Хөлрөлт нь хүний биеийг хэт халахаас сэргийлж байдаг. Гэвч халуун, хүйтэн гэж ялгалгүйгээр хэт хөлрөх нь олон хүний бие махбодын болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд оруулж байдаг. Хэт хөлрөлтийг анагаах ухаанд гипергидроз гэнэ. Энэ нь бүх биеийг хамарсан, эсвэл хэсэг газрын гэсэн хоёр янз байдаг.
- Бvх биеийг хамарсан хэт хөлрөлт нь маш олон хүнд эмгэгийн үр дагавар байж болзошгүй тул тун анхааралтай хандаж, эмчид яаралтай хандаж үзүүлэх хэрэгтэй.
- Хэсэгчилсэн хэт хөлрөлт нь дотоод шүүрэл, мэдрэлийн систем, зүрх судасны систем зэрэгтэй холбоотой байж болзошгүй тул мөн л эмчид үзүүлэх хэрэгтэй.
Эмчилгээ
Хэт хөлрөлт буюу гипергидрозыг мэс заслын бус ба мэсийн гэсэн хоёр аргаар эмчилдэг.
Мэс заслын арга:
- Физик эмчилгээ: Дрионик болон түүнтэй төстэй багажийг хэрэглэдэг. Ингэхэд усанд тархсан цахилгаан гүйдлийн тусламжтайгаар хөлсний булчирхайн үйл ажиллагааг бууруулснаар хөлрөлт багасна. Үр дүн нь 4-6 долоо хоног хадгалагддаг.
- Ботокс эмийн эмчилгээний үед тус бэлдмэлийг тариураар арьсан доогуур тарьдаг /зөвхөн эмчийн заалтын дагуу, эмчийн хяналт дор/ . Үр дүнд нь арьсан дотуур явж байгаа мэдрэлийн болон булчингийн эдэд хориг үүсэж хөлсний булчирхай нь ажиллахгүй болдог. Ийм эмчилгээний үр дүн нь 6-9 сар хадгалагддаг.
- Мэс заслын эмчилгээнд нь симпатэктоми, эндоскоп симпатэктоми, суганы хонхорхойн липосакци, кюретаж орно. Хэрэв энэ салбарласан дээр нь хаалт тавивал хөлс гарах тушаал өгч байгаа мэдрэлийн импульс нь хөлсний булчирхайд хүрэхгүй болж, хөлрөхгүй болно.Гэхдээ зарим тохиолдолд ингэж мэс засал хийлгэсний дараа бие махбодод өөрчлөлт гарч нөхөх хэт хөлрөлт гээч үүсдэг. Өөрөөр хэлбэл алга хөлрөхгүй болсны дараа хүний бие нь нуруу, гэдэс, эсвэл хөлийн хөлрөлтийг нэмэгдүүлэх замаар ялгарах хөлсний хэмжээг нөхдөг. Ийм нөхөх хэт хөлрөлт үүсвэл мэдрэлийн дарсан хаалтыг 3 сарын дотор авах юм бол мэдрэлийн эсийн үйл ажиллагаа эргэн сэргэдэг. Харин гурван сараас хэтэрвэл мэдрэлийн эсийн үйл ажиллагаа сэргэхгүй. Иймд мэс ажилбар хийлгэх эсэх талаар мэргэжлийн эмчтэй сайн ярилцаж бодох хэрэгтэй.
Мэс заслын бус арга:
- Цайртай тос, тальк, хөлрөлтийг багасгадаг түрхлэг гэх мэт эм. /зөвхөн эмчийн заалтын дагуу/.
Гэрийн нөхцөлд: