Олон улсын нэршил: Эритромицин
Худалдааны нэршил: Эрикон, Эритромицин, Порфироцин, Эритромицин Портех, Эрмицин, Зинерит, Опитроцин, Эрибакт, Нивамицин, Эрицин, Эритро-БКРС, Еролаид-П, Эритцин, Эрибру500
Найрлага:
Эритромицин (эритромицины стеарат хэлбэрээр) 250мг ба 500мг
Туслах бодис 1 бүрээс/шахмалд хэрэгцээний хэрээр.
Эмийн хэлбэр: шахмал, сироп, бүрхүүлтэй шахмал, тосон түрхлэг
Эмийн эмчилгээний бүлэг: Макролид бүлэг, 1үеийн антибиотек
Фармакологийн үйлдэл:
Эритромицин нь макролидын бүлгийн антибиотик бөгөөд бэлдмэлд мэдрэг бичил биетний рибосомын 50S дэд нэгжтэй холбогдсоноор уургийн нийлэгжилтийг нь дарангуйлдаг.
Хэрэглэх заалт:
Бэлдмэлийг амьсгалын зам, арьс зөөлөн эд, шээс ба бэлгийн зам, хоол боловсруулах замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Неомицинтэй хавсарч хэвлийн мэс заслын үед халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Пенициллинд харшилтай хүмүүст эмчилгээнд хэрэглэнэ.
Цочмог хэрэх өвчнөөс удаан хугацаагаар сэргийлэх зорилгоор пенициллиний альтернатив эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Бэлдмэлийг хоолноос 1 цагийн өмнө буюу эсвэл 2 цагийн дараа хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд 500-1000мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Хүүхдэд хоногт 30-50мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.
Хориглох заалт:
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- Эритромицинд хэт мэдрэг хүмүүс
- Эритромицин хэрэглэсэнтэй холбоотойгоор элэгний үйл ажиллагааны эмгэг болон дүлий болох шинж илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед тунгаас хамааралтай дотор муухайрах, бөөлжих, хэвлийн өвдөлт, суулгах, хоолонд дургүй болох зэрэг хоол боловсруулах замын гаж нөлөө зонхилон илэрдэг.
Чонон хөрвөс, хөнгөн явцтай арьсны тууралт, анафилаксын урвал зэрэг харшлын шинж илэрч болно.
Ховор тохиолдолд зүрхний хэмнэл алдагдал, цусан дахь трансаминазын түвшин ихсэх, элгэн дэх цөсний зогсонгишил, сонсголгүй болох (эргэж хэвийн болно) зэрэг шинж ажиглагдана.
Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.
Эмийн харилцан үйлчлэл:
Дараах бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй
Теофиллин, дигоксин, цусны бүлэгнэлтийг саатуулах эм. Учир нь эдгээр бэлдмэлийн цусан дахь концентрацийг ихэсгэн хордлогод хүргэж болно.
Зүрх хордуулах үйлдэл үзүүлж болох тул астемизол болон терфенадинтай хамт хэрэглэхгүй.
Хадгалалт:
30°С-аас доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.
Эмийн олгох нөхцөл: Жороор олгоно.