нухан залгихад амар болгож өгнө. Холигч, хоол бэлтгэх хэрэгсэл ашиглан хоол хүнсийг бэлтгэнэ.

Бор хоолонд орсон хүүхдүүд сууж байгаад хооллоно. Эдгээр хүүхдийг зөвхөн халбагаар хооллоно. Сэрээ, соруул, савх хэрэглэх нь мэс заслын шархыг гэмтээх аюултай.

Мэс заслын дараа хэрэглэж болох олон төрлийн хоолны сонголт бий. Хоол хүнсийг зөөлөртөл нь болгож, нухаж хэрэглэнэ. Дараах хоол хүнсийг сонгож хэрэглэхэд тохиромжтой:

  • Чанасан мах, загас, тахиа. Шөл, ус, сүүтэй холино.
  • Дүфүний нухаш, төмсний нухаш хийнэ. Зөөлөн, өтгөн байх хэрэгтэй.
  • Тараг, цэлцэгнүүр, желатин
  • Гэрийн бяслаг
  • Сүү, нэмэлт сүү
  • Зутан шөл
  • Чанасан овъёос, хүүхдийн хоол

Хүүхдийн идэж болохгүй хоол хүнс:

  • Үр, самар, чихэр, шоколадтай чипс, өглөөний хоол (энгийн болон хоолтой хольдог аль аль төрөл нь)
  • Бохь, үрлэн чихэр, хатуу чихэр, иштэй чихэр
  • Бүхэл мах, загас, тахиа, зайдас, чанасан өндөг, шарсан ногоо, салатны байцаа, шинэ жимс, лаазалсан жимс, ногооны хатуу хэсэг
  • Газрын самарны тос
  • Шарсан талх, цагирган талх, жигнэмэг, хуурай овъёос, эрдэнэ шиш, шагшуурга, нимгэн жигнэмэг, төмсний чипс, нарийн боов, ямар ч төрлийн шаржигнасан хоол хүнс

Биеийн үйл, хөдөлгөөн

Хөнгөн, аажуухан тоглож болно. Эмч зөвшөөрөх хүртэл гүйж, харайж болохгүй.

Хүүхдийг шархаа үрж, самардахаас сэргийлж гаранд нь гав, чиг зүүж өгдөг. Гавыг 2 долоо хоногийн турш, өдрийн ихэнх хугацаанд зүүнэ. Урт ханцуйтай цамцан дээр гавыг зүүдэг. Шаардлагатай бол цамцтай нь холбоно.

  • Гавыг өдөрт 2-3 удаа авна. Тэгэхдээ зөвхөн нэг талынхыг тайлна. 
  • Хүүхдийн гарыг шарханд хүргүүлэхгүйн тулд гарыг нь холдуулж байх хэрэгтэй.
  • Гавнаас болоод арьс улайж, шархалаагүй байх ёстой.
  • Эмчлэгч эмчийн заасан хугацаанд гавыг авна.

Усанд сэлж болох хугацааг эмчээс асууна. Children may have tubes in their eardrums and need to keep water out of their ears.

Хяналт

Хэл яриа авиа заслын эмчид хандах хэрэгтэй болно. Хоол зүйч эмчид мөн хандана. Хэл яриа авиа заслын эмчилгээ 2 сар болдог.

Ямар үед эмчид хандах вэ?

  • Шарх ангайх, оёдол салах
  • Шарх улайх, шүүс гарах
  • Шарх, ам, хамарнаас цус гарах. Цус ихээр гарч байвал эмнэлгийн яаралтай тусламж дуудна.
  • Ямар ч төрлийн шингэн зүйл ууж чадахгүй байх
  • 38.3 болон түүнээс дээш халуурах
  • 2-3 хоног халуун буухгүй байх
  • Амьсгалахад төвөгтэй байх