Эмнэлэгт байх хугацаа
Умайг тайрах мэс засал хийгдэнэ. Хэвлийд 3-5 ширхэг жижиг зүсэлт хийнэ. Энэ зүсэлтээр дуран болон мэс заслын жижиг багаж хэрэгслүүдийг оруулна.
Умайн гуурсан хоолой, өндгөвч гэсэн умайн дайвар эрхтэнүүдийг мөн тайрч авна. Эмнэлэгт 1 хоног хэвтэнэ.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Мэс засал хийлгэснээс хойш 4-6 долоо хоногийн дараа биеийн байдал бүрэн сайжирна. Эхний 2 долоо хоног хамгийн хүнд үе байна. Өвчин намдаах эмийг тогтмол уух шаардлагатай болно.
2 долоо хоногийн дараагаас өвчин намдаах эм уух шаардлагагүй болж, биеийн идэвхи дээшилдэг. Мөн ширээ, оффисын ажил, хөнгөн алхах зэрэг хэвийн үйлдэл хийх хэмжээнд очно. 6-8 долоо хоногийн дараа биеийн эрч хүч хэвийн хэмжээндээ очно.
Мэс заслын өмнө бэлгийн үйл ажиллагаа сайн байсан бол бүрэн эдгэсний дараа хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй. Мэс заслаас өмнө хурц цус алдалттай байсан бол мэс заслын дараа бэлгийн үйл ажиллагаа сайжирдаг. Умай тайруулах мэс засал хийлгэсний дараа бэлгийн үйл ажиллагаа буурвал эмчид үзүүлэн, оношлогоо эмчилгээг ярилцах хэрэгтэй.
Биеийн идэвхитэй байдал
Мэс заслын дараагаас алхаж эхэлнэ. Өдөр тутмын үйлдлээ өөрийн чадах хэмжээгээр эрт эхэлүүлнэ. Шогшиж БОЛОХГҮЙ. Хэвлийн таталт хийж, спортоор хичээллэхийг эмчийн зөвшөөрлөөр хийнэ.
Эхний долоо хоногт гэр дотроо явж, усанд орж, шатаар явж болно. Ямар нэг үйлдэл хийж байхад өвдвөл тухайн үйлдлийг даруй зогсооно.
Жолоо барьж болох эсэхийг эмчлэгч эмчээсээ асууна. Сэтгэц нөлөөт эм хэрэглэсэн бол 2, 3 хоног жолоо барьж болохгүй.
4.5 кг-аасаа дээш жинтэй зүйл өргөж болохгүй. Эхний 3 долоо хоног хүнд юм өргөж, биеэ хүчилж БОЛОХГҮЙ. 2 долоо хоногийн дараа суугаа ажилдаа орж болно. Гэхдээ энэ хугацаанд ядрах нь амархан байх болно.
Мэс заслын дараах 8-12 долоо хоногт үтрээнд цацлага, угаалга, ариун цэврийн хэрэглэл зэргийг хийж болохгүй.
Дор хаяж 12 долоо хоног бэлгийн харьцаанд орж болохгүй. Зөвхөн эмчлэгч эмчийн зөвшөөрсөн хугацаанд болно. Бэлгийн харьцаанд эрт орох нь хүндрэл дагуулна.
Шарх арчлах
Шарх оёдол, үдээс, цавуутай бол шархны боолтыг авч байгаад шүршүүрт орж болно.
Шархны нарийн наалт нь 7 хоногийн дараа унадаг. Хэрвээ энэ наалт нь 10 өдөр болвол хуулж авна.
Усанд сэлж, ваннд орж БОЛОХГҮЙ.
Өөртөө анхаарал тавих
Энгийн иддэгээсээ багаар иднэ. Хооллох цаг хооронд эрүүл хөнгөн зууш иднэ. Өтгөн хатахаас сэргийлж жимс, ногоо ахиу идэж, өдөрт 2 л ус ууна.
Ямар үед эмчид хандах вэ?
- 38 хэмээс дээш халуурах
- Мэс заслын шархнаас цус гарах, хүрэхэд халуун байх, хатуурах, шар, ногоон өнгөтэй шүүс гарах
- Өвчин намдаах эмэнд өвдөлт намдахгүй байх
- Амьсгалахад хэцүү байх
- Ууж, идэж чадахгүй байх
- Дотор муухай оргих, бөөлжих
- Хий, өтгөн доош гарахгүй байх
- Шээхэд хорсох, өвдөх, шээж чадахгүй байх
- Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах
- Үтрээнээс цус алдах
- Үтрээнээс усархаг шингэн ихээр гарах
- Нэг хөл хавдах, улайх