Мика Монгол Мика Монгол

Архины шалтгаант мэдрэлийн алдагдал

Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж захын мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж хөл гар бадайрах, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг өөрчлөлт юм. Энэхүү захын мэдрэл нь биенээс нугас, тархины хооронд сэрэл мэдрэлийг дамжуулдаг.

Тиамин, фолийн хүчил, ниацин, витамин В6, В12, витамин Е нь мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд чухал. Архи хэт их уух нь эдгээр шим тэжээлийн түвшинг алдагдуулж архины шалтгаантай мэдрэлийн алдагдлыг бий болгодог. Хэрвээ архины хэрэглээг зогсоовол энэ шим тэжээл эргэж нөхөгддөг бөгөөд биеийн байдал сайжирч мэдрэлийн өөрчлөлт цааш даамжрахаас сэргийлнэ.

Шинж тэмдэг

Хөдөлгөөний, сэрэл мэдрэхүйн өөрчлөлтөөр илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь бага зэргийн тавгүй зовиураас их хэмжээний үйл ажиллагааны доголдлын шинж тэмдэг хүртэл байдаг.

Хөл гарт илрэх шинж тэмдэг

  • Бадайрах
  • Халуу оргих, ирвэгнэх
  • Булчин татах, хөших
  • Булчин хатингарших
  • Хөдөлгөөний алдагдал

Шээс ялгаруулалт, хоол боловсруулах эрхтэний шинж тэмдэг

  • Шээс алдах
  • Өтгөн хатах
  • Суулгах
  • Шээс гарахад зовиурлах
  • Дутуу шээх

Бусад

  • Бэлгийн үйл ажиллагаа алдагдах
  • Чалх буурах
  • Хэл ярианы чадвар буурах
  • Залгихад хэцүү болох
  • Бүгчимдэх
  •  Дотор муухай оргих, бөөлжих
  • Толгой эргэх

Шалтгаан

Захын мэдрэл нь мэдрэхүй, хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулдаг:

  • Хоол боловсруулах, шээс ялгаруулах
  • Алхах
  • Бэлгийн дур хүсэл
  • Гар хөлийн хөдөлгөөн
  • Хэл яриа

Хэт их архи ууснаас болж эдгээр мэдрэлүүд гэмтдэг. Мөн архинаас шалтгаалан шим тэжээлийн дутагдал үүсдэг нь мэдрэл гэмтэх давхар шалтгаан болдог.

Оношлогоо

  • Мэдрэлийн эдийн шинжилгээ
  • Мэдрэл дамжуулах сорил
  • Нарийн гэдэс, арван хоёр хуруу гэдэсний зураг авах
  • Мэдрэлийн үзлэг
  • Электромиографи
  • Улаан хоолой, ходоод нарийн гэдэс дурандах
  • Бөөр, бамбай, элэгний үйл ажиллагааны шинжилгээ
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ тус тус хийгддэг.

Витамин дутагдлыг цусны шинжилгээгээр үзэх хэрэгтэй:

  • Ниацин
  • Тиамин
  • Фолат
  • Витамин В6, В12
  • Биотин, пантотенийн хүчил
  • Витамин Е, витамин А

Эмчилгээ

Хамгийн чухал эмчилгээ бол архи уухыг зогсоох явдал юм. Архины хэрэглээний асуудал дээр төвлөрөхөөс эмчилгээ эхлэнэ. Эмнэлэгт хэвтэх, эмнэлэгт хэвтэлгүй нийгмийн дэмжлэг тусламжийн оролцоотой эмчилэгдэх хүмүүс тус тус байдаг.

Хүн бүрт өөрт нь таарсан эмчилгээ шаардлагатай болох бөгөөд өдөр тутмын суурь үйл ажиллагаанд алдагдал үүсгэдэг мэдрэлийн үйл ажиллагааруу чиглэсэн шинж тэмдгийн эмчилгээг чухалчлан хийнэ:

  • Мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах витамины нэмэлт бүтэгдээхүүнүүд
  • Өвчин намдаагч (таталтын эсрэг болон тайвшруулах эм)
  • Шээх зовиуртай хүмүүсийн эмчилгээ
  • Булчингийн хатингаршлын эсрэг хөдөлгөөн эмчилгээ

Урьдачилан сэргийлэх

  • Архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Архины шалтгаантай мэдрэлийн алдагдал илэрсэн бол архины хэрэглээг зогсоох
  • Архинаас гарах арга замыг хайх
  • Витамины нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх