Мика Монгол Мика Монгол

ЛЕВОФЛОКСАЦИН

Олон улсын нэр: Левофлоксацин 

Худалдааны нэр: Лекса, Леволин, Леоплант, Лево-денк, Левокса, Ледропин, Левофексин, Левоцин, Левофлоксацин, Леваксела, Леводекс,

Найрлага

Идэвхит бодис: левофлоксацин. Бүрхүүлтэй шахмал тус бүр нь 250мг ба 500мг левофлоксациныг левофлоксацин гемигидрат хэлбэрээр агуулсан.

Туслах бодис: шахмалын цөмд: бичил талст целлюлоз, гидроксипропилцеллюлоз, кросповидон ( А хэлбэр), магнийн стеарат, шахмалын бүрхүүлд: гипромеллоз, индигокармин будагч бодис (Е132), жаргах нарны шар өнгийн будагч бодис (Е110), макрогол 4000, титаны давхар исэл (Е171), төмрийн ислийн улаан будагч бодис (Е172), төмрийн ислийн шар будагч бодис (Е172) (зөвхөн 500мг тунд зориулагдсан).

Эмийн хэлбэр: бүрхүүлтэй шахмал, тарилгын шингэн,

Эмийн эмчилгээний бүлэг: Бактерийн эсрэг хинолины бүлгийн эмийн бэлдмэл.

Фармакологийн шинж чанар

Эсийн хориг болон антибиотик эргэн ялгарах механизм зэрэг тэсвэртэй болох бусад механизм нь левофлоксацинд мэдрэг байдалд нөлөөлнө.

Левофлоксацин ба бусад фторхинолинууд хооронд солбицол тэсвэрт байдал үүсэх нь ажиглагдана. Левофлоксацины үйлдлийн механизмаас хамааралтай бусад бүлгийн бактерийн эсрэг бэлдмэлүүдтэй  солбицол тэсвэрт байдал  үүсдэггүй

Ууж хэрэглэхэд левофлоксацин хурдан бүрэн шимэгдэж сийвэн дэх дээд концентрацад 1-2 цагийн хугацаанд хүрнэ.

Биохүртэхүй 99-100%.

Хоол хүнсний хэрэглээ левофлоксацины шимэгдэлтэнд бараг л нөлөөлөхгүй.

500 мг тунгаар хоногт 1-2 удаа тунлан хэрэглэхэд тэнцвэртэй байдалд 48 цагийн дотор хүрдэг.

Судсаар болон ууж хэрэглэсний дараа левофлоксацин цусны сийвэнгээс харьцангуй удаан гадагшлана. (Хагас ялгарлын хугацаа 6-8 цаг) Бөөрөөр үндсэндээ ялгардаг. 

Хэрэглэх заалтууд

–       Хамрын дайвар хөндийн халдвар

–       Уушгины хатгалгаа эсвэл амьсгалахад хүндрэлтэй удаан хугацаанд үргэлжилсэн

–       Бөөр, давсаг,шээс ялгаруулах замын халдвар

–       Түрүү булчирхайн архаг халдвар

–       Арьс, арьсан доорх өөхөн эд, булчин буюу “зөөлөн эдийн ” халдвар.

Зарим онцгой тохиолдолд Леваксела тарилгын уусмалыг боомын уушгины хэлбэрээр өвчлөх болон боом өвчнийг үүсгэх бактериар үүсгэгдсэн эмгэгийн  хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Эсрэг заалт:

Дараах тохиолдолд Левакселаг хэрэглэж болохгүй тул эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү. Үүнд:

–       Левофлоксацин болон бусад хинолины бүлгийн моксифлоксацин, ципрофлоксацин зэрэг антибиотикууд, мөн бэлдмэлийн найрлага дахь бодист (найрлага хэсгийг үзнэ үү) харшилтай.

–       Арьсанд тууралт гарах, залгих эсвэл амьсгалахад хүндрэлтэй, уруул, нүүр, хоолой, хэл хавдсан зэрэг харшлын шинж илрэхэд. 

–       Эпилепси гэж оношлогдож байсан бол.

–       Өмнө нь хинолины бүлгийн антибиотик хэрэглэснээс тендинит зэрэг шөрмөстэй холбоотой асуудал үүсч байсан. Шөрмөс бол яс ба булчинг хооронд нь холбодог эд юм.

–       Хүүхэд ба өсвөр насныхан

–       Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа бол.

–       Хөхүүл эмэгтэйчүүд

Өмнө нь дараах зүрхний эмгэг байдалт илэрч байсан. Үүнд: төрөлхийн QT интервал уртассан эсвэл удмын QT интервал уртассан (зүрхний ЭКГ-р тодорхойлно) өгүүлэмжтэй, бие махбодийн давсны солилцоо алдагдсан (ялангуяа цусан дахь кали, магнийн түвшин бага), зүрхний хэмнэл маш удаан (брадикарди гэж нэрлэдэг), зүрхний сулрал (зүрхний дутагдал), зүрхний шигдээс болж байсан өгүүлэмжтэй (зүрхний шигдээс), та эмэгтэй байх эсвэл өндөр настан, ЭКГ-д эмгэг өөрчлөлтийг үүсгэдэг эмийн бэлдмэл хэрэглэдэг (Леваксела ба бусад эмийн бэлдмэл хэсгийг үзнэ үү) зэрэг тохиолдолд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.

–       Чихрийн шижинтэй.

–       Өмнө нь элэгний өвчнөөр өвчилж байсан.

Дээр дурьдсан тохиолдолдуудад уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Хэрэв та итгэлгүй байвал Левакселаг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл

Хэрэв та ямар нэг өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа эсвэл ойрын хугацаанд хэрэглэсэн, хэрэглэхээр төлөвлөж байгаа бол эмчлэгч эмч, эм зүйчид энэ талаар мэдэгдэнэ үү.

Энэ нь Леваксела нь бусад эмийн бэлдмэлийн үйлдлийн механизмд нөлөөлөхөөс сэргийлнэ. Зарим эмийн бэлдмэл Левакселагийн үйлдлийн механизмд нөлөөлдөг.

Ялангуяа дараах эмийн бэлдмэлүүд нь Левакселагийн гаж нөлөө үүсэх магадлалыг ихэсгэдэг тул эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү.

–       Үрэвслийн эмчилгээнд хэрэглэгддэг кортикостероидууд, зарим тохиолдолд стериод гэж нэрлэгдэг бэлдмэлүүд нь танд шөрмөсний үрэвсэл/урагдал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

–       Варфарин – цус бүлэгнэлтийг саатуулах зорилгоор хэрэглэгддэг бэлдмэл нь цус алдах магадлалыг ихэсгэнэ. Тогтмол хийгдэх цусны шинжилгээгээр эмчлэгч эмч таны цусны бүлэгнэлтийн байдлыг хянана. 

–       Теофиллин – амьсгалын алдагдлыг эмчлэхэд хэрэглэдэг бэлдмэл. Хэрэв та Левакселаг хэрэглэж байгаа бол уналт (таталт) үүсэх магадлалыг ихэсгэнэ.

–       Үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүд (ҮЭДББ) – өвдөлт, үрэвслийн эмчилгээнд хэрэглэгддэг ацетилсалицилын хүчил, фенбуфен, кетопрофен, индометацин зэрэг юм. Хэрэв та Леваксела хэрэглэж байгаа бол уналт (таталт) үүсэх магадлалыг ихэсгэнэ.

–       Циклоспорин – эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хэрэглэдэг бэлдмэлийн гаж нөлөөг ихэсгэх талтай.

–       Дараах эмийн бэлдмэлүүдийг хэрэглэхэд зүрх дэлсэх шинж илэрдэг. Үүнд: зүрхний хэм алдагдалтын эсрэг бэлдмэл (хэм алдагдалтын эсрэг хинидин, гидрохинидин, дизопирамид, соталол, дофетилид, ибутилид, амиодарон), сэтгэл гутралын эсрэг бэлдмэл(гурван цагирагт сэтгэл уналын эсрэг эмүүд болох амитриптилин, имипрамин), сэтгэцийн хямралын үед хэрэглэх бэлдмэл (солиорлын эсрэг эм-нейролептик), нянгийн халдварын үед хэрэглэх бэлдмэл (“макролидын” бүлгийн антибиотикууд болох эритромицин, азитромицин, кларитромицин) зэрэг юм.

–       Пробенецид – тулай өвчнийг эмчлэх эм, циметидин – шархлаа, гулгилтыг эмчлэх эм зэрэгтэй Левакселаг хамт хэрэглэх бол болгоомжтой хэрэглэнэ үү. Хэрэв танд элэгтэй холбоотой асуудал илэрсэн бол эмчлэгч эмч бэлдмэлийн тунг бууруулж болно.

Доорх эмийн бэлдмэлүүдтэй Леваксела шахмалыг хамт хэрэглэж болохгүй. Учир нь Левакселагийн үйлдлийн механизмд нөлөөлж болзошгүй.  Үүнд:

–       Төмөр агуулсан шахмал (цус багадалтын эмчилгээнд), цайр, магний агуулсан хүнсний нэмэлт, хөнгөн цагаан агуулсан антацидууд (ходоодны хүчил ихсэлт, цээж хорсолтын эмчилгээнд), диданозин эсвэл сукральфат (ходоодны шархны эмчилгээнд). “Хэрэв та төмөр агуулсан шахмал, цайр агуулсан нэмэлт, антацид, диданозин эсвэл сукральфат хэрэглэж байгаа бол” гэдэг хэсгийг үзнэ үү.

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

–       Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа

–       Хөхүүл, хүүхдээ хөхөөр хооллохоор төлөвлөж байгаа  эмэгтэйчүүд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.

Хэрэв та жирэмсэн, хөхүүл, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Тээврийн хэрэгсэл жолоодох ба механизмтай ажиллах

Уг бэлдмэлийг хэрэглэсний дараа толгой эргэх, нойрмоглох, орон зайн мэдрэмж алдагдаж дайвалзах, хараа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрсэн бол  таны анхаарал төвлөрөл, хариу урвалын хурдад нөлөөлөх тул энэ үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй, анхаарал төвлөрөл ихээр шаардах ажил хийхгүй байх нь зүйтэй.

Хэрэглэх арга ба тун

Эмч, эм зүйчийн зөвлөгөөг чанд баримтлан бэлдмэлийг хэрэглэнэ үү. Хэрэв танд эргэлзээ төрвөл эмчлэгч эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу.

–       Шахмалыг ууж хэрэглэнэ.

–       Шахмалыг бүтнээр залгиж усаар даруулна.

–       Шахмалыг хооллох үедээ эсвэл хоолны хооронд дурын үед хэрэглэж болно.

–       Шахмал ижил тунд хуваагдсан байж болно.

Нарны туяанаас арьсыг хамгаалах нь

Бэлдмэл хэрэглэж байх үед болон хэрэглэснээс хойш 2 хоногийн турш  нарны шууд туяанаас хамгаалах шаардлагатай. Энэ нь арьс наранд хэт мэдрэг болсноос чимчигнэх, цэврүү үүсэх, түлэгдэж болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авна. Үүнд:

–       Нарнаас хамгаалах өндөр идэвхитэй тос хэрэглэх

–       Биеийн хэсэг ил гарахгүйгээр хувцаслах

–       Нарны шууд туяанд өртөхгүй байх

Бэлдмэлийг ямар хэмжээгээр хэрэглэх вэ?

–       Эмчлэгч эмч хэдэн шахмал хэрэглэхийг шийднэ.

–       Эмийн тун бие махбодийн халдварын байрлал, хэлбэрээс хамаарна.

–       Эмчилгээний үргэлжлэх хугацаа халдварын хүнд, хөнгөний зэргээс хамаарна.

–       Хэрэв танд эмийн үйлдэл хэт сул, эсвэл хэт хүчтэй байгаа санагдвал дур мэдэн тунг өөрчилж болохгүй. Эмчлэгч эмчдээ хандана уу.

Насанд хүрэгчид ба өндөр настан

–       250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэгээс  хоёр удаа өдөр бүр

–       500мг тунтай нэг шахмалыг хоногт хоёр удаа өдөр бүр хэрэглэнэ

Хэрэв та хэрэлэхээ мартсан бол санасан даруйдаа эмээ ууна. Орхигдсон тунг нөхөх зорилгоор давхарлаж хэрэглэж болохгүй.

Таны биеийн байдал сайжирмагц Леваксела хэрэглэхээ зогсоож болохгүй. Эмчийн зөвлөсөн тунг гүйцэд хэрэглэх нь чухал. Учир нь бэлдмэл хэрэглэхийг зогсоосны дараа таны биеийн байдал муудах эсвэл нянгууд тухайн бэлдмэлд тэсвэртэй болж болзошгүй.

Илэрч болзошгүй гаж нөлөө

Тухайн бэлдмэл нь бусад эмийн бэдмэлийн адил гаж нөлөөтэй боловч хүн болгонд илрэхгүй. Доорх  гаж нөлөө нь ихэвчлэн хөнгөн  болон дунд зэргийн хэлбэрээр илэрч, богино хугацаанд арилдаг.  

–       Нойр өөрчлөгдөх

–       Толгой өвдөх, толгой эргэх

–       Дотор муухайрах, бөөлжих, суулгах

–       Бусад нян, мөөгөнцөрийн тоо өөрчлөгдөх, Candida –р үүсгэгдсэн мөөгөнцөрийн халдвар зэрэг эмчилгээ шаардагдсан үед

–       Цусны зарим шинжилгээний үр дүнд суурилсан лейкоцитын тооны өөрчлөлт (лейкопени, эозинофили)

–       Стресс (сэтгэл түгшил), ухаан балартах мэдрэмж, цочиромтгой болох, нойрмоглох, чичрэх, толгой эргэх.

–       Амьсгалахад хүндрэлтэй байх (амьсгаадах)

–       Амтлах  мэдрэхүй өөрчлөгдөх, хоолны дуршил буурах, ходоод хямрах эсвэл хоол боловсруулалт алдагдах (диспепси), хэвлий орчмоор өвдөх, гэдэс дүүрэх (метеоризм), өтгөн хатах.

–       Арьс загатнах, туурах, чонон хөрвөс, хөлрөмтгий болох (гипергидроз).

–       Үе, булчингаар өвдөх.

–       Элэг (билирубины хэмжээ нэмэгдэх) эсвэл бөөрний эмгэгтэй (креатинины хэмжээ нэмэгдэх) холбоотойгоор цусны шинжилгээний зарим үзүүлэлт өөрчлөгдөх.

–       Ядрах.

Тун хэтрэлт:

Хэрэв та санамсаргүйгээр зөвлөснөөс олон шахмал хэрэглэсэн бол эмч яаралтай хандахдаа хэрэглэсэн эмийн савыг авч очно уу. Энэ нь эмчид таны хэрэглэсэн гэдгийг илтгэх юм.  Хэт өндөр тунгаар хэрэглэхэд уналт (таталт), ухаан балартах, ойгүйдэх, салгалах, зүрх дэлсэх зэрэг зүрхний зовиур, дотор муухайрах, ходоод хорсох зэрэг шинж илэрнэ. 

Хадгалах нөхцөл:

Бэлдмэлийг хадгалах онцгой нөхцөл шаардахгүй. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Олгох нөхцөл:

Жороор олгоно.