Цайвар трепонемагаар үүсгэгддэг гарцаагүй өнгөний өвчин. Тэмбүү нь 15-р зууны үед анх бүртгэгдсэн юм. Бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Үүсгэгч бие рүү нэвтэрсэн хэсэгт улаан, нойтон, өвдөлттэй яр гарна. Цаашид шархлаж, биед ханиадтай төстэй шинж илэрнэ. Шарх алга болсон ч цусанд орсон халдвар биед удаан хугацаанд өвчлөл үүсгэн, тархийг гэмтээх болон бусад олон хүндрэл үүсгэдэг (ялангуяа эхээс урагт халдвар дамжих үед хүүхэд амигүй төрөх нь элбэг тохиолдоно).
Шалтгаан
Тэмбүү нь трепонема гэх бактериар үүсгэгддэг бөгөөд тэмбүүгээс үүдэлтэй яранд шууд болон шууд бус байдлаар хүрэхэд халдварладаг. Тэмбүүгийн анхдугаар болон хоёрдугаар үед халдварлах магадлал хамгийн өндөр байна.
Энэ өвчин нь аяга таваг, хувцас, угаалгын өрөө, усан сангаар дамжихгүй бөгөөд бүрэн эмчлэгдсэн тохиолдолд дахин сэдрэхгүй.
Тvvнчлэн тэмбvv нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.
- Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох
- Олон бэлгийн хавьтагчтай байх
- Эрчүүдийн хувьд ижил хүйстэн байх
- ХДХВ болон бусад бэлгийн замын халдварт өвчтэй байх тохиолдолд тэмбүүгийн халдвар авах магадлал өндөр байдаг.
Шинж тэмдэг болон сөрөг нөлөө
- Халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аньж алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн үг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонем идэвхитэй үржиж эхэлсний шинж. Энэ үед зэвхий трепонема нь тунгалгийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Өвчтөнд бие эвгvйцэх, толгойн өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.
- Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Өвчин эхэлсэн vеэс холдох тусам түр намдаж үе нь улам уртасна. Үүнээс болж мэддэггvй хvнд эдгэрч байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ өвчний өдөөгч нь аль хэдийн бvх эд эрхтнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.
- Хэрэв өвчтөн огт эмчлvvлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гvн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бvрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зvрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтнийг үйл ажиллагааг бүрэн сэргээх бараг боломжгүй байдаг.
- Эхийн хэвлийд байгаа хүүхэд тэмбvvгээр өвчлөх эрсдэлтэй. Зэвхий трепонема нь өвчтэй эхийн ихэсээр нэвтрэн урагт халддаг. Дийлэнх тохиолдолд энэ нь жирэмсний сvvлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбахад хvргэдэг. Заримдаа хvvхэд амьгvй төрөх, эсвэл амьдрах чадвартай боловч төрөлхийн тэмбvvтэй хvvхэд төрж болно. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч vvний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн vзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг. Жирэмсэн үедээ тэмбүү туссан бол эмчилгээ буюу ураг хамгаалах тариа хийлгэж болно.
Оношилгоо
- Цусны шинжилгээ
- Тэмбүүгийн яраас арчдас авах
- Нугасны шингэний шинжилгээ
Эмчилгээ
Энэ өвчин нь 100% эмчилж болдог цөөхөн өвчнvvдийн нэг нь юм. Тэмбvvг эмчлэх янз бvрийн схем байдаг боловч “ганцхан тариагаар бvрэн эмчилнэ” гэж байхгүй. Өвчин даамжирсан байх тусам эмчилгээ удаан vргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хавсарсан өвчнvvдийн эмчилгээ зэрэг хийгддэг.
Санамж: Эмчилгээ хийлгэж байх хугацаандаа гам сайн барих хэрэгтэй тэгэхгүй бол эдгэрэлт удаан бас бүрэн эдгэрэхгүй эдгэрсэн ч дахин сэдрэх магадлал маш өндөр байдаг. Өөрөө дур мэдэн эм ууж болохгүй. Хүн бүрийн бие физиологи болон өвчин хүнд хөнгөн туссан байдал нь ялгаатай учраас эмчээсээ ямар зүйл хийж болохгүйгээ маш сайн асуугаарай.
Урьдчилан сэргийлэлт
Вакцин хийх зэргээр тэмбүү өвчнөөс идэвхтэй байдлаар урьдчилан сэргийлэх боломжгүй. Иймд дараах зүйлсийг сайн анхаараарай үүнд:
- Аюулгүй сексийн журмыг баримтлах
- Тохиолдлын харьцаанаас татгалзах
- Бэлгэвч хэрэглэх нь тэмбvv халдах эрсдэлийг бууруулдаг боловч бvрэн аюулгvй байдлыг хангадаггvй.
- Бусад халдварт өвчнөөс ялгаатай нь тэмбvv нь дархлаа тогтоодоггvй болохоор дахин халдвар авах аюул хэвээр байна.
- Жирэмсэний vед эрт vедээ эмэгтэйчvvдийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эхний ба хоёр дахь хагаст Вассерманы шинжилгээ өгснөөр ирээдvйн хvvхдийг аюулаас баттай хамгаалах боломжтой.
- Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.