Гонорей буюу заг хүйтэн нь хамгийн их тархсан өнгөний өвчний тоонд ордог. Энэ өвчин нь бэлгийн замаар дамжих олон төрлийн халдвараас хамгийн анх гарч ирсэн гэжүздэг. 3500 жилийн өмнө энэ өвчний шинж тэмдгийг тодорхойлон бичсэн байдаг. 1879 онд Алберт Нейссер (Albert Neisser) энэ өвчнийг үүсгэгч нян гонококкийг (gonococcus – Neisseria gonorrhoeae) илрүүлсэн. Өвчтэй хүмүүсийг шээхэд нь өвдөж, шаравтар ялгадас бэлэг эрхтнээс нь гардаг байснаас үүдэн эртний Грекийн домогт эмч Гален өвчний шалтгааныг үрийн шингэн өөрийн мэдэлгүй урсах явдал гэж үзээд “гонос” буюу үрийн шингэн “рея” буюу урсах гэсэн нэр өгчээ. Кофений үртэй төстэй гонококк гэдэг бактерээр үүсгэгддэг.
Шинж тэмдэг
Зарим тохиолдолд шинж тэмдэггүй (ялангуяа эмэгтэйчүүдэд) явагдах ч халдварыг тараасаар байдаг.
- Эмэгтэй хүнд: Энэ өвчний нууц үе нь хэдэн цагаас эхлээд 2-10 хоног хүртэл үргэлжилнэ. Заг хvйтэн нь гол төлөв шинж тэмдэггvй явагддаг бөгөөд илэрсэн ч тэр бүр зов оношилж чаддаггүй. Жишээлэхэд: үтрээнээс гарах шардуу цагаан ялгадас нь кандидозтой (мөөгөнцөр), шээх vед өвдөхийг циститтэй холбож ойлгодог. Гэхдээ аль аль нь заг хvйтний шинж байж болно. Тvvнээс гадна эмэгтэй хүнд хэвлий доогуур өвдөлт өгч, сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед цусархаг ялгадас гарч болно.
- Эрэгтэй хvнд заг хvйтний шинж тэмдэг илvv хvчтэй илэрдэг. Шээсний сувгаас шардуу цагаан өнгөтэй, эвгvй vнэртэй салслаг зvйл ялгарч, шээхэд нэлээд таагvй (хорсох, өвдөх) мэдрэмж төрvvлдэг. Бэлэг эрхтний сvв улайж, хавдан, эргэн тойронд нь том биш шархлаанууд vvсч болно. Гонококкын фарингит гол төлөв шинж тэмдэггvй явагддаг боловч заримдаа хоолойд өвчин vvсдэг.
Үр дагавар
Хэрэв заг хүйтэнг хоёр сарын дотор эмчлэхгvй бол архаг болох бөгөөд нvд, vе болон бусад чухал эрхтнүүдийг гэмтээж эхэлдэг. Эмэгтэй хvнд архаг заг хvйтэн нь умайн дайвар эрхтэнvvд болох өндгөвч болон умайн гуурсны үрэвсэл vvсгэх бөгөөд эцэстээ үргvйдэл -д хvргэх аюултай. Эрэгтэй хvнд хvндэрсэн заг хvйтэн нь мөн адил vргvйдэлд хvргэнэ.
Урдчилан сэргийлэлт
Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт өвчин болохоор зөвхөн бэлгийн хавьтлаар буюу эрхтнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтхад халдварлана. Улмаар энэ өвчин ахуйн замаар бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах бараг боломжгvй.
- Бэлгийн харьцаанд орсны дараа шээх нь халдварлах эрсдэлийг мэдэгдэхvйц багасгадаг.
- Бэлгийн хавьталын дараа 2 цагийн дотор бэлгийн замын халдварт өвчнөөс яаралтай урьдчилан сэргийлэх эм хэрэглэх.
Дараах нөхцөлүүд нь энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ.
- 18-30 настай байх
- Шинэ бэлгийн хавьтагчтай болох
- Бэлгийн бусад чиг хандлагатай бол
- Олон бэлгийн хавьтагчтай байх
- Бусад төрлийн БЗХӨ тусаж байсан бол
Эмчилгээ, Оношилгоо
Заг хvйтэн туссан байж болзошгүй vед бэлгийн замын өвчний эмч, эсвэл арьс өнгөний эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эмч онош тавихын тулд зовиурыг сонсож, vзлэг хийж шаардлагатай нэмэлт шинжилгээ бичиж өгнө. Мазокийн шинжилгээгээр заг хүйтэн, трихоманиаз оношилно. Мөн ДОХ, тэмбүүгийн шинжилгээ цусаар өгч болно. Харин илүү бүрэн найдвартай гаргуулъя гэвэл бэлгийн замын нийт 11 төрлийн өвчин оношлох чадвартай “PCR “шинжилгээ сонгох хэрэгтэй. Бэлгийн замын өвчнүүд ихэвчлэн хавсардаг учир “PCR” шинжилгээ нь илүү дээр байж болно.
Шинжилгээ өгөхдөө анхаарах зүйл:
- Юуны өмнө хамтрагчтайгаа цуг мазокийн ургуулдаг шинжилгээ өгөх.
- Өглөө шээхгүйгээр очиж шинжилгээ өгнө.
- Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр пиво уух эсвэл халуун ногоотой хоол идсэн байх
- Шинжилгээ өгөхөөр очихдоо антиобиотик хэрэглэснээс арав хоногийн дараа, мөн согтууруулах ундаа хоёр хоногийн дотор хэрэглээгүй байх ёстой. Иймээс тэр “ПИВО” уу энэ тэр гээд байгаа зөвлөгөө асар буруу шүү. Шинжилгээ худлаа гарна.
Эмчилгээний дараах гам:
Эмчилгээ хийлгэх явцдаа болон дараа нь дараах гам сайн барих хэрэгтэй.
- Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Секс хийж болохгүй
- Дархлаа маш их ундаг тул сайжруулах хэрэгтэй
- Даарч болохгүй
- Сонгино, сармис хэрэглэхгүй байх
- Халуун ногоотой хоол идэж болохгүй
- Эмчилгээний хугацаанд антибиотик их хэмжээгээр хэрэглэх учир мөөгөнцөрийн эм бас сайн уух хэрэгтэй
- Эмээ цагт нь уух хэрэгтэй