Заримдаа тойгны хугарлын үед тойг, дөрвөн толгойт булчингийн шөрмөс урагддаг. Эдгээр шөрмөс нь гуяны урд талын том булчинг өвдөгний үетэй холбодог.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Мэс засал эмчилгээ шаардлагагүй тохиолдолд:
- Хөдөлгөөнөө хязгаарлана, зогсож болохгүй, хугарал маш бага хэмжээтэй бол хөдөлгөөний идэвхитэй байна.
- Өвдөгний гөлтгөнөн боолт болон бусад боолтыг 4-6 долоо хоног байлгадаг. Хөдөлгөөнөө хязгаарлах шаардлагатай болно.
Өвдөгний гэмтлээс шалтгаалан арьсан дээр шарх үүссэн бол эмнэлэгт цэвэрлэж, эмчилнэ.
Хүнд хэлбэрийн хугарал, шөрмөсний гэмтэл тохиолдсон бол тойгны мэс заслын эмчилгээ хийгддэг.
Шинж тэмдгийг намжаах арга
Өдөрт 4 удаа өвдгөө өргөж сууна. Ингэснээр хавдар, булчингийн хатингаршлыг бууруулах болно. Өвдөгөн дээр хүйтэн жин тавина.
- Гэмтэл авсан эхний өдөр мөстэй хүйтэн жинг цаг тутамд 10-15 минут тавина.
- Түүний дараа өдрөөс эхлэн 3-4 цаг тутамд, 2-3 өдрийн турш өвдөлт намдтал мөстэй хүйтэн жингээ тавина.
Ацетаминофен, ибупрофен, напроксен зэрэг өвчин намдаах эмүүд нь өвдөлт, үрэвслийг бууруулна.
- Эдгээр эмийг зааврын дагуу ууж хэрэглэж, эмийн анхааруулгыг анхааралтай уншина.
- Зүрх, бөөр, элэгний өвчин, цусны даралт ихсэлт, ходоодны шарх өвчтэй, дотуур цус алдаж байсан түүхтэй хүмүүс эдгээр эмийг эмчийн заавраар хэрэглэнэ.
Биеийн үйл, хөдөлгөөн
Чигэн боолт зүүсэн бол үргэлж зүүх хэрэгтэй.
- Гэмтсэн хөлөн дээрээ 1 долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар ачаалал авахгүй байх хэрэгтэй. Тусламж үзүүлж буй эмч, ажилтнаасаа ямар хугацаанд гэмтсэн хөлөн дээрээ ачаалал авч болохгүйг асуух хэрэгтэй.
- Үүний дараа, өвдөлт өгөхгүй байвал хөлөн дээрээ ачаалал авч эхэлнэ. Ингэхийн тулд өвдөгний чигэн боолт, таг, суга таяг хэрэг болно.
- Өвдөгний чиг, боолттой байх үед хөлийг нугалахгүйгээр өргөх, шагайны үений далайцыг сайжруулах дасгал хийж болно.
Чиг, боолтыг авсаны даар дараах хөдөлгөөнийг хийж эхэлнэ:
- Өвдөгний далайцыг сайжруулах дасгал, хөдөлгөөн
- Өвдөг орчмын булчингийн хүчийг сайжруулах дасгал, хөдөлгөөн
Дараах тохиолдолд ажилдаа эргэж орж болно:
- Голцуу суугаа байдалтай ажил хийдэг бол гэмтлээс хойш 1 долоо хоногийн дараа
- Өвдөг дээрээ суудаг, авирдаг ажил хийдэг бол чиг, боолтыг авсанаас хойш 12 долоо хоногийн дараа
Эмчийн зааснаар спортоор хичээллэж эхэлж болно. Ингэхдээ 2-6 сар болдог.
- Алхах, чөлөөт сэлэлт хийхээр эхлэх
- Үсрэх, огцом эргэх хөдөлгөөн шаардсан спортоор сүүлд нь хичээллэх
- Өвдөлтийг ихэсгэж байгаа ямар ч төрлийн спортоор хичээллэж БОЛОХГҮЙ
Шарх арчлах
Шархыг боосон боолтыг цэвэр байлгах хэрэгтэй. Бохирдсон бол солино. Шархыг усаар савандаж угааж цэвэрлэнэ.
Оёдол тавиулсан бол 2 долоо хоногийн дараа авна. Эмчийг зөвшөөрөх хүртэл ваннд орох, сэлэх, өвдгийг норгож дэвтээж БОЛОХГҮЙ.
Хяналт
2-3 долоо хоног тутам эмчийн хяналтандаа очиж үзүүлэх хэрэгтэй. Хугарал хэрхэн эдгэж байгааг үзэж хянадаг.
Ямар үед эмчид хандах вэ?
- Хавдар, үрэвсэл ихсэх
- Хүчтэй өвдөх, өвдөлт ихсэх
- Өвдөг, тахимны арьсны өнгө өөрчлөгдөх
- Улайх, хавдах, эвгүй үнэртэй идээ гарах, халуурах зэрэг шархны халдварын шинж тэмдэг илрэх