Мика Монгол Мика Монгол

Цөсний хүүдийг нээлттэй авах мэс засал хийсний дараах арчилгаа

Хэвлийгээр том зүсэлт хийж цөсний хүүдийг авах мэс засал хийгдэнэ.

Эмнэлэгт байх хугацаа

Хэвлийгээр зүсэлт хийж цөсний хүүдийг авах мэс засал хийгдэнэ.

Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс

Нээлттэй аргаар цөсний хүүдийг авах мэс засал нь 4-8 долоо хоногийн дараа эдгэрнэ. Энэ хугацаанд дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Зүсэлт хийсэн газраар 1-2 долоо хоног өвдөнө. Энэ өвдөлт өдөр ирэх тусам багасдаг.
  • Амьсгалын гуурс хийснээс болоод хоолой хөндүүрлэнэ.
  • Дотор муухай оргиж, бөөлжинө. Шаардлагатай бол мэс заслын эмч бөөлжилтийн эсрэг эм өгнө.
  • Хоол идсэний дараа шингэн баана. Энэ байдал нь 4-8 долоо хоног үргэлжилнэ. Үүнээс удаан үргэлжлэх тохиолдол бас бий. Эмчлэгч эмч тань эмчилгээний талаар таньтай хэлэлцэнэ.
  • Шархыг тойроод хөхөрнө. Энэ нь өөрөөрөө арилна.
  • Шархыг тойроод арьс улайна. Зүсэлт хийсэн газрыг дөнгөж тойроод улайж байвал хэвийн.
  • Шархнаас бага хэмжээний шингэн, хар бараан цустай шингэн гарна. Мэс засал хийлгэсний дараа ингэж гарах нь хэвийн үзэгдэл юм.

Мэс заслын эмч хэвлийд 1-2 гуурс тавьдаг:

  • 1 нь хэвлийд үлдсэн цус, шингэнийг гадагшлуулна.
  • Эдгэрэх хүртэл 2 дахь гуурсаар цөс гарна. 2-4 долоо хоногийн дараа мэс заслын эмч энэхүү гуурсыг авна. Энэ гуурсыг авахын өмнө холангиограм гэх тусгай рентген оношлогоог хийгддэг.
  • Эмнэлгээс гарахын өмнө эдгээр гуурсыг хэрхэн арчлах тухай зааврыг авах болно.

Биеийн үйл хөдөлгөөн

Эмнэлгээс гарахдаа хүнээр тосуулж хүргүүлэх хэрэгтэй. Өөрөө жолоо барьж болохгүй.

4-8 долоо хоногт энгийн үйл хөдлөл хийх чадвартай болно. Үүнээс өмнө:

  • Шарх таталдах, өвдөлт үүсгэхээр хүнд зүйл өргөхгүй байх
  • Хүчилсэн үйл хөдлөл хийхгүй. Үүнд шарх таталдаж, өвдөлт үүсгэдэг хүнд дасгал хөдөлгөөн, хүндийг өргөх, амьсгаадуулах, ачаалал өгөх үйл хөдөлгөөнүүд орно.
  • Богино зайнд алхах, шатаар алхах үйлдэл хийнэ.
  • Гэрийн хөнгөн ажил хийж болно.
  • Өөрийгөө хүчилж болохгүй. Хөдөлгөөн дасгалыг аажмаар ихэсгэнэ.

Өвдөлт намдаах:

  • Гэрт хэрэглэх өвчин намдаах эмийг эмчлэгч эмч жороор бичиж өгнө.
  • Ацетаминофен, ибупрофеныг тусгай хуваариар хэрэглэж, эцэст нь сэтгэц нөлөөт эмийг хэрэглэхээр нөөцөлдөг эмч байдаг.
  • Өвчин намдаах эмийг өдөрт 3-4 удаа хэрэглэдэг бол өдөрт 3 удаа уухдаа тогтсон цагт уудаг байх нь үр дүнтэй байдаг.

Ханиах, найтаах үедээ зовиургүй байлгах, шархыг хамгаалах үүднээс зүсэлт хийсэн шархан дээрээ дэрээр дарна.

Шарх арчлах

Шархыг хайлдаг утсаар арьсан доогуур оёж, гадарга дээр нь цавуугаар наадаг. Ингэсэн тохиолдолд мэс засал хийлгэсний дараа шархыг хаахгүйгээр шүршүүрт орж болно. Цавуу нь 2-3 долоо хоногийн дараа өөрөө унана.

Зүсэлт хийсэн газрыг оёж, үдсэн бол авах хэрэгтэй болох бөгөөд боолтоор боож, боолтыг өдөр бүр солино. Хэзээ боолт хийхгүй байж болохыг эмчлэгч эмч хэлж өгнө. Шарх орчмыг зөөлөн савантай усаар угааж цэвэрлэнэ. Мэс заслын дараа шархны боолтыг авч байгаад шүршүүрт орж болно.

Зүсэлт хийсэн газрыг наалтаар хаасан бол эхний долоо хоногт усанд орохдоо нийлэг боолтоор хааж байгаад шүршүүрт орно. Энэ наалтыг авч болохгүй. Өөрөө аяндаа унана.

Эмчлэгч эмчийг зөвшөөртөл ваннд орж, усанд сэлж болохгүй.

Өөртөө анхаарал тавих

Хэвийн хоолны дэглэмээр хооллох ч тостой, халуун ногоотой хоолноос хэсэгтээ татгалзах хэрэгтэй.

Өтгөн хатвал:

  • Алхаж, илүү хөдөлгөөнтэй байна. Хэтрүүлж болохгүй.
  • Чадаж байвал сэтгэц нөлөөт өвчин намдаах эмийг аль болох бага хэрэглэнэ. Энэ эмүүдийн зарим нь өтгөн хатаадаг. Үүний оронд ацетаминофен, ибупрофеныг эмч зөвшөөрвөл хэрэглэнэ.
  • Өтгөнийг зөөлрүүлэхээр жоргүй олгогдох ямар ч эмийг хэрэглэж болно.
  • Магнийн сүү, магнийн цитрат хэрэглэж болох эсэхийг эмчлэгч эмчээсээ асууна. Эмчлэгч эмчээсээ асуухгүйгээр туулгах эмийг хэрэглэж болохгүй.
  • Ислэг ихтэй хоол хүнсний талаар эмчлэгч эмчээсээ асууж, жоргүй олгогддог ислэгийн бүтээгдэхүүн авч хэрэглэнэ.

Хяналт

Цөсний хүүдий авах мэс засал хийлгэснээс хэдэн долоо хоногийн дараа эмчлэгч эмчдээ үзүүлнэ.

Ямар үед эмчид хандах вэ?

  • 38.3 хэмээс дээш халуурах
  • Мэс заслын шархнаас цус гарах, улайх, хүрэхэд халуун байх
  • Мэс заслын шархнаас өтгөн, шар, ногоон өнгөтэй шүүс гарах
  • Өвдөлт өвчин намдаах эмэнд дарагдахгүй байх
  • Амьсгалахад хүнд байх
  • Ханиалга намдахгүй байх
  • Идэж, ууж чадахгүй байх
  • Арьс, нүдний цагаан шарлах
  • Өтгөн саарал өнгөтэй гарах