Эмнэлэгт байх хугацаа
Хамрын таславчийг засах мэс засал хийгдэнэ. Энэхүү мэс засал нь 1-1½ цаг явагддаг. Ерөнхий унтуулга дор явагдана. Хэсгийн мэдээ алдуулалтыг цөөн тохиолдолд хийдэг.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Мэс заслын дараа уусдаг утсаар оёдол тавих, чихээс хийх болон хамран дотор чиг тавьдаг. Мэс заслаас 24-36 цагийн дараа чихээсийг авдаг. Чигийг 1-2 долоо хоног тавьдаг.
Мэс заслын дараах 2-3 хоногт нүүр хавддаг. Хамарнаас шингэн, цус 2-5 хоног гардаг.
Хамар, хацар, дээд уруул мэдээ алддаг. Хамарны үзүүр мэдээгүй болох нь бүрэн арилталаа хэдэн сар үргэлжилдэг.
Өөртөө анхаарал тавих
Мэс заслын дараа бүтэн өдөр амарна. Хамрандаа хүрч, үрж БОЛОХГҮЙ. Нусаа нийж болохгүй (хэдэн долоо хоногоор хамарнаас нус гарах нь хэвийн үзэгдэл юм).
Хавдар, өвдөлтийг буулгахын тулд хамар, нүд орчимд хүйтэн жин тавих бөгөөд хамрыг норгож болохгүй. Дэрээ өндөрсгөж унтах нь хавдар буухад тустай.
Эмчлэгч эмч өвчин намдаах эмийн жор бичиж өгнө. Гэртээ гарах үед уг эм бэлэн байж байхаар бэлдэж авна. Ацетаминофен, ибупрофен зэрэг өвчин намдаах эмийг зааврын дагуу хэрэглэнэ. Өвдөж эхлэхээр өвчин намдаах эмийг хэрэглэнэ. Өвдөлттэй удаан явж БОЛОХГҮЙ.
Архи ууж, машин, механизм барьж болохгүй. Мэс заслын дараах 24 цагт онцгой ажил төлөвлөж болохгүй.
Мэдээ алдуулалтаас шалтгаалан унтаа байдалтай болж, бодох сэтгэх үйл удааширна. Энэ нөлөө нь 24 цагийн дотор арилна.
Нүүрэнд даралт ирэн, унаж болзошгүй үйлдлийг хязгаарлана. Тонгойх, амьсгалаа түгжих, бие засах үедээ булчингаа чангалах зэрэг үйлдлүүд үүнд хамаарна. 1-2 долоо хоногийн турш хүнд юм өргөх, биеийн хүчний үйлдэл хийхгүй байна. Мэс засал хийлгэснээс 1 долоо хоногийн дараа хичээл, сургуульдаа явж болно.
24 цагийн дотор ванн, шүршүүрт орж БОЛОХГҮЙ. Устөрөгчийн хэт исэл, хөвөн савх болон өөр цэвэрлэгч уусмалаар хамар орчмоо хэрхэн цэвэрлэх талаар сувилагч зааж үзүүлнэ.
Мэс заслаас хойш 2-3 өдрийн дараа гадаа гарч болно. Гэхдээ наранд 15 минутаас илүү байж болохгүй.
Эмчлэгч эмчийн зааврыг дагна. Оёдлоо авахуулах шаардлага үүсч болно. Эмчлэгч эмчээр эдгэрэлтээ шалгуулна.
Ямар үед эмчид хандах вэ?
- Амьсгалахад хэцүү байх
- Хамарнаас цус их гарах, тогтоож дийлэхгүй байх
- Өвдөлт ихсэх, өвчин намдаах эмэнд намдахгүй байх
- Өндөр халуурах, жихүүцэх
- Толгой өвдөх
- Баримжаа алдагдах
- Хүзүү хөших