Ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл адилхан шалтгаанаар үүсэж эмчилэгддэг.
Ходоодны дотор хана үрэвсэж ходоодны үрэвсэл болдог. Ходоодны хурц үрэвсэл гэнэт эхлэж хурцаар явагддаг. Архаг ходоодны үрэвсэл удаан хугацаагаар явагддаг. Улайлтат ходоодны үрэвсэл нь үрэвсэл их болохгүйгээр явагддаг ч цус алдалт, шархлаа үүсгэдэг.
Шалтгаан
Ходоодны хана суларсанаар ходоодны шүүс ходоодыг гэмтээж үрэвсүүлэн ходоодны үрэвслийг үүсгэдэг.
Мөн ходоодны хеликобактери пилорийн халдвар гол шалтгаан болдог. Энэхүү бактери нь ходоодны ханыг үрэвсүүлдэг. Хүнээс хүнд болон бохирдсон хоол хүнс, усаар дамжиж халдварладаг.
Өвчин үүсгэх нөхцөл
- Архи хэтрүүлэн хэрэглэх
- Ибупрофен, аспирин зэрэг стеройдын бус үрэвслийн эсрэг эмийн хэрэглээ
- Мансууруулах бодис
- Нас. Нас ахих тусам ходоодны хана нимгэрдэг.
- Тамхидалт
- Хүнд гэмтэл, өвчин, мэс заслын эмчилгээнээс үүссэн стресс
- Аутоиммуны өвчин
- Кроны өвчин зэрэг хоол боловсруулах эрхтэний өөрчлөлтүүд
- Вирусын халдвар
Шинж тэмдэг
- Дотор муухай оргих, ходоод эвгүй оргих
- Хэвлий цанхайх
- Хэвлийгээр өвдөх
- Бөөлжих
- Шингээлт алдагдах
- Өлөн үед, шөнийн цагаар цээж гашуу оргих
- Зогисох
- Хоолны дуршил буурах
- Цусархаг болон бор өнгөтэй зүйлээр бөөлжих
- Баас хар гарах
Оношлогоо
Биеийн ерөнхий үзлэг асуумжаар эхлэнэ. Багажийн шинжилгээнд:
- Дурангийн шинжилгээ. Ходоодыг уян дурангаар харж үрэвслийг шинжилж шаардлагатай тохиолдолд ходоодны хананаас эд авч эдийн шинжилгээ хийнэ.
- Цусны шинжилгээ. Цусны шинжилгээгээр цус багадалт байгаа эсэхийг шалгахын тулд улаан эсийн тоог харах зэргээр олон талын үзүүлэлтийг харж шинжилнэ. Мөн хеликобактерийн халдварыг үзнэ.
- Баасны шинжилгээ. Ходоодны үрэвслийг оношлох нэг арга бол баасанд цус илрүүлэх явдал юм.
Эмчилгээ
Өвчний байдлаас хамаарч ходоодны үрэвслийн эмчилгээ хийгдэнэ. Стеройдын бус үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс үүссэн ходоодны үрэвслийн үед энэ эмийн хэрэглээг л зогсооход өвчин эдгэж болох жишээтэй. Хеликобактериас үүссэн ходоодны үрэвслийг эмчлэх гол суурь нь энэ бактерийг устгах антибиотик эмчилгээ хийх явдал юм.
- Хүчил саармагжуулах эм. Ходоодны хүчил боловсруулдаг эсийг хориглоно.
- Омепразол
- Лансопразол
- Изомепразол
Эдгээр эмийг удаан хугацаанд, их тунгаар хэрэглэхэд нуруу, ууц, бугуйн хугарал, бөөрний дутагдал, зөнөгрөл, шим тэжээлийн дутагдалд орох эрсдлийг нэмэгдүүлдэг.
- Хүчил бууруулах эмийн эмчилгээ. Ходоодны хүчлийг бууруулна:
- Ранитидин
- Фамотидин
- Антацид. Ходоодны өвдөлтийг хурдан намдаана. Ходоодны хүчлийг саармагжуулах үйлдэлтэй. Зарим антиацидууд суулгах, өтгөн хатах гаж нөлөө үзүүлдэг.
Пробиотик. Хоол боловсруулах замын ашигтай бактерийг сэргээж ходоодны шархыг эдгээнэ.