Эмнэлэгт байх хугацаа
Хугарсан дунд чөмөгний хүзүүнд тусгай хавтас, шургаа төмрийг хийх, хадах мэс засал хийнэ. Түнхний үе солих мэс засал мөн хийгддэг.
Эмнэлгээс гарахын өмнө сэргээн засах эмчилгээ хийлгэдэг.
Гэртээ гарсаны дараах анхаарах зүйлс
Түнхний хугарлын мэс засал хийлгэсний дараа орноос босох үед хамгийн их анхаарах хэрэгтэй байдаг бөгөөд аль болох эрт алхаж эхлэх хэрэгтэй. Тийм учраас хөдөлгөөний идэвхитэй байж, эмчлэгч эмчийнхээ зааврыг дагах нь маш чухал юм.
Зүсэлт хийсэн газар хөхөрч, аажимдаа арилдаг. Зүсэлт хийсэн газарт бага зэрэг улайх нь хэвийн явдал юм. Мөн 3-4 өдөр шархнаас хар хүрэн цустай шингэн шүүс гарах нь хэвийн үзэгдэл юм.
Мэс засал хийлгэсний дараах 3-4 хоногт үнэртэй шүүс гарах ёсгүй. Эмнэлгээс гарсаны дараа шархаар өвдөх нь ихсэх ёсгүй.
Биеийн үйл хөдөлгөөн
Сэргээн засах эмчийн заасан дасгал хөдөлгөөнийг хийнэ. Хөлөн дээрээ хэдий хэмжээний ачаалал авах ёстойг эмчлэгч эмчээсээ асууна. Эмнэлгээс гарахдаа тулгуур, суга таяг хэрэглэнэ. Таяг, суга таяг, тулгуур хэрэглэхгүй болох үе хүртлэх жилүүдэд эмчлэгч эмч, сэргээн засах эмчийн тусламжийг авна.
Булчин, ясны нэмэлт дасгал болгож дугуй жийлт, усанд сэлэлтээр хэзээ хичээллэж эхлэхийг эмчлэгч эмч, сэргээн засах эмчээс асууна.
Босож, өндийхгүйгээр 45 минут суухгүй байх.
- Өвдөг ташаан толгойноос дээш гарахаар намхан сандал, зөөлөн буйдан дээр сууж БОЛОХГҮЙ. Босоход тулгууртай гарны түшлэгтэй сандал дээр сууна.
- Хөлийн тавхайгаа шаланд хүргэж сууна. Хөл, тавхайгаа бага зэрэг гадагш чиглүүлнэ. Хөлөө солбиж БОЛОХГҮЙ.
Гутал, оймсоо өмсөхдөө бүсэлхий, бөгсөөрөө бөхийж БОЛОХГҮЙ. Шалан дээрээс юм авах гэж бөхийж БОЛОХГҮЙ.
Эхний хоёр долоо хоног өндөрсгөсөн жорлонгийн суудал хэрэглэнэ. Жорлонгийн энгийн суудал хэзээ хэрэглэж болохыг эмчлэгч эмч хэлнэ. Хэвлийгээрээ юм уу мэс засал хийлгэсэн талаараа унтаж БОЛОХГҮЙ.
Гэрийнхээ зохион байгуулалтыг өөрчлөх
Орны зах дээр суухад хөл шаланд хүрч байхаар орны өндрийг тааруулна.
Бүдэрч унахаас сэргийлнэ.
- Унахаас сэргийлнэ. Өрөө хооронд явахад саад болох утас, уяаг авч зайлуулна. Гүйж гулсахаар ширдэг, хивсийг авч зайлуулна. Гэрийн жижиг тэжээвэр амьтан байлгаж БОЛОХГҮЙ. Үүдний өрөөний шалыг тэгш байлгана. Гэрэлтүүлгийг сайжруулна.
- Угаалгын өрөөний аюулгүй байдлыг хангана. Ванн, шүршүүр, суултуурын хажууд бариул зооно. Угаалгын өрөөнд хальтардаггүй дэвсгэр дэвсэнэ.
- Юм өргөж явж БОЛОХГҮЙ. Гараараа тэнцвэрээ олж явна.
Хэрэглэх зүйлсээ гарт ойрхон байрлуулна.
Шатаар гарах нөхцлийг бий болголгүйгээр гэрээ зохион байгуулна. Дараах аргууд байдаг:
- Унтлагын ор, өрөө 1-р давхарт байх
- Байнга байдаг өрөөгөө угаалгын өрөө, зөөврийн суултууртай нэг давхарт, ойр байлгана.
Эхний 1-2 долоо хоногт гэрээр сахих хүн байхгүй бол мэргэжлийн асрагч авна.
Шархны арчилгаа
Эмчлэгч эмчийн зөвлөсөн хугацаанд шүршүүрт орно. Шүршүүрт орсоны дараа зүсэлт хийсэн газрыг хөнгөн дарж арчина. Үрж БОЛОХГҮЙ.
Ваннд орох, шархыг дэвтээж норгох, усанд сэлж БОЛОХГҮЙ. Эмчлэгчийн эмч зөвлөсөнөөр шархны боолтыг өдөр бүр цэвэрлэнэ. Устай савангаар зөөлөн угааж, дарж арчин хатаана.
Зүсэлт хийсэн газар үрэвслийн ямар нэг шинж тэмдэг байгаа эсэхийг өдөрт багадаа 1 удаа шалгана. Дараах шинж тэмдгүүдийг шалгана:
- Улайлт ихсэх
- Шүүс ялгаралт ихсэх
- Шарх ангайх
Бусад анхаарах зүйлс
Яс хугарахаас сэргийлж, ясыг бэхжүүлэх бүхий л арга хэмжээг авна.
- Мэс засал хийлгэснээр эдгэрч, нэмэлт шинжилгээ хийлгэх боломжтой болсон үедээ ясны сийрэгжилтийг шинжлүүлнэ. Ясны сийрэгжилтийн эмчилгээ шаардагдаж болно.
- Тамхи татдаг бол зогсоох хэрэгтэй. Тамхинаас хэрхэн гарах талаар эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авна. Тамхидалт нь эдгэрэлтийг удаашруулдаг.
- Архи, согтууруулах удаа хэрэглэдэг бол эмчлэгч эмчдээ хэрэглэх хэрэгтэй. Өвчин намдаах эм, архинаас шалтгаалан бие хямарч болдог. Архи ууснаас болж мэс заслын дараах нөхөн сэргэлт удааширдаг.
Эмнэлэгт байхаас хэрэглэж эхэлсэн даралттай оймсыг эмчлэгч эмчийн зөвшөөрсөн хугацаа хүртэл хэрэглэнэ. Даралттай оймсыг 2-3 долоо хоног өмсөх нь мэс заслын дараах цусны бүлэгнэлтийг бууруулдаг. Цус шингэрүүлэгч хэрэглэж болно. Тарилга болон шахмалаар байдаг.
Өвдөлт байвал жороор бичиж өгсөн өвчин намдаах эмийг хэрэглэнэ. Босож, алхаж явах нь өвдөлтийг бууруулдаг.
Хараа, сонсгол өөрчлөлттэй бол шалгуулна.
Хэвтрийн, дарагдлын шарх үүсэхээс сэргийлнэ.
Ямар үед эмчид хандах вэ?
- Амьсгал давчдах, амьсгалахад цээжээр өвдөх
- Шээхэд хорсох, ойр ойрхон шээх
- Шархыг тойроод улайх, өвдөлт ихсэх
- Шархнаас шүүс гарах
- Нэг хөл хавдах (улайх, халуу оргих)
- Шилбээр өвдөх
- 38.3 хэмээс дээш халуурах
- Өвдөлт өвчин намдаах эмэнд дарагдахгүй байх
- Цус шингэрүүлэгч хэрэглэж байх үед шээс, баас цустай гарах