Мика Монгол Мика Монгол

Үтрээгээр умай тайрах мэс засал хийлгэсний дараах арчилгаа

Эмнэлэгт байх хугацаа

Үтрээнд зүсэлт хийж, энэхүү зүсэлтээр умайг авч тайрах мэс засал хийдэг.

Мөн хэвлийгээр жижиг зүсэлтүүд хийж дурангийн мэс заслыг ашигладаг.

Умайн гуурсан хоолой, өндгөвч гэсэн умайн дайвар эрхтэнүүдийг мөн тайрч авна. Мэс засал хийлгэсэн өдрөө гарах юм уу 1-2 хоног эмнэлэгт хэвтэнэ.

Эмнэлэгт байх хугацаа

3-6 долоо хоногийн дараа биеийн байдал сайжирна. Эхний 2 долоо хоногт зовиуртай байдаг. Эхний 2 долоо хоногт өвчин намдаах эмийг тогтмол ууж, хөдөлгөөнөө хязгаарлана. Энэ үе өнгөрсөний дараа бие ядрах ч өвдөлт багассан байх болно. Хоолонд дургүй байж болно.

Хэвлийгээр дуран оруулаагүй бол арьсан дээр ямар ч сорив үлдэхгүй. Дуран хийсэн тохиолдолд 2-4 ширхэг жижиг (3 см) сорив үлдэнэ.

2-4 долоо хоногт ягаан, улаан, бор өнгөтэй биеийн юм бага хэмжээтэйгээр үзэгдэнэ. Эвгүй үнэр байх ёсгүй.

Мэс заслын өмнө бэлгийн үйл ажиллагаа сайн байсан бол бүрэн эдгэсний дараа хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй. Мэс заслаас өмнө хурц цус алдалттай байсан бол мэс заслын дараа бэлгийн үйл ажиллагаа сайжирдаг. Умай тайруулах мэс засал хийлгэсний дараа бэлгийн үйл ажиллагаа буурвал эмчид үзүүлэн, оношлогоо эмчилгээг ярилцах хэрэгтэй.

Өөртөө анхаарал тавих

Өдөр бүр хийдэг үйлдлээ аажим ихэсгэнэ. Богино зайнд алхаж аль чадахаараа зайг холдуулна. Шогшиж БОЛОХГҮЙ. Хэвлийн таталт хийж, спортоор хичээллэхийг эмчийн зөвшөөрлөөр хийнэ.

Мэс засал хийлгэсний дараах 2-3 долоо хоног 4 кг-аас дээш хүнд жинтэй зүйл өргөж БОЛОХГҮЙ. Эхний 2 долоо хоног жолоо барьж БОЛОХГҮЙ.

Эхний 8-12 долоо хоногт үтрээнд цацлага, угаалга, ариун цэврийн хэрэглэл зэргийг хийж болохгүй.

Дор хаяж 8 долоо хоног бэлгийн харьцаанд орж болохгүй. Үтрээгээр умай тайрах мэс засал хийсэн бол 12 долоо хоног бэлгийн харьцаанд орохгүй.

Давхар дурангийн мэс засал хийсэн бол:

  • Шарх оёдол, үдээс, цавуутай бол шархны боолтыг авч байгаад шүршүүрт орж болно.
  • Шархны наалтаар шархыг хаасан байвал эхний долоо хоногт шархыг нийлэг уутаар хааж байгаад шүршүүрт орно. Шархны нарийн наалтыг угааж болохгүй. Өөрөөрөө долоо хоногт унадаг. Унахгүй 10 хоног болвол хуулж авна.
  • Ваннд орж, усанд сэлж болохгүй.

Энгийн иддэгээсээ багаар иднэ. Хооллох цаг хооронд эрүүл хөнгөн зууш иднэ. Өтгөн хатахаас сэргийлэхийн тулд жимс, ногоо ахиу идэж, өдөрт 2 л ус ууна.

Өвдөлт намдаахын тулд дараах арга хэмжээг авна:

  • Эмчлэгч эмч жороор уух эмийг бичиж өгнө.
  • Өдөрт 3-4 удаа өвчин намдаах эм уудаг бол 3-4 хоногийн турш нэг цагтаа уух хэрэгтэй. Ингэвэл өвдөлт сайн намдана.
  • Хэвлийгээр өвдвөл босож, алхах хэрэгтэй. Өвдөлтийг намдаах болно.

Ямар үед эмчид хандах вэ?

  • 38 хэмээс дээш халуурах
  • Мэс заслын шархнаас цус гарах, хүрэхэд халуун байх, хатуурах, шар, ногоон өнгөтэй шүүс гарах
  • Өвчин намдаах эмэнд өвдөлт намдахгүй байх
  • Амьсгалахад хэцүү байх
  • Ханиалга намдахгүй байх
  • Ууж, идэж чадахгүй байх
  • Дотор муухай оргих, бөөлжих
  • Хий, өтгөн доош гарахгүй байх
  • Шээхэд хорсох, өвдөх, шээж чадахгүй байх
  • Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Үтрээнээс цус алдах
  • Нэг хөл хавдах, улайх