Худалдааны нэршил: Промедол
Олон улсын нэршил: Тримеперидин (Trimeperidinum)
Эмийн хэлбэр: тарилгын уусмал
Найрлага: 1 мл уусмалд:
Үйлчлэгч бодис: тримеперидин гидрохлорид (промедол) – 10 мг, 20 мг
Туслах бодис: Хлорт устөрөгчийн хүчил 1 М – pH 4,0 – 6,0, Тарилгын ус – 1 мл хүртэл.
Дүрслэл: өнгөгүй, тунгалаг шингэн
Эмэн эмчилгээний бүлэг: наркозын үйлдэлт өвдөлт намдаах бэлдмэл
Эм судлалын шинж чанар
Тримеперидин опиоидын рецепторын агонист (гол төлөв мю-рецепторт нөлөөлнө). Дотоод антиноцицептив системийг идэвхжүүлэн төв мэдрэлийн тогтолцооны янз бүрийн түвшинд нейрон хооронд сэрэл дамжилт алдагдах цаашилбал тархины дээд хэсэгт нөлөөлж өвчний сэтгэл зүйн илрэлийг өөрчилдөг. Тримеперидины морфинтой төстэй эм судлалын шинж чанар: өвчний өөр төрлийн өдөөгчийн өвдөлт мэдрэмжийн босгыг нэмэгдүүлэх, болзолт рефлекс дарангуйлан бага зэргийн нойрсуулах нөлөө үзүүлдэг. Морфиноос ялгаатай нь амьсгалын төв бага зэрэг дарангуйлах, дотор муухайрах, бөөлжилт үүсгэлт бага байдаг. Бага зэрэг спазмолитик, умайд тонус үүсгэх нөлөөтэй. Умайн агшилт үйл ажиллагааг дэмжин төрөх үед умайн амсрын нээлтэд нэмэр үзүүлнэ.
Тарьж хэрэглэхэд өвдөлт намдаах үйлдэл 10-20 минутан үүсч 40 минутанд дээд хэмжээнд хүрэн 2-4 цаг үргэлжилнэ.
Хэрэглэх заалт
Дунд, хүчтэй өвдөлтийн хам шинж (тогтворгүй бах, зүрхний булчингийн шигдээс, аортын аневризмыг задрал, бөөрний артерийн бөглөрөл, уушиг, мөчдийн артерийн тромбоэмболи, цочмог перикардит, хийт эмболи, уушигны шигдээс, цочмог плеврит, пневмоторакс, ходоод дээрх гэдэсний шархлаа, ходооны цоорол, архаг панкреатит, паранефрит, цочмог дизури, ганц хуруудах, приапизм, цочмог простатит, глаукомын цочмог сэдрэл, каузалги, цочмог неврит, бүсэлхий ууцны радикулит, цочмог везикулит, таламик хам шинж, түлэгдэл, хавдрын өвчин, гэмтэл, нугалмын дискийн эмгэг; давсаг, шулуун гэдэс, шээс ялгаруулах сувагт гадны биет байх).
Атропин төст, спазмолитик эмийн үүдэлтэй дотор эрхтэний гөлгөр булчингийн агчилтийн өвдөлт (элэг, бөөр, гэдэсний колик).
Зүүн ховдлын цочмог дутагдал, уушигны хаван, зүрхний гаралтай шок.
Мэс заслын өмнөх, мэс заслын үе, мэс заслын дараа
Төрөлт (өвдөлтгүй болгох, сэдрээх).
Нейролептанальгези (нейролептикуудтай хамт) тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт
Хэт мэдрэгшил, амсгалын төв дарангуйлагдах; хатуу хальсны, нугасны мэдээгүйжүүлэлт – цусны бүлэгнэлтийн эмгэг (ялангуяа антикоагулянтын эмчилгээний суурь дээр), халдвар (төв мэдрэлийн систем халдвар авах эрсдэл); цефалоспорин, линкозамид, пенициллин шалтгаант хуурамч бүрхүүлт колит суурьт суулгалт, хордлогот диспепси (хорын гадагшлалт удааширах, суулгалт даамжирснаар сэдрэл өгөх); МАО хориглогчтой эмчилгээнд хамт хэрэглэх (хэрэглэснээс хойш 21 хоногийн сүүлд).
Бэлдмэлийг энэхүү хэлбэрээр 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Хэрэв танд эдгээр эмгэгийн аль нэг байгаа бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Болгоомжлол: амьсгалын дутагдал, элэг бөөрний дутагдал, бөөрний дээд бучирхайн дутагдал, зүрхний архаг дутагдал, төв мэдрэлийн систем дарангуйлагдсан, гавал тархины гэмтэл, тархины дотоод даралт ихэссэн, микседем, гипотиреоз, түрүү булчирхайн гиперплази, шээс дамжуулах замын нарийсал, ходоод гэдэс эсвэл шээс ялгаруулах системийн мэс заслын үед, багтраа, уушигны архаг бөглөрөлт эмгэг, таталт, хэм алдалт, артерийн даралт бууралт, амиа хорлох сэдэл төрөх, сэтгэл хөдөлгөөн буурах, архичин, наркозын хамааралт (өгүүлэмжтэй), гэдэсний ноцтой үрэвсэлт өвчин, мэдрэлийн өвчтэй өвчтөн, тураалтай, жирэмсэн, хөхүүл үе, бага насны хүүхэд, өндөр настанд тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэв танд эдгээр эмгэгийн аль нэг байгаа бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Тун, хэрэглэх арга
Арьсан дор, булчинд, судсанд (арьсан дор, булчинд хуруу шилтэй бэлдмэлийг) тарина.
Насанд хүрэгчидэд: тун 10 мг – 40 мг (1 мл уусмалд 10 мг/мл – 2 мл уусмалд 20 мг/мл). Унтуулгын үед бэлдмэлийн тунг хуваан судсанд 3-10 мг хийнэ.
Хоёр хүртэлх насны хүүхэд: наснаас хамааран 3-10 мг .
Унтуулгын өмнөх эмчилгээнд арьсан дор эсвэл булчинд мэс заслаас 30-45 минутын өмнө 20-30 мг тунг атропин (0,5 мг) хамт тарина.
Өвдөлтгүй төрлөгд: ураг хангалттай нөхцөлд умайн хүзүү 3-4 см нээгдсэн үед арьсан дор эсвэл булчинд 20-40 мг тунгаар тарина. Ураг нярайд эмийн дарангуйлал үүсэхээс сэргийлж сүүлийн тунг төрлөгөөс 30-60 минутын өмнө тарина.
Насанд хүрэгчдийн дээд тун: нэг удаагийн тун – 40 мг, хоногийн тун – 160 мг байна.
Гаж нөлөө
Хоол боловсруулах систем: маш элбэг – өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих; элбэг – амны хөндийн салт хуурайших, анорекси, цөс ялгаруулах замд агчил үүсэх, ходоод гэдэсний замын үрэвсэл; ховор – гэдэсний үрэвсэлт эмгэг – гэдэсний түгжрэл (өтгөн хатах, гэдэс дүүрэх, дото муухайрах, ходоодны агчил, ходоод өвдөх, бөөлжих); давтамж тодорхойгүй – элэг хордох (шээс бараан, өтгөн цагаан болох, арьс салст шарлах).
Мэдрэлийн систем, мэдрэхүйн эрхтэн: маш элбэг – толгой эргэх, ядрах, нойрмоглох; элбэг – толгой өвдөх, харах чадвар алдагдах, диплопи, салганах, булчингийн хөдөлгөөн саажих, эйфори, хямрах, бухимдах, ядрах, хар дарж зүүдлэх, шөнө айх, тайван бус унтах, төөрөгдөх, таталдаа; ховор – хий юм харах, сэтгэл гутрал, хүүхдэд – гаж сэтгэх, тайван бус болох; давтамж тодорхойгүй – таталт, булчингийн хөшинг (ялангуяа амьсгалын), чих шуугих; давтамж тодорхойгүй – сэтгэхүйн хурд удааширах, орчины баримжаа алдагдах.
Амьсгалын систем: маш элбэг – амьсгалын төв дарангуйлагдах.
Зүрх судасны систем: маш элбэг – артерийн даралт буурах; элбэг – хэм алдалт; давтамж тодорхойгүй – артерийн даралт ихсэх.
Шээс ялгаруулах систем: маш элбэг– шээсний гарц буурах, давсагны агчил (шээс гаралт хүндрэлтэй, өвдөлттэй, ойр ойрхон шээх).
Харшлын урвал: маш элбэг – бронхоспазм, ларингоспазм, мэдрэл судасны хаван; ховор – арьсны тууралт, загатнаа, нүүр хавагнах.
Хэсэг газрын урвал: халуун оргих, хавдах, тарьсан хэсэгт халуун шатах мэдрэмж төрөх.
Бусад: маш элбэг – хөлсний ялгаралт ихсэх; давтамж тодорхойгүй – дасан зохицох, эмийн хамаарал үүсэх
Заавар тусгагдсан гаж нөлөө хүчтэй илрэх эсвэл заагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид мэдэгдэнэ үү.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, хүйтэн хөлс гарах, толгой эргэх, нойрмоглох, артерийн даралт буурах, тайван бус болох, ядрах, брадикарди, хүчтэй ядрах, амьсгал удааширан хүндрэлтэй болох, гипотерми, түгшүүр төрөх, миоз (гипоксийн улмаас хүүхэн хараа нарийсах), таталдаа, агааржилт буурах, зүрх судасны дутагдал, хүнд тохиолдолд ухаан алдах, амьсгал зогсох, комд орох шинжүүд үүснэ.
Эмчилгээ: уушигны агааржуулалт сайжруулах, шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. Венийн судсаар опиоидын өвөрмөц антагонист налоксон 0,4-2 мг хийхэд амьсгал хурдан сэргэнэ. Налоксоны тунг 2-3 минутын дараа давтаж болно. Хүүхдэд налоксоны эхлэх тун – 0,01 мг/кг.
Эмийн харилцан нөлөө
Наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах, тайвшруулах, нойрсуулах, солиорлын эсрэг бэлдмэл (нейролептик), анксиолитик, ерөнхий мэдээгүйжүүлэгийн бэлдмэл, этанол, булчин сулруулах бэлдмэлүүдийн амьсгал, төв мэдрэлийн систем дарангуйлах үйлдлийг хүчжүүлнэ. Барбитуратын системийн хэрэглээ ялангуяа фенобарбитал суурь өвдөлт намдаах үйлдлийг бууруулж болно. Даралт бууруулах эмүүд болон бэлдмэлүүд (ялангуяа ганглиоблокаторууд, шээс хөөх эмүүд) үйлдлийг ихэсгэнэ.
Холинэргийн эсрэг идэвхит, суулгалтын эсрэг бэлдмэлүүд (лоперамид) өтгөн хаталтын эрсдлийг нэмэгдүүлэх (түгжрэл хүртэл) шээс хаагдах шинж үүсгэнэ.
Антикоагулянтуудын (сийвэнгийн протромбиныг хянах) үйлдлийг ихэсгэнэ.
Бупренорфин (өмнө эмчилгээнд хэрэглэсэн) промедолын нөлөөг бууруулна.
МАО хориглогчидтой хамт хэрэглэхэд гипер-, гипотензи үүссэнээс төв мэдрэлийн системийг дарангуйлан ноцтой урвал үүсгэж болно.
Промедолыг хэрэглэхэд налоксон амьсгал сэргээдэг ч өвдөлт намдаалтыг арилган төв мэдрэлийн системийн хямралыг бууруулдаг. Наркозын хамаарлын суурьд «хүчгүйдэл хам шинж» шинж тэмдэгийг хурдасгана.
Налтрексон нь наркозын суурьд «хүчгүйдэл хам шинж» шинж тэмдэгийг хурдасгана (эмийг хэрэглэсний дараах 5 минутанд шинж тэмдэг үүсч 48 цагийн турш хүндрэл тогтвортой оршино); промедолын нөлөөг бууруулна; гистамины улмаас шинж тэмдэг илрэхгүй.
Метоклопрамидын үйлдлийг бууруулна.
Сэрэмжлүүлэг
Эмчилгээний үед анхаарал хурд шаардсан жолоо барих, аюултай механизмтай ажиллахаас татгалзах хэрэгтэй. Этанол хэрэглэж болохгүй.
Савлалт
Туншилд 10 мг/мл , 20 мг/мл бүхий 1 мл тарилгын уусмал савлана.
Поивинилхлорид бүрхүүлт хөнгөн цагаан фольга бүхий үүрэн саванд 5 туншилаар савлана.
Хадгалалт
Наркоз, сэтгэл нөлөөт эмийн бэлдмэлийг хадгалах журмын дагуу Жагсаалт II багтаан хадгална.
Гэрийн шууд тусгалгүй нөхцөлд туншилтайг 25 °С ихгүй хэмд, хуруу тариуртай бэлдмэлийг 15 ºС ихгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хадгалах хугацаа
Туншилтайг – 5 жил, хуруу шилтэй тариурт бэлдмэлийг – 3 жил. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Эмийн сангийн олгох нөхцөл
Туншилтай бэлдмэлийг бусад наркозын үйлдэлт эмүүдийн адил хязгаарлагдмал.
Хуруу шилт тариурт бэлдмэлийг эмчийн санд худалдаалахгүй.