Бөөрний чулуу бол үнэндээ чулуу биш байдаг. Харин шээсээр гарахдаа чулуу шиг харагддаг.
Бөөрний чулуу нь эрдэнэ шишийн үрний хэмжээтэйгээс авахуулаад давсны ширхэг шиг хэмжээтэй хүртэл жижиг хэмжээтэй байдаг. Хүний биед их хэмжээний эрдэс бодис бий болохтой зэрэгцээд шингэн хангалтгүй байх үед энэхүү чулуу шиг биет үүсдэг. Бөөрний чулуу нь бор, шар өнгөтэй, гөлгөр, арзгар хэлбэртэй байдаг. Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү тохиолдоно.
Шалтгаан
Бөөрний чулуу үүсэх шалтгааныг олоход хэцүү байдаг. Гэхдээ бөөрний чулуу нь шээсэнд дараах эрдэсүүд ихэссэн үед үүсдэг:
- Кальци
- Оксалат
- Шээсний хүчил
Хуурай сиропоор ундаа найруулахад хангалттай шингэн хийхгүй бол нунтагууд хатуу бүхэл болж хувирдаг. Үүнтэй адил биед хангалттай шээс байхгүй бол эрдсийн концентрацийг урсгаж зайлуулж чадалгүй чулуу үүсэхэд хүрнэ.
Бөөрний чулуу үүсэхэд хүргэдэ бусад шалтгаанууд:
- Хоолны дэглэм
- Гүйлгэж суулгах (шингэний дутагдалд орно)
- Таргалалт
- Өвчин, эмийн хэрэглээ
- Удамшлын байдал
Бөөрний чулууны төрөл
Бөөрний чулуу ямар төрлийнх вэ гэдгийг мэдэх нь ямар эмчилгээ үр дүн өгөх вэ гэдгийг шийдэхэд чухал. Үүнд:
- Кальцийн чулуу: хамгийн түгээмэл хэлбэр. Гишүүн зэрэг оксалат ихтэй хоол хүнс хэрэглэх, өндөр тунгаар витамин Д хэрэглэх нь энэ төрлийн чулуу үүсэхэд түлхэц болдог. Шингэн юм бага уух, их хөлөрсөний дараа шингэн юм нөхөж уухгүй байх нь үүнд нөлөөлнө.
- Цистины чулуу: ховор тохиолддог. Чулуу давтан үүс хандлагатай байдаг. Цистины чулуу үүсэх нь эцэг эхээс удамшиж ирсэн удамшлын хүчин зүйл, тухайн хүний гений өөрчлөлтөөс шалтгаалдаг.
- Аммоны фосфатын чулуу: шээсний замын халдвараас шалтгаалж үүсдэг.
- Шээсний хүчлийн чулуу: амьтны гаралтай уураг их хэмжээгээр идэхэд шээсэнд шээсний хүчил ихсэж кальци агуулсан болон агуулаагүй чулуу үүсдэг. тулай, чихрийн шижин, архаг суулгалтаас үүсдэг.
Шинж тэмдэг
Бөөрний чулуу хөдөлгөөнгүй бол өвдөлт, зовиур илэрдэггүй.
Бөөрний чулуу бөөрөн дотроо хөдлөх бөгөөд шээлүүрлүү ордог. Өвчний байдлаас хамаарч шинж тэмдэг өөр өөр байдаг:
- Цочмог өвдөлтийн үед нуруу, сүвээгээр өвдөх
- Цавь, давсаг орчмоор өвдөх
- Өвчний байдлаас хамаарч өвдөлт ихсэж багасах
- Шээхэд өвдөх
- Шээс тунадастай, ягаан, улаан, хүрэн өнгөтэй, үнэртэй байх
- Шээс байнга хүрэх
- Халдвар байвал халуурах, жихүүдэс хүрэх
- Шээс бага гарах
Дараах тохиолдлуудад яаралтай тусламж шаардлагатай:
- Өвдөлтийн үед ходоод өвдөх, огиудас хүрэх
- Өвдөх үед даардас хүрэх
- Шээс гарахдаа өвдөх, цустай байх
Оношлогоо
Биеийн ерөнхий үзлэг, асуумжаар эхэлнэ. Бөөр, шээсний замын рентген зураг авна. Бөөрний чулуу илэрсэн бол ямар бүтэцтэйг судална. 24 цагийн шээсийг цуглуулна.
Эмчилгээ
Бөөрний чулуу жижиг бол шээсээр гаргана.
Бөөрний чулууны бүтцийг шинжилж ямар төрлийн чулуу байгааг тогтоосноор бөөрний чулуу дахин үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авна.
Бөөрний чулуу том хэмжээтэй байвал чулууг дараах аргуудаар буталж шээсээр гаргана:
- Доргилтын литотрипси: цохилтын доргилтоор чулууг бутална. Жижиг хэсгүүд болон бутарсан чулуунууд шээсээр амархан гарна. Энэ эмчилгээ нь 1 цаг үргэлжлэх бөгөөд 1 цагийн дараа эмнэлгээс гарч болдог. Энэ эмчилгээгээр мэс заслын зүсэлт хийхгүй боловч өвдөлт зовиуртай байдаг учир хэсэг газрын мэдээ алдуулалт болон ерөнхий мэдээ алдуулалт дор энэхүү ажилбарыг хийж болдог.
- Уретероскопи: эмчилгээний энэхүү аргаар бөөр, шээлүүрийн чулууг эмчилнэ. Нарийн уян дурангаар чулууг харж зүсэлт хийлгүйгээр ерөнхий мэдээ алдуулалт дор хийдэг. Дуранг давсаг, шээлүүрээр дамжуулж бөөрөнд хүрнэ. Жижиг уут ашиглан чулууг авна. Чулуу том байх юм бол дурангаар лазер оруулж бутална.
- Мэс засал эмчилгээ: нуруу орчмоор зүсэлт хийн бөөрийг зүсэж бөөрний чулууг гаргаж авна.
Урьдчилан сэргийлэх
Нэг бөөрний чулуутай болсон бол цаашдаа дахин бөөрний чулуутай болох эрсдэлтэй байдаг. Бөөрний чулуутай байсан хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол тал хувь нь 7 жилийн дотор дахин бөөрний чулуутай болдог. Үүнээс сэргийлэхийн тулд:
- Шингэн юм сайн уух: өдөрт 2 л ус уух. Үүнд жүржийн шүүс, ундаа орж болно.
- Натри, давстай хоол хориглох: натри их байвал шээсэн дэх кальцийн хэмжээг ихэсгэж чулуу үүсэхэд нөлөөлнө. Ус ундаа, хоол хүнсний натрийг багасгавал зүрх, даралт бууруулах давхар тустай.
- Кальци хангалттай хэрэглэх: шээсэн дэх кальцийн хэмжээ их байвал чулуу үүсдэг гэсэн хэрнээ урьдачилан сэргийлэх ийм арга байгаа нь сонин. Гэхдээ хангалттай кальц авахгүй байх нь шээсэн дэх оксалатын хэмжээг ихэсгэдэг. Оксалат нь гишүүнд байхаас гадна бууцай, хүрэн манжин, хивэг, төмс, шарсан төмсөнд байдаг. оксалат бөөрний чулуу үүсгэдэг. Кальцийг нэмэлт бүтээгдэхүүнээс авахаас илүү хоол хүнс, унднаас авах хэрэгтэй.
- Дараах хоол хүнс, ундаанаас татгалзах: амьтны гаралтай уургийн хэрэглээг багасгах хэрэгтэй. Өндөг, бууцай, хүрэн манжин, шоколад, самар нь чулуу үүсэхэд нөлөөлдөг.