
Зуун наст
Олон улсын латин нэршил | Aloe vera |
Монгол шинжлэх ухааны нэршил | Зуун наст |
Нээлт | Зуун настын эдгээх шинж чанарыг 3000 жилийн өмнө илрүүлсэн ба Грекийн эрдэмтэд “Бүх өвчнийг ангаагч эм”, Египетчүүд “Үхэшгүй мөнхийн ургамал” гэж нэрлэдэг байжээ. Газар дундын тэнгис, Энэтхэг, Баруун Энэтхэг, Канарын арлууд, Мексик зэрэг улсын цөл нутгаас гаралтай энэхүү ургамал нь өнөөдөр түгээмэл тархсан тасалгааны ургамал болсон байна. |
Эмчилгээний үйлчилгээ | Гоо сайхны зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой топ 10 ургамлын 1 болон 2-т жагсдаг. Хуурай эрс тэс газраас гаралтай тул арьсыг чийглэг, цэвэр толигор байлгахад тусалдаг.Нарны болон жижиг арьсны түлэгдэлт, шархыг эдгээдэг. Мөн шумуулд хазуулсны дараа ялангуяа, хөлдөөсөн зуун настын шүүсийг түрхэхэд загатнаа арилж, арьс тайвширдаг. Мөн өнгөц хөнгөн батгыг эмчилэхээс гадна, батганы үрэвсэл даамжрахаас урьдчилан сэргийлдэг.Хөхүүл эхчүүдийн хөхний толгой хөндүүрлэх, хагарах тохиолдолд тайвшруулах, зөөлрүүлэх, эдгэрүүлэх үйлчилгээ үзүүлдэг.Сахал хуссаны дараа түрхэхэд улайлт, үрэвслээс урьдчилан сэргийлж хамгаалдаг.Нүдний зовхины хаван болон нүд тойрсон ядралтын хар тойргийг цусны эргэлт сайжруулах, тайвшруулах замаар алга болгодог ач тустай.Үс хуурайших, хагтахаас урьдчилан сэргийлж чийг, шим тэжээл өгч, арьсыг нөхөн төлжихөд тусалдаг.Жингээ хасахад өөх тосны бодисын солилцоог сайжруулах замаар тусалдаг.Цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Иймд чихрийн шижин өвчтэй хүмүүс шүүсийг нь уухад тохиромжтой. Түүнчлэн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул бактерийн гаралтай амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлдэг өндөр ач холбогдолтой.Агаар цэвэршүүлэгч хамгийн сайн 10 тасалгааны ургамлын нэг. Унтлагын өрөөнд тохиромжтой ба өрөөний агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. |
Шүүсийг хэрэглэх арга | Навчны 2 талын өргөсийг уртаар нь хутгаар зүсэн салгаж, өргөс нь салсан навчны дундуур зүснэ. Шүүсийг хутгаар эсвэл халбагаар болгоомжтой салган саванд цуглуулна. Зөөлөн шүүсийг нь холигч эсвэл хутгаар жижиглэн хэрэглэнэ. Ингэхдээ: Даавуу эсвэл хөвөнд ороож нүднийхээ доор 15-20 минут тавих бөгөөд энэ нь нүдний хар тойрог, хаванг арилгахаас гадна жижиг үрчлээг ч арилгахад тустай.Мөн навчаа голоор нь хувааж зөөлөн шүүслэг эдээр нь нүүрээ арчих бөгөөд шүүсийг нь гаргахын тулд үе үе шахаж арчина. 10 минутын дараа угаахад нүүрний арьс зөөлөн булбарай болсон байдаг.Үсээ угаахаас 30 минутын өмнө зуун настын шүүсийг хуйхандаа түрхвэл хуйхыг чийгшүүлж, амин дэмээр хангаж өгнө.Мөн шүүсийг цэврээр нь болон усаар шингэлэн ууж болно. Шүүсийг мөн хөрөгчинд хэсэглэн хийж хэдэн дусал С болон E аминдэм нэмж холин хөлдөөн дахин, дахин хэрэглэж болно. |
Зуун настыг тарих арга | Гэртээ ургуулан эрүүл мэнд, гоо сайхандаа ашиглахад болохгүй зүйл байхгүй. Энэхүү ургамлыг тарьж ургуулахад тийм ч их арчилгаа шаардахгүйгээс гадна аливаа орчны өөрчлөлтийг хялбархан давж гардаг тэсвэртэйгээрээ бусад ургамлаас давуу талтай. Зориулалтын хөрсийг цэцгийн дэлгүүрээс авч болох ба савны 1/3-ыг хөрсөөр дүүргэн зуун настаа суулгана. Ургамлаа суулгасан даруйдаа услах шаардлагагүй буюу хөрсийг 2 хуруунаас доош хатсан үед 5-7 хоногт тогтмол цаашдаа усална. |
Анхаарах зүйлс | Зуун настын шүүсийг навчны гадаргуугаас салгах үедээ хальс болон хальсны дотор гадаргууг авч хэрэглэхийг хориглоно. Түрхэх үед харшил өгөх, уух үед ходоод гэдэс хямруулах магадлалтай. |
Найрлага | Байгалийн антиоксидант, А, С аминдэм, фермент, бета-каротин, аллантоин зэрэг их хэмжээний 200 гаруй амин дэм, эрдэс бодисыг өөртөө агуулдаг нь эрдэмтдийн судалгаагаар батлагдсан. |