Нэршил: ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус
ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол
БЗДХ-Бэлгийн Замаар Дамждаг Халдвар
Бэлгийн замын халдварууд нь маш олон төрөл байдаг. Заавал бэлгийн хавьтлаар үүссэн ч биш, бусад төрлийн нянгаар үүсгэгдсэн бэлгийн замын халдварууд ч бас үүнд ордог. Бэлгийн замаар дамжих халдварт заг хүйтэн, тэмбүү, хламид, бэлгийн хомхой, бэлгийн үү, элэгний В, С вирүсийн халдвар, ХДХВ/ДОХ зэрэг орно. /БЗДХ/нь үтрээгээр, амаар эсвэл шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, судсаар мансууруулах бодис хэрэглэх, халдвартай цусаар эхээс урагт дамжин халдварладаг. Ихэнх БЗДХ нь эмчлэгддэг ба ДОХ вирүсийн халдвар нь бүрэн эдгэрэх эмчилгээ байхгүй.
Шинж тэмдэг
Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бэлгийн халдвар авсан байх эрсдэл өндөр учир мэргэжлийн эмчид заавал үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай. Үүнд:
1. Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас, идээ гарах
2. Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох.
3. Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх.
4. Хэвлийн доод хэсгээр эвгүй оргих.
5. Бэлгийн харьцааны үед өвдөх.
6. Арьс болон салст бүрхэвчин дээр тууралт, цэврүү, шархлаа гарах.
7. Тунглагын булчирхай томрох, цочих.
8. Бэлгийн замын халдварууд нь янз бүрийн дотор эрхтний үрэвсэл, үргүйдэл, хорт хавдар зэрэг өөр өөрийн хүндрэлүүдтэй.
Сэргийлэх арга зам
- Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
- Аман секс хийх үед бэлгэвч хэрэглэх.
- Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.
- Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх
- Аюулгүй сексийн журмыг баримтлах
- Тохиолдлын харьцаанаас татгалзах
- Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.
Оношилгоо
Өвчний тохирсон онош болон шалтгааныг туршлагатай эмч л хэлнэ. Бэлэг эрхтэнг хараад онош тавихад дутагдалтай учраас халдвараас шинжилгээнд авна. Үүнд:
Үтрээний арчдас, наалдцын шинжилгээ (гадна бэлэг эрхтэний наалдац).
Анхааруулга
Бидний бэлтгэсэн мэдээлэл таны анхан шатны мэдлэг болох өвчны шинж тэмдэг, үйл явц хэрхэн явагддаг болон бусад энгийн мэдээлэл өгөх зорилготой. Хүн бүрийн өвчин туссан байдал, нас, хүйс, бие физиологийн онцлогоос шалтгаалан эмчилгээ, онош, эм тариа өөр өөр байх тул өвчний шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай гэдгийг сайн санах хэрэгтэй шүү.