Мика Монгол Мика Монгол

ИМИПЕНЕМ +ЦИЛАСТАТИН

Олон улсын нэршил: Имипенем+ циластатин

Худалдааны нэршил: Синрацин, Миланем, Пиминам, Типем инж, Ластпен, Имипатин, Имипенем+Циластатин, Генем

Найрлага: туншил бүрд

Имипенем моногидрат ……………………………..500 мг

Циластатин натри …………………………………..500 мг

Эмийн хэлбэр: тарилгын уусмао бэотгэх нунтаг. Өнгөгүй тунгалаг туншилд цагаан цайвар шаргал өнгийн нунтаг агуулсан.

Хэрэглэх заалт:

Staphylococcus sp., Sterptocoocus sp., Escherichia coli, Citrobacter sp., Klebsiella sp., Serratia sp., Proteus sp., Pseudomonas sp., Heamophilus influenza,Acinetobacter sp., Bacteroides sp., Peptococcus sp., Peptostreptococcus sp.  үүсгэгчээр халдварлагдсан эмгэгүүд: хэвлийн хөндийн, амьсгалын доод замын, эмэгтэйчүүдийн, үжил, шээс бэлгийн замын, ясны халдварууд, арьс зөөлөн эдийн халдварууд, үнхэлцгийн үрэвсэл, аэроб болон анаэроб нянгийн хосолсон халдваруудад хэрэглэнэ.

Тун, хэрэглэх арга

Бэлдмэлийн хоногийн тунг халдварын идэвхжил, өвчин үүсгэгчийн мэдрэмтгийн байдал, бөөрний үйл ажиллагаа, биеийн жинд тооцон тунг тогтооно.

Насанд хүрэгчид

Булчинд тарих

Хөнгөн болон дунд зэргийн халдварын үед 500-750мг тунгаар 12цагийн зайтай тарина.

Булчинд тарих хоногийн нийт тун 1500мг-аас хэтэрч болохгүй. Том булчингийн гүнд болгоомжтой тарина.

Судсанд тарих

Хөнгөн, дунд зэргийн халдварын үед: 250-500мг тунгаар 6-8 цагийн зайтай тарина (хоногт 1-4гр).

Мэдрэгүүсгэгчээр үүсгэгдсэн хүнд хэлбэрийн халдварт: 1гр тунгаар 6-8 цагийн зайтай (50мг/кг/хоног тунгаас хэтрүүлэж болохгүй) буюу хоногт 4гр-ийг (хамгийн дээд тун) хэрэглэнэ.

250-500мг тунг 20-30минутын турш, 1гр тунг 40-60 минутын турш судсанд дуслаар тарина. Имипенем/Циластатиныг судсанд дуслаар шууд тариж болохгүй. Туншилд агуулагдах бодисыг 100мл тарилгын уусмалд шингэлэн 5мг/мл концентрацитай болгоно: 30-60минутын турш тарина: таталт илрэх эсэхийг ажиглана.

Хэрэв судсаар тариж байх үед дотор муухайрч, бөөлжвөл дуслын хурдыг багасгана.

Хүүхэд (12-оос доош нас)

3-аас дээш сартай хүүхдэд, ТМС-ээс бусад халдварын үед 15-25мг/кг/тунгаар 6-8 цагийн зайтай хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд хийгдсэн судалгаанд үндэслэн бүрэн мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэх хоногийн дээд тун 2.0гр, дунд мэдрэг бичил биетнээр (ихэвчлэн P.aeruginosa–ийн зарим омог) үүсгэгдсэн халдварын үед хоногт 4.0гр-ийг хэрэглэнэ. Ургийн уйланхайт хатууралтай (цистик фиброз) эмчлүүлэгчид өндөр тунгаар (өсвөр насны хүүхдэд 90мг/кг/хоногхүртэл) хэрэглэнэ. 3-аас доош сартай хүүхдэд (биеийн жин 1500гр-аас дээш), ТМС-ээс бусад халдваруудын үед дараах схемийн дагуу хэрэглэнэ:

>1 долоо хоног: 25мг/кг тунгаар 12 цагийн зайтай

1-4 долоо хоног: 25мг/кг тунгаар 8 цагийн зайтай

4 долоо хоног-3 сар: 25мг/кг тунгаар 6 цагийн зайтай хэрэглэнэ.

500мг-тай тэнцүү буюу түүнээс бага тунг 15-30 минутын турш судсанд дуслаар тарина. 500мг-аас их тунг 40-60 минутын турш судсанд дуслаар тарина.

Хориглох заалт

  1. Уг бэлдмэлд мэдрэг гэх өгүүлэмжтэй өвчтөн

Натрийн валпроат хэрэглэж буй өвчтөн /бэлдмэл нь натрийн валпроатын цусан дах агууламжийг бууруулдаг тул эпилепсийн таталт үүсгэх магадлалтай/ таталт үүсгэх эрсдэлтэй тул ТМС-ийн халдвартай хүүхдэд хэрэглэхийг хориглоно. МИЛАНЕМ-ийг 30кг-аас бага биеийн жинтэй, бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай хүүхдэд хэрэглэх хангалттай мэдээлэл байхгүй тул хэрэглэхийг цээрлэнэ. 

Ерөнхий анхааруулга

  1. Гаж нөлөө илрэхээс сэргийлэн хэрэглэхийн өмнө арьсан дээр сорил тавина.
  2. Найруулсан бэлдмэлийг шууд хэрэглэх ёстой ба хэрэв хадгалах шаардлагатай бол өрөөний хэмд 4 цаг хадгалж болно.
  3. Найруулсан уусмал нь цайвар шаргал өнгөтэй байна: өнгө нь гүн байвал эмийн үйлдэл үзүүлэхгүй.

Гаж нөлөө

  1. Шок: Хэдийгээр шок ховор илрэх ч анхааралтай ажиглах ёстой. Хэрэв өвчтөн хэвийн бус байх толгой эргэх, чих шуугих,хөлрөх шинж илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих арга хэмжээ авна.
  2. Хэт мэдрэгшил: хэт мэдрэгшлийн урвал болох тууралт гарах, чонон хөрвөс, улайх, загатнах, халуурах шинж илэрвэл эмийг зогсоон зохих арга хэмжээг авна.
  3. Цус: панцитопени, агранулоцитоз, эозинофили, базофил, лимфоцитоз, тромбоцитоз, тромбоцитопени, гемоглобин, гематокрит буурч болох тул анхааралтай ажиглах ёстой.
  4. Элэг: элэгний үйл ажиллагаа алдагдан АсАТ, АлАТ өсөх,ЛДГ, АЛФ, γ-GPT билирубин, уробилиноген ихсэлт ажиглагдана.
  5. Бөөр: мочевины хэмжээ, сийвэнгийн креатинины клиренс зэрэг шинжилгээнд ихэссэн бөөрний эмгэг илэрч болно
  6. Хоол боловсруулах систем: ховор тохиолдолд халууралт бүхий гемопеци, колит, хэвлийн өвдөлт, лейкоцитоз, муцин, дурангын шинжилгээнд хуурамч бүрхүүлт толбо илэрч болзошгүй. Хэвлийгээр өвдөх, суулгалт илэрвэл эмийг зогсоон зохих арга хэмжээг авна. Голдуу хэвлийн өвдөлт, суулгалт, дотор муухайрах, бөөлжих, анорекси шинж илэрдэг.
  7. ТМС: ТМС-ийн талаас таталт, ухамсар алдагдах шинж илэрч болно. Энэ үед тун бууруулах болон хэрэглээг зогсооно.
  8. Амьсгалын систем:ховор тохиолдолд халуурах, ханиах, амьсгал удааширах, цээж рентген шинжилгээнд эмгэг шинж илрэх, уушигны завсрын хатгалгаа, эозинофили, уушигны завсрын энфизем хам шинж илэрч болно. Энэ тохиолдолд эмчилгээг зогсоон зохих арга хэмжээг авах бакортикостероид эмчилгээнд хэрэглэнэ.
  9. Халдвар: стоматит, кандидоз
  10. Витамин дутагдал: ховор тохиолдолд витамин К дутагдлын шинж /гипопротромбинеми, цус шүүрэх г.м./, витамин В дутагдлын шинж /стоматит, глосит, анорекси, неврит г.м./илэрч болно.
  11. Арьс: ховор тохиолдолд Лайлынхам шинж илэрнэ. Уг шинж илэрвэл эмчилгээг зогсооно.
  12. Бусад: толгой өвдөх, бие эвгүйрхэх, тарьсан газарт өвдөх, улайх, хатуурах, тромбофлебит үүсч болно.

Эмийн харилцан нөлөө

Натрийн вальпроатын бэлдмэлтэй нэг дор хэрэглэхгүй. Бэлдмэл нь натрийн валпроатын цусан дах агууламжийг бууруулдаг тул эпилепсийн таталт үүсгэх эрсдэлтэй.

Жирэмсэн, хөхүүл эх, нярай, дутуу нярайн хэрэглээ

Жирэмсэн, нярай болон дутуу нярайд аюулгүй хэрэглээний дүн хараахан байхгүй тул жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдэд эмчилгээний үр дүн болон гарч болох эрсдэлийг тооцсоны эцэст хэрэглэнэ. Импенем хөхний сүүгээр ялгардаг. Хэрэв Тиенам хэрэглэх шаардлагатай гэж үзвэл хөхөөр хооллохоо зогсооно.

Хадгалалтанд тавигдах шаардлага

  • 250С ихгүй хэмд хадгална
  • Найруулсан уусмалын чанарыг алдагдуулахгүй тулд өрөөний хэмд 4 цаг, хөргүүрт 24 цаг хадгална.
  • Найруулсан бэлдмэлийг хөлдөөж болохгүй
  • Импенем бэлдмэлийн задралын улмаасхэрэглэж буй өвчтөний шээс бор эсвэл улаавтар өнгөтэй болж болно.

Хадгалалт

Гэрлийн шууд тусгалгүй, 250С ихгүй хэмд битүүмжлэгдсэн саванд хадгална.

Эмийн олгох нөхцөл: Жороор олгоно.