Эмнэлэгт байх хугацаа
Биеийн доод хэсэгрүү цусыг түгээдэг том артерийн судсанд үүссэн цүлхэнг арилгах судсан доторх мэс засал хийгдэнэ.
Дараах байдлаар энэхүү ажилбарыг хийнэ:
- Гуяны артерийг олж, цавинд зүсэлт хийнэ.
- Уг артерийн судсанд багаж оруулах гуурс тавина.
- Гар зэрэг өөр газар зүсэлт хийж гуурсан мөн тавидаг.
- Артерийн судсанд бий болгосон зүсэлтээрээ дамжуулан тэлэгч, нөхөөс оруулна.
- Рентгений тусламжтайгаар цүлхэн байгаа гол судсанд тэлэгч, нөхөөсийг аваачна.
- Нөхөөс, тэлэгч нээгдэж гол судасны хананд бэхлэгдэнэ.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Цавинд хийсэн зүсэлт 3-5 хоног өвдөнө. Амрахгүйгээр хол явж чадна. Гэхдээ эхний удаадаа зөөлөн алхах хэрэгтэй. Бүрэн эдгэтэл 6-8 долоо хоног болно. 3-4 хоног хэвлийгээр эвгүйрхсэн мэдрэмж төрж болно. Хоолны дуршил муудаж болно. Хоолны дуршил дараа долоо хоногоос хэвийн болно. Богино хугацаанд өтгөн хатаж, гүйлгэдэг.
Өөртөө анхаарал тавих
Зүсэлт хийсэн шарх эдгэрэх хугацаанд үйл, хөдөлгөөнөө аажим ихэсгэнэ.
- Тэгш гадаргуугаар, богино зайнд алхаж болно. Өдөрт 3, 4 удаа бага багаар алхана. Алхах зайгаа өдөр бүр өөрийн чадахаараа ихэсгэнэ.
- Ажилбар хийлгэсний дараах эхний 2-3 өдөр, өдөрт 2 удаа шатаар өгсөж, уруудна.
- Багадаа 2 өдөр цэцэрлэг талбайд ажиллах, жолоо барих, спортоор хичээллэхийг хориглоно.
- Ажилбар хийснээс хойшхи 2 долоо хоногт 4.5 кг-аас дээш хүнд зүйл өргөж болохгүй.
Зүсэлт хийсэн шархыг арчилна.
- Шархны боолтыг ямар хугацаанд сольж байхыг эмчлэгч эмч хэлж өгнө.
- Зүсэлт хийсэн шархнаас цус гарч, хавдвал хэвтэж байгаад 30 минут дарна. Эмчлэгч эмчтэйгээ холбогдоно.
Хэвтэх үедээ хөлөө зүрхний түвшингээс өндөрт байрлуулна. Дэр, жинтүү хөлөн доороо хийж өргөнө.
Шинэ суулгасан нөхөөс хэвийн байгаа эсэхийг рентген оношлогоогоор хянах эсэх талаар эмчлэгч эмчээсээ асууна. Суулгасан нөхөөс хэвийн ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалгуулж байх нь чухал юм.
Гэртээ гарсан хойно аспирин, клопидогрел гэсэн эм уух шаардлага гарч болно. Эдгээр эм нь бүлэгнэлтийн эсрэг эм юм. Судас, тэлэгчинд бүлэн үүсэхээс сэргийлдэг. Өөрөө дур мэдэн энэхүү эмийг уухаа зогсоож болохгүй.
Амьдарлын хэв маягаа өөрчлөх
Судсан доторх мэс засал нь цусны судасны суурь шалтгааныг эмчлэхгүй. Ирээдүйд бусад судаснууддаа нөлөөлдөг. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчлөх, эмчлэгч эмчийн зөвлөсөн эмийг хэрэглэх нь чухал юм.
- Зүрхэнд эрүүл хоолны дэглэм барина.
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ.
- Тамхинаас гарна.
Эмчийн бичиж өгсөн бүхий л эмийг зааврын дагуу хэрэглэнэ. Эдгээр эмүүд нь холестерин, цусны даралтыг бууруулах, чихрийн шижингийн эмүүд байдаг.
Ямар үед эмчид хандах вэ?
- Хэвлий, ууцаар өвдөх, өвдөлт намдахгүй байх, хүчтэй өвдөх
- Гуурс оруулсан газраас цус гарч, даралт хийсэн ч зогсохгүй байх
- Гуурс оруулсан газар хавдах
- Гуурс оруулсан газраас доошхи хөл, гарын хэсгийн өнгө өөрчлөгдөх, хүрэхэд хүйтэн болох, мэдээгүй болох, цайх
- Жижиг зүсэлт хийж, гуурс оруулсан газар улайж, өвчтэй болох
- Зүсэлт хийсэн шархнаас шар, ногоон шүүс гарах
- Хөл хавагнах
- Цээжээр өвдөх, тайван үед амьсгал давчдах
- Толгой эргэх, манарах, ихээр ядрах
- Цустай, шар, ногоон цэртэй ханиах
- 38.3 хэмээс дээш халуурах
- Баас цустай гарах
- Шээс бараан өнгөтэй гарах, шээс гаралт өөрчлөгдөх
- Хөлөө хөдөлгөж чадахгүй байх
- Хэвлий цанхайх, өвдөх