Цавь орчмын хэвлийн хана суларсанаас цавины ивэрхий үүсч мэс засал хийдэг.
Эмнэлэгт байх хугацаа
Нугасны мэдээ алдуулалт болон ерөнхий мэдээ алдуулалт хийгдэнэ. Ивэрхий жижиг байвал хэсгийн мэдээ алдуулалтан дор мэс засал явагдана.
Сувилагч өвчин намдаах өгч, алхаж явахад тусална. Эдгэхэд зөөлөн хөдөлгөөн, амралт чухал.
Мэс засал хийсэн өдрөө гэртээ гарч болно. Үгүй бол эмнэлэгт 1-2 өдөр хэвтдэг. Энэ бүхэн нь ажилбарын хэрхэн явагдсанаас хамаарна.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Цавины ивэрхийг эмчилсэний дараа:
- Шархны оёдлыг арьсан дээр тавьсан бол эмчид хянуулах явцдаа авахуулна. Оёдлыг арьсан дор тавьсан бол өөрөө аяндаа уусдаг.
- Зүсэлт хийсэн шарханд боолт хийнэ. Эсвэл шингэн наалдамхай цавуугаар бүрхэнэ.
- Эхэндээ, тэр тусмаа хөдөлгөөн хийх үед өвдөх, эмзэглэх, чангарах зовиур илрэх нь хэвийн зүйл юм. Мэс засал хийлгэсний дараа ядарна. 2-3 долоо хоног үргэлжилдэг.
- Амьдралын хэвийн хэмнэлдээ 2-3 долоо хоногийн дараа ордог.
- Төмсөг өвдөж, хавддаг.
- Цавь, төмсөг орчмоор хөхөрнө.
- Эхний 2-3 өдөр шээс гарахад саадтай байдаг.
Гэртээ гарсаны дараах эхний 2-3 хоногт сайн амрах хэрэгтэй. Хөдөлгөөн хийхэд хэцүү байвал найз нөхөд, гэр бүлийнхээсээ өдөр тутмын үйлдэлдээ туслалцаа авна.
Өвдөлт намдаах
Өвчин намдаах эмийг мэс заслын эмч, сувилагчийн заасны дагуу хэрэглэнэ. Сэтгэц нөлөөт эм жороор хэрэглэх шаардлага гарч болно. Ибупрофен, ацетаминофен гэсэн жоргүй олгогддог эмийг мөн хэрэглэж болно.
Эхний
2-3 хоног зүсэлт хийсэн газарт 15-20 минут хүйтэн жин тавина. Ингэснээр өвдөлт, хавдрыг бууруулна.
Шарх арчлах
Шархны боолтыг мэс заслын эмчийн заасны дагуу солино. Арьсны цавуу хэрэглэсэн бол боолт хэрэглэх шаардлагагүй.
- Эхний 2-3 хоногт цус, шүүс гарах нь хэвийн зүйл юм. Антибиотиктай тос болон бусад уусмалыг мэс заслын эмч, сувилагчийн заасны дагуу түрхэнэ.
- Мэс заслын эмч зөвшөөрвөл зөөлөн савантай усаар угаана. Зөөлөн дарж арчина. Эхний долоо хоног ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.
Хоолны дэглэм
Өвчин намдаах эмнээс шалтгаалан өтгөн хатна. Ислэг ихтэй хоол хүнс идэж, ус хангалттай их хэмжээгээр ууж өтгөн гаралтыг сайжруулна. Өтгөн хаталт сайжрахгүй бол ислэгийн бүтээгдэхүүнүүд хэрэглэнэ.
Антибиотикоос шалтгаалан гүйлгэнэ. Амьд бактеритай тараг ууна. Намдахгүй бол мэс заслын эмчид хандана.
Насанд хүрэгчдийн биеийн идэвхитэй байдал
Эдгэрэх хугацааг гаргах хэрэгтэй. Алхах, жолоо барих, бэлгийн харьцаа гэх мэт энгийн үйлдлийг цаг нь болохоор аажимдаа хийдэг болно. 2-3 долоо хоног биеэ хүчилсэн үйлдэл хийж чадахааргүй байх болно.
Сэтгэц нөлөөт эм ууж байгаа бол жолоо барьж БОЛОХГҮЙ.
4-6 долоо хоногийн хугацаанд, эмч зөвшөөртөл, 4.5 кг-аас дээш хүнд зүйл өргөж БОЛОХГҮЙ. Өвдөлт үүсгэхээр, мэс засал хийсэн газрыг дарахаар үйлдэл хийхээс зайлсхийнэ. Хавдар үүсч, төмсөг өвдөж байвал биеийн тамирын бариу хувцас өмсөнө.
Спорт, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийж эхлэхээс өмнө мэс заслын эмчид хянуулах хэрэгтэй. Зүсэлт хийсэн газрын соривыг тодруулахгүйн тулд 1 жил наранд ил гаргахгүй.
Хүүхдийн биеийн идэвхитэй байдал
Ядарч байвал бүхий л төрлийн үйлдлийг нь зогсооно, хүчилж болохгүй.
Хүүхэд хэзээ сургууль, цэцэрлэгтээ явж болохыг мэс заслын эмч, сувилагч шийднэ. Мэс засал хийлгэснээс 2-3 долоо хоногийн дараа явж болно.
Хүүхдийн хийж болохгүй спорт, үйлдэл, хэдий хугацаанд хориглохыг мэс заслын эмч, сувилагчаас асууна.
Хяналт
Мэс заслын эмчийн хуваарилснаар хянуулна. Мэс засал хийлгэснээс 2 долоо хоногийн дараа ихэнхдээ хянадаг.
Ямар үед эмчид хандах вэ?
- Хүчтэй өвдөх
- Зүсэлт хийсэн газраас цус их гарах
- Амьсгалахад хэцүү байх
- 2-3 хоног толгой эргэх
- 38.3 хэмээс дээш халуурах
- Зүсэлт хийсэн газар халуун байх, улайх
- Шээхэд саадтай байх
- Төмсөгний хавдар, өвдөлт ихсэх