Эмнэлэгт байх хугацаа
Цөсний хүүдийг дурангаар авах мэс ажилбар хийгдэнэ. Хэвлийд 1-4 ширхэг жижиг зүсэлт хийж, лапароскопи гэх тусгай төхөөрөмжөөр цөсийг авна.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын эдгэрэх хугацаа нь голлон 6 долоо хоног байдаг. 1-2 долоо хоногт амьдралын хэвийн хэмнэлдээ орох боловч хэвийн хүч тамиртай болтолоо хэдэн долоо хоног болох болно. Эдгэрэх явцад дараах шинж тэмдэгүүд илэрнэ:
- Хэвлийгээр өвдөнө. 1 юм уу 2 мөрөөр өвдөнө. Энэ өвдөлт нь мэс заслаас хэвлийд хий үлдсэнээс шалтгаалдаг.
- Амьсгалын гуурс тавьсааас шалтгаалан хоолой өвдөнө. Хоолойн хүлхмэл эм хүлхвэл намдана.
- Дотор муухай оргиж, бөөлжинө. Шаардлагатай бол мэс заслын эмч бөөлжилтийн эсрэг эм өгнө.
- Хоол идсэний дараа шингэн баана. Энэ байдал нь 4-8 долоо хоног үргэлжилнэ. Үүнээс удаан үргэлжлэх тохиолдол бас бий.
- Шархыг тойроод хөхөрнө. Энэ нь өөрөөрөө арилна.
- Шархыг тойроод арьс улайна. Зүсэлт хийсэн газрыг дөнгөж тойроод улайж байвал хэвийн.
Биеийн үйл, хөдөлгөөн
Мэс заслын дараа алхаж эхэлнэ. Бие дээрдэх тусам өдөр бүрийн үйл хөдлөлөө хийж эхэлнэ. Гэр дотуураа явна. Гэртээ гарсан эхний долоо хоногт шатаар явна. Ямар нэг үйл хөдлөл хийхэд өвдөж байвал хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй зогсооно.
Мэс засал хийлгээд 7 хоног болсон, өвчин намдаах хүчтэй эм хэрэглэхгүй байгаа, өвдөлт намдаахгүйгээр хурдан хөдөлж чадаж байгаа, яаралтай тохиолдол гарсан зэрэг үед жолоо барьж болно. Багадаа 2 долоо хоногийн хугацаанд хүчилсэн үйлдэл хийхгүй байх, хүнд юм өргөхгүй байх хэрэгтэй. Ямар нэгэн үйл хөдлөл хийхэд зүсэлт хийсэн газар таталдаж, өвдөлт үүсгэсэн ямар ч үед уг үйл хөдлөлийг үргэлжлүүлэхээ зогсооно.
Өвдөлт, биеийн эрч хүчний байдлаас хамааран 7 хоногийн дараа ширээний ажилдаа буцаж орж болно. Биеийн хүчний ажил хийдэг бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө.
Шархны арчилгаа
Шархыг оёдол, үдээс, цавуугаар хаасан бол шархны боолтыг авч, мэс заслын дараа шүршүүрт орж болно.
Наалддаг туузаар шархыг хаасан бол мэс заслын дараах эхний долоо хоногт шархыг нийлэг боолтоор халхалж шүршүүрт орно. Наалддаг туузыг ховхортол угааж болохгүй. Өөрөөрөө унахыг хүлээх хэрэгтэй.
Эмчлэгч эмчийг зөвшөөртөл баннд орж, усанд сэлж болохгүй.
Хоолны дэглэм
Ислэг ихтэй хоолны дэглэм баримтлана. Өдөрт 8-10 аяга ус ууж өтгөн гаралтыг сайжруулна. Тостой, халуун ногоотой хоол идэхээс татгалзана.
Эмч, эмнэлгийн хяналт
Мэс засал хийлгэснээс 1-2 долоо хоногийн дараа эмчлэгч эмчдээ үзүүлнэ.
Ямар үед эмчид хандах вэ?
- Биеийн халуун 38.3 хэмээс дээш болох
- Мэс заслын шархнаас цус гарах, улайх, хүрэхэд халуун байх, өтгөн, шар, ногоон шүүс гарах
- Өвдөлт өвчин намдаах эмэнд дарагдахгүй байх
- Амьсгалахад хэцүү болох
- Ханиалга намдахгүй байх
- Хоол унд идэж ууж чадахгүй байх
- Арьс, нүдний цагаан шар болох
- Өтгөн саарал өнгөтэй гарах