Худалдааны нэр: Опимокс, Амоксициллин, Клавам, Вмамокс, Амоксиклав,
Олон улсын нэр: амоксициллин, клавулоны хүчил

Эмийн найрлага: Үйлчлэгч бодис: амоксициллин дан найрлагатай болон нийлмэл найрлагатай 2 төрөл байна. Нийлмэл найрлагатай нь Амоксициллин, клавуланы хүчил 5:1 харьцаагаар агуулагддаг. Тарилгын шингэн бэлтгэх нунтагт туслах бодис ороогүй байна. Шахмал хэлбэрт туслах бүрдэл орсон байна.
Эмийн хэлбэр: шахмал, бүрхүүлтэй шахмал, капсул, тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Эмийн эмчилгээний бүлэг: Пенициллины бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй бактерийн эсрэг бэлдмэл.
Фармакологийн үйлдэл: Амоксициллин нь бактерийн эсийн ханын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нийлэгжилтийг дарангуйлснаар эсийн ханын бат бөх байдал алдагдаж эсийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.
Клавуланы хүчил нь бүтцээрээ пенициллинтэй төстэй бета-лактам юм. Клавуланы хүчил зарим беталактамазаг дарангуйлснаар амоксициллин идэвхгүй болохоос хамгаална. Клавуланы хүчил өөрөө бактерийн эсрэг эмнэлзүйн ач холбогдол бүхий үйлдэл үзүүлдэггүй.

Хэрэглэх заалт : Амоксиклавыг насанд хүрэгсчид болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- Чих хамар хоолойн хүнд хэлбэрийн халдварууд (тухайлбал, мастоидит, гүйлсэн булчирхай орчмын буглаа,залгиурын дээд хэсгийн үрэвсэл, системийн талаас өвчний ноцтой шинж тэмдэг илрэх дайвар хөндийн үрэвсэл)
- Архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
- “Эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
- Давсагны үрэвсэл
- Пиелонефрит
- Арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
- Яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит
- Хэвлийн хөндийн үрэвсэл
- Эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдвар.
Дараах хагалгаанууд болон том хэмжээний мэс ажилбартай холбоотой халдвараас урьдчилан сэргийлэхэд:
- Ходоод гэдэсний замын мэс засал
- Аарцгийн хөндий мэс засал
- Толгой хүзүү мэс засал
- Цөсний зам.
Бактерийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний албан ёсны удирдамжийг мөрдөх хэрэгтэй.
Хэрэглэх арга ба тунгийн хэрэглээний зарчим:
Тодорхой халдварын эмчилгээнд тунг сонгохдоо хэд хэдэн хүчин зүйлүүдийг харгалзана.
Эмийн бэлдмэлийн хэлбэрийг дараах зөвлөмжийн дагуу хэрэглэхэд амоксициллины хоногийн нийт тун 3000 мг ба клавуланы хүчлийн тун 600 мг байна. Амоксицилины хоногийн тунг нэмэх шаардлагатай бол клавуланы хүчлийн хоногийн тун хэтрэхээс сэргийлж бусад тарьж хэрэглэх бэлдмэлийн хэлбэрийг сонгохыг зөвлөнө.
Эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээний хугацааг тогтооно. Зарим халдварууд удаан хугацааны эмчилгээ шаардана. Эмнэл зүйн байдлын хяналт үнэлгээгүйгээр эмчилгээ үргэлжлэх хугацааг 14 хоногоос хэтрүүлэхгүй. Өдөрт 2-3 удаа 8-12 цагын зайтай ууж хэрэглэнэ. Уух тун үргэлжлэх хоногыг эмчийн заавраар хэрэглэнэ.
Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага болон пенициллины бүлэгт харшилтай. Цефазолин зэрэг өргөн хүрээний антибиотек хэрэглэхэд өмнө нь харшлийн урвал илэрсэн. Амксициллин болон клавлений хүчил хэрэглэхэд шарлалт болон элэгний бусад өөрчлөлт илэрч байсан бол хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн болон хүүхдэд хэрэглэхдээ болгоомжтой хандана.
Бусад эмтэй харилцан үйлчлэл: Бактерийн өсөлт хөгжлийг саатуулдаг антибиотикууд (хлорамфеникол, макролидүүд, сульфаниламид, тетрациклин)-тай хамтхэрэглэж болохгүй. Цефалоспорины бүлэг, аминогликозидтой хэрэглэж болно. Ходоодны хүчлийг саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед амоксициллины шимэгдэлт буурдаг. Аллопуринолтой хамт хэрэглэхэд арьсны харшлын урвал илэрч болно. Пробеницидтэй хэрэглэхэд амоксициллины цусан дахь хэмжээ удаан хугацаагаар нэмэгдэнэ.
Жолоо барих, техниктэй ажиллахад сөрөг нөлөөгүй.
Эм олгох нөхцөл: зөвхөн жороор олгоно.