Умайн гуурсан хоолой, өндгөвчийг мөн хамт авна. Мэс заслыг явуулахын тулд хэвлийд мэс заслын зүсэлт хийнэ.
Эмнэлэгт байх хугацаа
Хэвлийн доод хэсэгт 13-18 см зүсэлт хийнэ. Умдаг ясны дээгүүр, хөндлөн юм уу босоо зүсэлт хийнэ. Мөн дараах ажилбар хийгддэг:
- Умайн гуурсан хоолой, өндгөвчийг авна.
- Хэрвээ хавдар байвал үтрээ зэрэг бусад эд, эрхтэнийг авна.
- Тунгалгийн булчирхайг авна.
- Мухар олгойг авна.
Мэс засал хийлгэсний дараа 2-5 өдрийг эмнэлэгт өнгөрөөдөг.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Биеийн байдал бүрэн сайжирч, эдгэртэл 4-6 долоо хоног болно. Эхний 2 долоо хоногийн хамгийн хүнд хугацаа байдаг. Энэ хугацаанд гэртээ байж, гадагшаа их гарахгүй байх хэрэгтэй. Мөн амархан ядарна. Хоолны дуршил муудаж, хөдөлгөөн хязгаарлагдана. Өвчин намдаах эм тогтмол уух шаардлага гарна.
2 долоо хоногийн дараагаас өвчин намдаах эм уухаа зогсоож, биеийн идэвхи дээшилдэг.
2долоо хоногийн дараагаас ширээ, оффисын ажил, хөнгөн алхах зэрэг энгийн үйлдэл хийх боломжтой болдог. 6-8 долоо хоногийн дараагаас бүрэн чадавхитай болдог.
Шарх эдгэрч 10-15 см сорив үлддэг.
Мэс заслын өмнө бэлгийн үйл ажиллагаа сайн байсан бол мэс заслын дараа хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй. Мэс заслаас өмнө хурц цус алдалттай байсан бол мэс заслын дараа бэлгийн үйл ажиллагаа сайжирдаг. Умай тайруулах мэс засал хийлгэсний дараа бэлгийн үйл ажиллагаа буурвал эмчид үзүүлэн, оношлогоо эмчилгээг ярилцах хэрэгтэй.
Биеийн идэвхитэй байдал
Эмнэлгээс гарахдаа хүнээр тосуулж авахуулна. Өөрөө жолоо барин, гэрлүүгээ явж БОЛОХГҮЙ.
6-8 долоо хоногийн дараа амьдралын хэвийн хэвшилдээ ордог. Үүнээс өмнө дараах зүйлсийг анхаарна:
- 4 кг-аас дээш жинтэй хүнд зүйл өргөж БОЛОХГҮЙ. Хүүхэдтэй бол хүүхдээ өргөж БОЛОХГҮЙ.
- Ойрхон зайд алхаж болно. Гэрийн хөнгөн ажил хийж болно. Өөрийн чадах хэмжээгээр аажим ихэсгэнэ.
- Шатаар хэзээ явж болохыг эмчлэгч эмчээсээ асууна. Энэ хугацаа нь зүсэлтийн хэлбэрээс шалтгаална.
- Шогшох, хүндийн өргөлт хийх, хүчилсэн дасгал, хөдөлгөөн хийж ихээр амьсгаадахгүй байх хэрэгтэй. Гэдэсний таталт хийж БОЛОХГҮЙ.
- 2-3 долоо хоног, тэр тусмаа сэтгэц нөлөөт эм уусан үедээ жолоо барьж БОЛОХГҮЙ. Машин, унаагаар зорчиж болно. Урт замд машинаар явах, онгоц, галт тэргээр зорчихыг мэс заслын дараах эхний 1 сард хориглоно.
Мэс заслын дараа давтан үзүүлэхээс нааш бэлгийн харьцаанд орж БОЛОХГҮЙ.
- Хэзээ хэвийн бэлгийн амьдралд орж болохыг эмчээсээ асууна. Ихэнхдээ 6-12 долоо хоног болдог.
- Мэс заслын дараах 6 долоо хоногт үтрээнд цацлага, угаалга, ариун цэврийн хэрэглэл зэргийг хийж болохгүй. Ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ. Шүршүүрт орж болно.
Өвдөлт намдаахдаа:
- Жороор олгодог өвчин намдаах эмийг гэрээр ууна.
- Өдөрт 3-4 удаа өвчин намдаах эм уудаг бол 3-4 хоногийн турш нэг цагтаа уух хэрэгтэй. Ингэвэл өвдөлт сайн намдана.
- Хэвлийгээр өвдвөл босож, алхах хэрэгтэй.
- Ханиаж, найтаах үедээ зүсэлт хийсэн газрыг хамгаалахын тулд зүсэлт хийсэн газартаа дэрээр дарна.
- Эхний 2 хоног хүйтэн жин тавих нь өвдөлт намдаахад үр дүнтэй байдаг.
Гэрийн зохион байгуулалтын аюулгүй байдлыг хангана. Эхний 1 сар дэлгүүр орох, гэрийн ажил хийх зэрэгт гэр бүлийн гишүүд, найз нөхдийн туслалцаа нэн шаардлагатай.
Шарх арчлах
Шархны боолтыг өдөрт 1 удаа солино. Бохирдож, норсон даруйд мөн солино.
- Шархыг хэзээнээс боох шаардлагагүй болохыг эмчлэгч эмч хэлж өгнө. Эмнэлгээс гарсанаас хойшхи ихэнх хугацаанд шархыг агаарт ил байлгахыг мэс заслын эмч нар зөвлөдөг.
- Шарх орчмыг зөөлөн савантай усаар угаана. Ваннд орж, шархыг усан дотор оруулж БОЛОХГҮЙ.
Шарх оёдол, үдээс, цавуутай бол шархны боолтыг авч байгаад шүршүүрт орж болно. Эмчлэгч эмчийг зөвшөөрөхөөс нааш ваннд орж, усанд сэлж БОЛОХГҮЙ.
Шархны нарийн наалт нь 7 хоногийн дараа унадаг. Хэрвээ энэ наалт нь 10 өдөр болвол хуулж авна.
Өөрийгөө арчлах бусад аргууд
Энгийн иддэгээсээ багаар иднэ. Хооллох цаг хооронд эрүүл хөнгөн зууш иднэ. Өтгөн хатахаас сэргийлэхийн тулд жимс, ногоо ахиу идэж, өдөрт 2 л ус ууна. Эдгэрэлтийг хурдасгаж, эрч хүчтэй болохын тулд уургаар баялаг хоол хүнсийг өдөр бүр хэрэглэнэ.
Өндгөвчөө авахуулсан бол цэвэршилтийн шинж тэмдгүүдийн эмчилгээг эмчлэгч эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.
Ямар үед эмчид хандах вэ?
- 38 хэмээс дээш халуурах
- Мэс заслын шархнаас цус гарах, улайх, хүрэхэд халуун байх, хатуурах, шар, ногоон өнгөтэй шүүс гарах
- Өвчин намдаах эмэнд өвдөлт дарагдахгүй байх
- Амьсгалахад хэцүү болох, цээжээр өвдөх
- Ханиалга намдахгүй байх
- Ууж, идэж чадахгүй байх
- Хий, өтгөн доош гарахгүй байх
- Шээхэд өвдөх, хорсох, шээж чадахгүй байх
- Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах
- Үтрээнээс цус алдах
- Үтрээнээс усархаг шингэн ихээр гарах
Нэг хөл хавдах, улайх